“НАНДИН УХААН” ӨГҮҮЛЛЭГ
ЗОХИОЛЧ: ГАНАА ГАНАА
Өмнөөс үлээх бүлээн салхи хацар илбэж амьдралын шуурганд ганцаар зүтгэж нэгэн айлыг өнгөтэй өөдтэй явуулах гэж зүтгэж буй Сарнай бүсгүйн чихэнд тээр намар ээжийнх нь хэлсэн үг сонстох шиг: – Удам муу айл яаж ч өөд нь татаад нэмэргүй ээ чамд залуу нас байна ядаж сургуулиа төгсчихгүй дөнгөж сар гарантай бол авахуулчих ээж нь сайн эмч танина сургуулиасаа хэдэн хоногийн чөлөө аваад гам сайн хийчих ээ. Ер нь гаднаасаа л хүн танигдана шүү духаараа харсан онцгүй залуу байна лээ. Аав чинь мэдвэл юу болохыг мэдэж байгаа биз – Үгүй ээ ээж ээ би Энэрэлтэй заавал сууна тэглээ ч анхны хүүхдээ авахуулж чадахгүй манай хадамууд гарахаар нь хараад өгнө гэсэн хэмээн Сарнай уйлан суулаа.
… Өргөө амаржих газраас Энэрэл хүүгээ тэвэрсээр Сарнай тэр 3 гарч ирэхэд Сарнайгийн гэрийнхэн бүгд хөл хөөр болон угтаж авахад Энэрэлийн гэрээс нэг ч хүн байсангүй. Жирэмсэн байхад нь л утсаар нэг ч удаа асууж байгаагүй хүмүүс яаж ч ирэх билээ дээ хэмээн бодон хэсэг зогслоо. Гал дээр нь гарсан зээгээ Сарнайгийн аав ээж хүүг газар тавиулахгүй л ээлжлэн тэврэнэ. Энэрэл замын цагдаа хийж ажлаа тараад эхнэр хүү 2 дээрээ ирнэ. Хааяа аавых руугаа явсан хэмээн Сарнай үг цухуйлгана. Ингэж явсаар Сарнай ч сургуулиа төгсөж хотын захад цэвэр агаарт 2 давхар байшинд тэд амьдарлаа эхэлүүллээ. Хүүгээ цэцэрлэгт ээлжлэн зөөж тус тусын ажлаа хийсээр хорвоогийн хамгийн жаргалтай айл тэднийх юм шиг л төсөөлж явлаа. Он цаг өнгөрөх тусам Энэрэлийн ааш зан эвдэрч юм л бол гэрлүүгээ гүйчихнэ. Хааяа ажлаасаа согтуу ирэхээрээ элдэв худлаа юм зохион ярьж хэрүүл гаргана. . Тэр бүрт Сарнай эхэндээ хэлсэн болоод өнгөрөөвч аав ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ тэдэнд хамгийн сайнаар л болж бүтэж байгаагаа ярина. Сарнай тогоо шиг том гэдэстэй удахгүй төрөх дөхсөн байдаг гэвч Энэрэл эхнэр хүүхэддээ анхаарал тавих нь улам багасаж бүр заримдаа гэртээ ч ирэхгүй өдрүүд цөөнгүй боллоо. Дөнгөж гараас гарж байгаа хүүхэд дээрээс нь бие давхар гэр орны хамаг л ажлыг өөрөө хийж хөлсөө урсгаж байгаа охиноо хараад Сарнайгийн аав ээж дотроо санаа нь зововч нөхөр нь ажилтай юмдаа хэмээн үгээ залгина.
Энэрэлийх гэдэг айл 2 дахь хүүгээ өлгийдөн авлаа. 10 хоног дөнгөж хүргээд өөрөө даавуугаа угааж хөлдүү мах хэрчин өвлийн хүйтэнд мод түлээ хагалж усанд явах гээд бүхий л ажлыг Сарнай хийсээр харин аав ээждээ Энэрэлийн дүү ирж тусалж байгаа хэмээн худлаа ярьж аргацааж өнгөрөөнө. Бага байхдаа халуун партай байшинд амьдарч хичээл сургуульдаа машинаар зөөлгөж байсан эрх танхил охин ийм амьдралаар амьдрана хэмээн яахан мэдэх билээ. Орой үдэш ядраад ирж байхад хүүхдээ уйлуулаад хэмээн Энэрэл уурлан заримдаа энэ байдлаар далимдуулан гарч архи уух нь ч элбэгшив. Айлын ганц охин хэдэн найзууд нь түүнээс холбоогоо таслаад уджээ. Хамаг зовлонгоо яръя гэвч түүнд хэн ч алга хоёр үрээ л харж амьдралын сайхныг мэдрэнэ. Тэрээр энэ амьдралдаа гутрах нөхрөөсөө салах тухай бодож байсангүй зөвхөн яаавал аз жаргалтай болох вэ нөхөртэйгөө хэрхэн ойлголцох тухай л бодно. Өдөр ирэх тусам Энэрэлийн ааш хувирч архи уух нь ердийн үзэгдэл болов. Ялихгүй юмнаас хэрүүл гаргаж би тэжээж байна гэх нэрийдлээр бүр гар хүрдэг ч болов.Гэртээ ирэх бүрт хүүхдийн инээлдэх чимээ эхнэрийн халуун хоол цай өмсөхөд биед эвтэй гэрийн хувцас харин энэ өдөр гэртээ иртэл 2 хүү нь уйлчихсан Сарнай шалан дээр ухаан алдсан байлаа. Яаралтай эмнэлэгт хүргэхэд хэт их ядаргаа сэтгэл гутралаас үүдэлтэй гэсэн онош гарлаа. Та хүүхдээ энд байлгаж болохгүй хэсэгтээ гэртээ угжах хэрэгтэй одоо 7 сартай гэхээр бор хоол өгөөд байж болно ээжийнх нь бие тэнхрэхээр оруулж болно гэсээр сувилагч цааш алхлаа. Энэрэл ажлаасаа чөлөө авч 2 хүүхдээ харах хооллох эхнэртээ хоол цай зөөх зэрэг бүхий л ажлыг ганцаараа хийнэ. Сарны гэрэл цонхон дээр тусчээ.
Ихэр юм шиг ижил 2 хүүгээ унтаж байхыг хараад анх Сарнайтай хэрхэн танилцаж байсан тухайгаа бодлоо. Өнгөрсөн амьдралаа бодоход энэ их ажлыг ганцаараа яаж амжуулж байсан юм болоо бас удам залгах 2 хүүхэд төрүүлж өгсөн байхад ядаргаа нь туйлдаа хүртэл тэвчиж байхад би зам дээр хэдэн цаг зогссоноо ажил хэмээн бодож архиар найз хийж уур омгоо энэ 3таа гаргах гэж. Гартаа дусал залгуулсан гар нь анх танилцаад хөтөлж байсан гар 2 өөр хүний гар шиг л байсан. Түүний утасанд зурвас ирлээ харвал эхнэр гэсэн дугаараас ирж Миний хань ядарч байна уу? их ажилтай байхад нь төвөг удсанд уучилаарай 2 хүүгээ сайн хараарай хэд хоногоос тэнхэрчих байх хугацаанаас нь өмнө гуйж байгаад эмнэлэгээс гарчихъя би яах вэ чи минь л ядарч болохгүй шүү гэсэн байв. Энэрэлийн нүднээс нулимс хацар даган урслаа. Тэрээр энэ мөчид эхнэрээ ямар их гомдоож зовоож байсангаа бодож бүр цурхиран уйлав. Гэр бүл гэдэг ямар нандин зүйл болохыг Энэрэл тэр мөчид л ухаарсан юм.