“НЭР ДЭВШИГЧ” ШОГ ӨГҮҮЛЛЭГ
Хашааны хаалга хүчтэй балбаж, намайг нойрноос сэрээлээ. Өглөөний дөрвөн цаг болж байв. Би гаднах гэрлээ асаагаад, хаалга руугаа очтол: -Өвгөөн, уучлаарай. Үүр цүүрээр яваагийн хэргийг хашир хүн гадарлаж байгаа биз дээ. Цаана чинь сонгуулийн кампани ид өрнөөд ирлээ. Өчигдөр хороон дээр манай намынхан цуглаад нэр нь дэвшээд байгаа хvмvvсээс хэнийг нь дэмжих вэ? гэдэг талаар маргаж шуугилаа. Өнөөдөр айл бvрээс нэгээс доошгvй хvн цуглуулж, хуралдана гэсэн. Би энэ гудамжаа хариуцсан юм. гурваас босоод явж байна. Орой таван цагт шvv. Өвгөн минь хоцролгvй очоорой гэж шаардаж яваа энэ хvн бол гудамжны ахлагч Адьяабал гэдгийг дуугаар нь танилаа. -Манай нам гэж та алийг нь хэлж байнаа? -Та чинь өөрийнхөө намыг мэддэггvй хүн үү? Манай намын буянаар ард түмэн маань ядуурлаас бvрэн аврагдаж, төр төвшин тогтнож, төрүүлсэн хууль нь төрөл зүйлээрээ хот хөдөөгvй хэрэгжиж байгааг та харахгvй байна уу? Хэмээн дуу нь чангарахад би салахын тvvс болж, “Мэдлээ” гэж хэлээд гэртээ орлоо.
Хvмvvс цагтаа цуласангvй, хөгшид голдуу хорь гучаадхан хvнтэй зургаан цаг хvргэв. Хороон дарга цухалдан уурлаж, хүүхэд хөгшид нь хамагvй айл бүрээс заавал нэг хүн авчир хэмээн гудамжны ахлагч нарыг хөөн явууллаа. Долоон цаг болов. Хороон дарга ялаа халтирам өл халзан толгойтой янхигар тарган эрийг дагуулж тайзан дээр гарч ирлээ. Манай ахлагч босч, “ … нам мандтугай, нэр дэвшсэн Мянгаа дарга ялтугай” хэмээн өндөр дуугаар уриалаад алгаа ташин байв. …. намаас нэр дэвшсэн Мянганбуу дарга та нөхдөд хандаж үг хэлнэ гэж хороон дарга зарлав. Нэр дэвшигч маань хөхүүлэн ханиаж, нимгэн шар царай нь хөхөрч харагдав. Хороон дарга тэвдэж, “эмч хvн байна уу? түргэлээрэй” гэхэд мань эр хэрэггүй гэж байгаа бололтой баруун гараа савчуулж байлаа. Урт янжуур гарган асаагуураар тамхиа асаан хэд сортол ханиад нь намдав. Сонгогчид минь намайг уучлаарай, би ийм архаг өвчтэй хvн, тамхинаас өөр ямар ч эм тариа хэрэггvй гэв. Нэр дэвшигч тамхиа татаж дуусаад алгуурхан босч:
-Товчхон хэлэхэд, манай нам 2000 оны сонгуулиар авсан амлалт, мєрийн хөтөлбөрөө дэс дараалан ягштал биелүүлсэн болохоор надад нэмж яриад байх юм алга. Хамгийн онцгой нь олон жилийн хур өрнөөс гаргасан шүү. Харин энэ сонгуулиар яаж ажиллах вэ? гэдэг асуудал л сонгогч та нөхдөд сонин байгаа нь мэдээж шүү дээ. Ард түмэн маань нэгэнт л ядуурлаас бvрэн гарсан юм чинь одоо баян болгоно. Иймээс “Жигд баян” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төр төвшин болсон тодорхой байгаа. Төрийн түшээ нар маань эв тvнжин сайтай, найрсаг ажиллаж их хурлын гишvvд хуулиа нэгэн дуугаар батлаж байгааг та нөхөд телевизээр хардаг. Сонгогчдоо чилээхгүйн үүднээс яриагаа цэглэе, та нөхдийн үгийг сонсъё гээд суулаа.
Хамгийн урд сандлаас нэгэн өвгөн босч: -Та төрийн тvшээ нар эвсэг ажиллаж байгаа гэлээ. Тэгвэл түшээд сайд дарга нар хэвлэл мэдээллээр шөргөөцөлдөөд, бие биеэ чичлээд байгааг юу гэж ойлгох вэ? гэвэл -Зөрөлдөж, сөргөлцөж байгаа нь сайд дарга нарын хувийн асуудал учраас төрд харшлах зүйлгүй гэж бодож байна. өөр асуулт байна уу? Уулзалтын цаг дуусах дөхөж байна. Би бол цагийг хатуу баримталж заншсан хүн гэж Мянганбуу анхааруулав. -Ард тvмэн ядуурлаас бvрэн гарсан гэж та ярилаа. Манай хороонд ядуу хvмvvс нэмэгдсэн vv гэхээс хасагдаагvй шvv. Энэ бол бодит vнэн. Та манайд сонгогдлоо гэхэд ямар ажил бvтээх хvн бэ? энэ талаар та нэг ч vг дуугарсангvй өнгөрлөө хэмээн өндөр настан эмээ асуулаа. -Би намын даалгаврыг л биелvvлж явдаг хvн. Гэр оронгvй ядуучууд байгаа юм бол тэдэнд чинь зориулаад бvхэл бvтэн хороолол бариулж чадна. Усны асуудал яригдаж байна. Айл бvрийн хашаанд худаг гаргаад өгье л дөө. Энэ муу өмгөр улаан буланг чинь соёлын төв болгон өөрчилж чадна шvv. Өөр юу хvсмээр байна дээ.
Танай намынхан чинь амлаж чаддаг боловч сонгогдсон хойноо ихэнх нь луу унждаг зуршилтай тvшээд дээ. Урьд сонгуулиар сонгогдсон гишvvний сайхан амлалт нь савангийн хөөс шиг замхарсан гэхэд: Мянганбуу босон харайж: -Өнгөрсөн улирсан юм өнөөдөр ямар хамаа байнаа. Тэр чинь дахин сонгогдохгvй шvv. Би баян компаний ерөнхий захирал, хөрөнгө мөнгөтэй ч, гадаад олон тvнштэй, баячуудад тал нvvртэй, гадаад дотоодод гурван их сургууль төгссөн онолын өндөр мэдлэгтэй, амлаж ч биелvvлж ч чаддаг хатуу хvн шvv. Та нар намайг сонгохгvй бол алд дэлмээр алдана даа. Өөрсдєє мэдтvгэй. Цаг дууслаа гээд гарч одлоо. Хvмvvс шивэр авир ярьсаар л… миний дэргэд суусан өвгөн энэ чинь далан худалчийг давсан мянган худалч буу байх аа гээд жоготойхон инээмсэглэж байлаа.