“НӨХРӨӨСӨӨ САЛЖ ЧАДАХ ЮМ БОЛ НАД ДЭЭР ХҮРЭЭД ИРЭЭРЭЙ…”

“НУЛИМС” – Л.ДАЙРИЙМАА

Бүсгүйн хацрыг даган өнчин ганц нулимс урслаа. Өнчин гэсний учир нь Ариунчимэг өмнө нь миний нулимсыг арчих хүн байгаа юм чинь гэж өөрийгөө тайвшруулан боддог байсан аж. Одоо харин тэр хүн орчлон хорвоо дээр нэгэнтээ байхгүй болжээ.

Гэвч бүсгүй уйлж чадсангүй сэтгэл дотор нь нулимс бөөгнөрөөд гарахгүй байгаа мэт багтарна. Тэгээд босч өрөөнийхөө салхивчийг том дэлгээд гаднаас орж ирэх хүйтэн агаарыг сорон нүдээ анин зогсов.

Гэнэт чив чимээгүй нам гүм байдлыг эвдэн утасныхаа аяыг дуугарахад салхивчаа хаан ширээн дээрээ очиж утсаа авлаа. -Байна уу чи ирж хоол унд хийж өгөхгүй юм уу гэх нөхрийнхөө ууртай дууг сонсоод Тайвнаар -би ажилтай байна, бэлдчихсэн юмыг буцалгаад идчихэд юу нь болохгүй байгаа юм

-Vxcэн нохой долоо цайны цагаар чиний ажил гэж юу байдаг юм гэх зуур бүсгүй утсаа салгав. Тэгээд – би юу гээд хэлчхэвээ гэж өөрийгөө гайхлаа. Ариунчимэг сандал дээрээ лагхийн суугаад утсаа авч залган байна уу гээд -хэзээ оршуулах юм бол гэхэд утасны цаанаас

-Ариунаа найз нь сайн мэдэхгүй байна аа, өнөөдөр ангийнхныхаа цуглуулсан буяны мөнгийг аваачиж өгөхдөө мэдээд хэлье -аан за, чи дансны дугаараа гээд цаасны буланд тэмдэглэж авлаа.

Бүсгүй буяны мөнгөө шилжүүлчхээд мөн л хэсэг зуур нүдээ анин суужээ. Тэгээд Мөнхбаярын фейсбүүкээр орж хэдэн зургийг нь сүүлчийн удаа үзээд фейсбүүкийг нь устгах гэснээ больж идэвхгүй болгож өрчлөв.

Бүсгүй хэдхээн хоногийн өмнө түүний -за чи миний нууц кодыг арай мартчихаагүй биз гэж асууж байсныг санав.

-Явахаа мэдсэн юм шиг нууц кодоо өгч байсхийгээд л -за чи намайг үxчихвэл миний фейсбүүкийг устгана шүү гэж сануулахад нь -за чи яасандаа тийм амархан vxдэг юм зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг хүн гэж хэлдэг байсан даа гэж бүсгүй бодлоо.

Мөнхбаяр Ариунчимэг хоёр дунд сургуульд байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд хоёр гэрийнхэн нь мэддэг болж аль аль тал нь эртнээс юмыг нь аажуу тайвуу бэлдэж эхэлцгээсэн байжээ.

Ариунааг оюутан болоход Мөнхбаяр сумандаа ажил хийж үлдсэн билээ. Ариунаа гуравдугаар курсэд сурч байхдаа оройн цагаар ажил хийх болж одоогийн нөхөртэйгээ танилцсан аж.

Улмаар түүнээс түшигтэй хань болох хүн олдохгүй мэт бодож ямар гээчийн чөтгөp нь шивнэсэн юм гэмээр өөрчлөгдөн аав ээж хоёрынхоо ч үгийг тоолгүй Мөнхбаярыг орхисон билээ.

Мөнхбаяр харин гэрлэсэнгүй нэг удаа Ариунаатай жаахан xаламцуу таарахдаа -би гэрлэхгүй харин чи наад нэг муу овилгогүй юмнаасаа салж чадах юм бол над дээр ирээрэй гэжээ.

Ариунаа -миний амьдрал миний л амьдрал ийм дэмий юм ярьж байхаар хурдан эхнэр аваад намайг баярлуулаад өгөөч гэж загнасан аж. Түүнээс хойш Мөнхбаяр юм хэлсэнгүй.

Ариунаа ярдаг яхир нь дэндсэн нөхрийнхөө ая эвийг авч амьдарсан боловч тэр хүн зөөлөрч ухаажих нь байтугай жил ирэх тусам улам л ууртай болж сүүлдээ бүсгүйд хээв нэг гар хүрдэг ч болжээ.

Аав ээжээсээ нууж явсан ч нэг л өдөр тэд мэдэж -юу дутлаа гэж энэ вэ дүү нар чинь байна, хоёр хүүхдийг чинь биднээс хойш аваад явчихаж дөнгөнө сал гэхэд нь -Би хүүхдүүдээ тэгж өнчрүүлж чадахгүй гээд бас л үгэнд нь ороогүй билээ.

Хоёр хөгшин нь ч хорвоог орхиж бүсгүй өөрийнхөө сонголтыг зөв болгохын төлөө зүтгэсээр л. Тэрээр чадахгүй байж өөртөө -энэ муу өөдгүй нoвшоос салаад Мөнхбаяр дээр оччих юмсан гэж бодож байсан удаатай.

Гэвч энэ аргаа барахдаа боддог бодол нь огтоос биелэхгүй бодол байж дээ гэж бүсгүй амандаа шивнэв. Тэгээд босч мөн л салхивчаа том дэлгээд уртаар амьсгаа авахад сэтгэл дотор нь түрүүнээс хойш бөөгнөрөөд байсан нөгөөх нулимс зад тавин асгарав аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!