“НАМАЙГ ХАЙРЛАСАН ЭМЭГТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: MОPФИ3M

Эхнэр минь намайг ажлаа тараад гэртээ ирж яваа гэж бодож байгаа бол миний машин нyyц амpагийн маань байрны гаднаас гэрийн зүг хөдөлж байна. Гэрээсээ гарах, гэртээ ирэх мөч хамгийн хүнд байдаг. Бусдаар бол би аз жаргалтай нэгэн. Би мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэж бүгдийг түүнийхээ төлөө хийдэг. Миний бодлыг таасан юм шиг “FM” –ээр “– Гуйя жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч хүрэх газраа би хурдан очмооргүй байна…” Гэх мөртүүд өөрийн эрхгүй хөлийг минь машины хаазнаас алгуур авахад хүргэж байна. Би эхнэрийгээ анх сургалтын төвийн гадаа харж байсан юм. Тэр хонгор шаргал үстэй, алаг нүдтэй, уруулаа нүдтэйгээ адил өнгөөр будчихсан байсан нь одоо ч ой тойноос минь гардаггүй. Маргааш нь шуудхан би тэр сургалтын төвд бүртгүүлж түүний сурч байсан ангид орж танилцсан. Тэгээд удаан үерхэж нөхөрлөсний эцэст амьдралын замаа холбов. Аз жаргалтай өдрүүд улиран өнгөрч бас биднийг хүлээнэ. Би машинаа унтраамааргүй байна. Эхнэр минь гэрийн гадаа намайг хүлээж зогсохыг толиндоо би харав. Жолооны сургалтанд сурч буй хүн шиг маш удаан хянамгүй машины зогсоолд байрлуулчихаад толиндоо өөрийгөө харж энэ л мөчийг давчих юм бол гэж нэг хэлээд хэн нэгний үлдээсэн ямар нэг зүйл байж болзошгүй гэж бодож ахин нэг хянуур хараад би машинаас буулаа. Тэр хэдийн намайг харчихаад хүлээж байжээ. –Хайраа ямар уддаг юм бэ? –Даарлаа шүү дээ. Гэртэй байж байхгүй. –Чамгүй байх ямар ч утга алга. Чи минь амралтаа авчихаж болдоггүй юм уу? –Одоо чадахгүйг чи мэдэж байгаа шүү дээ. Би Гүенгийнхээ улаахан уруул дээр нь үнсчихээд бэлхүүсээр нь тэврээд гэр рүүгээ орлоо. Хүнд үеээ давчихлаа. Тэр намайг ахин нэг удаа мэдсэнгүй. Хайртай хүнийхээ хоолыг идэх шиг жаргал гэж юу байхав. Жирийн нэгэн оройдоо ганц хоол иддэг бол би хоёрыг иддэг. Хэн хэнийг нь гомдоохгүйн тулд надад их идэх шаардлага тулгардаг юм. Би ч үүндээ адил хэдийн дасчихсан. Гүен бид хоёр бие биенийхээ хооллож байхыг харах дуртай. Тэр маань өдөржин ганцаараа байдаг болохоор ч тэр үү намайг л харуулдаж байгаад хоолоо иддэг. Хайртын минь идэж байгаа нь жижигхэн мэрэгч шиг нул эгдүү байдаг юм. Түүнийхээ энэ мөчийг хараад би ямар ч сэтгэлийн зовиураас салж чаддаг нь гайхалтай. Би өнөөдөр маш их ядарсан болохоор шүршүүрт ороод амрах гэсэн боловч Гүенгийн бодол өөр байв. Угаалгын өрөөнөөс гартал гэрэл унтраастай. Өнгө өнгийн лаа хаа сайгүй гэрэлтэх нь гариг эрхэст ирчихсэн байгаа мэт санагдах бөгөөд улаан өнгийн лаа миний явах замыг гэрэлтүүлнэ.

Цагаан сарнайн дэлбээ хөлийн минь улыг илэх нь нэн тааламжтай ба нүд гялбан ширээн дээр чин сэтгэлийн галыг илтгэх хос хундага хугас дарc байна. Миний хайрын бурхан Гүен торон булбарай бие нь нэвт гэрэлтэх дотуур хувцастай байх нь уран зургийн хамгийн халуухан эмэгтэйн дүр аятай намайг хүлээн сууна. Хайрын булагнаас хүртээч гэх миний хайртын ялдам харц намайг өөрийн эрхгүй түүний хажууд авчрах ба миний хайраас чи хэзээ ч бултаж чадахгүй гэх хатан хааны зарлиг шиг түүний ялдам байдал нь намайг боол аятай л чичигнэн хөдөлж чадахгүй суулгана. Өнгөрсөн жилийн валетинаар авсан хос хундаганы нэгийг надад өгч бид дарc шимнэ. Гүенгийн намайг ширтэх харц руу нь би эгцэлж харж чадсангүй. Миний нүглийг шүүж буй эрлэгийн эзэн шиг л түүний алаг нүд намайг гүйлгэн харна. Эхнэрийнхээ ийм ялдам, намайг гэх эл байдал надад үнэнгээ өчих тэр заагруу түлхэж байв. Би бүх үнэнгээ хэлээд уучлалт ирэх юм бол тэр намайг уучилна гэдгийг би мэднэ. Гэхдээ надад тэгэх зориг байсангүй. Учир нь хэзээ ч боол хатан хааныгаа шархлуулахыг хүсэхгүй. Харин түүнийхээ шархыг нөхөхийн тулд үхэхэд бэлэн байх ёстой. “Намайг энэ сайхан өдрүүд л баллаж орхисон юм. Ийм л өдөр тамxинд орж. Ийм л өдөр дурласансан” гэх хамгийн дуртай найрагчийнхаа мөртийг дуудаж эхнэрийнхээ эл сайхан үдшийг чимэж өгөв. Бид амьдралынхаа бас нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлж бие биендээ хэр их хайртайгаа бас нэгэн удаа батлав. Торго шиг зөөлөн арьс дээр нь миний уруулын хээ үлдээгүй газар гэж байхгүй түүнийхээ булбарай биеийг би тэврээд хэвтэж байна. Түнэр харанхуй орчлонг аль хэдийн бүчин авч сул дорой нэгнийг айлгаж байхад би Гүенгийнхээ ханхүү нь болж түүнийг хамгаалан хэвтэнэ. Би энэ шөнө нэг биш хоёр эмэгтэйг хамгаалж хэвтсэнийг ганцхан харанхуй л мэднэ. Миний энэ нууцыг өглөө болж гэгээ харанхуйгаас булаан авдаг… Өөрийгөө хоёрдугаар дамжааны оюутан болохоор сайхан хүүхэн болсон юм шиг санадаг байв. Бүх зүйлийг өөрийн хүслээр хийдэг үе минь иржээ. Эцэг эх, ах эгчийн хорио байхгүй. Багш нарын хараа хяналтгүй. Жинхэнэ дураар дургиж цэнгэх нас минь. Би ч олон залуусд бие сэтгэлээ зориулмаар санагдавч миний нандин бүгдийг авах тэр хүн миний амьдралын хань түшиг минь байх ёстой гэж баттай итгэдэг учир бусдаар бол наргихын дээдээр наргиж байв. Нэг өдөр ангийнхантайгаа дуулж яваад нэлээн муудаж намайг гэх залуусын харцнаас зугтаж тасархаасаа өмнө харихаар шийдлээ. Орон гаран ухаанаар өөрийн гэсэн юмаа хамаад гарах гэтэл хажууд сууж байсан залуу намайг сугадан гарч байна. Би ч өрөөнөөс гараад ганцаараа явах гэсэн чинь тавих шинж алга. Надад өөр намуухан газар орж ууж суух санал тавив. –Өнөөдөр надад ямар ч бooв шoдoйны хэрэггүй гэж тэр залууд шуудхан хэлээд ганцаар гарав. Cогтуу хүний ухаанаар чи таалагдахгүй байна гэж хэлэх гэж байгаад тэгээд хэлчихэж. /Өглөө нь хэлснээ бодоод жаал ганцаараа инээсэн./ Цав цагаан цас газар дэлхийг бүрхэж хүмүүсийн хөлийг дааруулах санаатай нэвсийтэл оржээ. Их орой болсон бас гадаа хүйтэн болохоор такси барих гэж удаан зогссоны эцэст ямар ч машингүй зогсоод л байв. Буцаад орох санаатай алхаж явахад нэг машин буудал дээр зогсож байгааг анзаарав. Дуулж буй залуусын эмэгтэй хүн рүү харж байгаа тэр цангасан, шийдсэн харц нүдэнд харагдаад орж байснаа тэр машинд суугаад харихсан гэх бодол намайг буудал руу чиглүүллээ. Гулгаатай зам, нимгэн хувцастай бид хоёр зохицож өгөхгүй догонцож байн арай нэг юм машинд суув. Өвлийн цагт л бидний мэдэрдэг тэр халуун дулаан мэдрэмж намайг тэврэн авч дулаацуулан суулгалаа.

Би машины жолоочид хаа хүрэхээ хэлээд намайг дулаацуулж буй тэр мэдрэмжийг тэврээд авав. Тасарсан үед мэдэрдэг танил мэдрэмж. Тархи толгой өвдөж, хамаг бие хөшсөн, ам цангаж байна гэж жигтэйхэн. Нүдээ нээхээр толгой эргээд байгаа болохоор энэ чигтээ гал тогоо орж ус ууя гэж бодоод босох гэтэл ямар нэгэн юм мөргөчихөв. Хаана тасарсан юм бол гэх бодол толгойд зурс хийн орж ирэн хэдий дотор муухайраад байгаа боловч нүдээ алгуур нээхэд урд нэг зүйл бүртэлзэнэ. Одоо бодохнээ би цочоогоод сэрээчихсэн. Айж сандрах зэрэгцэн өнөө цангасан нүдтэйнүүдийн нэг байвал яана гэж эмээн гараараа хувцсаа тэмтэрч үзнэ. Ёооё. Миний бүх хувцас өчигдөр өмссөн байрандаа байна. Харин өөр нэг хүрэм миний дээр хучаастай байх юм. Би гэртээ хоноогүйгээ тэр хүрмийг барьж үзээд мэдлээ. Эргэн тойрноо харвал би гэртээ биш, айлд биш, буудалд биш машинд хоносон байна. Өглөө болжээ. Нар үүлний цаанаас намайг шоолонгуй бүртэлзэж байна. Мөрөө шүргэсэн урт үстэй, өөрт нь зохисон гэж жигтэйхэн хууз сахалтай, нүд хөмсөг болсон надаас хэд ах бололтой залуу эргэж харав. –Сайхан амрав уу? Гэж асуухад нь гайхаж цочирдсон би юу ч хэлж чадсангүй. Зүгээр мишээх аядаад –Уучлаарай гээд машинаас бууя гэж бодоод хаалганы бариул таттал онгойсонгүй. –Одоо автобус арай явж эхлээгүй байна. Чи нэгэнт такси гэж бодоод ороод ирсэн юм чинь би хүргээд өгье. –Баярлалаа хэрэггүй. Би өөрөө явчихья. –Май ам чинь цангаж байгаа биз дээ. Чи ч сайн уусан байна лээ. Цонх бүр битүү цан гэж хэлээд машинаа асаан манай гэрийн зүг хөдлөв. Түүнийг Хас гэдэг. Тэр өдрөөс хойш би түүний нyyц амpаг болсон. Надад энэ амьдрал минь маш их таалагддаг. Учир нь тэр надаас их зүйл хүсдэггүй. Миний өгч чадахыг аваад үлдсэнийг нь эхнэр нь өгчихдөг юм. Одоо Хас эхнэрийнхээ өвөрт намайг мартан амраглан унтаж байгаа. Харин би харанхуйг тэврэн хэвтэнэ. Би түүнээс хайраас бусад бүх зүйлийг авч чаддаг ч түүний чин сэтгэлийг хэзээ ч өөрийнх минь болохгүйг мэддэг. Тиймээс л би түүний нyyц амpаг. Эл үгийн утга үүнд л оршин байгаа. Би нууц амраг болохоор амрагаасаа юм авдаг болохоос биш би юу ч өгч байгаагүй. Энэ амьдралаар удаан амьдармаар байна. Нууц амраг байх тийм ч муу зүйл биш. Эхнэрийнх нь өгч чадахгүй байгаа тэр дундуур зүйлсийг нь дүүргэж байгаа хүн болохоор би өөрөөрөө их бахархдаг. Хүн төгс биштэй адил эхнэр хүн ч тийм байдаг. Нyyц амpагтай хүний амьдрал л удаан аз жаргалтай өрнөдөг гэдгийг эхнэрүүд нь мэддэггүй. Үүнийг мэддэг бол биднийг тэгж ад үзэхгүй байсан юм. Одоо Хас ажлаасаа ирж явна. Би хайртынхаа хамгийн дуртай хоолыг хийж зогсоно. Энэ л эмэгтэй хүн болж төрсөний нэг жаргал юм. Хаалга алгуур онгойж хайрт минь гэртээ ирлээ. Би тэрэн рүү гүйн очиж хүзүүнээс нь зүүгдэхэд тэр миний нүдэн дээр үнсээд намайг тэврэн буцаагаад гал тогоонд авчирна. Насан туршийнхаа хайртынхаа гаран дээрээс хорвоог харах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Хас маань хавиргатай шөлөнд дуртай болохоор би түүнд энэ хоолыг нь долоо хоногт 3 удаа хийж өгдөг юм. Өнөөдөр энэ долоо хоногийн сүүлчийнх нь идэх өдөр. Би түүнийг хооллож байхыг харах дургүй.

Учир нь нэг л эвгүй байдаг юм. Харин хайртайраа хоол халбагадуулж идэх дуртай. Тэр өдөр болгон надад хоолыг минь халбагадаж өгөөд хамар дээр минь үнсээд –Миний бүжинхэн гэж хэлдэг. Энэ л үгийг сонсох гэж би өдөржин хүлээдэг. Саяханаас түүний сэтгэлийг нэг зүйл маш ихээр зовоож байгааг мэдрэх боловч тэр надаас үүнийгээ нуух гэж маш ихээр хичээдэг болсон. Би энэ хичээл зүтгэлийг нь үнэлэж асуухгүйгээр шийдсэн юм. Заримдаа би хайртыгаа эхнэртэйгээ юу хийдэг, тэд юунд дуртай талаар нь Хасынхаа энгэрт эрхлэн хэвтэхдээ сонсох дуртай. Тэр хэзээ ч эхнэрээ надаас нуудаггүй үргэлж үнэнгээ хэлдэг. Энэ нь ч магадгүй би түүний нyyц амpаг байхад минь нөлөөдөг юм. Учир нь би сэтгэл амар байдаг. Хас хэзээ ч намайг эхнэртээ хэлэхгүйг мэддэг болохоор. Бидний жаргал хугацаатай байдаг нь харамсалтай ч энэ нь миний сонгосон зам учир яах ч билээ. Түүнийг ахин хүссэн харцаар ширтэхэд тэр – Би гэр рүүгээ явах ёстой гэсэн харцаар аргадангүй харахад нь би биеээ хучсан хөнжилөө хуу татаж хаяад өөрийн давуу бүх зүйлээр түүний харцыг өөр дээрээ үлдээх боловч Хас –Бүжинхэн минь би эхнэртээ үлдээх ёстой шүү дээ гэж хэлээд орж ирэхдээ үлдээсэн нүдэн дээр минь үнсээд явна. Миний түүнийг үлдээх арга одоохондоо амжилт олоогүй ч би аз жаргалтайгаар хөнжилдөө булхан хоцордог. Хүний амьдрал хүссэн шиг нь байвал ямар уйтгартай байх бол. Ямар ч тэмцэл, зовлон, шаналал, уйтгар гуниг байхгүйгээр бид жаргалыг мэдэрч чадахгүй. Хайрт минь намайг орхиод явсан. –Намайг хайрласан баярлалаа гэх түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэр. Хачин сайхан уянгалаг сонсогдож байгаа биз. Би түүнийг тэвэрч аваад явуулмааргүй байсан ч хайртын минь сэтгэл шингэсэн эдгээр үгс намайг уяж орхисон юм. Тэр өдрөөс хойш би түүнийг хүлээхээ больж, түүнд зориулж хоол хийхгүй, түүнтэй унтдаг байсан орон дээр унтахаа больсон. Гэрээсээ гарч залуу насаа мэдэрч наргиж цэнгэсэн. Би түүнийг мартсан ч хайртынхаа гунигтай харцыг огт мартаж чадахгүй байлаа. Түүний хайраас авч болох бүгдийг хүртсэн ч юу өгсөн билээ гэх бодол толгойд минь эргэлдэж намайг шаналгаж байв. Тэр түүнийг хайрласан эмэгтэйчүүдээс нэг л зүйл хүсдэг. Түүнийг нь би ч тэр эмэгтэй ч бид хоёрын аль нь ч өгч чадаагүй. Үгүй ээ тэр эмэгтэй өгсөн болоод намайг орхиж явсан бол яах уу гэсэн бодол зурс хийн орж ирэн ууж байсан хугас хундагатай дарсаа ширээн дээр тавиад би гүйхээрээ гарлаа. Орой болжээ. Цасаар шуурч байна. Би машинаа асаагаад хайртынхаа байгаа газар руу явлаа. Гадаа цасаар шуураад ч тэр үү эсвэл нүд минь нулимсаар дүүрээд ч тэр үү замаа сайн харж өгөхгүй явсаар нэг юм гэрийнх нь гадаа ирлээ. Шууд л тэдний гэрт дайрч ороод хайртыг минь булааж авсан эмэгтэйг алгадмаар санагдавч Хасын минь инээмсэглэж буй царай гэрэлтэй цонхны цаанаас намайг яв гэх шиг гэрэлтэж байна. Тэд яг одоо том өрөөндөө аз жаргалтайгаар хөөцөлдөн тоглож байна. Хас тэр эмэгтэйг тэвэрч аваад эргүүлж үнсэж байх юм. Миний түүнтэй ингэж тоглодог байсан үе минь санаанд орж өөрийн эрхгүй хацар минь норно. Хайртай юм бол гарыг нь тавьж явуул гэдэг шиг хүйтэн жаварт автсан машинаа асааж харанхуй дундуур ганцаардал ганцхан хүлээж буй гэр рүүгээ явлаа. Харьж байх замдаа Хастайгаа өнгөрүүлсэн мөчөө бодоод чимээгүй мэгшинэ. Харанхуй хүйтэн хөндий гэр минь. Ганцаардал уйтгар гуниг нар намайг бүчин авах гэсэн боловч тамирдатлаа уйлсан би шууд унтлаа. Тэр өдрөөс хойш би уйлж унжиж уйтгарласангүй.

Учир нь эмч намайг битгий гэж хэлсэн. Би эмчийн үгийг сонсоод ахин төрөх шиг л болоод өдөр хоног урьдын адил өнгөрөх боловч нэг зүйлээр өөр болсон. Орой болгон би тэр хоёрын амьдралыг цонхных нь гаднаас баяр гуниг зовлон жаргалын хамт мэдрэх болсон. Энэ нь надад Хастайгаа хамт байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Би орой орондоо орохдоо тэр өдрийн эмэгтэй хийсэн бүгдийн оронд өөрийгөө байна хэмээн бодож төсөөлж унтдаг. Өдөр хоног номын хуудас эргүүлж буй мэт өнгөрч бид гурвын амьдрал үргэлжилсээр. Тэр гэрэлтэй цонх надад амьдрах урам зориг бэлэглэж байв. Дороосоо даарсанаас болж бие минь тавгүйтээд хэд хоног эмнэлэгт хэвтэв. Эл өдрүүдэд тэр хоёр юу хийсэн бол тэдний амьдралд шинэ юу тохиолдсон бол гэх бодол намайг хурдан эмнэлэгээс гаргахад хүргэв. Миний хүсэн хүлээсэн өдөр ирж би тэдний гэрийн гадаа ирлээ. Хаврын урь орж оройдоо их салхитай байх юм. Миний амьдардаг цонхны гэрэл ассангүй. Үүр хаяарч байна. Би харих ёстой учир гэр рүүгээ явлаа. Маргааш орой нь эртлэн ирсэн боловч бас л гэрэл ассангүй. Тэд гэртээ ирсэнгүй. Тэдэнгүйгээр миний амьдрал сүйрч буй мэт санагдан есөн жорын юм бодож байхаар шууд гэр рүү нь орьё гэж бодон машинаасаа буулаа. Өдөр шиг гэрэлтэй орц. Миний хайртыг булааж авсан гэр. Би хаалгыг нь удаан нүдлээ. Хэн ч тайлсангүй. Яахаа мэдэхгүй нүдээд л байлаа. Гэнэт хаалга онгойно. Нулимсаа арчиж дээшээ хартал хаалга урьдын хэвээрээ байна. –Охин минь. Чи Хасыг таньдаг юм уу? Энэ хоолой чанх ард минь сонсогдоно. Эргэж хараад толгой дохитол –Эднийхэн эмнэлэгт байгаа. Гэртээ ирээгүй удаж байна. Чи уулзах яаралтай хэрэг байвал надаас эмнэлэгийн хаягийг нь авч болно. Би тэднийг эргэх санаатай хаягийг нь өглөө авсан юм. Би ч эмээгээс хаягийг нь авч эмнэлэг рүү явлаа. Учир явдлыг сонсвол хайртыг минь булаасан эмэгтэй жирэмсэн байж. Тэгээд нэг өдөр гэрээсээ гарч байгаад хальтарч унан зyлбаcан юм байж. Уг нь би энэ мэдээг сонсоод баярлах байтал надад тохиолдсон явдал мэт гунихран суух юу юм бол. Хаалганы завсраар харсан Хасын цонхигор царай ер мартагдаж өгөхгүй юм. Хайртынхаа зовж шаналж байгааг харах ямар гаслантай гээч. Тэр явлаас хойш би тэдний гэрийн гадаа очсонгүй. Өдөр өнгөрөх тусам миний баяр баясал нэмэгдэж хүүхдийн маань төрөх цаг ойртсоор. Бүсгүй хүн болж мэндэлсний жаргал ирж байна. Аав нь намайг орхиод явахад хүүхэд минь над дээр ирсэн юм. Би түүнийг ухаан оронгуут нь аавыг нь танилцуулна гэж бодож байгаа.Учир нь бидний хайраас ургасан эрдэнэ болохоор би өөртөө өмчилж байлгахыг хүсэхгүй байна. Өдөр хоногийг ингэж хүлээж үзсэнгүй. Тэдний гадаа очихгүй болохоор цаг зав надад их гардаг болсон. Дэлгүүр хэсэж дуртай зүйлсээ худалдан авч идсээр нэг л мэдэхэд миний хуанли дээр дугуйлсан өдөр. Шаардлагатай бүх зүйлсээ аваад би эмнэлэг рүү явах гэсэн боловч ийм сайхан өдөр шууд эмнэлэг орж чадсангүй. Зуны налгар өдрийг мэдэрмээр санагдаад гэрийнхэндээ хувцас хунараа өгчихөөд өөрөө араас нь алхаж явахаар шийдэв. Халуун шившээ салхи хацар илбэж нар мишээсэн хүн бүхэн инээмсэглэсэн хотын гудмаар алхана. Энгэр заам нь урагдаж сунасан, цагаан цамцных нь зах дээр цyc дуссан, өмд, гутал нь шавар шавхай болчихсон хар өглөөгүүр cогтуу явах нэгэн миний баяр баяслыг авч одон гуйвана. Үс нь сэгсийсэн нүд нь хөхөрсөн уруул нь хавдсан дов болсон царайтай эрийг хүн болгон өвөрдөн харж бас жигшэн зэвүүцнэ.

Энэ залууг харахтай зэрэгцэн Хасын тухай бодол толгойд зурс хийв. Би гэрэлтэй цонхны гадаа дараа нь нэг очсон юм. Урьдын халуун дулаан мэдрэмж хүйтэн зэврүүн болсон байсан. Тийм болохоор би ахиж очоогүй. Хас аpxи ууж сэтгэлээр их унасан сурагтай байсан. Харин өнөөх бүсгүй тэр явдлаас хойш гэрээсээ гараагүй гэх хөрш эмгэний үг чихэнд сонсогдох шиг. Хасыг хүүхэд ямар их хүлээснийг би тэр эмгэнтэй ярьж байгаад л мэдсэн юм. Тийм удаан хамт байсан мөртлөө хайртынхаа чин хүслийг анзаарахгүй явснаа бодоод би өөрийгөө их зэмлэсэн. Ямар ч сайхан хос хүүхэдгүй бол аз жаргалгүй байдаг юм гэх эмээгийн үгийг сануулах шиг өнөөх залуу гуйван алхана. Тэр над руу ойртох тусам түүний үнэр залууг хэр их уусан, ямар их шаналалтай байгааг мэдрүүлэх шиг. Cогтуу залуу амьдралд сөхрөн бууж өгч байгаа мэт зам дээр унав. Түүнээс жигшсэн улс холуур тойрч алхана. Тэр явах тэнхэлгүй болсон аятай босохыг завдалгүй алгуур дөрвөн хөллөж байна. Амьдрахыг эсвэл хэний төлөө ийн явж байгаа юм бол гэж бодон түүн рүү улам ойртсоор. Залуугийн тамир барагдаж урагшилж чадахаа байв. Тэр дээшээ харж хэсэг хэвтсэнээ ахин урагшлах гэж оролдохдоо дөрвөн хөллөж биш мөлхөж байна. Залуу эхнэр хүүхдийнхээ төлөө ингэж тэмүүлж байгаа байх гэсэн бодол намайг уусган авч тэр cогтуу залууд туслахаар тэнгэр шиг гэдэстэй би тонгойв. Түүнийг сугадан дээш босгох гэтэл тэр хүссэнгүй. –Уучлаарай би өөрөө гэж арай ядан босож хөл дээрээ тогтож ядсан залуу миний гэдэс рүү хараад –Уучлаарай та явдаа гэж хэлээд дээш харахад нь би зог тусав. Cогтуу залуутай би харц тулгарав. Тэр нүд. Тэр харц… Би эмнэлэгт оройтож ирсэн болохоор миний орон дээр өөр хүн байна. Би дараачийн ор сулартал хэсэг хүлээлээ. Ой тойнд минь есөн жорын юмс эргэлдэн яг л хүүхдийн парк лугаа адил байна. Зарим бодол минь савлаж байна. Зарим нь галзуу хулгана дээр суун орилолдоно. Дээр дундаас эргүүлэг дээр байх бодлууд намайг тайвшируулна. Хасаа байхгүй бол чи байхгүй. Тэр л чамайг анх эмэгтэй хүн болгож бүр эх хүн одоо болгох гэж байна. Чи түүнээс хайрын дээдийг амсчихаад амьдралд нь юу өгсөн юм гэх бодол төрөх гэж хүлээсэн хэдэн өдөр толгойноос минь огт гарсангүй. Би сургуулиа төгсөөд удаагүй учир амьдрал намайг хүлээж байна. Би Хасын авч өгсөн байранд түүний намайг гэсэн сэтгэлээр бий болгосон бүгдийг хэрэглэж байна. Харин би… Эрт орой хэзээ нэгэн цагт аав ээж минь энэ тухай мэдэхэд би хариулах хариулттай бас хайрынхаа төлөө хийсэн зүйлтэй баймаар байна. Гагц чин хайрыг мэдэрсэн хүн л Бүжингийн үйлдэлийг ойлгох байх. Бүжин хүүгээ байн байн үнсэн гэрэлтэй цонхны дор зогсоно. Тэрээр нэг гүнзгий амьсгаа аваад орц руу хүүгээ тэврээд орохтой зэрэгцэн хүйтэн бороо шаагиж гарав. Төд удалгүй уйлсан Бүжин орцноос гарч ирэн машиныхаа зүг гуйван алхав. Тэр машиндаа хүрэх гэж хэдэн удаа бүдэрч унасныг түүний урагдсан өмд л ганц хэлж чадах байх. Хүйтэн бороонд шалба норсон Бүжин машинаасаа буцан гарч орц руу гүйж ороод удалгүй гарч ирэн машиныхаа урд сөхрөн уйлан сууна. Бүжингийн нулимсыг нуух гэсэн тэнгэр улам хүчтэйгээр уйлагнах ба тэнгэр түүний нулимсыг бусдад харуулхыг хүссэнгүй. Гэрэлтэй цонхны цаана бүтэн болсон Хасын гэр бүлд аз жаргалтай нэгэн орой хур бороо дагуулан айлчлан ирж буй нь энэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!