“НӨХРИЙНХӨӨ TOЛГОЙГ 3AЛГИСАН БУ3AP ЭM…” – БОЛСОН ЯВДАЛ

“НӨХРИЙНХӨӨ TOЛГОЙГ 3AЛГИСАН БУ3AP ЭM…” – БОЛСОН ЯВДАЛ

Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би дөнгөж л 30 нас гараад явж байгаа ганц биe ээж, одоо хүүтэйгээ хоёулаа л амьдардаг эмэгтэй. Нөхөр маань нас бараад ганц биеээр амьдралыг туулаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Хүү маань аавыгаа их үгүйлж бэтгэрч байгааг нь харахаар сэтгэл өмрөөд надад маш хэцүү байх юмаа. Өмнө нь хань бид хоёр амьдралд маань том жижиг ямар ч асуудал тулгарсан бай хоорондоо ярилцаж зөвлөлдөж байж шийдвэрлэдэг байсансан.

Харин одоо бол хүүтэйгээ яг адилхан би өөрөө өнчин болсон юм шиг л санагдаж байна. Ямар ч асуудал гарсан ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй бүхий л зүйлс дээр ханийн минь ухаан, түшиг тулгуур дутагдаж ганцаардах гэдэг мэдрэмжийг амсахын дээдээр амсаж сууна.

Сэтгэлийн маш их шаналалтай хэцүү байхад дээрээс нь хадмууд маань ойрын үе дарамтлах маягтай их төвөгтэй байх боллоо. Хүү бид хоёр дээр ирэх болгондоо л одоо хүнтэй суух болоогүй шүү, хүнтэй суувал ийм тийм хүнтэй сууна шүү гээд л бүх зүйлийг минь заах маягтай байдаг.

Уг нь би чинь хар багаасаа ханилсан ханийгаа алдсан хүн одоо бол юун хүнтэй суух манатай л байгаа шүү дээ. Гэхдээ хадам аав, ээжийгээ хүү бид хоёртой ойр дотно холбоотой байгаад нь баярладаг аа.

Хамгийн гол нь амьдралд минь ийм том гарз тохиогоод дөнгөж нэг жил л болж байхад хүнтэй сууя гэсэн ч ер нь хэнтэйгээ суух вэ дээ. Тийм бэлэн амьдрал, бэлэн хүн надад байхгүй.

Тэгээд л уулзахараа -өвчнийг нь эртхэн шиг мэдсэн бол, чи л эмнэлэг домлогоор явж сайн хөөцөлдсөнгүй гэсэн өнгө аясаар надад хандаж, надад их гэм буруу өгч ярих юм. Энэ бүхэн нь надад маш их дарамт болж улам л сэтгэлийн тэнхээгүй болж амьдралд сөхрөх гээд байх шиг байнаа.

Уг нь миний санаагаар болдог бол хадмууд маань намайг буруутгах биш ирээд сэтгэлийн дэм л өгмөөр байлтай. Үрээ алдсан эцэг эхэд нь хэцүү байгааг маш сайн ойлгож байгаа.

Гэхдээ ханийгаа алдсан эмэгтэй, аавыгаа алдсан үрд минь бас тэднээс дутахааргүй хэцүү байгаа гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол.

Би ч ханийгаа авч үлдэхийн тулд өөрийн чадахаас чадахгүй хүртэл, өглөөнөөс шөнө хүртэл аварч болох эрүүл болгох гэж бүхий л зүйлсийг бүгдийг нь л байдаг чадлаараа чинээгээ тултал хийсэн гэж боддог.

Маш их өр зээл тавьж өөрт байгаа бүх зүйлээ л энэ тэнд барьцаанд тавьж эм тариагаар нь таслахгүй юмсан, эмчилгээг нь зогсоочихгүй юмсан гэж эцсийн дусал хүчээ хүртэл шавхсан.

Одоо бол ганц биеэрээ үлдчихсэн тэр их өр зээлийг дарах гэж байдгаа л шавхаад, байдаг чадлаараа л ажлаа хийгээд хөдөлмөрлөөд явж байна.

Гэтэл энэ бүхнийг маань мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байж хадам ээж маань саяхан манайд ирэхдээ “ХҮҮГИЙН МИНЬ ТОЛГОЙГ ЗАЛГИСАН БУ3AP ЭМ” гэж надад дэндүү хатуу үгийг хэлээд явсан. Төрсөн хүүгээ алдсан ижий аавд нь мэдээж тэнгэр нураад ирэх шиг хэцүү л байдаг байх,

Би ч гэсэн хүүтэй хүн тэр их шаналалыг өмнөөс нь ойлгож байна. Гэлээ гээд надад ийм муухай үг хэлж яаж зүрхэлдэг байнаа. Би амьхандаа хэлсэн ярьсан болгоныг нь л за гээд л чимээгүй сонсоод байж байдаг.

Хамгийн гол нь байр орноо банк бусын барьцаанд алдчихвий, гэр оронгүй болоод хүүтэйгээ цуг гудманд гарчихвий гэсэндээ л өр зээлээ дарах гэж байдаг чадлаараа ажил төрлөө хийгээд гуньж гутрах завгүй явж байгаа юм л даа.

Тэгээд хань нөхрөө алдчихаад удаагүй байж юу ч болоогүй юм шиг өглөө оройгүй ажлаа хийгээд явж байгаа төрх маань л тэдэнд таалагдахгүй байгаа юм байна гэж ойлгосон.

Хүүхдэдээ анхаарсангүй, гадуур өөрийгөө л болгоод сэтгэл санаагаар ч унахгүй яваад байна гэж хардаад байх юм. Тэднийхээр бол би уй гашуундаа автаад өдөржин л гэртээ уйлаад сууж байвал санаанд нь нийцэх юм шиг байна.

Гэлээ гээд үxcэн хүний араас үxэx биш дээ, ханиас минь үлдсэн удам залгах ганц хүүгээ бодож л хүн харахад өрөвдүүлэхгүй сул дорой байхгүй гэж нулимсаа дотогш нь залгиж, өглөө бүр нойтон дэртэй сэрж байна.

Энэ бүхнийг маань хадам ээж минь ойлгодог ч болоосой. Гэхдээ энд бүх зүйлсээ бичсэн чинь сэтгэл нэг л сайхан онгойчих шиг боллоо. Хадам аав, ээжийн хувьд цаашдаа хүүгээ өвөө, эмээтэй нь холбоотой байлгаад элгийг нь дэвтээхийг л уг нь хүсэж байна.

Даанч энэ байдлаараа иймэрхүү маягтай надтай харьцаад байвал би удаан тэсэхгүй юм шиг байна. Яасан нь дээр бол, цаашдаа ямархуу харилцаатай байх вэ? Надад одоо цааш алхахад урам зориг л маш их хэрэгтэй байна, та бүхэн зөвлөгөө өгөхийн хажуугаар надад урам хайрлаарай. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!