“НӨХӨРЛӨЛ” ӨГҮҮЛЛЭГ

“НӨХӨРЛӨЛ” ӨГҮҮЛЛЭГ

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Найзыг маань Баттөмөр гэдэг. Миний санахаар бид 2 бараг ухаан орохоос л найзалсан байх. Хүмүүсийн ярьдагаар өвөр түрүүндээ орж нөхөрлөсөн хүмүүс. Цэцэрлэг сургуульд хамт сурч харин их сургуульдаа өөр өөр мэргэжилээр сурцгаалаа. Бага нас минь нурж муудсан 4 давхар байшинд шат уруудан тоглож, ундааны бөглөө цохиж, тэвэг өшиглөн өссөн дөө. Баттөмөр бол ээжтэйгээ өссөн эрх дураараа хүүхэд харин би 6 хүүхэдтэй айлын доороосоо 2 дахь хүүхэд нь. Манайх ам бүл олуулаа болоод ч тэрүү тэр бүр рестаронд орж чадахгүй хэн нэгнийхээ төрсөн өдрөөр л бялуу иднэ. Баттөмөр гэртээ уйддаг болохоор манайд ирэх их дуртай хааяа хоноод явъя гэсэн ч ээж нь ирээд аваад явчихна. Ирэх бүрт нь ээж арвайн гурил зуурч өгнө. Харин би ээжийх нь машинд суух дуртай. Бид 2 айлын уяатай нохой хашааны завсараар уурлуулж заримдаа эзэнд нь хөөгдөнө. Би инженер болж харин тэр зураач болсон юм.

-За ажил нь сайн уу миний найз – Сайн сайн ойрдоо гадагшаа яваад гэртээ ч орох завгүй л байна. Чиний ажил сайн. Нөгөө үзэсгэлэн гаргах юу болж байна. – Эхнэр төрөх гээд ажил руу явж чадахгүй л байна. -Сонин шүү саяхан л хоёулаа варианы шилэнд жараахай хийж гэртээ авчираад хооллож байна гэж тоглодог байж билээ минийх их хурдан үхчихнэ хэмээн инээлдэв… Тэр нэгэн өдөр маш хүнд өвчин туссан гэдгээ мэдлээ. Тэнгэр нурах шиг л болж байсан. Эмчилгээний төлбөр төсөөлөхийн аргагагүй их. Ядаж эрхэлж байсан бизнес минь бүтэлгүйтэж би юу ч үгүй болсон доо. Найздаа хэлтэл тэр надаас ч илүү шаналсан байх. Жихүүн салхи үлээсэн намрын нэгэн өдөр бид тэднийхээс гарч хэсэг саравчинд суув. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүхнийг ярилцан сууж байтал тоглоомын талбайд бяцхан охиныг чирч гулдарсаар нэгэн залуу гарч ирлээ. Бид хоёр гүйн очиж тэр араатан шиг авиртай хүний гараас охиныг салгаж авав. Гэтэл Баттөмөр уураа барьж дийлэлгүй цохиод унагачихав. Өнөөх залуу яг үхсэн мэт газар тэрийн уналаа.

Золбоо бушуухан яв эндээс яв энд би ганцаараа байсан шүү хэмээн над руу хашгична. Би яаж байгаан бэ хэмээн ухран алхсаар гүйж нэг л мэдэхэд гэртээ ирчихсэн байв. Би тэр шөнө яг л галзуурсан мэт уйлж билээ. Гэрээс нь гарахад өгсөн дугтуйнд боосон хадгаламжийн дэвтэр миний эмчилгээний зардал байсан юм. Сүүлд мэдэхэд үзэсгэлэн гаргана хэмээн мөрөөддөг байсан зурагнуудаа зарж надад өгч. Өөрт нь хэцүү байсан байхдаа… Гэтэл би хэргийн газраас найзыгаа хаяаад зугтсан хүн шүү дээ. Миний хагалгаа амжилттай болж эмнэлэгээс гараад найзынхаа хамгийн их нандигнадаг байсан зургийг худалдан авч гэрийнхээ хойморт өлгөлөө. Аль хэдийнээ 10 жил өнгөрчээ. Хүсэл мөрөөдөл нь байсан галерейг нь нээж зурагнуудыг нь харан өнгөрсөн муухай дурсамжийг биш ирээдүйн сайн сайхныг бодон зогсож байтал баруун мөрөн дээр нэгэн хүн гараа тавьлаа. Эргээд харвал тиймээ Баттөмөр яг мөн байв. Бид хоёр тэврэлдэн уйлж би түүний өмнө өвдөг сөхөрлөө. Чухамхүү хорвоод найз гэж нөхөрлөөд өнгөрөх зүйл биш энэ л амьдралын нэгээхэн хэсэг нь юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!