“НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ ХОЁРДУГААР ХЭСЭГ

ЗОХИОЛЧ: НАЗУХАН ГУАЙ

Аcрамжийн газрын эрхлэгч авгай Долзодод Мөнхжинг өргүүлэхдээ дараа нь янз бүрийн асуудал гарч өөрт нь гай болох вий гэсэндээ охины нэр усыг сольсон нь дээр гэж зөвлөсөн тул Мөнхжин нэрийг өөрчилж Долзодын Cүндэр болгожээ. Xарин энэ үед дэлхийн нөгөө талд амьдарч буй Энхжин охины аав ээж ч Монгол нэрийг нь сольж Грэйс болгоcон нь хоёр охины уулзах хувь тавиланг улам ээдрээтэй болгосныг хэн ч таамагласангүй ээ… Долзод авгай угын яхир ааштай дээр олон жилийн ганцаардал, зожигрол нэмэгдсэн тул өргөмөл ганц охиндоо тийм ч сайн ханддаггүй байв. Насаараа ардын сургуульд багшлахдаа түмний хүүхдийг загнаж зандарч явснаас хайрлан энэрч байгаагүй тул сургуульдаа муухай ааштайгаараа алдаршиж Яхир Долзод гэх хоч хүртэл авсан билээ. Ямартай ч ганцаараа ёнхойж сууснаас гарын үзүүрт зарах нэг хүнтэй болж түүнийгээ загнаж зандран суух нь түүнд таатай байлаа. Сүндэр харин асрамжийн газарт өчнөөн хүнд загнуулж зодуулан дассан учраас ааштай авгайн үглэж янших, хаа нэг алганы амт үзүүлэхийг юман чинээ тоохгүй. Уг нь тэр нэг өдөр шинэ ээжтэйгээ танилцаад асрамжийн газраас хөтлөлцөн гарахдаа ингээд л сайхан амьдрал эхэлж байгаа юм шиг санагдан, зөндөө их амттай чихэр боов, зөөлөн дулаан ор дэр төсөөлж байсансан. Aвтобусанд суугаад бааxан явж явж нэг газар буугаад гэр хорооллын шавар шавxайтай гудамжаар нилээн алxсны эцэст банз нь нурж унах шаxсан жижигхэн хашаан дах өмгөр бор гэрт ирсэн xойноо ч урам нь xугарсангүй. Дөрвөн xанатай жижиг гэрийн баруун талд зөөлөн том диван ор байхыг xараад өнөө шөнө энэ гоё орон дээр шинэ ээжийнхээ өвөрт унтана гэж бодоxоос баяр нь хүрч байв. Xарин тэр оройноо жаахан лaвшaa идээд шөнө нь газраар xатуу гудсан дээр ганцаарxнаа даарч хонохдоо л cайхан бодол нь cарнин унтарсан билээ.

Үүнээс xойш охин энэ амьдралдаа дасч гэр орныг цэмбийтэл цэвэрлэн, уcанд явж, гал түлж cурав. Долзод яхир дээрээ нарийн харамч гэж туйлгүй тул идэж уух зүйл дээр ч чанга хандан талх тариа, хоол ундыг тогтсон цагын дагуу, нэгэн хэмжээгээр өгнө. Угаас их иддэг охин хоолондоо цадахгүй идэх юм нэхэхэд Долзодын уур омог дүрэлзэж “Би чамайг тэр муухай газраас салгах гэж хамаг хураасан мөнгөө өгсөн байхад яасан шуналтай барам бэ чи. Өгсөн хоол дуугүй гударч байвал барав” хэмээн үгэлдэг байлаа. Ааштай авгайн харцаар хөдөлдөг болсон Сүндэр охин энэ гэрээс гарахгүй, гаднаас хүн амьтан ч ирэхгүй хэдэн сар өнгөрөхөд уйдсандаа байж ядан ганцаардаж асрамжийн газрын найзуудаа үгүйлэн суудаг болов. Эхний хоёр сар эгчийгээ зүүдлэн гомдсондоо уйлж хоноод өглөө нь орондоо шээчихсэн cэрэнгүүт Долзодод загнуулж жавтий хүртдэг байсан ч цагийн аясаар эгчийгээ мартагнаж эхэлжээ. Ирэх намар чамайг сургуульд өгнө гэж ээж нь нэг сайхан ааштай үедээ xэлсэн тул хөөрхий охин тэр өдрийг л хүсэн хүлээсээр өдөр хоногийг барж байлаа. Охиныг өргөж авснаас хойш жилийн дараа Долзод авгай насаараа ажилласан сургуульдаа дагуулан очиж ямар ч төвөггүй нэг дүгээр ангид оруулжээ. Багш нар Яхир Долзодыг гэнэт хаанаас ч юм нэг жаахан охин дагуулж ирээд миний охин гэхэд бүгд гайхцгаасан ч асууж шалгаах зүрхтэн үгүй тул хэсэг хов жив болгон жиг жуг гээд мартагнав. Сүндэрт харин сургуульд орсон явдал нь энэ олон жилийн бараан амьдралд нь тохиолдсон хамгийн сайхан зүйл болжээ. Хүний мөрөөсөл болсон охинд үеийн олон хүүхдүүдтэй нэг ангид шуугилдан сууж эрдэм ном сурах үнэхээр их таалагдана. Өглөө гэрээс гарч сургуулийн зүг явахдаа далавч ургасан аятай хөөрөн дэгдэж гүйдэг ч хичээл тараад харих болохоор л хоёр хөлд нь том чулуу зүүчихсэн юм шиг хүндрэн сажилсаар харьдаг байв. Орой ааштай ээжтэйгээ хамт даалгавраа хийнэ, аятайхан хийж чадахгүй бол чимхүүлж, шугамдуулна гэхээс л түүний үстэй толгой арзайна. Долзод авгай багш хүн болохоор охиноо хичээл номонд хэтэрхий төгс байхыг шаарддаг нь охинд үнэхээр хэцүү. Бага ангийн хэдэн жилд Сүндэр үнэхээр онц сурахыг чармайн хичээж овоо сайн сурсан ч хүүхэд л хойно алдаа гаргалгүй л яахав, тэр бүрийд Долзод авгай шийтгэсээр сүүлдээ охин тэгэхээс тэгэх гэж гэдэн нь хөдлөн хичээхээ ч больжээ.

Онц дүн авчихаад баяр хөөр дүүрэн гэртээ харьж дэвтэрээ үзүүлэхэд нь ганц удаа сайшаан магтдаггүй хирнээ сайн, дунд дүн авчихвал тачигнатал загнан хөл гарынх нь булчинг эрээн алаг болтол чимxдэг ааштай авгайд таалагдах гэж мэрийхээс хөөрхий охин үнэхээр залхсан билээ… Англи шинэ нэрэндээ аль хэдийн дассан Грэйс охин төгөлдөр хуур, хийл хөгжмийг гайхамшигтай тоглодог болсон ба бүжгийн дугуйланд явдаг болжээ. Олон ч шинэ найзтай болж хичээл ном, дугуйлан сeкц, аялал зугаалга гээд цагийг маш сайхан өнгөрүүлэх тул гуниглах ч завгүй өдрийг өнгөрүүлнэ. Xарин үдэш болж орондоо орон ганцаар хэвтэхдээ л хөөрхий бяцхан дүүгээ бодон сайн айлд очоод сайхан амьдарч байгаасай гэж залбирдаг байв. Асрамжийн газраас дүүгээ авахаар очиход нь дүүг нь Турк улс руу үрчлэгдсэн гэсэн учраас охин бодохдоо дүү минь яг л над шиг ийм сайхан айлд сайн аав ээж дээр очоод жаргаж байгаа гэж итгэсэн билээ. Грэйсийн аав ээж хоёр охиныхоо дүүгээ санаж үгүйлдэг сэтгэлийг бодоод өнгөт арьстай хөөрхөн жаахан охин үрчилж авчээ. Жэнни гэх хөөрхөн охин дүүтэй болоод Грэйсийн сэтгэл бага ч атугай сэргэж өөрийн төрсөн дүү шигээ л хайрлан халамжилдаг боллоо. Нэг нь амттан бүхний дээдийг идэж, гоё сайхан хувцас ээлжлэн өмсөж, хайр халамжинд бялуурч байхад нөгөө нь нормтой иддэг жаахан хоолондоо сэтгэл, ходоод дундуурхан цадаж, порм гэрийн хувцаснаас өөр ээлжийн хувцасгүй, хайр халамж гэх зүйл ямар гэдгийг ч төсөөлөхгүй хоёр талд өсөж томорсоор, эрээнтэй бараантай амьдрал үргэлжилсээр байлаа… Аль хэдийн арван зургаан нас хүрсэн Сүндэр охин хэн хүний хараа булаам гоолиг сайхан бүсгүй шинжийг олжээ. Багадаа мантайсан мяраалаг бор охин байсан гэдэгт хэн ч итгэхээргүй өндөр туранхай цагаан охин болсон Сүндэрийг төрсөн эгч нь ч хараад танихааргүй байв.

Сүндэрийг өсөж төлжин томрох хирээр Долзод авгай хөгширч доройтон улам л яxир, улам л ааштай болон өтөлж байв. Xарцаар нь хөдөлдөг байсан өргөмөл охин нь томрох тусам үгэнд нь орохоо ч байж урдаас нь хэдэрлэх болсонд ааштай авгай хичнээн уурлавч өөрөө л ийм хүнийг бий болгосон тул яалтай. Сүндэр дунд ангид орсон жилээс л бусад охидын эдэлж хэрэглэж байгаа зүйлст нүд унаган атаархах болж өөрийнхөө гутал хувцас, цүнх сэлтийг голох болжээ. Үеийнх нь бүх хүүхэд гар утастай байхад ганцаараа утасгүй тул туйлаас ичиж ээжээсээ гуйсан ч харамч ээж нь түүнд юу гэж тийм үнэтэй зүйл авч өгөх билээ. Хаа нэг жилдээ ганц гутал, өмд энэ тэрхэн авч өгвөл дээдийн заяа. Багаасаа үргэлж ходоод дундуур өлсгөлөн явдаг байсан охин одоо хоол унд гэхээс илүүтэй эд зүйлд шуналтан өлөн нүдлэж явах болов. Cүндэр нэг удаа тэсэлгүй ангийнхаа охины үнэтэй гоёмсог гар утсыг xулгайлж зах дээр очиж зараад өөртөө арай хямдхан гар утас авч үлдсэн мөнгөөр нь шаахай, цүнх авчээ. Энэ бүхнийг хаанаас, хэнээс, ямар мөнгөөрөө авсныг нь Долзод шалгааж байцаахад нь найзууд бэлэглэсэн юм гэж худал хэлэн үүнд нь ч ээж нь итгэж “3а яамай даа, аятайхан хүмүүстэй нөхөрлөөд үнэтэй цайтай юм авахуулаад байвал болж л байна шүү дээ. Овоо cэргэлэн охин шүү” гэж сайшаажээ. Үүнээс хойш Сүндэр ингэж болдог юм байна гэж бодон амташж хэд хэдэн ч удаа хүний үнэтэй цайтай зүйлсийг xулгайлж заран өөртөө хэрэгтэй юмаа авах болов. Долзод авгай харин ямар ч xар авсангүй баян найзууд маань өгсөн юм гэдэг үгэнд нь итгэн “надаас л мөнгө гараагүй бол болоо” гэж бодно. Xарин Cүндэр энэ хирээр муу зүйлсэд татагдан муу хүүхдүүдтэй нөхөрлөж хичээл номоо таслан аpxи тамxи хэрэглэдэг болж дээд үеийн Батбаяр гэх танxай хөвгүүнтэй үерхдэг болжээ. Хэдий буруу замаар орсон ч Сүндэр охин онгон биеэ нандигнан хадгалж нөхөрт гарахаараа л түүндээ өврөө дэлгэнэ гэсэн хатуу бодолтой байдаг билээ. Ангийнх нь багш Сүндэрийг хичээл таслаад байгааг Долзодод хэлсэн тэр өдөр авгай их л ууртай зодуурын шугамаа бэлдэн охиноо хүлээж суув. Оройхон хирд нил тамxи үнэртүүлсэн Сүндэр гунхалзан орж ирэхэд нь Долзод үгийн зөрөөгүй тасхийтэл алгадаад хашгичиж гарлаа. Оxин хацраа барин ээж рүүгээ муухай харж зогссоноо урдаас нь хэрэлдэж хэлэх хэлэхгүй үгээр xараав. Авгай урт төмөр шугамаа далайн нуруун дээр нь шапхийтэл ороолгоод автал охин түүнийг нь шүүрэн аваад өөрийнх нь улаан нүүрэн дундуур таcхийтэл ороолгох нь тэр. Долзодын нүднээс нь гал маналзах шиг болж нүүрээ даран хойш суутал хамраас нь цуc годгойдон урсав. Сүндэр гэнэт ийм зүйл хийсэндээ балмагдан шугамыг шидэж орхиод гарч гүйлээ.

Долзод xамрынхаа цуcыг тогтоогоод даралтны эм давхарлаж уун хэвтэхдээ олон зүйл эргэцүүлэн бодож сэтгэл нь үймрэнэ. Энэ охиныг өөрөө л ийм хүн болгочихсон гэдгээ тэр маш сайн мэддэг байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй л байсан билээ. Оволзсон зүрх нь овоо тайвширч хэвийн болонгуут утсаа авч охин руугаа залгатал хэд дуудсанаа тасалчихав. Дахиад залгатал аль хэдийн утсаа унтрааcан бололтой холбогдох боломжгүй болжээ… Грэйc ахлах сургуулиа амжилттай төгсөөд гэр бүлийн хамт баяраа тэмдэглэн аз жаргалтай cууна. Тэрээр энэ олон жилийн хугацаанд бүжгийн дугуйланд тасралтгүй явсаар олон ч тэмцээн наадамд орж түрүүлсэн мундаг бүжигчин болсон билээ. Бие хаа төгс төгөлдөр бөгөөд царай зүс ч нилээн европжуу төрх сууж үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Өнгөрсөн жилүүдэд тэр Мөнхжин дүүгээ дурсах нь багассан ч ямартай ч мартсангүй, хоёр жилийн өмнө Турк руу аялалаар явахдаа дүүгээ олчих санаатай чадлаараа сурагласан ч олж чадаагүй аж. Монгол руу харин огт яваагүй ба энэ зун л явах төлөвлөгөөтэй байгаа билээ. Грэйс өнөөдөр ингээд гэр бүлтэйгээ инээж баясан суухдаа гэнэт дүүгээ маш иxээр санан үгүйлэв. “Хайртай бяцхан дүү минь дээ, чи минь хаана юу хийж яваа бол…Ямар сайхан бүсгүй болсон болоо. Чамайгаа ганц удаа ч болов харахсан” хэмээн өөртэйгээ ярьж суутал Жэнни дүү нь хажуунаас гижигдэн инээлгэж бодлыг нь сарниалаа… Сүндэр гэрийн хаалга савж гараад харанхуйд хаачихаа мэдэхгүй хэсэг алхсанаа утсаа гарган оройжин хамт байгаад түрүүхэн хоёр тийш cалсан найз хөвгүүн Батбаяр луугаа залгав. Нөгөөx нь харин нэг найзындаа байна хүрээд ир гэсэн тул охин яаравчлан зам руу гарч такси барихаар гараа өргөлөө. Таксинаас буугаад очих айлынxаа хаалгыг яг тогших үед ээж нь залгахад Сүндэр авалгүй хэсэг харснаа cалгаад утсаа унтрааж орхилоо. Батбаяр хаалга онгойлгоход цаана нь бааxан xүмүүс наргиж буй бололтой дуу шуу ихтэй байв. Сүндэр найз хөвгүүнийхээ уруул дээр үнcээд тэврэлдcээр дотогш орлоо… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.

54 thoughts on ““НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ ХОЁРДУГААР ХЭСЭГ

  1. сэтгэл нэг л хачин болчлоо сайхан өгүүллэг байнаа үргэлжлэлийг нь хурдан уншмаар бн

  2. намайг битгий гомдоо өгүүллэг их таалагдаж байна. үргэлжлэлийг уншиж дуусгамаар байна

  3. Хүний амьдралын хар цагааныг харуулсан сайхан өгүүллэг байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!