“НӨХРИЙГӨӨ ДАГАЖ ӨӨР АЙМАГТ ШИЛЖИЖ ИРЭЭД НУТГИЙНХ НЬ ЗАЛУУД ДУРЛАЧИХЛАА…”

“НӨХРИЙГӨӨ ДАГАЖ ӨӨР АЙМАГТ ШИЛЖИЖ ИРЭЭД НУТГИЙНХ НЬ ЗАЛУУД ДУРЛАЧИХЛАА…”

Сайн байцгаана уу надад тулгараад байгаа нэг асуудалын талаар та бүхэнтэйгээ хуваалцаж ярилцах гэсэн юм. Ойр дотны ярилцах хүн байхгүйг минь ойлгоорой. Манай нөхөр надаас таван насаар ах. Бид хоёр гэр бүл болоод арван нэгэн жил болж байна.

Гурван хүүхдийн ээж, аав. Би өөрийгөө саяхныг хүртэл нөхөртөө маш их хайртай гэж бодож явсан. Явсан гэдэг нь саяхан манайх нөхрийн ажилтай холбоотойгоор нэг ёсондоо томилгоо л юм даа гэр бүлээрээ өөр аймагт шилжиж ирсэн юм.

Нөхөр маань удалгүй намайг ажилд орууллаа, би шинэ газар шинэ хамт олон дунд орсон. Тэнд ажилд орсон цагаас л надтай үе тэнгийн нэг залуу үргэлж санаа тавьж тусалж дэмждэг боллоо.

Эхэндээ би энэ нэг юм яасан ч ядаргаатай юм гэж боддог байсан. Ажил маань манай гэрээс гурван буудал дайны зайтай болохоор би үргэлж алхана.

Суудлын ажилтай болохоор өглөө оройдоо ядаж алхаж байя гэж бодоод л. Тэгсэн тэр залуу өглөө бүр замд таарч цуг алхана, оройдоо ч бас гэрийн маань зүг хамт алхана. Тэднийх, манайх гэр ойролцоо байсан юм байналээ.

Ингэж явсаар дөрвөн сар гаран хамт алхсан даа. Ажил дээр бол байнаг л халамжилчихна, ер нь ажилдаа нэр хүндтэй бусадтай нийтэч сайхан харилцаатай тусархуу болохоор би зүгээр сайн найз шиг заримдаа ах дүү шигээ санаж харьцдаг байлаа.

Тэр нэг өдөр ажлын газрынхаа хүүхний хуримд очоод харьж явахдаа тэр залуу надад сэтгэлээ илчилсэн. Намайг хүүхдүүдийн ээж, өөр хүний хань байсан ч хамаагүй хайрлах болноо гэж хэлсэн.

Ер нь л дандаа гоё үг хэлээд үргэлж халамжлаад дэмжээд л байх юм. Би бүр цаг хугацаа өнгөрөх тусам л улам дасаад байх шиг байна. Миний хань арван нэгэн жил ханилахдаа надад гоё үг хэлж байгаагүй.

Гуйгаад араас гүйж байхдаа л би чамд сайн, чамтай л амьдарна, чамгүйгээр амьдрал төсөөлөгдөхгүй байна гэж их л гүйсэн дээ. Ханиасаа сонссон хамгийн гоё үгнүүд нь эд нар л байна.

Сууж нэг гэрт орсноос хойш юун гоё үг, ёстой нөгөө хөлдүү төмс гэдэг шиг л. Гэхдээ л гурван хүүхдийн минь аав шүү дээ. Нөгөө томчуудын ажил, хайр хийх энэ тэр бол би л оролдож ноолж байж хаяа нэг юм хийнэ.

Намайг оролдохгүй бол нөхөрт минь эхнэрээ оролдож хайр хийнэ гэсэн ойлголт байхгүй. Нэг тийм үг дуу цөөтэй, би л дандаа ярьж нөхөр сонсоно гээд гэрээ хийчихсэн юм шиг л байдаг. Харин apxи уухаараа агcам талдаа.

Долоо хоногийн гурваас дөрвөн өдөр бол бүр чиг тасарчихдаггүй юмаа гэхэд үнэртүүлээд л ороод ирнэ. Заримдаа тасралтын байдалтай ирнэ. Тийм үедээ амар байдаг юм, агсам coгтуу тавихгүй үг дуугүй унтаад өгнө.

Халаалттай үедээ их хэцүү, үгний өөн дээр дөрөөлөөд л өөдөөс босож ирэх гээд байдаг. Эрх биш арван нэгэн жил ханилчихсан юм болохоор үг үйлдлийн алдаа гаргахгүй байж байгаад хүүхдүүдээрээ аргадуулаад унтуулана.

Залуухан халуухан жаахан байхдаа учраа мэдэхгүй үг үйлдлийнхээ алдаанаас болж зoдуулж цохиулж л явлаа. Гэхдээ би нэг ч удаа энэ хүнд хайртай юм болов уу гэж эргэлзэж бодож үзээгүй.

Саяхан би халуун дулаан үг сонсмоор санагдаад -Чи надад хайртай юм уу гээд асуусан. Тэгтэл хайргүй байтлаасаа хамт амьдардаг юм уу гэсэн. Энэ л нөхрийн маань надад хэлж байгаа хамгийн дулаан үг бололтой.

Ийм болохоор л ханийгаа гэх сэтгэл маань бага багаар хөрөөд өөр хүний халамж анхааралд татагдаад байх шиг байна. Догдлоод л, түүнтэй уулзаж учирмаар бүр хааяа унтаж үзвэл ямар бол гэж бодогдох боллоо.

Гэхдээ болохгүй гэдгийг нь би маш сайн мэдэж байгаа. Гурван хүүхдээ, эр нөхөрөө хуурахыг хүсэхгүй байгаа ч татагдсаар л байна. Би яасан нь дээр вэ? Надтай адил байдалд орж байсан хүн ер нь байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!