MngNews

“НУТГИЙНХАА ХАЛЗАН МӨНХӨӨ ГЭГЧИЙН АВГАЙ 3 НАСААР ЭГЧ БҮСГҮЙД СЭТГЭЛ АЛДАРЧИХЛАА…”

“ХАЛЗАН МӨНХӨӨ” – Л.ДАЙРЙИМАА

Түвшин хөдөөний залуу, товхийсэн хэдэн малтай. Ээжтэйгээ хамт амьдардаг. Нутгийн хүмүүс – чи энэ муу хөгшнийг хадан гэртээ харьчихаас нь өмнө эхнэр авч ачийнх нь зулайг үнэрлүүлээч гэнэ. Гэвч залуугийн сэтгэлд ганцхан хүн байх. Тэр нь халзан Мөнхөөгийн авгай Нүрзэд.

Залуугаас хоёр, гурван насаар эгч тэр бүсгүйг хуриман дээр нь 17-той хүү байхдаа харж байсан тэр л хэвээр нь сэтгэлдээ хайрладаг билээ. Тэднийхэн зуслангаараа заримдаа ойртож бууна. Малаа хариулах далимаараа тэднийхээр бууж мордоно.

Гэвч хайр сэтгэлийнхээ тухай цухуйлгаа ч үгүй билээ. Халзан Мөнхөө их сайн хүн гэдгийг хүн бүр ярина, Түвшин ч мэднэ. Тийм учраас л тэр Нүрзэдэд хайр сэтгэлээ илэрхийлээгүй нууж яваа аж. Энэ жил халзан Мөнхөөгийнх тэдний хотын арай доохнуур зусаж байгаа билээ.

Түвшин ч тэднийхээр хэд хэд ороод гарав. Нүрзэд – Түвшинд эгч нь нэг юм гуйх гээд ээ гэлээ. Залуу – юу юм та хэл хэл гэвэл бүсгүй – манай хүн энэ жил жаахан бие гээд байгаа. Намайг аймаг юм уу хот яв гэхээр хонины ноос үс хэцүүдлээ гээд үгэнд орж өгөхгүй юм.

Жилийн жилд л энэ маань төрлийн хүмүүсээ авчирч хонио хяргуулдаг. Миний хамаатан садан муутайг минь та нар мэднэ дээ, хадмуудаасаа санаа зовох юм аа. Энэ жил чи хэдэн найз нөхөд дөө хэлээд хонь хяргаад өгөөч, хөлс мөнгийг нь өгье гэв.

Түвшин ч зөвшөөрч найзуудаа авчирч тэдний хонийг хяргаж өгчээ. Нүрзэдийн хоол аягалахыг харан суугаа Түвшинг нэг л өөр нүдээр эхнэрийг нь хардагийг мэдэх Мөнхөө бусад залуусыг анзаарах вий гэж санаа нь зовон хоолойгоо засаж, –за дүү нар хоол сайн идээрэй, ах эгч хоёр нь маш их баярлалаа гэхэд Түвшин Нүрзэдээс харцаа салган – өө зүгээрээ ах, нутгийн улс бие бие дээ тус болох зүйл байлгүй яахав гэхдээ Мөнхөөгийн түүнийг харж байсан харцтай тулгарч цочин шөлөө асгаад их л сандарсан өнгөөр – халцгай халцгай гэхэд залуус инээлдэв.

Энэ өдрөөс хойш Түвшин халзан Мөнхөөгөөс айн – ээ бүү үзэгд нүд нь яг л цог гэсэн үг, арай намайг анзаарсан юм биш байгаа гэж бодоод өөртөө – тэнэг хог чинь хүний дотор юм хийх нь гэжээ. Тэр өдрөөс хойш залуу Мөнхөөгийнхөөр орсонгүй. Баяр наадам ч болоод өнгөрөв.

Түвшин наадамд явсангүй, сураг сонсохнээ халзан Мөнхөө Нүрзэд хоёр хос морьтой наадам үзэж явсан дуулдлаа. Түвшин, хүргэн ахынхтайгаа эм хонио хурганаас нь салгаж отроор хургаа авч явав. Түүнийг отроор явсан хойгуур их үер орж халзан Мөнхөө усанд унаж амиа алдсан байлаа.

Түвшин ихэд харамсан хүн мөс сайтай хүн байсан юмсан. Хүний сайныг нь бурхан түрүүлж авдаг гэдэг үг үнэн шүү, над мэтийн хүний эхнэрт шунасан амьтныг бурхан тоохгүй хол явуулдаг юм биш үү гэж бодсон аж. Ийн бодох нь бас учиртай.

Тэр юун гэвэл Түвшин айлын ганц бас бага хүү гээд эрх дураараа өссөн билээ. Бас ч үгүй түргэн шазруун зантай бөгөөд сургуульд байхдаа дээрэнгүй хүүхэд байснаа цэрэгт тэр зангаа тавихгүй, нунж дорой нэгнийг дээрэлхэж явсан аж.

Өөртэйгээ адилхан нөхөдтэй нийлж муухай авиртай явсных нь гайгаар нэг цэрэг aмиa xopлож түүний зүрхийг өвтгөн ухаан оруулсан аж. Гэхдээ тэр үед Түвшин чөлөөгөөр гэртээ ирсэн байж таарсан боловч түүний сэтгэл маш их хямарч нэг хэсэг нөгөөх сул доройчуудын эгнээнд орсон байв.

Аажмаар арайхийн л сэтгэл санаагаа татаж албаа хааж халагдаж ирсэн билээ. Одоо энэ халзан Мөнхөөгийн vxэл бас л түүнтэй шууд биш ч дам байдлаар холбоотой юм шиг санагдахад нөгөөх хэцүү дурсамж нь дахин сэргэж сэтгэлийг нь сэмлэх болжээ.

Нэг л биш байгааг нь анзаарсан эгч нь нөхөр ээж хоёртоо хэлж хотруу нагац ахынхруугаа явуулжээ. Эмч – сэтгэл гутралын өвчин байна гэж оношлосон тул түүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Халуун намраар хот явсан залуу эмнэлэгээс гарсныхаа дараа хэдэн сар гамтай бай гэсэн тул нагац ахындаа байх болов.

Гэрт зүгээр суухаар уйдах тул залуу тэр орчмоороо баахан алхана. Нэг өдөр тэр тэднийд ойрхон байдаг хөгжмийн дэлгүүрт худалдагч авна гэсэн зарыг олж үзэн очиж уулзан ажилд оржээ. Тэр гэнэт цэрэгт байх үеийнх нь тэр их хямралыг хөгжим тоглодог найзынхаа ачаар даван туулснаа санав.

Тэнд байх бүх л хөгжмийг бүтээсэн үүх түүхтэй танилцаж, бас ч үгүй сонсгол сайтайгаа мэдэх тул заваараа хөгжим тоглож үзэж байлаа. Дэлгүүрийн эзэн түүний сонсгол гайгүйг олж мэдээд оройн цагаар хичээллэдэг хөгжмийн сургалтанд бүртгүүлж, төлбөрийг нь хийж өгчээ.

Залуу хөгжим боломжийн тоглож сурчээ. Жилийн дараа Түвшин – ээжийн бие дордоод байна гэж эгчийгээ ярихад нутагруугаа буцах шийд гарган явсан билээ. Түүнийг очиход сумын эмнэлэгт хэвтсэн ээж нь овоо дээрдсэн байв.

Гэвч ээж нь энэ хоёр жилийн хугацаанд их л өтөлсөн байлаа. Түвшин – муу ээжийгээ хадан гэртээ харьчихаас нь өмнө эхнэр авч ачийнх нь зулайг үнэрлүүлэх юмсан гэж өөрийн эрхгүй бодсон аж. Ээжийгээ эмнэлэгээс гарган авч хоёул гэртээ харив.

Эгч нь түүнийг үдэш тэднийд орж ирэхэд нэг захиа өгсөн нь халзан Мөнхөөгийн бичсэн захиа байлаа. Тэнд – сайн уу дүү, ах нь эртээд их баярласан шүү, эхнэр маань их л санаа нь зовсон шинжтэй байдаг байсан хүн энэ зун их л баяртай байгаа.

Түвшин их сүрхий залуу юм аа, хонь хяргаад өгөөч гэсэн чинь дургүйцэхгүй зөвшөөрсөн гэж чамайг магтаж байсан. Эхнэр маань чиний өөртөө сайн гэдгийг мэддэггүй байх, харин ах нь бол мэднэ. Чи хүн хард битгий хэлээрэй – ахынх нь бие муу байгаа, эхнэрийнхээ санааг зовчих вий гээд хэлэхгүй байгаа юм.

Удахгүй хот явна, яваад ч нэмэргүй л дээ. Ахынх нь энэ цусны өвчин урт наслуулахгүй өвчин гэдгийг би хүүхэд байхаасаа мэддэг байсан юм. Хэрвээ намайг vхчихвэл чи хань, хүү хоёрт минь тус дэм болж яваарай гэсэн байлаа. Мөн азаар энэ өвчин хүүд минь дамжаагүй гэдэг л сэтгэлийг минь тайвшруулсан юм даа гэж бичсэн байв.

Түвшин – за гэж амандаа шивэгнэхдээ өөрийн эрхгүй урсан гарах нулимсаа арчих сөхөөгүй суугааг нь харсан эгч нь ч нулимсаа нуун арчиж ухасхийн босоод – эгч нь хэдэн манухайгаа засаад ирье, ойрноо хангай ширүүн байгаа гээд гарч одов. Хэд хоногийн дараа Түвшин халзан Мөнхөөгийн хүү Ууганбаярынхаар оржээ.

Тэр цай уух зуураа Нүрзэдийн харшиж ядарсан нүүрийг, нүүр, гар нь сайртсан тавхан настай Ууганбаяр хүүг хараад өрөвдөн – та хоёр минь бүл муутай их л хэцүү байгаа юм байна даа гэвэл Нүрзэд гайхсан шинжтэй харснаа – харин тийм ээ бэргэн эгч ахыг хүүхдээ сургуулийнх нь дотуур байранд өгчихье гэхээр заавал ч үгүй сумын төв орно гээд орчихсон чинь ах, хүү бид гурав хэдэн хонь ямаагаа төллүүлэх гэж энэ хавар хамаг тэнхээгээ барлаа гэв.

Түвшин тэднийхээс мордохдоо Мөнхөөгийн захиаг Нүрзэдийг гарч орох хооронд дэрэн доогуур нь шургуулсан аж. Хэд хоногийн дараа залууг ирэхэд Нүрзэд тэр орой нь нөхрийнхөө захиаг олж уншин, түүнийгээ өрөвдөж хэд хоног нүдээ бөлцийтэл уйлж бас Түвшингийн эгчийн – дүү минь чамд сайн, гэхдээ сэтгэл гутрал гэдэг айхавтар өвчин тусаад эмчлүүлж байгаа гэж ярьсныг нь бодон бас Түвшинг өрөвдөн уйлж уйлж тайширсан байсан тул яриандаа – дүү гэсэн үг хэрэглэсэнгүй.

Хань ижилтэй болохгүй бол тус нэмэр болохоосоо илүү харанхуй шөнөөр хаалга үүдийг нь савардах эхнэртэй, эхнэргүй мэр сэр хүнээ байсан юмнуудаас айж эмээж, дэрээ норгож явахаас залхсан бүсгүй Түвшинг дагаад явахад ч яахав дээ гэж бодовч энэ бодолдоо эргэлзсээр л байлаа.

Түвшин гэрлүүгээ явдаг юм уу гэтэл Нүрзэдийн ах сумын төврүү явсан, Нүрзэд хүүтэйгээ хоёулахнаа байсан тул хань болж хонохоор шийдэв. Түвшинг морио аргамжаад ирэхэд Нүрзэд түүнд ор зассан байлаа. Шөнө дунд залуу Нүрзэдэд – Ууганбаяр унтсан бол наашаа хүрээд ирээч гэсэн аж. Бүсгүй таг чиг байх тул залуу өөрөө явж хүрсэн билээ.

Нүрзэд – эгч нь бодлоо л доо чи өөр сайхан бүсгүй олоод хань ижлээ болгочих тэгэх үү гэж чичирсэн хоолойгоор хэлжээ. Түвшин түүнийг ухасхийн тэврээд – үгүй ээ би чамд сайн, сайн ч биш хайртай гээд хоёр хацрыг нь гараараа хашин уруул, хамар дээр нь үнсэж эхлэв. Удалгүй бүсгүйн уусан дуу алдах чимээ сонсдоход гэрийн гадаах хөгшин банхар юун чимээг үл мэдэх тул хөв хөв хуцах аж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!