УЙЛЖ БИЧСЭН ЗАХИДАЛ

“ЗҮРХЭНД МӨНХӨРСӨН ХАЙР”

эрхи жаргалтай хосын зургийг нулимастай нүдээр ширтэн тохойгоо налан хэвтэж байхдаа хайртынхаа нүүрийг хурууныхаа үзүүрээр зөөлөн илбээд жаазтай зургийг аван түүнийгээ удаан гэгч нь үнсэн хацраа нааж байснаа уртаар санаа алдаад үзэгээ авч дэвтэрээ нээлээ. Хайрт минь чамдаа энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлчийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан, чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг мэдрүүлсэн. Магадгүй хэтэрхий жаргалтай төгс байсан болоод ч энэ хайр минь богинохон байсан юм билүү. Миний хайраа тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо.

Шүглийн дуу тасхийн тэмцээн ч эхэллээ. Өсвөр үеийн хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолт ид өрсөлдөөнтэй явагдаж байв. Тамираа ангийнхантайгаа нийлэн байдгаараа орилон багаа балиашигласаар. Тэмцээн ид ширүүн өрсөлдсөөр Ганбаярын баг цөөхөн оноогоор хожиж аварга боллоо. Ганбаяр энэ тоглолтон дээр ахлагчийн үүргээ гүйцэтгэж, уран нарийн ухаалаг тоглолт үзүүлсээр багаа авч гарлаа. Тоглож байхад нь энд тэндээс охид Ганбаа чи шүү, есөө чи саак шүү хэмээн орилолдоно. Ганбаяр ч шилдэг тоглогч болон тэдний багынхан бөөн баяр. Тэр өдөр чи минь үнэхээрийн сайн байсан шүү, би чамаараа ямар их бахархаж байсан гээч …Тамираа баяр хүргье хайраа гээд Ганбаярыг хүзүүдэн хошуун дээр нь үнсэхэд охид атаархлын харц чулуудан шивэр авир хийлдэцгээнэ. – Энэ Ганбаа одоо энэ нэг хачин жижигхэн юманы юунд нь болдог байнаа. – Харин тиймээ, хариугүй л юм харагдаж байна ш дээ. Бас хачин царайтай юм, энэ охин ч удахгүй байх даа Ганбаагын утасны дугаарыг яаж олох вэ гэтэл нэг нь: – Наад хоёр чинь харин ч удаж байгаа ш дээ дандаа л хэлхэлдээд хамт явж байдаг юм,энэ эрчүүдийг ойлгохгүй юм гэх мэтээр ярилцана… Тиймээ хайрт минь би тэр бүх яриаг сонсоход үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгэхдээ чи минь наддаа байгаа болохоор би огт тоохгүй, харин ч чамаараа өөрөөрөө бахархаад өнгөрөөдөг байсаан … Ганбаяр бол дунд зэрэгийн нуруутай, жаахан майгадуу хөлтэй, түүний цэвэрхэн царай өөртөө таарсан ихэмсэг байдал, стильтэй хувцаслалт, чадварлаг тоглолт зэрэг нь охидуудыг галзууруулах дөхдөг байв. Тэрээр бусадтай тэр болгон нээлттэй харьцаад байдаггүй ч найз нөхөддөө тусархаг, юм юманд авъяастай хөөрхөн ааштай билээ. Тиймдээ ч бүгд Ганбаярыг хүндлэн харьцаж үгийг нь сонсдог юм.

Харин Тамираа бол нийтэч, сэргэлэн, хэнтэй ч эвийг нь олоод харьцчихна, таалагдаагүй зүйлээ шууд нүүрэн дээр нь хэлчихдэг их шударга зантай. Тамираа нэг өдөр Ганбаяраас чи миний юуг тэгтлээ хайрласан юм бэ? Гэхэд Ганбаяр өөдөөс нь харан инээмсэглээд – Би чинийхээ бүх зүйлд хайртай, мөн өөртөө итгэлтэй занд чинь дуртай гэж хэлж билээ. Жижигхэн, тэр гээд онцлоод хэлчих ч юмгүй бор охин намайгаа яаж тоосон юм бол доо чи минь… Бид хоёрыг ангийнхан их хүндэлдэг, надаас бас жаахан эмээдэг байсан байхаа тиймүү. Багш нар нь ч гэсэн зөв үерхэж байгаа хөөрхөн, сургуулийн урдаа барьдаг сурагчид хэмээн байнга л магтана. Бидний эцэг эхчүүд ч бас бид хоёрын нөхөрлөлийг их дуртай хүлээн зөвшөөрдөг байж билээ. Бид хоёрын бүх юм яагаад тийм амархан байсан юм бол. Би чамтайгаа танилцсанаа учрах тавилантай байсан болоод л тэр гэж боддог . Анх зургадугаар ангидаа Ганбаяр, Тамираа хоёр нэг өдөр шилжиж иржээ. Гэтэл ангийн хөвгүүд Тамирааг шоглон: – Ямар жижигхэн юм бэ, чи арай анги алгассан юм биш биз, манай анги ингээд нэг хөөрхөн хулганатай боллоо, бас царай нь бов бор гарыг нь ээ гээд элдэвээр хэлцгээв. Тамираа хацар нь улайн юу ч дуугарч чадахгүй дотороо хичнээн их ичив. Харин охидууд Ганбаярыг хоорондоо жиг жуг хийлцэн: – За харин ч нэг хөөрхөн баньд ирлээ дээ, ямар их зантай юм бэ гэлцэх нь дуулдана.  .Гэтэл чи минь ганцаараа намайг өмөөрөн: – Та нар болиочээ, яасан ичдэггүй юм бэ, охин хүүхэд шоглоод гэтэл хөвгүүд өө за за нэг өмөөрөн хамгаалагч гараад ирэх нь … гэхэд бүр их ичсэн шүү хайрт минь . Тэгтэл хөвгүүд ч шинэ хөвгүүнд муугаа үзүүлэхгүй гэсэн янзтай Ганбаяр уруу дайран хоорондоо маргалдаж байтал ангийн багш орж ирсэнээр маргаан дуусч шинээр ирсэн хоёр нэг ширээнд суу хэмээв. Ингэж бид хоёрыг нэг ширээнд суулгаснаар бидний нөхөрлөл эхэлсэнсэн. Гэр ч ойрхон болохоор байнга хамт явна. Намайг өглөө хичээлдээ явахаар гараад иртэл чи минь аль хэдийн ирчихсэн замын тэнд хүлээж зогсдогсон. Анхандаа ангийнхан шоолон, охидууд чамайг минь их өдөж, нүүр өгөхгүй болохоор нь намайг их дарамталдаг байсан ш дээ хэхэ. Ийнхүү он цаг улиран урссаар нэг л мэдэхэд 8-р ангиа төгсөх болчихсон хонхны баярын тухай ярьцгааж эхлэв. Хонхны баярын зугаалгаар явж байхдаа бид нар нилээн хол газар алхсандаа. Тэгэхэд чи минь намайгаа ядарчихлаа гээд л үүрэх гээд би тойрч зугатаад. Тэгэхэд үнэндээ үнэхээр их хүсч байсан ч бас жаахан санаа зовоод больчихсон юм л даа. Чи минь яаж амжуулахаараа бүхнийг ингэж зохицуулж чаддаг байнаа. Би ч уг нь харагдаж байгаа шигээ тийм ч сул охин биш л дээ. Чамайгаа харах тоолондоо л эрхлэмээр санагдаад . Түшигийн зусланг тэр өдөр ёстой нэг буулгаж гарав. Ангиараа хөгжилдөн өдөржин сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг тоглож сүүлдээ халууцсан амьтад усаар байлдаад. Ганбаяр зохиогдсон бүх тэмцээнд манлайлан оролцож, харин Тамираа хий л даган гүйж дэмжихээс үл хэтэрнэ. Орой нь бүгдээрээ жижиг түүдэг асаан тойрч суугаад Баясаа гитар дараад бие биенээ налан суугаад дуулцгаах тэдний ангийхан үнэхээр хоорондоо нөхөрсөг нь харагдаж байлаа. Жаахан дуулалдаж байгаад нэгнийхээ санаачлагаар тоо тоолоод алдсан нь авъяасаа үзүүлдэг тоглоом тоглож эхлэв. Миний хайраа чи минь санаж байна уу … Тэгэхэд би алдаад ямар авъяас үзүүлэхээ мэдэхгүй сандарч байтал чи минь зүгээрээ миний найз нэг дуу эхэлчих найз нь түрээд өгье гээд намайгаа зоригжуулж байсныг. Тамираа хэсэг эргэлзэж байснаа Ганбаяр өөд харж инээмсэглээд Ариунаагын “Анхны хайр”ыг эхлээд дуултал бүгд чимээгүй болов. Би гэнэт бүгдээрээ чимээгүй болчихоор нь жаахан санаа зовоод нэг бадаг дуулаад зогстол чи минь дуугаа дуусгалдаа …гэхээр нь тэр дууг чамдаа зориулж бүх бадагийг нь зүрх сэтгэлээсээ дуулж билээ . Тамирааг дуулаад дуустал ганц нэг охид нулимасаа арчаад бүгд алгаа ташин, багш нь бүр гайхан баярлаж:  – Хөөх манай Тамираа чинь ийм сайхан дуулдаг байсан юм уу. Ёстой мэдээгүй явсан байна ш дээ хэмээн сэтгэлийн хөдөлгөөнөө дарж ядан байж хэлэв. Харин чи минь надад юу ч хэлэлгүй өөдөөс минь хараад мартахын аргагүй сайхан нүдээр баяр хүргэж билээ. Хэсэг шуугилдаж байгаад багш унтахыг сануулан бүгд тарлаа. Ганбаяр зэрэгцэж явж байснаа Тамираагийн өөдөөс харан: – Тамираа хоёулаа жаахан суух уу миний нойр хүрэхгүй байна. Тамираа ч гэсэн үнэндээ унтмааргүй байсан тул дуртайяа зөвшөөрлөө. Тэр хоёр явсаар ойрхон урсах горхины хажууд очиж суув. Гүн харанхуй шөнө горхины урсах чимээ сүртэй ч юм шиг, сайхан ч юм шиг. Тамираа жаахан эвгүй байсан ч хажууд нь Ганбаяр байгаа болохоор нэг л тайван ингээд л байгаад баймаар болов. Тэрээр хэсэг сууж байснаа: – Ганбаяраа чи үүр цайтал ингээд сууж чадах уу? – Чаднаа ингээд л суугаад баймаар байна гэснээ Тамирааг тэврэн: – Тамираа хоёулаа үерхэе …. би чамд үнэхээр их хайртай. Тийм ээ хайрт минь, тэр үед өөдөөс минь харж байсан нүдийг би одоо хэр нь мартаж чаддаггүй юм даа . Би харин чамаар тогломоор санагдаад: – Хоёулаа үерхэж байгаа биш юм уу. Би уг нь чамтай үерхэж байгаа гэж бодож байсан ш дээ, чи муухай хүн хуураад л гээд худлаа уурлаж байгаа дүр үзүүлхэд чи минь: – Миний жаахан бор охин минь дээ, би бүр энэнээс илүү дотно үерхэлийг ярьж байна. Одоо хоёулаа зүгээр л найзууд шиг байна ш дээ гэснээ Тамираа чи тэр дээшээ хардаа ямар сайхан байна вэ. Би дээш хартал тэнгэрт дүүрэн одод бүгд бид хоёрын дурлалын гэрч болохоор цугласан гэлтэй.

Тэр хоёр авч гарсан нэг хөнжилөө доороо дэвсээд, нэгийг нь нөмрөөд Тамираа Ганбаярын гарыг дэрлэн хамтдаа ирээдүйгээ зөгнөв. – Ганбаяраа чи өөрийнхөө ирээдүйг төсөөлдөө. Ямар мэргэжилтэй болно гэж бодож байна – Миний мөрөөдөл бол нэртэй дипломатч болно оо тэгээд чамтайгаа хамт дэлхийн гайхамшигуудыг үзэж монголынхоо бүх газар нутгаар аялана даа. – Харин би бол CNN-ийн сурвалжлагч болно, тэгээд чамтай л хамт байвал хаана ч байсан яахав. – Тамираа миний найз өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл,өөрийн гэсэн цогц байх хэрэгтэй. Мэдээж би ч гэсэн чамтайгаа л байвал жаргал, тэгэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болно ш дээ. – Пөөх … чи хэзээдээ ийм сүрхий амьдрал мэддэг болчихоо вэ. – Хэ хэ … миний мэдэх юу байхав дээ. Аав минь л байнга хэлдэг юм гээд инээж билээ. .Хоёулаа тэр орой ямар ч их юм ярьж мөрөөдөж байваа. Нэг л мэдэхэд үүр цайгаад,ангийнхан ч сэрээд, тэгээд л явах болчихсон. Тэр шөнө анх удаа чамтайгаа үнсэлдэж үзэж билээ. Уруул минь халуу шатаад нэг л хүнийх ч болчихсон юм шиг, сүүлд гэртээ очсоны дараа ч гэсэн үнсэлт чинь мэдэгдээд би толинд уруулаа хичнээн удаан харж зогссон гээч хайрт минь . Тэр нэг өдөрөөс хойш Тамираа, Ганбаяр хоёр хаа ч явсан байнга л хамт явдаг болов. Нэг өдөр Ганбаярын хамаатны хүнийг эргэхээр эмнэлэг орлоо.Тамираа хийх юмаа олж ядан үүдний танхимд хүлээгээд сууж байтал Ганбаяр бууж ирсэнээ: Тамираа, нааш ир дээ би чамд нэг юм үзүүлье. Тамираа гайхасхийн хойноос нь дагаж явахдаа юу юм бэ? хэмээн зогсоо зайгүй шалгаав. Тэгтэл Ганбаяр үүнийг хардаа гээд хананд өлгөөтэй байх самбар уруу заатал цаасан дээр нямбай нь аргагүй “ Амьдралын чинжүү мэт гашуун амтыг амсаж үзээгүй хүн чихэр мэт амтыг хэзээ ч мэдэрдэггүй” хэмээн биччихсэн байлаа . Үнэндээ хайрт минь тэр үедээ би энэ үгийг ойлгоогүй чамайгаа бодоод л ам дагуулаад өнгөрсөн. Харин хэзээ хойно учрыг нь олж билээ. Чи минь хаана л юу байна, юу хийсэн, үзэж харсан гээд бүгдийг нь наддаа дуулгадаг байж билээ . Аравдугаар ангиа төгсөх гээд бүгд шалгалт гэж бэлдээд л тэгэхэд манай гэрийнхэн хуриманд орохоор Дархан явчихсан. Чамтайгаа хамт хоёулахнаа амьдарсан тэр 3 хоног миний хувьд амьдралдаа дахин хэзээ ч амтлахгүй байж болох жаргалтай өдрүүд минь байж билээ. Анх чамдаа охин насаа өгөхдөө оршихуйн хөлгүй далайд хөл алдан шунасансан. Чиний минь ялдам янаглал ямар ч өвдөлтийг мартуулам байсан. Тиймээ би тэр үед чамдаа ямар их хайртайгаа мэдсэн. Чи минь намайгаа өхөөрдөн эрхлүүлээд л …маргааш нь надад энгэртэй зүрхтэй хөөрхөн бамбарууш охин насны бэлэг гэж өгч билээ. Хайрт нь одоо болтол тэр л бамбаруушаа тэвэрч унтдаг. Харин би чамдаа хэлэлгүй охин насны дурсгал болгож өөртөө толботой даавуугаа авч үлдэж байсан. Чамайгаа анхны үрийнхээ зулайг үнэрлэх тэр л үед өгөх гэж хадгалж байсан юм шүү дээ. Хамтдаа Америк явж сурах мөрөөдлөө биелүүлэхээр Тоффелийн шалгалтандаа бэлдээд даанч харамсалтай нь чи минь хэдхэн оноо дутаад дараа жил нь өрсөлдөхөөр болж би ганцаараа явах болоход үнэхээр хэцүү байсан. Бүтэн 4 жил чинийхээ нөмөр нөөлөг, халамж хайр, энхрийлэл дунд явсан надад ганцаараа ингээд явах ямар хэцүү байсан гээч. Намайг явахын урд өдөр хоёулаа цурам ч хийгээгүй. Чи минь өөрийн гараар сийлсэн гээд надад хаан хатан хоёрын сийлбэр бэлэглээд: Энэ чи бид хоёр шүү. Хайрт нь сайн бэлдэж байгаад удахгүй араас нь очноо. Миний хайрт харин хичээлээ сайн хийгээд намайгаа очиход сайн багшилна шүү гээд үнсэж билээ. Тэгсэнээ Тамираа би чам шигээ хөөрхөн охинтой болно гэж хэлэхэд чинь би: юу яриад байгаа юм бэ …гэсэн хирнээ дотроо бол би бол чам шигээ сайн хүүтэй болно гэж бодож билээ. Цаг хугацаа өнгөрсөөр чи минь байнга холбоотой байдаг ч гэсэн би их санаж үгүйлдэг байсан. Тэр нэг хар дарсан өдөр зүрхэнд минь мөнхийн сүүдэр үлдээж билээ. Чамаас минь хэл сураггүй 10 хонолоо. Гэрийнхэн чинь ч утасаа авахгүй. Манайхан ч юу ч хэлэхгүй өөдөөс өөр юм яриад, би галзуурах гэж байсан. Анх удаагаа чамайгаа аймшигтай хардаж, бас ихээр гомдож, элдэв юм бодож, хаягдлаа гэж үү гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирээд өдөр шөнөгүй уйлдаг байсан. Юугаа ч зөгнөж тэгж байсан юм бол доо. Тиймээ аргаа баран цөхрөл алдарч байсан тэр нэг өдөр утас дуугарч ээж минь ярьж билээ. Намайг билет захиалсан хурдан чөлөө аваад хүрээд ир … гэхэд нь яагаад ч юм би айдаст хучигдсан. Өөр юу ч хэлээгүй ч гэсэн би зөн совингоороо чамайгаа арай  гэж бодохоор л амьсгаа ч авч чадахгүй болсон. Чи минь хүүхэд аврах гэж байгаад согтуу жолоочийн тэргэнд дайруулан,10 хоног сэхээ оролгүй байж байгаад өнгөрсөнийг би очсон хойноо л мэдсэн.Чи минь даанч харамсалтай, даанч залуугаараа намайгаа, хайртай хүмүүсээ амьдралаа орхин одсонсон. Би яаж энэ жилүүдийг ардаа орхисноо ерөөсөө санахгүй байна. Миний санаанд байгаа юм чамтайгаа байсан тэр л мөчүүд байна.Чи минь миний анхны хайр, анхны үнсэлт, анхны эр хүн гээд бүх л юм чинь анхных бөгөөд цорын ганц эр хүн минь байсаан. Одоо чамайгаа би явуулъя даа хайрт минь. Чамдаа би юу ч өгч чадаагүй хирнээ, чамаасаа би зөндөө юм авсан байх юм даа. Баяртай хайрт минь чамайгаа чангаас чанга нэг ч хором холдохгүй тэврэн үнсье. Чи минь минийхээ зүрхэнд мөнхөд байх болно. Хайртай Ганбаяртаа Хайрт Тамираагаас нь. 

Тамираа тэмдэглэлээ хаагаад уртаар санаа алдаад цуваа нөмрөн гарлаа. Далайн эрэг дээр очоод дэвтэртээ хошуугаа наана цээжиндээ тэврэн удаан гэгч нь зогсоод. Хайрт минь би энэ далайд одоо 3 дахь цэцгийн хамт энэхүү тэмдэглэлээ чамдаа явуулах гэж байна. Чи минь намайгаа санаж байгаа тийм үү. Дэвтэрт минь, миний чамд хэлэхийг хүсч байсан ч хэлж чадаагүй үгс, халуун тэврэлт, үнсэлт энэ бүхэн минь шингэсэн байгаа шүү. Чи минь одоо тайван нойрсдоо. Иргээд наддаа үр минь болж ирээд минийхээ хайрыг ханатлаа эдлээрэй …гээд дэвтэрээ далайруу шидэн уртаар санаа алдлаа. Түүний урсах нулимасны хамт далайн давалгаа бушуухан дэвтэрийг нь эзэнд нь хүргэх гэсэн мэт хаман залгилаа. Тамираа цуваа товчлон тиймээ би амьдралд бууж өгч болохгүй. Би заавал мөрөөдлөө биелүүлнэ. Тэгээд чамайгаа ирэхээр хайраар дутаахгүй өсгөж, нэртэй дипломатч болгоноо гээд буцан алхлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!