НҮҮР, ҮСЭЭ ҮРГЭЛЖ ИЛЖ БАЙ УЧИР НЬ…

Манай хөгшчүүд үс, нүүрээ байнга илээд байдгийн учрыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлажээ. Мөн сайд гишүүн асан нэгэн эрхэм ч чуулганы хуралдааны үеээр нүүрээ илээд байж байсан нь ч  энэ тухай хэдийн мэддэг, яагаад оворгүй залуу байдгийнх нь нэг том шалтгаан болов уу.

Үсээ үргэлж илж бай

Өглөө бүр 10 хурууныхаа өндгөөр үсээ урдаас нь арагшаагаа, араас нь урагшаагаа зугуухнаар хэдэн арван удааа самнана. Ингэснээр толгойд буй мэдрэлийн идэвхтэй цэгүүд хурууны өндгөөр цочирж толгой тархи, оюун ухаан сэргэн, даралт буурч, урам зориг дээшилнэ. Толгой эргэх, өвдөх, загатнах, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаа болохоос сэргийлнэ. Хятад эмнэлэгийн номонд үсийг хуруугаар олонтаа самнаваас хөгширтлөө бууралтахгүй хэмээжээ. 

Нүүрээ үргэлж илж бай

Хоёр алгаа хооронд халуун оргитол үрсний дараа дух, хацар, самсааг оролцуулан нүүрээ бүхэлд нь дээш доошоо хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёр удаа иллэг хийхэд илүүдэхгүй. Ингэхэд нүүрний эд эсийн цусны эргэлт сайжран, арьс нь зөөлөрч өнгөлөг болж овор багатай харагдана. Үрчлээг багасгаж нэмж үрчлээтэхээс сэргийлнэ. Мөн хамар битүүрэх, ханиад томуу хүрэх, салхинд явахад нулимс гоожих, толгой шүд өвдөхөөс сэргийлнэ. Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болохгүй ажээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!