НҮД ЧИЛЖ, ХАРАА МУУДАХААС СЭРГИЙЛЭХ 5 ДАСГАЛ
Сүүлийн үед дийлэнх хүмүүсийн хувьд дэлгэцнээс хэт хамааралтай болж хараа муудах нь зөвхөн удамтай, эсвэл хөгшин хүний өвчин байхаа болиод улам залуужиж жаахан хүүхдүүдийн нүд хараа хүртэл маш хурдан муудаж нүдний шил зүүхээс өөр аргагүй болж байна. Тийм учир урьдчилан сэргийлэхий тулд нүд чилж, хараа муудахаас сэргийлэх доорх таван дасгалыг өдөр бүр тогтмол 2-3 минутын турш хийж хэвшээрэй.
- Нүд амаа нэгэн зэрэг чинээнд нь тултал нээ. Удаан хугацаагаар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, шөнө унтахдаа зарим хүн шүдээ байнга чанга зууснаас нүүрний булчин хөшдөг учраас энэ дасгал тустай.
- Зовхио 4-6 удаа чанга аниарай. Зовхио нээлгүйгээр нүдээ зугуухан эргэлдүүл
- Нүдээ аниад хамрынхаа үзүүрээр улс орон, хүний нэр эс бөгөөс цэцгийн нэрийг агаарт бич. Ийнхүү бичихдээ цэнхэр өнгөөр бичиж байна гэж сэтгэлдээ төсөөлөөд нүдээрээ үзэх мэт болбоос нэн сайн.
- Хуруугаа нүднээс 20см зайд дээш гозойлгон баруун зүүн тийш хөдөлгөхдөө нүдээ хуруунаасаа бүү салгаарай.
- Баруун гарынхаа 2 хуруугаар нүдний аяга, хөмсгөө тойруулан цагийн зүүний дагуу тус бүр 2-3 удаа илээрэй. Удаан хугацаагаар ном унших, зурагт утас үзэх, компьютерийн өмнө удаан сууж ажилласнаар нүд чилж ядарсныг энэ дасгал хялбархан арилгаж чадна.