MngNews

“НАРАН ЭГЧ” ӨГҮҮЛЛЭГ

“НАРАН ЭГЧ” ӨГҮҮЛЛЭГ

ЦЭРЭНДАШИЙН ТУУЛ

Наран эгч гэж дүүхэлзсэн өндөр биеэрхүү 40 гаран насны эгч манай хамар хашаанд 3 хүүхдийнхээ хамтаар амьдардаг байлаа. Наран эгч маань орон нутаг болон олон улсын суудалд проводникоор ажиллана. Дүрэмт хувцасаа өмсөөд явах нь хүүхэд бидэнд үнэхээр сүрдмээр сайхан харагдана.Хөмсөг хавьцаагаа томоо мэнгэтэй. Тэр нь зохисон гэж ванлий. Хамар хашааны эзэн Гомбо ахын эхнэр Цэцэг эгчтэй нэг дор Наран эгч хамт ажиллаж байгаагаад энэ хашаанд нь нүүж ирэн, төрсөн эгч дүүсээс ялгаагүй хуурай ахан дүүс бололцсон билээ. Гомбо ах доороо 2 дүүтэй мөн л тэр хашаандаа гэрбүлийнхэнтэйгээ амьдарна. 4 өрх гэрбүл сайхан эвтэй найртай. Наран эгч дээр үеийнх нь боловуу гэмээр нэг ах ирдэг болсноор асуудал үүсэв. Тэр ахыг ирсээр удалгүй гудмаар нэг ийм яриа дэгдэв. Гурван хүүхдээ асрамжийн газар өгөх юм гэнээ тэгээд тэр залуутайгаа суух гэж байгаа юм байхаа гэсэн ам дамжсан яриа хүмүүсийн амны зугаа болов.

Том хүү нь манай нөгөө 5в-д сурдаг хоер дүү нь хоёр хоер насны зөрөөтэй хүүхдүүд. Хүүхдүүд нь гунигласан харцтай байх болов.Хавь ойрынхон Наран эгчид дургүйцсэн өнгө аястай харьцах ба асрамжийн газрын авах хариуг л хүлээж байгаа ч гэх шиг олны ам болсон хойно дээрээс нь нэмж хачирлаж ярих нь тодорхой байв. Эцгийн хайр үзээгүй ч зөв хүмүүжлээр хүмүүжиж байгаа хүүхдүүд гээд аав минь их ам сайтай. Нэг өдөр аав ээж 2 Наран эгчтэй уулзахад нээрээ өгөх гэж байгаагаа хэлэхэд аав эгчийг загнаж “Чи өсгөж чадахгүй,чамд илүүдээд байгаа бол манайд оруулж ирээд хаячих, ах эгч хоёр нь өөрийн олон дээрээ хүн хийгээд авчихна гээд л загнаж гарч билээ. Төд удалгүй нөгөө ах ч харагдахаа больж, Наран эгчийн санаа нь эргэж хүүхдүүдтэйгээ амьдрах болсон юм. Манайх ч тэр хашаанаасаа нүүсэн. Олон жилийн дараа сонсохнээ Наран эгч минь тавь ч хүрэлгүй өнгөрсөн. Том хүү нь Солонгост ажиллаж амьдран 3н сайхан хүүхэдтэй, 2дүү нь ч сайхан гэрбүл үр хүүхэдтэй болсон байлаа. Амьдралд үр хүүхдээ хайрлаж,хайрыг мэдрүүлэх нь чухал гэдгийг тэр үед ойлгосон. Гэхдээ хүнд хайртай боллоо гээд үр хүүхдээсээ татгалзах бас л хүний хувь тавилан эсвэл хатуу сэтгэлийн илэрхийлэл ер нь л хэлэх үг зүйрлүүлж тайлбарлах үг надад олдсонгүй.

Хэрэв хайрлахыг хүсвэл үр хүүхэдтэй нь хамтад нь хайрласан бол тэр амьдрал улам ч цэцэглэн дэлгэрэх байсандаа гэж…. Цэцгийг усалж тордвол өнгө орон дэлбээлж,цоморлогоо дэлгэн найган ганхах нь үзэсгэлэнтэйгээр мишээх бүсгүйн төрх шиг гэрэлтэж харагддаг юм шүүдээ. Хайр ч мөн ялгаагүй байнгын тордлогоо хэрэгтэй. Унтрашгүй гал шиг дүрэлзэж, хааяа цогшоож,хамгийн гол нь унтраахгүй л байх хэрэгтэй. Амьдралын утга нь хайр халамж, үр хүүхэд, хоёр биенээ гэх сэтгэл. Зүйрлэшгүй сайхнаар хайрлахыг хичээ. Зүйтэй үгсээр урамшуул. Зөв бурууг тунгаан бод. Зүрх сэтгэлээ дэлгэн нээ. Ингэхэд л амьдрал утгатай болж ирнэ. Амьдрах эрмэлзэл бүрэлдэнэ. Зөв хайрласнаар амьдралыг үзэх үзэл ч өөрчлөгдөнө.Өрөөсгөл битгий хандаасай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!