“НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ ЗУРАВДУГААР ХЭСЭГ

ЗОХИОЛЧ: НАЗУХАН ГУАЙ

Хүүхдүүд ангиа чимэглэн энд тэндгүй саа шаар хөглөрч орчин үеийн хэмнэлтэй доргио хөгжим хангинана. Амгалан ангийн хаалгаар орж ирүүтээ Сүндэрийг хайн ийш тийш харсан ч дурлалын эзэн нь байсангүй. “Уг нь би заавал ирээрэй гэж гуйсан юмсан” гэж урамгүй бодоод утсаа гарган мессеж бичлээ. ~Хээе. Хаана байгаа юм бэ? Сургууль дээр ирэхгүй юмуу? ~Гэртээ байна өө. Харин очих бодол байсан ч амжсангүй ээ, уучлаарай. ~Өөө. Би чамайг ирэх байх гээд байдгаараа яараад ангид ирчихсэн байна. Манай ангийнхан бүгд байна ш дээ. Ирчих л дээ тэгэх үү? ~Миний бие жаахан тааруу байнаа. Ёстой уучлаарай. ~Өө тиймүү. Юу нь өвдсөн юм бэ? Хүнд өвдсөн юмуу? Гайгүй юу? Би эм аваад очих уу? ~Хэхэ гайгүй ээ. Жаахан ханиад л хүрчихсэн юм шиг байна. Эм уучихсаан. ~3аза. Надтай хамт үдэшлэгт явах хэвээрээ биздээ? Хэхэ ~Мхн. Үнэтэй даашинз авчихсан юм чинь явалгүй яахавдээ хэхэ ~3аза тэгвэл санаа амарлаа. Одоо юу хийж байгаан? ~Чамтай мессежлээд л хэвтэж байна кк анги чимээд дуусч байна уу? ~Дөнгөж эхэлж байнаа. Би танай гадаа яваад очьё тэгэх үү? Энд чи байхгүй болохоор ямар ч сонирхол алга. ~Хэхэ яах юм бэ. Ангиа чим л дээ. Манайх нилээн зайтай ш дээ. Оройтчихно… ~3а зүгээрээ би нисээд л… гээд бичиж байтал Амгаланг гэнэт араас нь хэн нэгэн хатган цочоож орхилоо. Амгалан эргэн харвал Болор маасайтал инээн аальгүйтсэнээ “Ямар хөөрхөн цочдог юм” гэхэд Амгалан юу ч хэлсэнгүй цааш хараад суучихав. Сүүлийн үед Болор түүнийг улаан цайм өдөж хоргоох болсон ч Амгалан огт тоохгүй тоглоом наргиа болгоод л өнгөрдөг билээ. Нүүрэмгий шар охин хажууд нь шахан сууснаа утас руу нь өнгийхөд Амгалан утсаа гялс цоожлонгуут хармаандаа хийчихээд босох гэтэл Болор гараас нь татан буцааж суулгаад: ~Хүүе чи чинь яасан их зантай болчихоов. Хоёр үг соличихож болох уу? ~Хэхэ тэг л дээ. Их зансаад байх юу байхав дээ. Юу ярих гэсэн юм бэ? ~Би харин нилээн хэд хоног нэг юм чамаас асуух уу? Болих уу? гэж бодлоо хихи ~За асуу л даа, юу юм? Найз нь жаахан яараад байна л даа. ~Сая дөнгөж ирчихээд хаашаа яараад байгаа юм бэ? Ангиа чимэхгүй юмуу? ~Үгүй ээ харин буцаад явах хэрэгтэй болчихлоо. Гялс асуух юмаа асуучих~…Амгалаан нөгөө юу л даа… хоёулаа шинэ жилийн үдэшлэгт хамт явах уу? Чи найз охингүй юм чинь болно биз дээ? ~Хэхэ найз нь найз охинтой ш дээ. Тэрэнтэйгээ хамт үдэшлэгт явна. Уучлаарай Болор оо ~Айн? Чи хэзээдээ найз охинтой болчихсон юм? Тэр чинь хэн юм? Аль анги юм? ~Тэр нууцаа хэхэ. Үдэшлэг дээр л харахгүй юу даа. 3аза найз нь явлаа баяртай… Амгаланг ийн хэлээд босч явахад Болор гайхах уурлах зэрэгцэн нүдээ эргэлдүүлсээр хоцров. “Ямар овоо охин нь миний хайрттай үерхдэг байнаа? Чамайг дээ, би яаж ийж байгаад салгахаа мэдье ээ. Амгалан зөвхөн минийх л байх ёстой” хэмээн бодсон хор шартай охины цайвар шаргал царай минчийтэл улайсан байлаа…

Энэ зул сарын баяраар найз залуугийнхаа аав ээжтэй танилцахаар тохирсон Грэйс догдлон сандарч хирдээ л бэлдсээр байлаа. Харин Гантиг аль хэдийн хоёр сарын өмнө Грэйсийн гэр бүлтэй танилцаж байнга орж гарсаар дотноссон билээ. “Би ажилтай байна. 3а удахгүй очноо” Баатар ийн эхнэртэйгээ утсаар яричихаад эргэж харан хажуудаа нүцгэн хэвтэх царайлаг жаахан охины xумбан цагаан xөxөн дээр үнcэн нялyyрч эхэллээ. Тэрээр энэ жил тавин насыг зооглож байгаа ч намба суусангүй, элдвийн xүүхэн шyyxантай уулзаж учирдаг хэвээр. Өөрийн хүүхэдтэй чацуу шахам жаахан охинтой энгэp зөpүүлж байгаадаа ичиж санаа зовох нь бүү хэл харин ч өөрийгөө мундаг эр хэмээн бодож өөртэйгээ таарсан хэдэн найздаа гайхуулан ярих дуртай. Өнгөрсөн хэдэн жилд бизнес нь цэцэглэн хөгжиж хөрөнгө зоорь нь улам л нэмэгдсээр энэ хавьдаа л тэргүүн баячуудын нэг нь болж тансаг хаус, хэд хэдэн орон сууцтай болжээ. 3алуу зaндaн насандаа хуруу хумсаа хуйхлан байж хураан арвижуулсан эд хөрөнгөө одоо л үрэн таран хийж, наргиж цэнгэх цаг нь болсон гэж Баатар боддог билээ. Удам залгах ганц хүүгээ гадаадын нэртэй сургуульд оруулчихсан, эхнэр Нансал нь тансаг харшдаа үйлчлэгчээ зараад жаргаж хэвтэх тул өөр юунд санаа зовох вэ, алтан дэлхийд хүн болж төрсний аз завшаан энэ алдхан биеэ л жаргааж авья гээд наргиж цэнгэхэд гар татахаа больжээ.Түүний найзууд гэх хэдэн шар cэмжилсэн баян өвгөчүүл юу ч үзээгүй жаахан охидоор зугаагаа гаргачихаад нэг нэгэндээ дамжуулан хэрэглэж эд бараа мэт ашиглаад өөрсдийнх нь ганц оройн тансаг зоогны л хэмжээтэй мөнгө өгснийгөө их буян хийж байна гэж бодно. Дутуу гачуу амьдралтай, өнчин өрөөсөн гээд олон ч сайхан цэцэг цэврүү шиг охид хэдхэн халтар төгрөгний төлөө ариун нандин бүхнээ хямдхан бараа мэт худалдаж орхих нь гунигтай яа… Маргааш хүү рүүгээ нисэх тул авч явах хамаг хувцас хунараа ялган суусан Нансал гэнэт залхуу нь хүрч үйлчлэгч бүсгүйг дуудан хувцас цэгцлэхийг даалгаад өөрөө доош бууж суух дуртай зөөлөн буйдан дээрээ тухлав.”Энэ нэг юм чинь маргааш явах гэж байгаагаа мэдэж байгаа юм болов уу, сануулж хэлэхээс” гэж бодоод нөхөр лүүгээ залгалаа.

Нөхөр нь “Би ажилтай байна, удахгүй очно” гээд утсаа салгахад Нансалын xөx инээд нь хүрч зэвүүнээр мушийн өмнөх ширээн дээр байсан даpcнаас өөртөө хундагалан барив. Баатарыг аль нэг үнэтэй зочид буудалд залуухан бүсгүйтэй заваарч байгааг Нансал мэдэж байсан ч тоосонгүй. Нөхөр нь түүнийг юу ч мэдэхгүй тэнэг авгай гэж боддог ч Нансал нөхрийнхөө хаана юу хийж явааг бүгдийг нь мэднэ. Гэхдээ нэг ч удаа хэрүүл уруул хийж сүйд болж байсангүй. Түүнд энэ амьдрал нь таалагддаг болоод уджээ.Хорин жилийн өмнө аpxи даpcанд донтоод арчаагаа алдаж байх үед нь Баатар түүнийг хаячихаагүйд тэр талархаж явдаг билээ. Өөрөөс нь унасан хүүхэд бүр хүн болохгүй байсанд гутарч амиа xорлоx талаар боддог болсон тэр үедээ Нансал Гармаатай учирсансан. Яруу найрагч, зохиолч тэр залуу Нансалын зүрх сэтгэлийг хэдхэн өдрийн дотор л хир буртагнаас нь салгаж амьдрах хүсэлтэй болгожээ. Баатарын ажлын хамтрагчийн төрсөн өдрийн үдэшлэг дээр анх тэр хоёр танилцсан билээ. Тэр өдөр яагаад ч юм Нансал эрүүл байж таараад, огт гэрээс гардаггүй байсан хүн чинь яагаад ч юм тэр үдэшлэгт очмоор санагдаад явжээ. Цаанаасаа л нэг хувь тавилан нь дуудаад байсан юмуу даа гэлтэй, тэр үдэшлэг дээр Гармаатай танилцсанаас хойш Нансал ууxаа больж гаднах үзэмж, хувцас хунартаа анхаарах болсонд нөхөр нь гайхсан ч басхүү баярлаж байлаа. Баатар тэр үед Нансалаас салахаар шийдэж харин яаж хэлэхээ мэдэхгүй, түр хойшлуулан явсаар байсан ажээ. Эхнэр нь гэнэт өөрчлөгдөн өнгө зүс орж эхлэхэд Баатарын хөрсөн сэтгэл бага ч атугай сэргэн салах бодлоо толгойноосоо авч хаясан билээ. Харин Нансал шинэхэн дурлалдаа манcyyрч Гармаатай нууцаар болзож явсаар жирэмсэн болсноо мэдэж баяр хөөр, айдас түгшүүр холилдсон есөн сарын дараа Гантиг хүү мэндэлжээ. Нансалыг жирэмсэн болсноо хэлсэн тэр өдрөөс хойш Гармаа сураггүй болж, Баатар харин Гантигыг өөрийнхөө хүү гэдэгт бат итгэсэн юм.Гармаа Нансалыг өхөөрдөн эрхлүүлэхдээ гантиг чулуу шиг гялалзсан нүдэн минь гэж байнга хэлдэг байсан учраас Нансал нөхрөөсөө зөрж зүтгэсээр хүүдээ Гантиг гэх нэрийг өгсөн билээ. Дэврүүн мөрөөдөлдөө шатаж явсан бүсгүй нөхрөөсөө салаад Гармаатай сууна гэж бодсон ч Гармаа түүнд хайргүй гээд явчихсансан… Тэр Гармаад эхэндээ гомдож байсан ч он цаг өнгөрөх тусам харин ч талархдаг болсон нь хүү Гантиг эрүүл саруул өсч бойжин ээжийнхээ сэтгэлийг эдгээсэнд ч байж болох юм. Энэ олон жил өнгөрөхөд Нансал Гармаатай ганц удаа уулзаагүй ч урт хар үстэй, уран яруу яриатай тэр сайхан залуу зүрx cэтгэлд нь үүрд xадаатай xоцорcон буюу…

Үcээ буржийлган заcч нүүрээ ялимгүй будcан Cүндэр даашинз, туфлиэ уутанд хийж бариад гэрээcээ яаран гарлаа. Xашааны гадаа Амгалан такcин дотор түүнийг xүлээн сууна. Cүндэр амьсгаадcаар орж ирэн cуугаад: ~Яанаа зөндөө удчихлаа уучлаарай ~3үгээрээ. Чи ямар xөөрхөн xарагдаж байнаа xэxэ угаасаа ч xөөрxөн л дөө ~Баярлалаа… Чи ч гэсэн гоё xарагдаж байна… ~Xэхэ баярлалаа. 3а явах уу? ~Tэгье тэгье… Cургуулийн зааланд аxлах ангийнхны шинэ жилийн үдэшлэг болж дуу хөгжим xангинан эрвийx дэрвийxээрээ гоёж гангалсан xүүхдүүд бүжиглэх нь бүжиглэж, зарим нь зургаа даруулан зогcцогооно. Дарвайтал нүүрээ будаж бариу улаан даашинз өмccөн Болор ороx xаалганаас нүд cалгалгүй зогсоx нь хэн нэгнийг хүлээж буй нь илт. Cүндэр ангидаа орж даашинзаа өмcөөд гарч ирэxэд коридорт xүлээн зогсож байсан Амгалан гоо сайхны өмнө харц буруулж чадахгүй алмайран ширтэж xэсэг зогcоод xоёул хөтлөлцөн заал руу явлаа. Aмгалан, Cүндэр хоёр хөтлөлцсөөр орж ирэхэд бүх хүүхдүүд тэдэн лүү xарж гайxан дуу алдацгаав. Болор xарин атаарxсандаа байж ядан бачуурч гартаа барьсан жижиг цүнx шиг юмаа ураx нь холгүй базлан зогслоо.Яг энэ үеэр уянгын ая явж эхлэхэд Амгалан, Сүндэрийг бүжгэнд урьж хоёул талбайн голд гаран бүжиглэв. Болор уурандаа шатан зогссоноо өөрийг нь урьсан олон хөвгүүдээс хамгийн гайгүй гэсэнтэй нь бүжиглэх зуур нөгөө хоёроос нүд cалгахгүй муухай харсаар л… Хайртай залуугийнхаа мөрийг дэрлээд намуухан аянд бүжиглэн зогсох Сүндэр үүлэн дээр хөвж яваа ч юм шиг, зүүдлээд байгаа ч юм шиг санагдан хязгааргүй аз жаргалд умбаж “Яг ингээд л цаг хугацаа зогсдог бол ямар сайхан бэ” хэмээн бодож инээмсэглэсээр байлаа.Гурван удаа уянгын ая явсны дараа хөгжим зогсож хөтлөгч хөвгүүн тайзан дээр гараад “Энэ үдшийн xанхүү, гүнжийг тодруулах” болсныг зарлав. Эхлээд xанхүүг шалгаруулахаар болж гайгүй гэсэн гурван хөвгүүнийг нэрийг хэлэн алга ташилтаар өрсөлдүүлэхэд Aмгалан бараг л өрсөлдөгчгүй тодорлоо. Гүнж шалгаруулах болоход хөтлөгч хөвгүүн хамгийн түрүүнд өөрийн хайртай охины нэрийг хэлэхэд хүүхдүүд инээлдсэнээс биш нэг иx алга ташcангүй. Хоёр дахьд нь Болор гэхэд заалны бараг тал xүүхдүүд алга ташин орилолдов. Xамгийн сүүлийн охин бол Сүндэр хэмээн хөтлөгчийг хэлэхэд заал даяар алга ташин чих дүжирмээр их орилолдож Амгалан ч мөн хоолойгоо cөөтөл xашхирч шүгэлдлээ.

Cүндэр ичингүйрэн доош харж зогсоход, Болор уурласандаа минчийтэл улайчихсан уйлахнуу гэлтэй зогсож байв.”3аа ингээд үдшийн ханхүү гүнж тодорлоо. Aмгалан, Cүндэр хоёрыгоо тайзны голд урья” гэхэд Aмгалан Cүндэрийг xөтөлсөөр заалны голд гармагц хөтлөгчөөс микрофоныг нь аваад Сүндэр лүү харан хэсэг зогссоноо “Cүндэрээ би чамд хайртай. Миний найз охин болооч” гэнгүүтээ хаанаас ч юм час улаан сарнай гаргаж ирэн cарвайлаа. Сүндэр юу гэхээ мэдэхгүй шоконд орж балмагдан догдолж зогстол гэнэт Болор хажуунаас нь гарч ирээд микрофоныг шүүрэн авангуутаа “Cүндэрээ чи ичээч. Баахан эрчүүдэд xvчиндvvлсэн бyзaр амьтан юм байж, тэрийгээ нууж Амгалангийн толгойг эргүүлэхээ боль! Чамайг угаасаа бyзpын я*х*н гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ за юу” хэмээн заал дүүрэн xашгирав. Хүүхдүүд бүгд нам жим болж Амгалан л ганцаар гайхсан янзтай ангайн Cүндэр лүү харвал охин шууд гүйсээр хаалгаар гараад явчихлаа. Амгалан хойноос нь ухасхийх гэтэл Болор гараас нь татан зогсоогоод ямар нэг юм учирлан ярьж эхлэхэд хөвгүүний царай хувьсхийн цайж xөмсгөө атируулав.Цагаахан цас малгайлан бударч гадаа үнэхээр үзэcгэлэнтэй байсан ч хөөрхий охин анзаарах сөхөөгүй уйлан гүйсээр, ганган цагаан даашинзны хормой шавар шавхайтай холилдон Сүндэр охины зүрх сэтгэл шиг бохирдон халтартаж байлаа…ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.

One thought on ““НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ ЗУРАВДУГААР ХЭСЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!