“НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ АРВАН ЗУРАВДУГААР ХЭСЭГ

ЗОХИОЛЧ: НАЗУХАН ГУАЙ

Дээд зэрэглэлийн зочид буудлын люкс өрөөнд залуухан бүсгүйтэй эрхлэлдэн хэвтэх Баатарын гар утас жингэнэн дуугарав. Ямар ч үед заавал утсаа авдаг нь түүний ганц авууштай зан тул удаан дуудуулсангүй аваад хажууд хэвтэх хүүхнийг чимээгүй гэж дохилоо. Эмэгтэй хүний сандарсан хоолой сонстож: ~Байна уу? Баатар ах уу? Би Эмжи ресторанд ажилладаг Сүндэр байнаа та намайг таньж байна уу? гэж дуржигнуулахад Баатарын нүд сэргэн ухасхийж босоод: ~Өө танилгүй яах вэ хэхэ миний дүү ямар хэрэг гараав? Санаа зоволтгүй хэл хэл. ~Би яг одоо тантай уулзах хэрэгтэй байнаа болох уу? Та завтай бол намайг ирээд аваач… ~Тэгэлгүй яахав. Миний дүү хаана байна? Ах нь шууд яваад очьё. ~Хорооллын Ачлал их дэлгүүр дээр байна. Та гадаа ирээд энэ дугаар луу залгаарай. Энэ хүний утас байгаа юмаа. Би хүлээж байя. ~За ойлголоо. Одоохон гээд Баатар хувцаслаж эхэлтэл орон дээр хэвтэж байсан хүүхэн нүд нь томрон гайхсан шинжтэй “Хүүе хонгороо сая дөнгөж ирчихээд хаачих гэж байгаа юм бэ? Оройжин хамт байна гэж биздээ.” гэж эрхлэнгүй хэлээд босч ирэн хүзүүгээр нь тэврэв. Саяхан л долоочих шахам байсан Баатар гайхмаар хүйтэн царайлан “Алив гараа аваа. Яаралтай ажилтай болчихлоо. Чи байж байгаад явчихгүй юу. Май энэ” гээд хармаанаасаа хэдэн төгрөг гаргаж өгөхөд хүүхний санаа амарч зууралдсангүй үлджээ… Уйлчих шахам урвагар царайлсан Амгаланг толгойгоо унжуулсаар орж ирэхэд гэрийнхэн нь гайхсаар угтав. Амгалан ээжийнхээ асуусан харцтай мөргөлдсөн ч юу ч хэлсэнгүй өрөө рүүгээ оронгуут хаалгаа түгжээд орон дээрээ түрүүлгээ харан уналаа. Тэр Сүндэрийн гэрийн гадаа баахан хүлээгээд дугаар луу нь утсаа унтартал залгасан ч холбогдож чадаагүй аж. Сүндэр яагаад гэнэт ингэж шийдснийг тэр бодоод олсонгүй, хэн нэгэн л албадан ийм зүйл хийлгэсэн байх гэж бодно. Гэсэн ч дотор нь давчдан асгартал уйлмаар, эсвэл хашгичиж орилмоор санагдаж байлаа.

Төрсөн өдрөө Сүндэртэйгээ тэмдэглэнэ гэж ярьж байсан хүү нь муухай царайлан орж ирсэнд Оюуны сэтгэл ч зовнин ярилцах эсэхээ шийдэж ядан суутал Амгалан өрөөнөөсөө гарч ирэнгүүтээ шууд гарах хаалга руу зүглэв. Оюун араас нь ухасхийн очиж зогсоогоод: ~Миний хүү яасан юм бэ? Сүндэртэйгээ муудаа юу? Ээждээ хэлчих л дээ… ~Үгүй ээ ээжээ та санаа зоволтгүй. Жаахан маргалдаад л… одоо очиж уучлалт гуйхаас. Тэндээ хонох байх шүү. ~Аан заза. Эмэгтэй хүн чинь угаасаа л ааштай байдаг юм ш дээ. Миний хүү л буулт хийх нь зөв. Дэмий юмнаас болж сайхан үерхлээ сэвтүүлээд хэрэггүй шүү… ~За ойлголоо ээж. Баяртай гээд Амгалан гарч шатаар уруудан гүйхдээ өөрийн эрхгүй дусал нулимс бөмбөрүүллээ. “Сүндэрээ чи минь хаана байгаа юм бэ? Чи намайг хэзээ ч орхихгүй гэж амласан шүү дээ. Яагаад намайг ингэж гомдооно вэ” хэмээн дотроо шаналсаар дахиад л хайртынхаа гэр лүү явав. “Шөнөжин ч хамаагүй хүлээе” гэж тэр шийдсэн билээ. Амгалан гэрт очингуутаа түлхүүр байхгүй тул довжоон дээр нь сууж хаалга налан Сүндэрийг хүлээв. Сая гэртээ очихдоо утсаа жаахан цэнэглэж авсан бодохоор ахиад л Сүндэр лүү залгасаар, харамсалтай нь холбогдох боломжгүй… Нансал хүү бэр хоёртойгоо оройн хоолоо идэж суутал нөхөр нь нэг залуухан охин дагуулсаар орж ирэв. Гэрийн эзэгтэй Сүндэрийг хараад асуусан янзтай нөхөр лүүгээ харахад Баатар: ~За танилц манай шинэ үйлчлэгч Сүндэр. Миний уулзалгүй удсан сайн найзын охин юм байгаан. Хөөрхий аав нь өнгөрөөд удсан гэнэ. Өөр ямар ч хамаатан садан наашаа гэх хүн байхгүй. Намайг л туслах байх гээд зориод ирж. Одоо яахав, манайд л байж байг дээ… гэхэд охин юу ч дуугаралгүй бүгд рүү толгой бөхийлгөн мэндлэв. Нансал охиныг их л гярхай ажиснаа: ~Ашгүй, ашгүй. Ойрд хурим найрын бэлтгэл гээд ажил ихтэй болохоор угаасаа нэмж үйлчлэгч авья гэж бодож байсан юм. Хөөрхөн охин байна шүү. Намайг Нансал гэдэг. Энэ гэрийн эзэгтэй…

Энэ үед Грэйс энэ охиныг нэг л харсан юм шиг санагдан гайхаж суулаа. Яг хаана хэзээ харснаа санахгүй ч ямартай ч өмнө нь харж байсан гэдгээ баттай мэдэж байв. Сүндэр харин түүнийг хараад “Ямар гоё хүүхэн бэ, хүүгийнх нь эхнэр юм байх даа” гэж бодоод л өнгөрчээ. Баатар гэрийн үйлчлэгч охиныг дуудан Сүндэрт өрөөг нь зааж өгөхийг даалгаад өөрөө хоолны ширээндээ суулаа. Сүндэрийн талаар эхнэр нь юу ч асууж шалгаахгүй байгаад тэрээр тун баяртай байв. Угаасаа ч эхнэр нь түүнээс ажил алба, найз нөхдийнх нь талаар асуудаггүй, гадуур дотуур явахад нь ч хэрүүл нэхдэггүй болохоор л тэр хоёр өдийг хүртэл салчихалгүй хамт амьдарч байгаа билээ. Нансал гаднаа юу ч болоогүй дүр үзүүлэн суувч дотроо бол аймшигт төлөвлөгөө аль хэдийн боловсруулж суулаа. Өмнө нь олон охид энд ажиллаж байсан ч бүгд л ардаа татлаа түлхээтэй, асууж сураглах хүнтэй байсан, харин энэ охинд хэн ч байхгүй гэхийг сонсоод л Нансалд шууд таалагдсан ажээ. Сүндэр өөрийн байрлах өрөөндөө ороод ганцаар үлдэнгүүтээ цурхиртал уйлав. Яг одоо хайрт Амгалангаа тэврээд бүгдийг хэлж уйлмаар байсан ч болохгүй тул дэрээ тэврээд уйлахаас өөр яах билээ. Батбаяр ямар аймшигтай xаргис залуу гэдгийг мэддэг болохоор Сүндэр үнэхээр айж байлаа. Амгаланд бүгдийг хэлээд тэднийд амьдарч болох ч Батбаяр хайгаад олж л таарна, тэгээд Амгаланд, тэдний гэр бүлд гай болох вий гэсэндээ л охин ийм шийдвэрт хүрчээ. Найман жилийн чанга дэглэмтэй ял авсан хүн хоёрхон жилийн дараа гарч ирчихээд сүрдүүлэхэд хэн ч айх нь ойлгомжтой буй за. “Би хэзээ ч жаргах тавилангүй хүн юм байна, бүхнийг давж гараад Амгалантай амьдаръя гэсэн ч дахиад л нэг гай зовлон тохиох биз. Эртхэн түүнээсээ холдож тайван амьдрал бэлэглэе” гэж бодоод чимээгүй уйлсаар л… Сүндэр энэ баян айлд хэсэг хугацаанд ажиллаж мөнгөө хураагаад гадаадын аль ч хамаагүй улс руу явахаар шийджээ. Баатартай уулзахдаа ч энэ тухай хэлж, нөгөөх нь дуртай нь аргагүй зөвшөөрч анх санал болгосон цалингаа өгөхөө амлажээ.

Сүндэр утсаа асаавал Амгалангаас баахан дуудлага, мессеж ирсэн байлаа. Хамгийн сүүлд “Би чамайг иртэл гэрийн чинь гадаа хүлээж байя. Заавал ирээрэй” гэсэн зурвас байхыг уншаад учиргүй их айлаа. Батбаяр тэдний гэрийг мэддэг болохоор явж очоод Амгалантай таарч муу юм болох вий гэж айсан охин сандран Амгалан руу залгав. Ганц дуудвуу үгүй юу Амгалан утсаа аваад: ~Хайраа чи хаана байгаа юм бэ? Яагаад ингээд сонин юм яриад байгаа юм бэ? Одоо хаана байна? Байна уу? Сүндэрээ дуугараач дээ? гэж угсруулан асуухад Сүндэрийн нулимс бороо мэт асгарч байсан ч сэтгэлээ хатамжлан барьж хоолойгоо төв болгоод: ~Чи ямар ядаргаатай хүний үг ойлгодоггүй юм бэ? Би наад хашаа гэрийг чинь зарчихсан. Битгий наанаа дахиж очоорой. Би яг одоо онгоцонд суух гэж байна. Энэ дугаарыг хаях гэж байгаа болохоор дахиж залгах хэрэггүй… ~Юу яриад байгаа юм бэ Сүндэрээ? Гэнэт яагаад ингээд байгаа юм бэ? Өглөөхөн чи надруу залгахдаа хайртай гэж хэлээ биздээ? Хоёулаа уулзаж ярилцая тэгэх үү? ~Чам шиг юу ч үгүй хоосон хүнтэй би юугаа бодож амьдрах юм бэ? Энэ хүн маань намайг гадаадад орд харшид амьдруулна гэсэн болохоор л би гэнэт шийдчихлээ. Өнөөдөр төрсөн өдөр чинь болохоор ширээ засч өгөөд салъя гэж бодсон юм. ~Чи Сүндэр мөн үү? Миний Сүндэр ийм юм ярих охин биш. Миний Сүндэр хэзээ ч ийм юм ярих хүн биш за юу. Чи намайг Сүндэртэй яриулаатах! ~За би чамд хэлдгээ хэлсэн. Одоо яах чинь надад хамаагүй. Баяртай… Сүндэр утсаа салгаад л тэвчин байсан нулимсаа сад асгалаа. Арайхийн биеэ барьж Оюуны дугаар луу залгаад хөндий хүйтэн дуугаар хүүгээс нь салах гэж байгаагаа хэлээд хашаанаас очиж тэр хүүгээ ав гэчихээд утсаа салган унтраав.

Амгалан буцаагаад Сүндэр лүү залгасан боловч охин авсангүй. Хажуу хавийн айлын хүмүүс сэртэл, ноход хуцалдтал эрэгтэй хүний аймшигтай чанга бархиран орилох чимээ гарав. Амгалан багтарсандаа баахан орилоод сүүлдээ шороон дээр унан уйлж эхэллээ. Нус нулимстайгаа хутгалдан айлын хашаанд хэвтэх хүүгээ аав ээж нь ирж аван машинд суулгаад хөдлөв. Хэн ч юу ч ярьсангүй, хүүгээ өрөвдсөн ээжийн сэтгэл өмөрсөндөө усан нүдлэн явсаар харьцгаалаа. Батбаяр боож үхтлээ уурлан Сүндэр лүү баахан залгасан боловч нөгөөх нь утсаа унтраасан тул яаж ч чадсангүй дэмий л уурандаа аpxи ууж cогтуурхан цэнгэлээ. Өнөөдөр ядаж байхад бэлэг эpxтэн дээр нь идээтэй зүйл гарчихаад зайгүй загтнахын сацуу шээхэд аймшигтай өвдөж байв. “Болор муу я*х*н чинь өвчтэй байсан юм байхдаа. Хар гай вэ” гэж үгэлсээр баарны нойлоос гартал Ууганаа ярвайчихсан өөдөөс нь ирлээ. Тэр Батбаярыг татан нойл руу хамт ороод хүн байна уу, үгүй юу гэж шалгаснаа: ~Пяздa, нөгөө Болор гэдэг өлөгчин чинь мань хэдэд бэлэг өгчихсөн юм бишүү. Чинийх яаж байна? Минийх бүр загтнаад аллаа. ~Харин тийм байна пязда юмаа. Овоо цэвэрхэн охин гэж бодсон чинь хөсрийн я*х*н байсан байна ш дээ. Тэрнээс хойш ямар хүүхэндсэн биш Болороос гарцаагүй. ~Тэр балай гичий чинь над руу нээрээ яриад байсан. Яах гэж дугаар өгсийн чи ~3айл л гэхгүй юу. Ганц бавyyлснаа их юманд бодчихсон г*ч** вэ хаха ~Маргааш эмнэлэг явахаас. Лай юмаа… одоо яаж шээнээ лалар. Хорсоод байхын ~Хаха мань чинь бас сая сарих гэж майллаа ш дээ. За яахав эр хүн байна даа. Энэ зэргийг тэвчихээс…гээд гарахад Ууганаа муухай царайлан ятвага татвага хийж арайхийн биеэ хөнгөлөөд араас нь гарлаа.

Мань хоёр баруун солгойгүй уун наргисан шиг наргиж Батбаяр xурдан согтдогоороо нилээн муудчихсан, Ууганаа найрчихаар дажгүй охин хайн өлбөлзөн сууж байтал гэнэт Болор ширээн дээр нь хүрээд ирэв. Ууганаа руу өөрөө яриад ч амжилт олоогүй болохоор их л уур нь хүрсэн шинжтэй “Зиа сайн байцгаана уу! Энд дахиад таарах гэж. Ууганаа та чинь их л завгүй байгаа гээд байсан чинь юу болоов?” гэхэд Ууганаа бантсандаа худлаа инээн ~Үгүй ээ харин сая л зав гараад өө. Наашаа суугаач Болор оо… Батбаяр хар цагаан дуугүй сууж байснаа Болорыг хажууд нь ирж хөлөө ачин цомцойн суухад ёжтойгоор инээснээ “Нэг л цэмцгэр хүүхэн хаха доодохоо ингэж цэвэрхэн байлгаач!” хэмээн улаан цайм хэлээд тавьчихав. Болор нүд нь бүлтрэхнүү гэлтэй томрон Батбаяр луу хараад: ~Чи юу гээд хүн доромжлоод байгаа нoвш вэ? Чам шиг юманд миний доодох огтхон ч хүртээлгүй шүү! Уусан юмаа шингээгээрэй чи гээд ширэв татан босоход Батбаяр бүр ч чангаар: ~Балай г*ч** минь шөнөжин миний доор алцайж хэвтчихээд битгий нээх oнгoнтooд байгаарай. Бaнзaлдмaaр байвал ядаж эхлээд өвчнөө эмчлүүл за юу! Гай болсон я*х*н чинь… ~Чи юугаа хуцаад байгаа гөлөг вэ? Чиний доор хэвтсэнээ санахчгүйн байна. Бага шиг мөрөөдөөрэй нoвш минь ~Хахаха хэнд шaaлгaж байгаагаа ч мэдэхгүй балай авгай. Тэр шөнө чамайг бид нар бүгдээрээ эдэлсэн ш дээ гэж Батбаярыг доогтой хэлэнгүүт Болор тэссэнгүй cогтуу залууг тасхийтэл алгадаж аваад “Муу шоpонгийн xадаас, хэлгий гөлөг” гэж хашгирахтай яг зэрэгцэн баарны ая зогсож тэнд байсан бүх хүн тэр хоёр луу харлаа. Батбаяр ичсэн ууралсандаа пивoны шил шүүрэн босч Болорыг унатал цохингуутаа хэд хэд дэвсээд автал хажуу хавийн залуучууд түүнийг барьж аван хамгаалагч нар цагдаа дуудаад cогтуу залуугийн гарыг ард нь хүлж тэндээс холдуулав. Ууганаа харин энэ үед бараа сураггүй алга болсон байлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.

5 thoughts on ““НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ АРВАН ЗУРАВДУГААР ХЭСЭГ

  1. гоё өгүүллэг байна дараагийн хэсгийг нь уншмаар байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!