“НУТГИЙНХ НЬ ЗАЛУУС НИЙЛЭЭД ЭЗГҮЙ ХЭЭР ЧИРЖ АВААЧААД…” – БОЛСОН ЯВДАЛ

“НУТГИЙНХ НЬ ЗАЛУУС НИЙЛЭЭД ЭЗГҮЙ ХЭЭР ЧИРЖ АВААЧААД…” – БОЛСОН ЯВДАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Cайн уу. Би нэг дурсамж гэх юм уу тийм юм бичиж болох болов уу. Их дээр үеийн явдал л даа. Одоогоос бараг хорин жилийн өмнөх явдал ч санаанаас гардаггүй юм. Манайх хотод, ээжийн аав ээж хөдөө сумын төвд амьдардаг байлаа.

Цагаан сар наадам хоёроор заавал очно зундаа бол бараг сар гаруй болчихдог байсан юм цагаан идээн дээр байна гээд л.

Эмээ өвөө хоёр маань энгийнээс энгийн үр хүүхдүүддээ л амттай шимтэй бүх юмаа хадгалдаг сайхан хөгшчүүд байсан даа. Би ч зун тэр хоёр дээрээ жинхэнэ жаргал гэж энэ үү дээ гэмээр л дураараа дургидаг байлаа кк.

За энэ ч яахав ярих сэдэв маань биш юм. Сумын төвийн буйдхан тосгон ч гэсэн миний үеийн хүүхдүүд амралтаараа эмээ өвөө дээрээ ч ирнэ угаасаа л тэнд амьдардаг хүүхдүүд ч байна ер нь маш олон хүүхдүүд байдаг байсан.

Нар мандахаас бараг шөнө дөл хүртэл тоглоно. Тэр дунд Хамраа гээд бид нараас дөрөв, таван насаар эгч нэг охин байсан, тухайн үед 14,5-тай л байсан болов уу.

Сумын төвд хөгшин настай эмээтэйгээ амьдардаг. Жинхэнэ нэр нь мэдээж Хамраа биш л байсан байлгүй гэхдээ хүн болгон л Хамраа л гэдэг байсан. Тэр маань багад нь орноос нь унагасанаас л болсон л гэдэг байсан жаахан хөгжлийн бэрхшээлтэй.

Гэхдээ бүр тийм донгио биш. Ярихдаа жаахан муу гэхдээ хүний хэлснийг маш сайн ойлгоно. Хэзээ ч хэний ч үгнээс гарна гэж байхгүй. Бараг тэр сумын төвийнхөн дундаа нэг зарцтай байсан гэхэд болно.

Хамрааг ерөөсөө хүн болгон зарна. Тэнд ус ав энд мод хагал эднийд аяга шанага угаа гээд л. Би Хамрааг амьдралдаа хэн нэгэнд үгүй гэж огт хэлж үзээгүй байх гэж боддог юм.

Нэг юм хий гэвэл нээх цовоо дуугаар За гээ л гүйгээд явчихдаг байсан. Бид нартай тоглохдоо их дуртай хөөрхий. Бид ч арван нас хүрээгүй хүүхдүүд тэнэг донгио гэж шоолно чамтай тоглохгүй гэж ад үзнэ.

Эвий минь инээгээд л дагаад гүйгээд байдаг байж билээ. Хэнд ч хэзээ ч буруу хар санаа өвөрлөж үзээгүй ёстой яг л цагаан цаас шиг охин.

Зун очиход улаан эрээн даавуун өмд хар пудволктой, өвөл очиход ямар өнгө байсан нь ч мэдэгдэхээ больсон нэг муу дан тэрлэгтэй байдаг байсан.

Өөр хувцастай байхыг нь би лав хараагүй юмдаг. Тос даасан бор царайтай, маш гоё тунгалаг тас хар нүдтэй гэм нь жаахан сартгар хамартай охин байсан юм. Тэрнээс нь болоод л Хамараа гэх болсом юм болов уу даа.

Гэхдээ үнэхээр гоё тунгалаг хар нүдтэй байсан. Бид нар хотоос машинтай гараад л явж явж өвөө эмээгийнд очиход бараг тэр хоёроос маань түрүүнд Хамараа л тосно шүү дээ. Нусаа татаад л инээд алдаад л гүйгээд ирнэ.

Сумын төвийнхөн бол огт тоохгүй усанд яв тэг ингэ гэж зандчиж загнана уу л гэхээс эвийлж хөөрхийлөх хүн нэг байхгүй. Өөрөө ч тэгэх л ёстой юм шиг тэрнээс өөрөөр байх боломжгүй юм шиг л байна.

Нэг удаа тоглож байгаад яагаад ч билээ бид хоёр үлдээд танай аав ээж хоёр хаана байдаг вэ гэж асуусан “ОД болсон” гэж хэлээд учиргүй инээж байсныг нь мартдаггүй юм. Одоо бол тийм хүн нэгэн цагт амьдарч байсан шүү гэдгийг ярих түүнийг дурсах хүн байхгүй байх.

Угаасаа л бүгд л тэр дороо мартсан. Миний аав харин өөрөө зовлон их үзсэн болоод тэгдэг юм уу Хамраад их сайн байж билээ. Эвий амьтны нялх үр хүн болгоны гарын үзүүрт зарагдаж явах юм гээд л хүмүүс Хамрааг зарахад их дургүй.

Наад муу жаахан охин чинь яаж даахав дээ та нар өөрсдөө юмаа хийгээч гээд л. Очих болгондоо аав ээж хоёр Хамраад заавал амттай чихэр янз бүрийн юм тусад нь бэлдэж очно. Бэлгээ аваад л бөөн баяр болно. Хэл ярианы хөгжил нь муу байсан л даа. Юу гээд байгаа нь сайн ойлгогдохгүй.

Сандрахаараа юм уу баярлахаараа бүр ойлгогдохгүй. Чихрээ аваад л баахан юм шулганана. Бүр яаг жинхнээсээ баярлана. Би нэг удаа тэнэг юм чинь зүгээр л чихрээ идээч юу гээд байгаан. Гэхэд манай аав надад -Чамаас л ухаантай даа гэж билээ.

Хүүхэд ч байж аавыгаа өөр хүүхэд өмөөрсөн гээд шарандаа тэр өдөржин хоол идэхгүй их дөвчгөнөж байж билээ. Өвөө эмээ хоёр минь бөндгөнөөд л. Тэнэг намайг бурхан өршөөг.

Гурав юм уу дөрөвдүгээр ангид орох зун наадмаар аав ээж бид гурав ээлжит амралтаараа явлаа даа. Улалмжлал ёсоор Хамараа маань тосох ёстой байдаггүй шүү. Аав ээж хоёр бүр гайхаад энэ яачив гээд. Уг нь заавал ирдэг байхгүй юу.

Ямар ч өдөр бороо цасан шуурга болж байсан ч маасайтлаа инээгээд л байж байдаг юм тэгэхэд харин байдаггүй. Өвөө эмээгийндээ очоод аав Хамараа маань хаачсан бэ тосохгүй байх чинь гомдчоо юу гэсэн.

Эмээ намайг миний охин хажуу гэрт эгч ах нар чинь байгаа орж тогло гээд. Сүүлд учрыг нь сонсоход сумын чухам баяны хүүхэд хажуу зэргэлдээ сумын найз нартайгаа сумын наадамд морь уяж л дээ. Хамарааг худгаас адуу услаатах гэж.

Өнөөх маань мэдээж хэлснээр нь хийж. Адуугаа услуулчихаад долоо, найман залуу эзгүй хээр чирж аваачаад xvчиpxийлсэн байсан. Тэгчихээд эзгүй хээр хаяад явсан байсан. Шөнө дөлөөр Хамараа маань мөлхсөөр сумын төвдөө очоод манай ээжийн дүүгийyх хамгийн захын айл л даа.

Тэднийд хамаг юм нь цус болчихсон ирсэн гэсэн. Алхаж явж чадахгүй мөлхсөөр байгаад өвдөг нь юу ч үгүй болоод. Бурхан минь яасан хэцүү юм бэ, би бичиж чадахгүй нь.

Тэднийхэн сандраад л хүргэн ах маань мотоциклотой тэр шөнөдөө шууд аймгийн төвийн эмнэлэгрүү аваад явсан байсан. Би яг тухайн үед томчууд юуг тэгж шивэр авир гэж шивэгнээд шахуу яриад байгааг ойлгохгүй байсан юм.

Эмээ маань нулимсаа арчаад л мааниа эргүүлээд аав ч гэсэн доошоо хараад л юм бодоод л суугаад, ер нь томчууд нэг л дуу муутай ямар нэг юмыг хүлээсэн байдалтай болчихсон байсан.

Тэр жил аав ээж хоёр ямар ч билээ ажилтай гээд наадмын өдрүүдээр л очиж байхаар болсон байсан. Дөрөв юм уу тав л хоносон байх.

Бид ч явах болоод аав ээж хоёр замаасаа далийж Хамараагийн бэлгийг өгчихөөд явна гээд аймгийн төв рүү явсан. Хэвтэж байсан өрөөнд нь гурвуулаа орсон. Би таниагүй.

Бурхан минь. Тийм хэрэг болсны дараа бараг долоо хонож байхад баргийн xaвдар xөx няц бол багасна даа. Хөмсгийг нь сэтлээд, нүд амыг нь тэс цохиод аймаар болгочихсон байсан.

Бөгcөн бие нь тэр чигээрээ боолттой гуурс унжуулчихсан байсан. Бид гурвыг орж очиход нэг ч үг хэлээгүй. Аав миний охин хоолоо идсэн үү ажаа нь зөндөө гоё чихэр авчирсан гэхэд ч юу ч дуугараагүй.

Ээж харчихаад уйлаад л байсан. Би бол юу болоод яагаад энд ингээд хэвтэж байгаан бол гэж гайхсаар байгаад л таарсан. Яг хоёр хоногийн дараа Хамараа маань өнгөрсөн.

Ээжийн дүү эмнэлэгт үзүүлэх гэж ирээд аав ээж хоёртой ярьж байхыг нь би сонссон. Ухаан нь зүгээр хэрнээ нас бартлаа нэг ч үг хэлээгүй яг нас барахдаа нүднээс нь нулимс бөнжигнөөд л байсан гэж. Шулуун гэдэс бүдүүн гэдэс хамаг юмыг нь бяцлаад задлаад хаячихсан байна лээ гэж…

Тэгсгээд л мартацгаасан. Тэр залуус ял авах нь битгий хэл наадамд морьд нь айрагдаад бөөн баяр давхиж явцгаасан гэж байсан.

Би ч гэсэн ялгаагүй дээ байнга дурсаад байхгүй хааяадаа нэг санаанд орж ирнэ. Хамараа байсан бол ямар хүүхэн байх байсан бол гээд л.

Сүүлд харин би өөрөө ээж болчихоод нэг шөнө хүүхдээ xөxүүлээд сууж байхдаа нүдээ хавдтал эхэр татаж уйлсан даа Хамараагаа өрөвдөөд. Өөрөө тийм сайхан сэтгэлтэй нандин сайхан байж энэ хорвоогоос явахдаа хүмүүст яасан их гомдоо бол доо гэхээс л сэтгэл хэцүү байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!