“НЭГ XҮҮXHЭЭC ТОРОН ГAГA БЭЛГЭНД ИРЭЭД” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

“МИНИЙ МОНИТА” – ШАГЖ ГЭЛЭН

Хүүхнүүдийн гуя нүд гялбуулдаг Шинэ жил ирлээ. Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв. Ажлынхан Монитаадаад л. Би ч дотроо муу xүүpнүүд намайг оруулаагүй юм байх даа гээл бодож байтал Монитагаас чинь гээд л халуун хоол ирэв.

Тэгэхээр нь ЗБ нараас миний баярлуулах Монита чинь хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээл баярлаад л байгаа юмаа. Өдөрт ирж буй бэлэгнүүд томроод эхэллээ шүү.

Цаг, цамц, бээлий гээд л. Миний монита нүнжигтэй амьтан байна. За хэн юм бол оо. Тэр гурай, тэр гурай гээл, тэр нүжигтэй гээл маш их анализ хийсний хүчинд нэг хүүхнийг тоочиглов. Уулзаж үзэв.

Өнөөх хүүхэн “за Шагж монитагийн чинь бэлэг таалагдав уу” гээд л тас тас инээгээд л тэр муухай аальгүй хэрнээ хөөрхөн хүүхээн. Би ч “энэ хүүхэн мөн байна, царайлаг, нүнжигтэй монитатай” би ч бас хийморьтой эр шүү гэж бодоод л.

Тэр оройдоо караокэд “Босоо хийморьтой эр хүн” –г хоолойны аагаар дуулаад л. Хайрын тэнгээээртэй залуу насын хаагуур нь зөрсөн бүсгүй вэээ чи гээд л. Яаая монитагаа бодохоор эхнэр мэхнэрээ ч тоохгүй хэсэг явав.

Маргааш монитагаас юу ирэх бол яах бол гээд л. Үнэртэй ус, зангиа гэх мэт ер нь л миний горойгоод авч чаддагүй юмнууд бүгдээрээ ирлээ шүү. Эхнэр зүгээр ам нь ангайгаастай. Шар мар нь хөдлөөстэй.

Наад монита чинь чамд сайн юм байна, түүнээс биш юу гэж ийм аймаар үнэтэй бэлэг өгдөг юм, тэр хүүхэн чинь хэн юм, “Сараа юу” гээд л хардаастай. Нэг өдөр Монитагаас маань торон хар гаагаа зурвасын хамт ирлээ.

“Сайн уу Шагж. Чамд таарах байх гэж найдаж байна. Магадгүй би нэг өдөр тайлах ч юм билүү” гэсэн зурвастай. Хүн амьтан харчих вий гэсэндээ зурвасыг зүгээр л идчихсэн дээ. Гаагаагаа эхнэрт үзүүлвэл ёстой aлуулна.

Зүгээр л нууя гэж бодоод л нуучихлаа. Орой эхнэр за өнөөдөр монита чинь юу өгөв гэхээр нь “За юу гэж өдөр болгон юм өгч байхав” гээд л гүрийлээ.

Шинэ жилдээ орохоор бэлдэж байтал эхнэр “хөөе чи тэр бэлэг өгсөн монитагаа яаж баярлуулах гээ байгаа юм бэ, тооцож үзсэн чинь бараг гурван зуугаад мянган төгрөгний юм чамд өгсөн байна ш дээ” гээд хэлэв.

Анх удаа л монитадаж байгаа болохоор их өнгөцхөн ойлголттой байж. Хүн юм өгвөл аваад л байх санаатай. Нөгөө хүүхэн хайр сэтгэлдээ болоод надад үнэтэй бэлэг өгсөн гэж бодоод бат итгэчихсэн хүн чинь “одоо яадаг билээ гээд тархи толгой эргээд л.

Ядаж байхад хямралд орчихсон” Эхнэрээсээ чамд эмэгтэй хүнд өгчихмөөр юм байна уу гээл гуйсан чинь өө мэдэхгүй. Сайн хайвал ганц нэг шинэ хувцас, үсний сэнс байгаа байх гэж хэлчихээд нүүрээ будаа л суугаад байх.

Би хамаг юмыг нь онгичоод л үсний сэнс, цамц олов. Дээрээс нь үнэртэй уснуудаас нь шинээр авсан нэгийг нь дэлсэв.

Бага охинд хүн өгсөн чихмэлийг хулгайлаад бүгдийг нь том хайрцаганд хийгээд гадуур нь өнгийн цаасаар ороов. Сүртэй том бэлэгтэй хүн эхнэрээ дагуулаад л шинэ жил рүүгээ год.

Эхнэрээ үлдээчих санаатай үзсэн чинь нoвшроод л дагачих жишээний. Угаасаа хамт ажилладаг байсан юмаа. Аа нээрээ нөгөө хар гаагаагаа нууцаар өмсчихсөөн бас.

Монита задраад л, цэн цэн гээд л, хөгжим яваад л, бие биенээ баярлуулаад л бөөн л юм боллоо. Би ч “Сараа” гаа хараастай. Хайрцагтай том бэлэгнүүдээ өгөх гээл догдлоод л… Шагжийн монита бол “”тэр гээл зарлалаа ……….”

Хөл гуйваад л, даралт ихсээд л, ээ хорвоо гэж бодогдоод л за тэгээд тэрнээс хойш юу ч санадаггүй юмаа. Тэр орой тас явсан… Маргааш нь хайрцагтай бэлэгнийхээ дэргэд гэртээ сэрсэндээ. Миний Монита Хэн байсан гэж бодож байна. Хөөрхий муу эхнэр минь байсан ш дээ.

Ханиас минь өөр хэн над мууд тэгж үнэтэй цайтай, сэтгэл шингэсэн бэлэгнүүд явуулж чадах билээ дээ. Эцгээ алдчих гээд сэтгэл санаа нь хэцүү байгаа гэж бодохдоо намайг баярлуулж байсан байгаа юм. Эрчүүд минь эхнэрээ л хайрлаарай. Ээдээ бид ч бас л мангар улсууд шүү. Ай миний 33 гаагаатай эхнэр минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!