НЭГЭН ТҮҮХ

НЭГЭН ТҮҮХ

Намайг жоохон байхад манай байранд хойд аавтай ганц хүүхэдтэй айл байсан юм. Хойд аав нь жолооч холын тээвэрт их явна. Тэр хоорондуур ээж нь янз бүрийн хүн авчирна. Тэгэх болгондоо хүүгээ хөөгөөд зoдooд гаргана. Олон өдөр орцонд хоносон доо. Сүүлдээ манайд хонодог болсон. Хүүхэддээ хоол унд өгөхгүй манайд ирж юм иддэг байсан юм. Хойд аав нь аймар зoднo. 12-13 настай хүүгээ гадаа үеийн охид хүүхдүүдийн хажууд өмдийг нь шувтлаад л балбана. Албаар тэгэж байгаа юм. Манай аав хойд ааваас нь өмөөрч 2 ч зoдoлдсoн cанагддаг юм. Энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8н хүүхэдтэй ч 8, 9-ийн ялгаа юу байхав гэдэгсэн.

Энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8н хүүхэдтэй ч 8, 9-ийн ялгаа юу байхав гэдэгсэн. Сүүлдээ аав ээж 2 нь аpxинд ороод байраа зараад хаашаа ч юм нүүгээд алга болсон. Бид ч яаж байгаа бол гэж их санаа зовдог байж билээ. Удалгүй 16-тай залуу манайд ирээд ээж нь бурхан болсон хойд аав нь гэрээс нь хөөгөөд асрахад 2 жил болж байна. Хамаатан садны хүн байвал сургуулийн удирдлага уулзья гээд байна.

Та очоод уулзаад өгөөч гээд ээж очиж уулзаж байсан санагдана. Тэгээд л сураг алдарсан даа. 30-аад жилийн дараа бид ээжийнхээ 80 насны ойг нэг том зочид буудлын ресторанд тэмдэглэж байсан чинь 1 залуу маш том баглаа цэцэг бариад л орж ирсэн чинь мань хашир ажлаасаа гарах гэж яваад биднийг хараад ороод ирсэн гэсэн.Тэр буудлын эзэн нь юм байна лээ. Гадаадад олон жил сураад тэндээ амьдарч байгаад ирсэн гэнэ.

Тэр буудлын эзэн нь юм байна лээ. Гадаадад олон жил сураад тэндээ амьдарч байгаад ирсэн гэнэ. Бага насныхаа амьдралыг ярьж зөндөө л уйлсан. Ямар гоё юм бэ? Би энэ нулимсыг ямар олон жил дотроо байлгав аа гээд л байна лээ. Хүний амьдрал сонин юм даа эргэх хорвоо гэж хүн болгонд боломж байдаг. Хүн хичээвэл юунд ч хүрч болдогийн жишээ юм уу даа. Ах дүү хамаатан садан байхгүй ч ийм амжилтанд хүрэхийн тулд олон олон хүнд хэцүү даваа давсан байхдаа хөөрхий. Чиний амьдрал зөвхөн чиний л гарт байдаг юм…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!