“НӨХРӨӨ ЭРГҮҮЛЖ АВМААР БАЙНА” – БОДИТ АМЬДРАЛААС

Би эр нөхөрөө эргүүлэн авмаар байна. Кино шиг амьдрал гэж энийг л хэлдэг байхдаа. Би ганц бие ээж найман настай хүүтэй үнэхээрийн гунигтай түүнийгээ санаж бэтгэрч уйлаагүй шөнө гэж байхгүй ээ. Би санаж байна бэтгэрч байна… Миний түүх хүүхэд байхын л хөрш хажуу айлынхаа өөрөөсөө 10 насаар ах залууд дурлаж билээ. Тэр минь ч үнэхээрийн сайхан залуу охид бүсгүйчүүдийн хайрыг татсан элгэмсэг, нөхөрсөг, тусархуу залуу. Түүний минь ээж, дүү, хамаатан садан бүгд л надад сайн том болохоор чинь бэрээ болгоноо гээд л бүгд л тоглоцгооно. Тэр минь ч ах нь чамтай гэрлэнээ гэж өдөр болгон л тоглоомоор шахуу хэлнэ. Цаг хугацаа өнгөрч нэг л мэдэхэд би 18 нас хүрч энгийн л нэг бүсгүй хүн болж өссөөр л түүндээ яаж хайраа илчлэх вэ гэж бодсоор. 18-н насны төрсөн өдөрч болж яг л одоо хайраа илчлэнэ дээ гэж бодож суутал би биш тэр минь надад хайртай гэдгээ хэлж билээ. Их сонирхолтой ч юм шиг, романтик ч юм шиг хэзээ ч мартагдахааргүй төрсөн өдөр гэж тэрийг л хэлдэг байх. Цаг хугацаа өнгөрч би түүндээ бүхий л зүйлээ зориулж би гэдэг хүн 20 насандаа бяцхан шар хүүгийн ээж болж билээ. Хорвоо дээр жинхэнэ аз жаргалтай гэр бүл гэж бид гурвыг л хэлдэг байсан байхдаа. Хүү минь ч нэг нас хүрч нөхөр ч Солоннгос улсруу гурван жилийн гэрээгээр явхаар болов. Явахдаа заавал хүлээгээрэй, гуравхан жил болж ирээд та хоёроосоо хэзээ ч холдохгүй чамайгаа насан туршдаа хайрланаа амлъя гэсээр явсансан.

Өдөр хоног өнгөрсөөр хол байгаа ч бидний хайр үргэлжилсээр өдөр болгон ярьж санасан сэтгэлээ дэвтээсээр. Эр хүн л юм хойно яаж зүгээр байхав ганц хоёр эмэгтэйтэй нэг шөнийн учрал хийнэ. Тэр болгоныгоо надад нуулгүй хэлнэ. Би ч тэнэг болохоороо нээх их өөгшүүлэлгүй сэтгэл нь л бид хоёр дээр байхад болоо гэж бодсоор юм хэлэлгүй өнгөрөөнө. Нэг л мэдэхэд гурван жил өнгөрч тэр минь ч ирлээ. Ээж хүү 2 бөөн баяр. Одоо л нэг сайн сайхан амьдранадаа гэж ямар их баярлаж байсан гээч… Тэр нэгэн өдөр амьдарлыг минь хар сүүдэр бүрхсэн өдөр. “Би монголд ирчихсэн, одоо зургаан сартай жирэмсэн болохоор миний бие тэнд ажил хийж дийлэхгүйнээ цуглуулсан хэдэн төгрөгөөрөө байр авсан хүрээд ир” гэсэн чатыг нь уншчихаад андуурсан бололтой гээд нээх тоолгүй хаялаа. Өдөр ирэх тусам тэр айж, сандарч нэг л сонин болсоор. Яагаад байгааг нь асууж шалгаахаар нээх их юм ярихгүй. Шөнө хүүгээ тэврээд уйлж суухыг нь хэд хэдэн удаа харлаа. Байдал нэг л биш болсныг тэр л үед би анзаарч шалгаасаар байгаад бүх үнэнийг нь асуулаа яриуллаа. Би тэр үед уйлаагүй яах учраа олоогүй зүгээр л хоёр гуравхан шөнийг хамт өнгөрүүлээд миний ханиас жирэмсэн болсон гучин нас хүртлээ хүнтэй суугаагүй тэр хүүхэн рүү хэвлий дэхь хүүхдийг нь бодоод өдөр болгон яв гэж хэлсээр, явахгүй та хоёртойгоо л баймаар байна гэж уйлж гуйж байхад нь сэтгэл минь нэгэнт хөрчихсөн түүнийг хэзээ ч уучилж чадахгүй байх гэж бодон цүнхтэй хувцасыг нь бэлдэж өгөөд хөөгөөд явуулж байсан тэнэг хүүхэн. Тэр минь тэгээд л яваад өгсөндөө.

Өөрийгөө цэл залуухан 24-хөн насандаа ганц бие ээж болно гэж зүүдлээчгүй явсандаа би гэдэг тэнэг хүүхэн. Хадам ээж надад их сайн миний охин гээд л хамаг амттай шимтэй зүйлээ миний хүүрүү зөөнө. Хамгийн гоё гэснийг нь миний хүүд авч өгнө. Би чамайг одоо болтол бэрээ гэж боддог миний ганц хайртай бэр гээд л саашааж өгнө шүү дээ. Одоо тэр минь хоёр охинтой эхнэрээ дагуулаад ээж дээрээ орж гарахад нь хааяа тааралдана. Хүү маань ааваа гээд гүйж очоод эрхэлнэ. Ааваа та хэзээ ээж бид 2 дээр ирэх юм бэ гэж асууна. Эхнэр нь ч намайг хараад хялан хялан хийнэ. Би ямар буруутай гэж надруу хялалздагийг нь ерөөсөө ойлгодоггүй. Хүний эхнэр л болсон хойно эргээд энэ хүүхэн дээр оччиховдээ гэж айдаг байхдаа хөөрхий. Одоо би ямар тэнэгээ ухаарч байна. Ямар их санаж үгүйлж байна гээч тэрнийгээ харахад их хөгширсөн, өмсөж зүүсэн нь хиртэй, нүд нь ямарч гал цоггүй үргэлж инээмсэглэж явдаг байсан тэр залууг юуруу түлхэн явуулчихавдаа гэж өөрийгөө зүхэн сууна. Яг өнөөдрөөс 8 хоногийн өмнө тэрнээс минь ирсэн сүүлийн мессеж… “БИ ТА ХОЁРЫГОО НАСАН ТУРШДАА ХАЙРЛАНА, ХАЙРЛАСААР Ч БАЙГААД ҮХНЭ БИ ЧАМАЙГАА САНААД АМЬДААРАА ҮХЭЖ БАЙНА СҮҮЛИЙН ГАНЦХАН БОЛОМЖИЙГ НАДАД ӨГӨӨЧ САЙН БОДОЖ БАЙГААД ХАРИУ ХЭЛЭЭРЭЙ” гэсэн мессежний хариуг би одоо болтол өгөөгүй л байгаа. Би яах вэ түүнийг уучлаад өөрийгөө болон хүүгээ бодох уу. Ямар ч гэм зэмгүй тэр бяцхан хоёр охиныг бодох уу гэсээр шөнө ч унтаж чадахгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр…

One thought on ““НӨХРӨӨ ЭРГҮҮЛЖ АВМААР БАЙНА” – БОДИТ АМЬДРАЛААС

  1. “НӨХРӨӨ ЭРГҮҮЛЖ АВМААР БАЙНА” – БОДИТ АМЬДРАЛААС. Ийм гарчигтай юм байна, үнэхээр л авмаар байвал ав лдаа. Наад хүн чинь 30 хүрэх хүртлээ хүнтэй суугаагүй ч гэсэн. Хүнтэй хавьталд орж байгаагүй гэж хэлэхгүй л байх. Дөнгөж уулзсан хүнтэйгэ тийм амархан орчихдог хүн өмнө нь юу ч хийж явсан юм бүү мэд. Ингэж харамсаж суухаар боломж байгаа дээр нь яагаад ашиглахгүй гэж вэ?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!