“НАМАЙГ ОРХИОД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГЧ ЧАДАХ БҮСГҮЙТЭЙ ХАНЬЛААСАЙ…”

“НАМАЙГ ОРХИОД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГЧ ЧАДАХ БҮСГҮЙТЭЙ ХАНЬЛААСАЙ…”

Бурхан хүн бүрт аз жаргалыг төгс дүүрэн өгдөггүй байх гэж сүүлийн үед бодох боллоо. Нөхөр бид хоёр хамтдаа найм дахь жилдээ амьдарч байна. Бид хоёр бүхнийг тэгээс нь эхэлсэн. Одоо байртай тус тусын сайхан ажилтай.

Бие биенээ их хүндэтгэнэ зөндөө олон жил болоход маргах юм байлгүй л яахав, гэхдээ хэзээ ч сална гэж маргаж байсангүй. Гэр орны ажил бол хэн гэртээ завтай байна тэр нь л хийчихдэг.

Нөхөр ихэвчлэн надаас эрт тардаг болохоор хоолоо хийнэ, хувцасаа угаана. Элдэв муу зуршилгүй шоу энээ тэрээ гэж ер нь бол явахгүй.

Намайг бол гарч ороход юм хэлэхгүй. Нэг ёсондоо хүмүүсийн хэлдэгээр супер хосууд. Гэвч яг үнэндээ тийм бишээ бидэнд үр хүүхэд байхгүй. Хүүхэд олдохгүй байж байж байгаад олдоно даанч зyлбачихдаг.

Нөхрийгөө нэг их хүүхэдтэй болъё гэж шамдуулдаггүй болохоор би ч тоохгүй явж байгаад сүүлд жирэмсэн болоод хэлтэл ямар их баярласан гээч миний хоёр эрдэнэ, амь амьдрал минь гээд л.

Хэвт, унт, амар, ид, хүйтэн усанд битгий гараа дүр гээд л ер нь л тэгдэг л дээ жирэмсэн болсоны дараа улам илүү байсан.

Жирэмсэн болоод сар ч болоогүй байхад манай хүүхэд хоёулангийнх нь хэнийг нь дуурайх бол гээд гэдсэн дээр минь үнсэж билээ. Яг тэр мөчид л надад хэлдэггүй ч гэсэн ямар их хүүхэд хүсэж байсан юм бэ гэж бодсон.

Би ч нөхөртөө хэлдэггүй болохоос дотроо ямар их хүсэж байлаа. Ингээд бид хоёр чинь улам их хайраар дүүрээд жинхэнэ амьдрал амттай болж байтал үрээ тогтоож чадалгүй дахиад л алдчихсан.

Миний л заяагүйгийнх байхдаа. Хань минь наанаа намайг бодоод зүгээр дээ хоёулаа хүүхэд олж чадаж байгаа юм чинь болж л таараа гэсэн ч цаанаа сэтгэл дотроо асгартлаа уйлж байгаа нь мэдэгдсэн.

Намайг уйлж хэцүү байхад нэмж уйлахгүй гэж гүрийж байгаа нь илт мэдрэгдсэндээ хөөрхий минь. Одоо надад айдас их байна. Ханийхаа энэ их хайрыг үр хүүхэд төрүүлж өгч чадахгүй бол яана,

Ингэж байгаад нэг л өдөр намайг гэхээ больчихвол яана, дахиад жирэмсэн болтол өмнөх шигээ алдчихвал яана гээд л. Одоо эмчилгээгээ хийлгээд эмнэлгээр явсаар л байна. Залхаад шантрах гээд л байна.

Заримдаа бүр өөртөө гутраад ханийгаа өрөвдөөд ингэж байхаар намайг орхиод өөр сайн хүнтэй сууж үр хүүхэдтэй болоосой ч гэж бодох боллоо. Одоо бид хоёр гучин нас хүрэх дөхөж байна.

Амьдрал заримдаа хатуурхаад байгаа ч юм шиг санагдах юм. Гэхдээ ийм сайн, сайхан хань бэлэглэсэнд энэ амьдралдаа баярламаар байдаг. Одоо бурхан минь надад хөөрхөн үрс хайрлаач…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!