MngNews

“НӨХРӨӨСӨӨ САЛААД 10-ААД САЯ ТӨГРӨГНИЙ ӨРТЭЙ ГАНЦ БИЕ ЭЭЖ ҮЛДЭЖ БАЙЛАА…”

“НӨХРӨӨСӨӨ САЛААД 10-ААД САЯ ТӨГРӨГНИЙ ӨРТЭЙ ГАНЦ БИЕ ЭЭЖ ҮЛДЭЖ БАЙЛАА…”

Би энэ жил 30 нас хүрсэн эмэгтэй, нэг охинтой. Охин маань одоо 8 нас хүрч байгаа. Гэр бүлийн салалт намайг тойроогүй дайрч гарсан. Охиноо гэдсэнд байх цагаас л бид байнга шахуу муудалцаж, болсон болоогүй гэр бүлийн харилцааг үргэлжлүүлж амьдарсаар охиноо 3 нас хүрэх жил нь нэгмөсөн салсан.

Салах болсон шалтгаан нь тэр хүн намайг маш их хуурч байсныг мэдсэн. Хамгийн анхны хууралтыг бид үерхээд жил гаран болсны дараа охиноо гэдсэндээ олоод 1 сар гарантай байхад, тэрний хуучин найз хүүхэн нь томоо гэдэстэй 7 сартай жирэмсэн гээд уулзаж байхад нь би хоёр нүдээрээ харсан.

Тухайн үед гэдсэнд байгаа охиноо бодоод эхний бөгөөд сүүлийн удаа тэр хүнийг уучилсан. Тэр цагаас хойш бидний амьдрал зөвхөн хэрүүл, xapдалтаар дүүрсэн харилцаагаар холбогдож байсан. Надаас 7 насаар ах учраас намайг маш амархан зaлилж, xууралт араар тавилтаа нууж чаддаг байсныг нь сүүлд ойлгосон.

2013 онд бид бүр мөсөн салсан. Тэр орой утсанд нь “Миний хайраа, чамайгаа санаад байна ш дээ. Чи минь хурдан ирээрэй” гэсэн мecсeж ирсэн. Тэгээд л би нэг ч муухай үг хэлэлгүй, уурлалгүй “ Бүгдийг яг одоо ингээд Дуусгъя” гэж хэлээд гэрээсээ явуулсан.

Тухайн үед бид гурав тусдаа гараагүй, хоёр гэрийн хооронд л явдаг байсан. Миний ганц бие ээж болох амьдрал тэр өдрөөс жинхэнэ утгаараа эхэлж, бүхнийг ганцаараа амжуулж эхэлсэн. Тэр хүн намайг 10 сая төгрөгний өрөнд ганцааранг минь үлдээж, хувийн бизнес минь бараг л зогсчихсон байсан.

Зээлээ төл гэсэн бичиг ШШГГазраас ирчихсэн. Барьцаанд нь байсан тэрний ээжийнх нь хашаа байшин хураагдах гээд яах учраа олохгүй үнэхээр хүнд байсан. Аз болж ажилд орж, цалингийн зээл авч бушуухан зарж, тэдний хэл амнаас гарсан.

Уг нь тэр зээлийг миний нэр дээр авсан ч тэр хүн үрээд дуусгасан юм. За тэгээд хамаг цалин минь зээлэнд явж гар дээрээ ихэнх үед 80,0 төгрөг л үлддэг байлаа. Тэр нь бусад жижиг сажиг өр гээд бас л яваад өгнө.

Охиныхоо эцгээс Хүүхдийн тэтгэмж авах гэж үзсэн. Үнэхээр өгөх дургүй, худлаа үнэн шалтаг хэлээд л намайг шүүхээс өргөдөлийг минь авхуулчихсан. Эхний жил гарангийн хугацаанд үнэхээр хүнд, ээж аавдаа байнга шахуу хөөгдөж, ажлаас бараг орон тооны цомхтголоор халагдах шахаж байсан.

Манайх амьдралын боломж тун тааруу, жижигхээн нэг өрөө нийтийн байранд охин аав ээж хоёртойгоо амьдрана. Аав ажилгүй, ээжийн тэтгэвэрээр л амьдарцгаадаг байсан. Гадаадад ажиллаж амьдардаг байсан авга ах маань наашаа ирэх боломжтой гэж хэлэхэд нь шууд л зөвшөөрсөн. Өөрөөс нь мөнгө зээлээд, очоод ажил хийж байгаад төлье гэсэн болзлоор 2015 оны хавар ажлаасаа гараад Европын орныг зорьсон.

Охиноо ээж аав хоёртоо үлдээгээд, энэ тарчигхан, ззэлнээс зээлний хоорондох амьдралаас заавал гарна гээд шүд зуун тавхан настай бяцхан охиноо уйлж болохгүй шүү, уйлвал ээж нь бүр явчихна шүү гээд нулимсыг нь нүдэнд нь бүртэлзүүлээд, гэрийнхэндээ бүгдэд нь үнсүүлээд эргэж харж ч чадахгүй байсаар онгоцондоо суугаад явсан.

Тэр цагаас хойш миний хоёр дахь шинэ амьдрал эхэлж, хүний нутагт ажиллаж амьдраад нилээн хэдэн жил болох гэж байна. Энэ хугацаанд би гэдэг хүн ганцаараа маш шаргуу ажилласан. Ажиллах хугацаандаа бүх өр зээл болох 10 гаран сая төгрөгөө төлж дуусгасан,

Ээж аав хоёртоо ч хоёр өрөө байр авч өгсөн. Одоо мөрөөдлийнхөө хоёр давхар хаусыг бариулж байна. Ирэх арван сараас өмнө байшин маань бэлэн болох байх аа. Монголдоо буцаж очихдоо өнгөрсөн бүх хар дурсамжуудаа бүгдийг нь мартаад, энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн л онгоцны буудал дээр буух байх гэж итгэж байна.

…Би 2017 оны 12 сард найз залуутайгаа анх Фейсбүүкээр танилцсан. Тэр маань Монголд миний зургийг хараад л харцанд минь дурласан гэж хэлдэг юм. Та нар яг одоо гайхаж л байгаа байх. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд, гэр бүлийнхэн ч итгэж ядаж байсан.

Амьдрал дээрээ нэг ч бие биенээ хараагүй байж хайрлаж дурлана гэж юу байдаг юм, дахиад алдаа гаргав гээд л маш их зэмлэл ч сонсч байсан. Гэхдээ биднийг юу ч салгаж чадаагүй. Одоо хүртэл бид хоёр зөвхөн чат, видео дуудлагаар л харьцдаг.

Энэ хугацаанд бие биенээ нэг ч хуураагүй, би яагаад ийм итгэлтэй байна гэж үү? Ккк БИ ТҮҮНДЭЭ ИЙМ ИХ ИТГЭДЭГ БОЛОХООР. Манай аав ээж, охин гээд манай талын бүх ах дүү нар түүнд минь маш сайн. Манай охин ааваа гэж дууддаг.

Тэр хоёр миний төрсөн өдөр, янз бүрийн баяр ёслолыг хамт тэмдэглэнэ, баяр бүрээр аав ээж охинд минь мэнд хүргэж бэлэг сэлт гээд бүх л зүйлд нь туслаж бэлдэж өгч маш өгөөмөр, сайхан сэтгэлтэй дэндүү гэмээр дэндүү гайхалтай ХАЙР минь.

Аав маань ер нь их ширүүн хүн л дээ, гэтэл манай найз залууд үнэхээр хэлэх үг байхгүй сайн залуу байна. Миний охин одоо л жаргана даа гэж хэлсэн. Ээж маань тийм ч нялуун хүн биш, гэтэл найз залууг минь дандаа миний хүү гэж дууддаг.

Ах дүү нар маань хүртэл тэр хүнд маш сайн. Тэдний аав ээж нь хөдөө амьдардаг. Эцэг эхийг нь харж, ханиа сонго гэдэгдээ. Тэгвэл миний хайрын аав ээж хоёр нь надад яагаад ч юм их мундаг, сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдсан.

Одоо Монголд намайг л хурдан ир гэж хүлээсэн хүмүүс, тэр МӨРӨӨДЛИЙН БАЙШИНГ манай найз залуу хариуцаад бариулж байгаа. /Жич: санхүүжилт 2 талаасаа шүү, ихэнхийг нь нөхөр маань гаргаж байгаа/ Намайг очихоор БЭР ГУЙНА гэсэн бас заавал хурим хийнэ, ЧАМДАА ХУРИМЫН ДААШИНЗ ЗААВАЛ ӨМСГӨНӨ гэж хэлж байсан.

Энэ мэтчилэн бид хоёрт яриад байвал маш их гайхалтай дурсамжууд байгаа. Үүний хажуугаар мэдээж муудалцах, маргах, түүнийхээ тэвчээрийг барах үеүүд гаралгүй л яахав. Гэхдээ тэр минь байнга буулт хийж, миний буруу ч зөв ч уучлалт гуйж чаддаг тийм л эр хүн.

Надад түүний минь хамгийн сүүлд хэлсэн сэтгэл догдлуулсан үг нь БИ ШАНТРАХДАА ЧАМААС САЛЪЯ ГЭЖ БОДДОГ БАЙСАН. ГЭХДЭЭ ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ САЛААГҮЙ БАЙГАА ЮМ ГЭЖ ҮҮ? ЧИ Л МИНИЙ ИРЭЭДҮЙН ЭХНЭР, ЗАЯАНЫ МИНЬ ХАНЬ БОЛОХ ХҮН ЮМ БАЙНА.

ХАЙР ГЭЖ ИЙМ ЗҮЙЛИЙГ Л ХЭЛДЭГ ЮМ БАЙНА ДАА ГЭЖ БОДОГДСОН. ЧАМДАА ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлсэн. Эцэст нь би энэ захиагаараа та бүхэнд, ялангуяа бүсгүйчүүддээ хандаж сайхан хайр байдаг юм байна.

Амьдралд алдсан ч гэсэн хоёр гараараа газар тулаад ч болтугай дахин босч, өөрийнхөө жинхэнэ амьдарлын утга учраа олтолоо битгий бууж өгөөрэй. Бас эрчүүддээ хандаж хэлэхэд нэг бүсгүйгээ хайрласан л бол сайн муу, сайхан муухай бүгдтэй нь хамт хайрлаж, насан туршдаа үнэнч байгаарай гэж хүсч байна.

ХАЙР ГЭДЭГ БИЕ БИЕДЭЭ ЗӨВХӨН ХҮРЭЛЦЭХДЭЭ БИЙ БОЛДОГ ЗҮЙЛ БИШ, ХАРИН СЭТГЭЛ ЗҮРХЭНД НЬ УРГАДАГ НАНДИН САРНАЙ ЮМ ШҮҮ ЗАЛУУСАА. Үргэлж гомдож тунирхсан захиа уншаад байхын оронд гэж бодоод өөрийнхөө туулсан, туулж байгаа амьдралаа энэ захианд багтаан ядан бичиж дуусгалаа. Миний захиаг төвөгшөөлгүй дуустал нь уншсан та бүхэнд маш их баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!