“НӨХРӨӨ ХАРДАЖ ХАРАМЛАХ НЬ БАЙДАГ Л ҮЗЭГДЭЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“НӨХРӨӨ ХАРДАЖ ХАРАМЛАХ НЬ БАЙДАГ Л ҮЗЭГДЭЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Эмэгтэй хүн бүр найз залуугаа нөхрөө харамлаж хардах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ энэ байдаг л үзэгдэл эр хүнийг байж суухын аргагүй болгодог юм шиг ээ. Нөхөр маань их дотогшоо хүн. Яаж байгаа ийж байгааг нь хэр баргийн би мэдэж чаддаггүй. Тийм төрлийн хүн. Харин эсрэгээрээ түргэн зантай нь би юм шиг. Ажлын газрынх нь хүүхнүүдтэй хардана. Арван жилийх нь анхны хайртай нь хардана. Ёоо тэгээд л хардах юм ар араасаа гарч ирээд л байдаг юм дөө. Сая мартын 8-аар ширээ засаад орой болтол хүлээлээ. Бүүр шөнө халамцуу мөчир нь хугарчихсан сарнай барьчихсан орж ирж байгаан. Уг нь бол бараг уудаггүй. Тийм байхад ганц баярлах өдрөөр нь согтуу орж ирлээ гээд би шууд л хаяад өрөөндөө орсон. Араас орж ирж аргадаачгүй. Тайвширах хандлагатай болоод сая нэг өрөөнөөсөө цухуйтал буйдан дээр нөгөө хугархай сарнайгаа дэрлэчихсэн юун баярлуулах хухирч байдаг байгаа.

Маргааш нь эрүүний шөл уулгаж элдвээр л харааж eрөөлөө. Ямар хүүхнээ баярлуулаад халамцуу ирж байгаан. Хатсан хар сарнай бариад аpxичин мархичин гээд. Чимээгүй гадуур хувцасаа өмсөж байна. Бүүр галзуурах шахаад яасан нөгөөхөө санаа юу. Очлоо юу гэсэн чинь “Одоо тэгэхээс” гээд гараад явчихдаг юм даа. Үхтлээ уйлсан. Уйлж уйлж eр нь ямар хүүхэн байгаа бол гээд Facebook-ийг нь шалгаж найз нөхөд бүгдийг нь л ухаж төнхлөө. Анхны хайр гээд байдаг тэр хүүхэнрүү нь дугаараа нууцалж залгаж чимээгүй чагнаж хүртэл үзэв. Ёоо нээрээ хамт байвал яаанаа… Галзуурмаар мэдрэмж. Утсаа шүүрч аваад л хойноос нь тэр чигээрээ яваарай тэр хүүхэнтэйгээ сайхан амьдраарай. Яаж чадаж байнаа гэх мэтээр баахан мессеж бичлээ. Хариу ирсэнгүй. Дахиад л уйллаа. Хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ салсан ч яахав гэж бодлоо. Дахиад мессеж бичих гэтэл нэгж дуусчихсан байна. Гарж нэгж авж бодсон месзэжжээ бичихээр яаран гарлаа. Дэлгүүрлүү орох гээд булан тойртол нөхөр маань байрны хэдэн өвөө нарын хажууд сууж байгаа харагдав. Хайр хүрээд л явчихсан.

Гэхдээ хараагүй юм шиг л нэгжээ авчихаад гэртээ орж байгаад залгалаа. Утсаа авангуут нь яасан далимдуулаад нөгөө хүүхэнтэйгээ уулзах гээд яараад явж байна уу гээд л бууж гарлаа. Тиймээ л гэж байна. Цонхоор хартал өвөө нарын дунд сууж байнаа. Хэсэг бухимдаж байгаад арай тайвшраад сууж байтал гаднаас орж ирж байна. Уур чинь гарсан бол хайр нь жаахан зурагт үзчих үү. Кино маань гарах гээд бана гэдэг юм даа хэхэ. Би энд элдвийн юм бодоод ургуулан бодоод өөрийгөө зовоож галзуурах гэж байхад тэнд тэр хүн киногоо гарахыг хүлээгээд уурлаж бухимдсан надаас зугтааж ганцаараа гадаа сууж байгаад орж ирж байх гэж… Аргадаж мэддэггүй ийм л нөхөртэй хүн дээ би. Би аргадуулж уучлал гуйлгах гээд байдаг. Гэхдээ миний хайр намайг хуурч өөр хэнийг ч надаар солихгүй тийм сайхан гүндүүгүй тайван хүн юм даа. Би л хардаж сэрдэж ургуулан бодсоноо тулгаж ам асуух юм. Одооноос хайрыгаа гэртээ хамгийн сайхан тайван байлгахад нь тусалж тараад ирэхэд нь таамаглал дэвшүүлж хардаж суулгүй хичээж байгаа. Өөртөө хайргүй эмэгтэй л эр нөхрөө хардаж сэрдэж зовоодог юм байна. Кино нь гарах гэж байна. Хамтдаа зэрэгцээд кинон дотор нь орохоос. Яагаав нөгөө Жангум…

One thought on ““НӨХРӨӨ ХАРДАЖ ХАРАМЛАХ НЬ БАЙДАГ Л ҮЗЭГДЭЛ” БОДИТ АМЬДРАЛААС

  1. гэхдээ арай л жаахан өвчтэй хүүхэн үү? яаж ийм хүний хажууд удаан тэсэх юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!