“НӨГӨӨХДӨӨ ЮМ ШАХУУЛААД ТОМ БОЛГОЧИХСОН БОЛОХООР НЬ СОНИРХООД HӨXPИЙГӨӨ XУУPCAH…”
“НӨГӨӨХДӨӨ ЮМ ШАХУУЛААД ТОМ БОЛГОЧИХСОН БОЛОХООР НЬ СОНИРХООД HӨXPИЙГӨӨ XУУPCAH…”
Сайн байна уу. Би өөрийн амьдралд тохиолдоод байгаа зүйлээ хуваалцмаар байна. Та нар минь зөвлөөч. Би цэргийн байгууллагад ажилдаг залуу. 30 настай. 175 см өндөр хэн ч харсан давгүй залуу.
Эхнэртэйгээ хамт амьдраад 11 жил болж байна. Эхнэр маань ч гэсэн ямар ч залуугийн харцыг булаах сайхан бүсгүй. Эхнэр маань гадуур дотуур чөлөөтэй гардаг.
Элдэв тэмцээн аялал баяр гээд л. Би хамт байх хугацаандаа эхнэрийгээ нэг ч удаа хардаж гэртээ хурдан ир барь ийш тийш нь явуулахгүй гэж хэрүүл хийж байсангүй ээ.
Би бодоод байсан чинь хамгийн сүүлд 2012 онд л өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэсэн юм байна лээ. Ар гэр, гэр бүл, ажил төрөл гээд өөрийгөө бүхэлд нь хаясан байснаа сая л нэг ухаарч бодоод мэдэж авлаа.
Хамгийн сүүлд шинэ хувцас өөртөө зориулж хэзээ авсанаа ч санахгүй байна. Ингэж л гэр бүлийнхээ төлөө зүтгэж байснаа өөрөө ч мэдэлгүй олон жил өнгөрчээ.
Энэ утгагүй муухай зүйл намайг 2020-2021 онд ажлынхаа шугамаар энхийг дэмжих ажиллагаанд африкруу явсан байх үед болсон байсан.
Тэрийг нь би одоо л мэдээд сууж байна. Өөртөө буруу өгч, өөрийнхөө хайнга занг гайхаж л сууна. Анх эхнэртэйгээ учирсанаас хойш би нэг ч эмэгтэй хүнлүү шуналын харцаар харж байгаагүй.
Элдэв явдал суудал огт хүүхэн шуухны асуудал гаргаж байгаагүй, тийм юмнаас маш хол байсан даа. Харин эхнэр маань намайг эзгүйд ажлынхаа нэг ч биш бүр хоёрын хорё залуутай явалджээ.
Тэр хоёр нь өөрөөс нь бүр дор засварчин залуус. Ядаж надаас сайжруулаад гоё залуутай явсан бол бас миний хор шар хөдлөөд бодож үзэх л асуудал. Тэр хоёр нь бакал гутал өмссөн миний хажууд хэн ч биш байдаг л нэг залуучууд.
Тэр залуучуудтай нь уулзлаа нүүрэлдлээ болсон бүх зүйлсийг нь мэдлээ, эхнэртэйгээ ч ярилцлаа. Яагаад ингэвээ ийм зүйл юунаас болоод болчихвоо гээд асуусан чинь эpxтэндээ юм шахуулчихсан залуу байж.
Тэрийг нь үзэх гээд сонирхол нь хөдлөөд явалдсан байсан. Дээрээс нь тэр залуугийнхаа эхнэрт нь баригдаад айл гэр салгаж нэг хөөрхөн хүү аавгүй болж өнчирч үлдсэн байсан.
Бас ингээд ч болоогүй ээ бөөн асуудал болсоны дараа арван жийлийнхээ нэг төгсөлтийн залууг дуудаж уулзаад туулын бургасанд очиж бас тийм зүйл хийж.
Тэр нь миний таньдаг залуу, мөн л эхнэр хүүхэдтэй гэр бүлтэй залуу. Миний мэдэх хоёр тохиолдол энэ байна. Өөр яасан хаана юу болсныг нь мэдэхгүй байна.
Дахиж өөр асуудал битгий нэмэгдээсэй л гэж залбирч байна. Би энхийг сахиулахад явахынхаа өмнөхөн хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явган зөөлгөөд байлтай нь биш гээд машин авч өгөөд явсан.
Эхнэр хүүхдээ санаж бэтгэрсэн ч амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө халуун африк тивд бyyны cyман дунд тэр их халуун бохир өвчин дунд шүд зуугаад явж байлаа.
Эхнэр маань харин миний авч өгсөн машинаар хөшигтийн хөндийн нисэх буудлаас ирж байгаа нөгөө залуугаа тосоод л тэрэнтэйгээ зугаалаад л ээж аавдаа ажилтай байна гэж худлаа хэлж хүүхдээ харуулаад явж байсан байна.
Би гэртээ ирээд эхнэрийгээ нэг л биш байгааг гадарласан ч яах учраа олохгүй баахан ажиглалаа, яасан юм бол гээд сүүлдээ санаа зовсон. Гар утсаа бүр vxэн хатан нууж байна.
Хажуугаар нь явахад унтаж байхдаа хүртэл цочиж утсаа шүүрч аваад далд хийнэ. Сүүлдээ утсаа лэвчигний дотор талд 2 xөxнийхөө завсар хийгээд унтдаг болсон.
За ингэж явсаар зун болж амралтаараа нутагруугаа дагуулаад явлаа. Манай хүн хойно суучихаад л чат бичээд явсан. Сэлфи хийж хүнд явуулаад л байсан.
Хэнлүү зургаа явуулж байгаа юм бэ гэхээр ажлын хүүхэн гээд л яриа булзайруудаад өнгөрнө. Сая өнгөрдөг 10-р сард ажлынх нь баяр болоод үүрээр таван цагт өнгөрч байхад орж ирлээ.
Нэлээн уучихсан орж ирэхээр нь тэврээд үнсээд миний хань арай хэтрүүлчихсэн байна гээд оронд нь оруулах гээд хувцасыг нь тайлах гэтэл,
Намайг тэвэрч аваад чамд тэгээд бээлий байгаа юм уу гэж асууж байна. Би уурлаад юу яариад байгаа юм гэсэн чинь зүгээр асууж байхад чинь болохгүй юу гээд дахиад л бөөн асуудал болсон.
Арай гэж эвлэрээд унтах боллоо надтай нөгөө ажлаа хийх гээд оролдож байнаа. Тэгээд яг хийгээд байж байтал хүзүүгээр тэврээд чи шагналаа ирээд авчихгүй дээ гээд гээд шал өөр ярьдаг юм даа. Бодвол намайг өөр залуутай андуураад ярьсан байх.
Одоо надад салах л үлдээд байх шиг байна. Салья гэхлээр хоёр хүүхдээ бодоод байх юм. Эхнэр бүх юм нь баригдангуут надад нэг боломж олгооч гээд гуйгаад байна. Би яаавал дээд вэ зөвлөөч надад.