“НЭГ ЗАЛУУД ДУРЛААД ДАГААД БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ОРЧИХСОН…” – БОЛСОН ЯВДАЛ

“НЭГ ЗАЛУУД ДУРЛААД ДАГААД БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ОРЧИХСОН…” – БОЛСОН ЯВДАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Би нэг түүх бичих гээд. Ихэнх тохиолдолд эрчүүд хайртай эмэгтэйгээ өөрийн болгох гэж хичээж зүтгээд романтикладаг байх. Гэхдээ би амьдрал дээр нөхрөө авч суусан түүхээ бичих гээд ккк. Манайх жижигхэн дэлгүүр ажлуулдаг байлаа.

Тэр хавийн бүх л хүмүүс орж ирнэ зээл хийнэ дэвтэр дээр бичүүлж юм авна гээд л… 2005 онд 10-р ангиа төгсөх хавар манай гудманд нэг эрлийз юм шиг царайтай хүү үзэгдэх болсон юм. Үе үе манай дэлгүүрт орж ирнэ.

Байнга тамxи аваад гарна. Заримдаа виспа гээд шоколад байна уу гэж асууна. Сoрочикон цамцны гадуур жинсин яак өмсөөд конвэрс гээд кэт өмсчихсөн явдаг байсан нь надад тэрнийг их даруухан юм байна даа гэж бодоход хүргэсэн юм.

Учир нь тэр үед ориг пүүз мода болж байлаа. Би чинь хүртэл пүүз өмсөнө. Гангарах гэж үзнээ бас хөөрхөн. Кэттэй хүн ховор байсан болохоор бас нууцлаг гунигтай нүд, тугал шиг урт сормуус нь таалагдаад би чинь орж ирэхийг нь хүлээдэг болвоо.

Дэлгүүртээ суух дургүй байсан би байсхийгээд л ээждээ би сууж байя өө гэж хэлдэг болов. Орж ирээд тамxи авчаад л гараад явна. Хар цагаан дуугүй. Би нэг удаа яриа өдөхөөр аймар бэлдвээ.

Орж ирэхээр нь сайн уу юу байна, хамт тамxилах уу дэлгүүрийн ард гэж хэлэхээр хүлээж байлаа. Уг нь би чинь тамxи татдаггүй хаха яриа өдөх арга нь хөөрхий тэр.

Нөгөөх маань орж ирээд л тамxи аваад гарах гэнгүүт нь хөөөе хэнээ нөгөө юу хойно гараад хамт тамxи татах уу гээд хэлээд хаяв. Юу гэсэн гээч. Би тамxи татдаггүй. Ооо мааая гоооднэс хаха.

Тэгсэн өвөөгийнхөө тамxинд явдаг байсан юм байна лээ… Дээрээс нь намайг тамxи татдаг гээд ойлгочихсон. Тэр хавар ээж аав намайг МУИС-т оруулна гээд л хичээлээ бэлд мэлд гээд үглээтэй би сэмхэн нөгөө дурласан хөвгүүнийхээ орох гэж байгаа сургуульд орох санаатай.

Өөрөө юм асууж чадахгүй бантаад найзаараа хаана конкурс өгөх гэж байгааг нь асуулгалаа. Бас юу гэсэн гээч. Батлан хамгаалах гэдэг юм даа. Хамгийн аймар нь яасан гээч.

Би дагаад конкурс өгөөд тэнцээд орчихсон юм даа. Өөр өөр ангид орсон ч өдөр бүр хамт шахуу би ёстой аз жаргалтай оюутан байлаа. Аз болж охид бараг байхгүй тэр маань охинтой үерхээд алга болчих магадлал бага ашгүй харин надад найз байхгүй тиймхэн л байв.

Би өдөр бүр өглөөний мэнд өнөөдөр салхитай шүү, өнөөдөр нартай шүү, өнөөдөр дулаан хувцаслаарай гээд мэссэж бичнэ. Нэрээ гэхдээ нууцлаад. Хариу ирэхгүй. Би гэхдээ өдөр бүр бичсээр л байсан.

Хааяа өглөө автобусны буудал дээр таарна. Хамт нэг автобусаар явна. Надтай юу ч дуугарахгүй. Би тэнэг юм шиг ширтсээр л явдаг байв. Бүтэн жил өглөөний мэнд гэж бичсэний дараа нэг орой хариу ирэв.

Хашааруу чинь цүнхтэй заалны гутлаа шидээд оруулчихлаа. Гаргаад өгчих… Энэ бүх хугацаанд намайг мессеж бичдэг байсныг мэддэг байж. Нүд дальдраад л ичээд би тэрнээс хойш өглөөний мэнд гэж бичихээ болив.

Би гэхдээ гандан буурахгүй хэд хоноод л нэг шоколад дүүгээр нь өгч явуулдаг байв. Нэг удаа тэсэхгүй шоколад гоё байсан уу гэсэн гайхаад юун шоколад гээд асуухаар нь юу ч бишээ гээд дэлгүүрээсээ гаргаж билээ.

Дүү нь сайхан гар хоёрдугаар ангийн нөхөр хашааны буланд идчихээд ордог байсан байгаа юм. Ямар ч үр дүнгүй гэхдээ намайг тэрэнд сайн гэдгийг хүн болгон мэддэг болсоноор ингээд хоёр жил шахам болсон байв.

Би солилцоогоор орос явах болоод яагаад ч юм хачин зориг ороод хашааных нь гадаа очоод гараад ир гэсэн гараад ирлээ.

Би явах оюутны тоонд нэрээ оруулсан. Сайн сууж байгаарай миний бүх мессежийг мартаарай гэж хэлээд цааш алхаж байтал хойноос пад пад хийтэл гүйж ирээд гарнаас татаж зогсоогоод хамт л явчихад болно биздээ…

Миний чихэндээ итгээгүй үгсийг сонссон тэр орой 2007 оны 10 сарын 20 байсан юм. Манай хүн бол үгүй 10 сар биш 11 сар гээд зөрөөд байдаг юм. Бид тэгээд хамт явсан.

Явсан цагаасаа хойш ирсэн цаг бас одоо болтол бие биенээсээ холдоогүй аль хэдийн аавыгаа дуурайсан хоёр дайсны цэрэг гэр бүлээрээ цэрэг цагдаа гэж онгирсон дөрвөн хүнтэй айл болоод амьдарч байгаа даа .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!