“НЭГ Л ӨДӨР ГУРВАН ОХИНЫ ЭЭЖ БОЛСОН ДОО… “БОДИТ АМЬДРАЛААС

“НЭГ Л ӨДӨР ГУРВАН ОХИНЫ ЭЭЖ БОЛСОН ДОО… “БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Нөхөртэйгээ танилцсан түүх маань их инээдтэй. Их сургуулиа төгсөөд дипломоо авсан өдөр байсан юм. Дипломоо тэврээд л тэр оройжин гадуур дотуур хөл хөөрцөг болов. Нэгэн барны гадаа ангиараа харих харихаараа хуваагдаж байхад би ганцаараа буланд байдаг довжоон дээр очоод ганцаараа сууж дотроо онгойлчихоод такси бариад харихаар явлөө. Гэнэт гар хоосон оргиод сандраад орилж хашгирсан хүн буцаад л нөгөө барлуугаа жирийсэн. Тэгсэн өнөөх довжоон дээр мартаад үлдээсэн дипломон дээр маань нэг залуу суучихсөөн уйлж муйлчихсан байж байна.

Түлхэж хаячаад л амандаа орсон хараалаа урсгачаад муу дипломоо тэврээд харьж билээ кк. Өглөө нь сэрсэн нэг дугаараас маш олон залгасан байхаар нь гайхаад эргээд залгатал өчигдрийн дипломыг чинь хулгайлсан залуу байнаа л гэж байна. Айн юу яаж дугаар хаанаас авав гэтэл чи дипломоо аваад ууртай алхахдаа түрийвчээ хаяад явчижээ гэж байна. Нээрээ л миний түрийвч байхгүй байлаа. Уулзаж түрийвчээ авсаны дараагаас би хааяа тэр залууруу залгаж ярьсаар байгаад бас тэр залууг хоолонд урьсаар байгаад туранхай өндөр залууг бондгор болтол нь бордоод халамжлаад хайрлаад хайртай дуртай болвоо.

Энэ хугацаанд нэг жил гаран өнгөрсөн байсан. Манай хүн их зөөлхөн хүн л дээ. Гудманд даараад байж байгаа гөлөг тэврээд ороод ирдэг хүүхэд шиг гэнэн. Бид хоёр төд удалгүй жирэмсэн болсоноо мэдсэн. Нөхөр маань яг л ээждээ зoдуулж байгаа хүүхэд шиг уйлж билээ. Надаас илүү баярлаж хүлээж авсан. Намайг биe давхар долоон сартай байхад хаалга тогшиж хоёр нялх хүүхэд дагуулсан нэг бүсгүй орж ирсэн. Нөхрийн минь өмнөх амьдрал байсныг тэгэхэд л мэдсэн. Хоёрын хоёр нялх амьтан байсныг надаас нууж явсныг анх сонссон. Анх танилцахад уйлж суусан учир ч тайлагдсан.

Хоёр хүүхдийх нь ээж нөхрийг маань орхиод хаяад явчихсан юм байна лээ. Тэр бүсгүй маш хүнд өвчтэй ясны xaвдaртaй болсон хагалгаа хийлгэх хэдийн оройтсон учраас хоёр охиноо аавд нь авчирч өгж байна гэж хэлсэн. Ингээд нэг л өдөр би гэдэг хүн гурван хүүхдийн ээж болсон доо. Гэхдээ энэндээ би огтхон ч түүртээгүй бас өш санаагүй. Хайртай хүний минь хоёр үр нь харин ч бидний дэргэд байгаа нь нөхрийн минь санааг амрааж ажлаа тараад зөвхөн гэрлүүгээ яардаг халамжтай аав болгосон. Би төрж бас охинтой болсон.

Нөхөр бид хоёр тэр бүсгүйг өнгөрөн өнгөртөл асарч эргэж тойрч өөд болхоос нь өмнө мөрөөдлийх нь Хөвсгөл аймгийг үзүүлсэн. Нэлээн муу болох үeд нь би гурван охиноо аваад тэр бүсгүйг нөхөртэйгээ үлдээж ярьж дотроо уудлах боломж гаргаж өгч байрныхаа гадаа орой болтол сууж билээ. Тэрнээс хойш нэг их удалгүй тэр бүсгүй өнгөрсөн. Нэг хэсэг нөхөр минь их дотогшоо болсоон. Би харин хажуунаас нь түшиж тулж аль болох инээмсэглүүлэх арга хэмжээ цаг алдахгүй авдаг байлаа. Тавуулаа аз жаргалтай маш сайхан байлаа.

Хөөцөлдсөөр байгаад бид хоёр Европын нэг оронд ирсэн. Нэрийг нь хэлээд яахав хэхэ. Төд удалгүй бидний араас гурван охин маань ч ирсэн. За тэгээд л амьдрал үргэлжлээд хоёр жил болох гэж байхдаа би дахиад жирэмсэлж өнгөрсөн найман сард бяцхан сахиусан тэнгэртэй болсон ккк. Ингээд манайх гэдэг айл дөрвөн охинтой болсон доо. Хөөрхий муу хань минь сая Мартын наймнаар таван эмэгтэй баярлуулах гэж шөрмөсөө таттал л гүйлээ дээ. За яахав 18-нд эргүүлээд таван эмэгтэйгээр тултал хайрлуулна даа гээд л тэвчлээ дээ хэхэ. Тун удахгүй дөрвөн сайхан охиноо хөтлөөд эх орондоо очно доо бид хоёр нь. Дахиад нэг туфль төрчихгүй бол ш дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!