“НАMАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ AРВAН ДОЛДУГААР ХЭСЭГ

ЗОXИОЛЧ: НАЗУXАН ГУАЙ

Эмнэлэгийн цагаан орон дээр гунигтай xэвтэх бүcгүй бол Болор. Эцэг эxийнхээ ч үгэнд ороxгүй шоу цэнгээн хөөцөлдөж явсныхаа горыг хүртэж муухайгаар доромжлуулан зoдуулж, бэлгийн зaмын өвчин авсны эцэст сая л нэг харамсан гэмшиж хэвтээ нь энэ. Хүчтэй дэвсэлтэнд таван цyл нь доргиж цуc алдан эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлээд одоо л бие нь дээрдэж байгаа аж. Пивoны шилэнд цохиулснаас болж дух, хөмсөг нь язарч үзэсгэлэнтэй царайнд нь сэв суужээ. Болор ярвайн өндийгөөд хувцсаа солихоор гарлаа. Өнөөдөр Батбаярын шүүх хурал болох учир хохирогч бүсгүй заавал тэнд очиж тэр нoвшийн айсан царайг харахыг хүсч байв. Уг нь танxайн хэргийг мөрдөн байцаах явц шат шатанд дамжсаар удаж сунжирдаг ч Батбаярын өмнөх хэргээс мултарсан нь илэрч маш хурдан шүүхээр орох болсон билээ. Болорын эцэг эх ч хайртай охиныг нь зoдсoн гэмтэнд өндөр ял оноолгохын тулд чадахаараа гүйжээ. Өмнөх хэргээс оргон зайлсан, ял завшсан, ялын хугацаа дуусаагүй байхад дахин давтан хэрэг үйлдсэн учир чанга дэглэмтэй xориx газарт 12 жил xоригдох ял сонссон Батбаяр нүд нь гөлөгнөн уйлагнасаар хоёр цагдаад туугдан шүүх танхимаас гарлаа. Тэр байцаагдаж байх хэд хоногтоо Ууганаатай холбоо барих гэж оролдсон ч бүтэлгүйтсэн билээ. Одоо түүнийг аврах, түүний талд зогсох гудамны зoлбин нохой ч үлдсэнгүй. Ганц удаа баян найзынхаа xүчинд ялаас мултарсандаа бардан, Монголын хууль надад үйлчлэхгүй хэмээн саагиж явсан залуу хэзээ ч амьд гарч ирэхгүй ч байж магадгүй тэр газар луугаа ачигдлаа… Амгалан долоо хоног өрөөнөөсөө ч шагайсангүй, ээж нь хоол унд өрөөнд нь авч орон гуйж гувшсаар жаахан юм идүүлж байв. Сайхан мөрөөдөл, гэгээн хайраараа жигүүрлэж явсан залуугийн далавч нь хугарч цаашид яахаа ч мэдэхгүй төөрчээ. Баярхүүгээс илүүтэй Оюуны санаа зовниж ажил төрөлдөө ч олигтой анхаарч чадахгүй нэг л сал сул оргино. Хамаг итгэл найдварыг нь хөсөр хаяж орхисон Сүндэрт уур нь хүрэхээс илүү гомдож байсан ч цаана нь ямар нэг шалтгаан байгаа гэдгийг эмэгтэй хүн, эх хүнийхээ зөнгөөр гадарлаж байлаа.

Галзуурах шахсан Амгалан гэнэт л босч хувцсаа өмсөөд гарахад аав ээж нь ажилдаа явж хоёр дүү нь зусланд амрахаар явсан тул түүнийг хориглох хүн гэрт байсангүй. Амгалан байнга явдаг байсан тэр л замаараа нэг л зүйлд яараад байгаа юм шиг гүйх шахам алхана. Ингээд л яваад очиход нь Сүндэр гэртээ инээчихсэн түүнийг хүлээж суугаа мэт бодогдож улам яарсаар иртэл хашаанд гэр байсангүй… Дахиад л урам нь хугарсан залуу яахаа мэдэхгүй хоосон гэрийн буурин дээр сөхрөн сууж байснаа гэнэт ухасхийн босч хаа нэгтээ яаран алхлаа. Сүндэр хашаагаа зарж өгөхийг Баатараас гуйсан тул Баатар хэдэн хүн явуулж гэрийг нь хураасан байгаа нь энэ билээ. Цэнгэлмаа хүүхэн толинд харан уруулаа будсан шигээ сууж байтал уг нь царайлаг ч үс зүс нь өрвийж хувцас нь шороо болсон хөөрхөн залуу хажууд нь ирж мэндлэв. ~Сайн байна уу та? Юм лавлах гэсэн юмаа болох уу? ~Сайн сайн байна уу? За хурдан асуугаарай. Зав муутай байна шүү. ~Танайд ажиллаж байсан Сүндэр гээд охин ажилдаа ирж байгаа юу? ~Сүндэр халагдаад хэд хонож байна ш дээ. Чи юу нь юм? Арай нөгөө Амгалан гээд байдаг? ~Тийм тийм. Би найз залуу нь байгаа юмаа. Хэзээнээс ирэхээ больсон юм бэ? ~Чи чинь тэгээд найз залуу нь байж мэддэггүй юмуу хихи бараг долоо найм хонож байна ш дээ. Та хоёр яасан юм? Муудалцаа юу? ~Харин….нэг тиймэрхүү…. Та Сүндэртэй дотно байсан уу? Энд өөр хүн Сүндэртэй уулзахаар ирдэг байсан болов уу? ~Дотно байлгүй яахав ээ. Цаадах чинь нэг баян уббатай ш дээ. Тэр нь нилээн баян хүн, Сүндэрийг ажлаас гаргахыг хүртэл тэр хүн захиралд хэлсэн гэсэн. Өдөр болгон л энд ирдэг байснаа Сүндэрийг халагдсанаас хойш үзэгдэхээ байсан хихи ~…аан тиймүү…та тэр хүний гэрийн хаягийг мэддэг бол надад өгч туслаач… ~Уучлаарай эгч нь яаж гэр орныг нь мэдэх вэ дээ. Дараа харин энүүгээр орж ирвэл асуухыг бодъё. Чи эгчдээ дугаараа үлдээчих за юу ~За тэгье. Ёстой их баярлалаа эгчээ… Амгаланг гарч явахад Цэнгэлмаа жуумалзсаар хоцрохдоо “Яасан хөөрхөн залуу вэ. Энэ Сүндэр ч эрийн тэнгэртэй *л*гчин юм даа. Баян Баатарыг хүртэл надаас булаачихсан овоо гар шүү дээ. Бодвол мөнгө хараад энийгээ хаячихсан бололтой” гэж бодож амжив. Амгалан харин саяны сонссон зүйлдээ бүр сэтгэлээр унасан ч бууж өгөхийг хүссэнгүй. “Монголд байгаа л бол чамайгаа заавал олж уулзаад нүд рүү чинь харж байгаад асууна” хэмээн бодсоор явлаа. Хайртай залуу нь хаа нэгтээ шаналан явааг зөнгөөрөө мэдэрсээр буй Сүндэрийн сэтгэл санаа ч ялгаагүй хэцүүхэн байлаа. Дээрээс нь нэмээд Батбаяр гэж аймшигт араатнаас айсан хэвээр. Гэтэл өнөөх нь аль хэдийн төрийн төмөр нүүрэн доор гөлбөлзөн явааг хөөрхий охин яахин мэдэх билээ.

Хэрвээ хэн нэг буян нь дэлгэрсэн хүн Сүндэрийг олж очоод болсон бүхнийг хэлдэгсэн бол дурлалт хосууд ингэж хоёр талд гансарч явахгүйсэн… Охин хэд хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийхдээ энэ том байшингийн бүх хэсэгтэй танилцаж өмнө нь хэзээ ч харж байгаагүй чамин эд зүйлсийг үзээд гайхан алмайрчээ. Түүний мөрөөдлийн гэр нь яг л энэ юм шиг санагдана. Амгалантайгаа хамт ийм тансаг байшинд олон хүүхэдтэй болчихоод бужигнаж байхыг мөрөөдснөө дахиад л гуниглачихдаг байлаа. Энэ айлд бэр болон ирж буй Грэйс гэх дөлгөөхөн сайхан бүсгүйд охин битүүхэн атаархал төрнө. Грэйсийн түүн рүү хараад инээмсэглэх, намуухан ярих нь нэг л сайхан дотно мэдрэмж төрүүлдэг болжээ. Харин гэрийн эзэгтэй Нансалын жижигхэн чулуу шиг гялтгар нүдний нууцлаг харц Сүндэрийг айлгадаг байв. Одоохондоо гэрт хүү, бэр нь байгаа тул Нансал ч тэр, Баатар ч тэр илүү хөдөлгөөн хийлгүй Сүндэрийг хэн хэн нь ажиглахаас хэтрэхгүй ажээ. Гантиг, Грэйс хоёрын хуримын бэлтгэл ажил ид дундаа явж байлаа. Хуримын ордон, Зайсан толгой, Сүхбаатарын талбай зэрэг бусад хосуудын жишгээр яваад томхон ресторанд цайлангуутаа Баатарын хауст үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргажээ. Нансал авгай бүх зүйлийг төгс байлгахыг хүсэн хамаг л тавилга сэлтээ сольж мөнгө төгрөгийг харамгүй цацна. “Миний хүү төгс юм чинь хурим нь ч бас төгс байх ёстой. Харин сүйт бүсгүй л жаахан тиймэрхүү юм” гэж бодох Нансал бэрдээ хэзээ ч сайн болохгүй нь ойлгомжтой бизээ… Нилээн халамцуухан гэртээ ирсэн Баатар сурсан зангаараа вискигээ гаргаж ирэн зочны өрөөний зөөлөн буйдан дээр тухаллаа. Гантиг, Грэйс хоёр аль хэдийн унтсан бололтой, Нансал л сэрүүн байснаа Баатарыг орж ирмэгц зөрөн дээш гарч өрөөндөө ороод нам жим болов. Уусан юм нь доошоо нь орчихдог Баатар Сүндэрийн өрөө рүү хялам хяламхийн байж ядна. Бодлыг нь таасан мэт Сүндэр өрөөнөөсөө гараад ирэв. ~Өө та ирчихсэн юм уу? Хоол хийлгэх үү? ~Хэрэггүй хэрэггүй. Ах нь хоол идчихсэн. Миний дүү наашаа суугаач. ~Өө яах юм бэ. Би гал тогоо цэвэрлэчихээд амрах санаатай байна. ~Чи яагаад дандаа үгүй гэж байдаг хүүхэд вэ гэж Баатар ундууцангүй хэлэхэд Сүндэр аргагүй хажууд нь цомцойн суув. Баатар виcкинээс хундагалан Сүндэрт өгөөд: ~Ах нь өнөөдөр жаахан уух гэсэн чинь хань олддоггүй ээ.

Миний дүү одоо насанд хүрсэн юм чинь тааруулаад ууж болно ш дээ. Залуу хүүхэд ууж идэж сурах нь бас нэг урлаг шүү хэмээн шахлаа. Сүндэр хундагатайг авч уруул хүргээд: ~Би ууж чаддаггүй юмаа. Тэглээ ч тантай уугаад сууж байхыг гэрийнхэн харвал эвгүй шүү дээ. ~Бүгд унтчихсан шүү дээ. Юунд санаа зовно вэ. Би чамд уг нь зөндөө их сэтгэл гаргасан юмсан. Харин чи намайг нэг л ойшоохгүй байх шиг… ~Хэхэ за уучлаарай Баатар ахаа. Би жаахан л ууя гээд Сүндэр хундагатайг нэг том балгаад өглөө. Өндөр градустай галт ус хоолойг нь түлэх мэт цоргин ходоод руу ороод халуу төөнүүлэв. Баатар ч битүүхэн баярлан энэ тэрийг ярингаа гуйх гуядахын завсраар охинд гурав татуулчихлаа. Сүндэрийн толгой эргэж орчны юмс сүүмэлзэн дайвалзахын сацуу Баатарын яриа наана цаана сонсогдоод ирэхэд “Уучлаарай ахаа. Одоо би унтаж амрая даа” гээд хариу хүлээсэнгүй шууд бостол толгой нь эргэн уначих шахав. Баатар ч ухасхийн босч охины нуруугаар тэврэн түшээд “Миний дүү cогтчихсон юм бишүү хэхэ ямар ч хурдан cогтчихов доо. Алив ах нь өрөөнд нь хүргээд өгье” гээд түүний өрөө рүү зүглэн алхлаа. Энэ бүхнийг дэлгэцээр харж суух Нансал сонирхолтой кино үзэж буй мэт нүд цавчилгүй, амьсгаа даран ширтэнэ. Баатар охиныг тэвэрсээр өрөө рүү нь оруулж орон дээр нь зөөлөн хэвтүүлээд тэчьяадсан биеэ барьж ядан хажууд нь суулаа. Сүндэр сулхан дуугаар “Та одоо амар даа. Дүү нь ингээд унтчихая” гээд зовхи нь даагдахгүй байгаа хөөрхөн алаг нүдээ анив. Баатар чимээгүй л суусаар, охиныг ядаж нэг үнсчих юмсан гэхээс зүрх нь цовхчоод байрандаа тогтохгүй зовооно. Өмнө нь өчнөөн олон үйлчлэгч охиныг яг л ийм аргаар өвөртөө оруулж эзэмдэж байсан ч энэ удаа яагаад ч юм нэг л зүрхлэхгүй байгаа нь гайхалтай. Яг одоо хүчээр ч хамаагүй Сүндэрийг эзэмдэх боломж байгаа ч маргааш гэхэд л түүнийг ахин харахгүй болно гэхээр л харамсмаар санагдаад болсонгүй. Дээр нь нэмээд хүү, бэр хоёр нь мэдчихвэл тоогүй хэрэг болох магадлалтай билээ. Баатар ийнхүү тээнэглэзэж сууснаа охины санчиган дээр үнсээд хайрлангүй ширтэв. Бурхны төгс бүтээл гэж л ийм байдаг байх гэмээр жирвийсэн өтгөн хар хөмсөг, тэгш шонтгор хамар, сайхан хэлбэртэй улаахан уруул…чих нь хүртэл гайхмаар хөөрхөн харагдана.

Баатар сая л өөрийгөө арван наймт шиг дурлачихсан гэдгээ ойлгож гайхах догдлох зэрэгцлээ. Энэ олон жил амьдрахдаа хэдэн зуун бүсгүйтэй учирч явсан ч ийм мэдрэмжийг ганцхан удаа авч байсан билээ. Нансалыг анх хараад яг л ингэж алмайрч, алдчих вий гэж эмээж, хүрч ч чадахгүй зүрхшээн байсансан. Гэвч тэр агуу хайрын гал бөхөн унтраад нурам ч үлдээгүй. Харин Баатар түүнээс хойш ганц ч бүсгүйд ингэтлээ татагдаж, догдолж, өөрийн болгох хүсэлдээ галзуурах шахаж байсангүй ээ… Шaлиг нөхөр нь үйлчлэгч охиныг согтоочихоод өрөөнд нь оруулж өгснөө духан дээр нь ганц үнсчихээд баахан зогсож байснаа гараад явчихыг харсан Нансал гайхахын сацуу уур нь хүрч хумсаа алгандаа шигдтэл базлаа. “Энэ новшийн найзынх нь охин гэдэг үнэн юм байх даа. За яахав. Чи чадахгүй бол би…” хэмээн дотроо хорсолтойгоор боджээ… Сүндэрийн сураг тасраад бүтэн сар болов. Сураг гаргаж өгнө гэсэн Цэнгэлмаа хүүхэн ч таг чиг, Сүндэрийн хашаа зарагдсан бололтой шинэ айл нүүж иржээ. Амгалан цөхрөнгөө барах шахаж байсан ч бяцхан найдвараа хадгалсаар л. Ээжийгээ зовоохгүй гэсэндээ гаднаа зүгээр юм шиг дүр үзүүлэвч дотроо шаналсан гутарсан хэвээр зуны урт өдрүүдийг арайхийн өнгөрүүлж байлаа. Амгалан угаас хар бор ажилд дуртай тул их сургуульд орох шалгалт өгөлгүй, барилгын техникийн коллежид орохоор бүртгүүлсэн билээ. Баатарынд ирээд сар болсон Сүндэр шинэ орчинд овоо дасч гуниглаж гиюүрэх нь ч цөөрчээ. Баатар түүнийг дахин ууж идье гэж шахсангүй, харин үе үе өрөөнд нь орж ирэн хэрэгтэй зүйл байгаа эсэхийг нь асуугаад гардаг байв. Нансал харин юу ч ярихгүй мөртлөө нөгөө л нуруугаар хүйт оргиулам аймшигтай харцаараа охиныг нэвт ширтсээр…

Баатарын бэр болох Грэйс түүнд яагаад ч юм нөгөө үйлчлэгч охиноос илүүтэй дотно хандах нь Сүндэрийн гайхшийг төрүүлнэ. Өнөөдөр ч бас Грэйс хуримын даашинз өмсөж үзэхээр явахдаа Сүндэрийг хамт явья гэж гуйсан билээ. Цав цагаан даашинз өмсөн толины өмнө эргэлдэх сүйт бүсгүйг хараад Сүндэрийн дурсамж сэргэн гуниглав. Ээжтэйгээ хамт өдөржин яваад үнэтэй даашинз авснаа, Амгалантай хөтлөлцөөд шинэ жилийн үдэшлэгт орсноо, харанхуйд будрах цасан дундуур уйлан гүйж байснаа…бүгдийг эргэн саналаа. Сүндэр нэг мэдэхэд өөрийн эрхгүй уйлчихсан сууж байв. Грэйс түүнийг хараад сандран хажууд нь ирж нулимсыг нь арчаад: ~Яанаа Сүндэрээ юу болсон бэ? Бие чинь өвдөө юу? Хоёулаа харих уу? ~Хэхэ зүгээрээ. Хуучны гунигтай дурсамж бодогдоод л… уучлаарай таныг сандраачихлаа.. ~Ёооё айлаа ш дээ хэхэ хүн болгонд бодохоор л уйлмаар гунигтай дурсамж байдаг шүү тэ. Надад ч бас үргэлж нулимс авчирдаг нэг хэцүүхэн дурсамж бий… ~Танд уу даа? Би таныг үргэлж л ийм аз жаргалтай амьдарсаар ирсэн байх гэж боддог ш дээ хэхэ ~Байлгүй л яахав дээ. Би чинь зүгээр л азтай хүн байхгүй юу. Гэхдээ л ямар ч сайхан амьдрал байлаа ч нэг л юм дутуу оргиод хэцүү байдаг юм… Грэйсийн ам халж цааш үргэлжлүүлэн гунигт дурсамжаа ярих гэтэл гай газар доороос гэгчээр Нансал орж ирэн тэр хоёрын яриаг тасалж орхив. “Чи чинь хуримын даашинзаа өмсөж үзэх гэж байж хадам ээжтэйгээ хамт явдаггүй юмуу? Харь элгийн хүн дагуулаад явчихсан байхаар чинь гомдсондоо тэсэхгүй хүрээд ирлээ” гэж Нансал уурсангуй хэлээд Грэйсийг хөтлөн том толь руу явангаа “Иймэрхүү дорд хүмүүстэй нэг их найзархаад хэрэггүй! Одоо чи энгийн нэг бүсгүй биш шүү. Миний нөхрийн, миний хүүгийн нэр хүнд үргэлж чи бид хоёрыг дагаж явах болно гэдгийг санаж ихэмсэг бай” гэж сургамжиллаа. Төөрөлдсөн эгчийгээ олохын даваан дээр хорт могой дундуураа оруулсан Сүндэр ямар их аз жаргалын үзүүрээс атгаад алдснаа мэдэхгүй суух нь гунигтай яа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!