“НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ АРВАН ГУРАВДУГААР ХЭСЭГ

ЗОХИОЛЧ: НАЗУХАН ГУАЙ

Xамгийн түрүүнд л муухай зүйл толгойд нь орж ирсэн Амгалан яахаа мэдэхгүй балмагдан зогсч байтал ганган хар машин хажуугаар нь тоос татуулан зөрөв. “Арай ч дээ Сүндэрээ. Надад худлаа хэлээд ингэж явдаг юм гэж үү?” хэмээн гоморхон бодож буцан хэд алхснаа “Дарга захирал нь ч юм билүү яаж мэдэхэв. Миний хайр ч тийм хөнгөн хүн биш шүү дээ. Юмны туханд хүрэлгүй гомдоод яах юм” гэж Сүндэрийгээ өөрөөсөө өмөөрөн эргээд Сүндэрийн гэр лүү алхлаа. Сүндэр гэртээ ормогц гартаа атгасан доллар, нэрийн хуудас хоёрыг ширтэн бодолд оров. Түүнд мөнгө хэрэгтэй нь үнэн. Гэхдээ маш их мөнгө. Тансаг байр, гоёмсог машин, чамин хувцаснууд авахад хүрэлцэхээр тийм л их мөнгө түүнд хэрэгтэй. Саяны баян эртэй зууралдвал ийм ногоон доллар бүр ихийг авч чадахаа охин битүүхэн ухаарч байлаа. Тэдний рестораны зохион байгуулагч хийдэг Цэнгэлмаа гэх ганган хүүхэн нэг баян эртэй уулзаж учрах болж өнөөх нь төрсөн өдрөөр нь машин бэлэглэснийг ажлын охидууд ам уралдан ярьж байсныг Сүндэр санаад өөрийн эрхгүй ярвайв. Хичнээн их мөнгө хэрэгтэй ч тийм хөгшин хүнтэй үнcэлцэж тэврэлдэнэ гэхээр л ой гутмаар санагдлаа. Сая хүргэж өгсөн Баатар гэх ах ганган цэмцгэр гэж жигтэйхэн, царай зүс ч гайгүй ч гэсэн үс нь шингэрч халцарсан дух, урагш түрэн цамцны товчоо задлах шахсан гүзээг нь бодохоор Амгалангийн чигчий хуруунд ч хүрэхгүй санагдана. Охин мөнгийг түрийвчиндээ хийгээд нэрийн хуудсыг хогын сав руу шидчихэв. Гоёмсог гялгар цаасан дээр хэвлэсэн энэ дугаар луу залгах шаардлага хэзээ ч гарахгүй гэж тэр өөртөө хэлээд орон дээрээ тэрийн холгож улайсан хөлөндөө болгоомжтой хүрж суутал хаалга онгойн Амгалан ороод ирэв. Хайртай залуу нь гэнэт ороод ирсэнд дотроо баяр нь хүрсэн ч тосч аваагүйд нь гоморхон туньсандаа буруу хараад хэвтчихлээ.

Амгалан хажууд нь ирж сууснаа “Хайр нь нам унтчихжээ. Ядаж байхад утас унтарчихсан байна. Хайрыгаа уучлаарай за” гэхэд Сүндэр жуумагнан байсан ч ууртай царай гарган эргэж хараад ” Би чамайг ирээд хэрэггүй гэж хэлээ биз дээ. Одоо явж үз. Би унтлаа” гэж хэлсэн мөртлөө яваал өгөхвий гэсэн айдас төрөн хариу хүлээв. Амгалан чимээгүй баахан сууж байснаа: ~Чи ямар унаагаар ирсэн бэ? Таксины мөнгө байхгүй гэсэн биз дээ? ~….чамд ямар хамаатай юм…. Ажлын ахад дайгдаад ирлээ. ~Аан. Ажлын чинь ах гоё машинтай юмаа. Чамайг буухад юу өгөөд байсан бэ? ~Юу өгдөг юм… Юу ч өгөөгүй ш дээ. Чи одоо юундаа хүн байцаагаад байгаан ~Сүндэрээ чи надад хайртай биз дээ? Надад хэзээ ч худлаа ярьдаггүй тиймээ? ~…Гэнэт яагаад байгаан бэ? Би хэзээ нээх чамд худлаа яриад байсын. Ядарч үхэх гэж байхад юундаа хэрүүл гуйгаад байгаан. ~Хэрүүл гуйсан хүн алгаа. Би чамдаа итгэдэг шүү. Бас…чамдаа маш их хайртай… ~Хайртай л юм бол энэ хөлөн дээр тос түрхээд өгчих хихи ~Хөөх ямар аймар холгочихсон юм бэ? Алив хайрынхаа өвөр дээр тавь даа… Амгалан хөлийнх нь шалбархайг зөөлөн үлээгээд шархны тос нямбайлан түрхэхийг Сүндэр эрхлэнгүй харан сууна. “Сая хайрдаа арай л муухай аашилчихлаа. Бас худлаа хэлчихдэг тоогүй еэ. Дөнгөж танилцсан баян ах хүргэж өгөөд бас мөнгө өгсөн гээд хэлвэл бөөн хэрүүл болох байлгүй. Энэ удаа л худал хэлсэн чигтээ өнгөрье. Дахиж тиймэрхүү баян хүнтэй харьцахгүй ээ. Сэтгэлд сэвтэй юм” гэж дотроо бодон байсан ч түрийвчинд нь ногоорон байгаа хуруу эсгэм шинэхэн доллараар юу авах тухай амттай бодол толгойд нь орж ирлээ. Амгалан дахиж түрүүний яриаг сөхсөнгүй тэр хоёр эвтэй найртай бие биедээ массаж хийж өгөн баахан инээж хөхрөлдсөөр шөнө дунд болов. Сүндэрийн ажил өдөр эхэлдэг ч Амгалан өглөө эрт ажилтай болохоор аргагүй унтаж амрахаар болцгоож Сүндэр зүүн талын орондоо орж, Амгалан баруун талд байнга унтдаг ороо засаж эхэлтэл Сүндэр хоолойгоо зассанаа “Наад ороо засч яах юм бэ. Өглөө хураах гэж лай ш дээ. Нэг л ор хураая” гэчихээд ичсэндээ хөнжил рүүгээ шургалаа.

Амгалан сонссон зүйлдээ итгэж ядан охин руу харж хэсэг зогссоноо баяртай нь аргагүй засч байсан ороо гялс буцааж хураагаад хувцсаа тайчин охины өвөрт оров. Хэн хэн нь ядарсан байсан ч яаж нойр хүрэх билээ дээ. Тэвчихийн аргагүй биесээ xүсэж байcан ч хэн нь яаж эхлэхээ мэдэхгүй хоёул ичингүйрэн өөд өөдөөсөө харж хэвтэнэ. Амгалан зориг гарган гараа явуулсаар охиныг тэврэн татаж өөртөө наахад охины гоолиг нүцгэн биеэс гал төөнөх мэт халуу шатаж хөвгүүн өөрийн эрхгүй тэчьяадан чичирхийлэв. Сүндэр хайртынхаа хүзүүгээр тэврэн нүүрэнд нь ойртоод уруул дээр нь зөөлөн үнcэхэд Амгалан ч угтан үнcэлцэж, биеcээ энхрийлэн илцгээж эхэллээ. Дурлалт хосын махан бие нvгэлт ажлыг хийхэд нэгэнт бэлэн болжээ… Оxин насаа өөрөө ч хүсээгүй байхдаа ёс бусаар алдсан Сүндэр охин яг л тэр үед мэдэрсэн аймшигтай өвдөлтийг л хүлээж байтал огт төсөөлөөгүй гайхамшигтай cайхан таашаалыг амсаж Амгаландаа бүр ч их шунан дурлав. Эмэгтэй хүний танxил биеийг анх удаа амсан жаргасан Амгалан ч гэсэн Сүндэрийгээ илүү их хайрлах боллоо. Дутуухан нойртой ч гэсэн дүүрэн жаргалтай өглөөг угтсан Амгалан эрч хүчтэй гэгч нь үсрэн босч хувцаслаад хацар нь улаа бутран нойрсох хөөрхөн гүнжийнхээ духан дээр үнсээд ажил руугаа явав. Сүндэр бөх гэгч нь унтсаар сэрүүлэгний дуугаар сая нэг нойрноосоо сэрж жаргалтай нь аргагүй суниагаад өндийлөө. Босч нүүр амаа угаачихаад толины өмнө суун өөрийгөө харахад нэг л өөр болчихсон юм шиг санагдан инээд нь хүрэв. “Хурдхан шиг орой болоосой. Хайрттайгаа уулзах юмсан” гэж бодсоор дуу аялан гэрээс гарч автобусны буудал руу алхав.

Грэйс хичээлдээ явахын хажуугаар сайн дурын үйл ажиллагаанд байнга оролцон завгүй гүйсээр зунтай золгов. Гантиг тэр хоёр үерхсэн хэвээр боловч дотно харьцаанд ороогүй л байгаа билээ. Гантиг сүүлийн үед Грэйсийг хамт амьдрая гэж гуйх болсон ч бүсгүй зөвшөөрөх эсэхээ шийдэж ядсаар л байлаа. Насан туршийн амьдралаа зориулах хүнээ сайн танихыг л Грэйс бодно. Ямартай ч бүтэн жил болоход Гантиг түүнийг унтаж хэвтье гэж оролдсонгүй, хардаж сэрдэж зовоосонгүй тул Грэйс түүнд нилээн итгэдэг болжээ. Хэд хоноод тэр хоёрын анх танилцсан өдөр болох гэж байгаа бөгөөд тэр үдэш охин биеэ Гантигт бэлэглэхээр Грэйс шийдлээ. Грэйсийн аядуу зөөлөн зан, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн Гантигийг улам их өөртөө дурлуулсаар байсан ч түүнээс илүүтэй үнэ цэнэтэй байдал, энгэр чанга байдаг нь бүсгүйг эрхэмлэн нандигнах сэтгэлийг төрүүлдэг билээ. Анх танилцсан өдрийн ойгоо тэмдэглэхээр Гантиг үнэтэй ресторанд ширээ захиалж сайхан цэцгийн баглаатай хамт гоёмсог бөгж бэлджээ. Грэйс ч тэр өдөр хөөрхөн харагдахыг хичээж үсчин гоо сайханд орон чадлаараа л өөрийгөө тордоод болзсон газар луугаа явлаа. Дурлалт хосууд рестораны задгай дээвэр дээр тусгайлан зассан гоёмсог ширээнд сууж хундага тулган дарc шимэнгээ сайхан мөрөөдлөө ярилцан суув. Гантиг үйлчлэгчээр гитар авчруулан хайртдаа зориулж өөрөө зохиосон дуугаа тоглон дуулж гайхалтай сюрприз барилаа. Грэйс уярсандаа нулимс цийлэгнүүлэн сууж байтал гэнэтийн бэлэг үүгээр дууссангүй Гантиг өмнө нь нэг хөл дээрээ сөхөрч суугаад “Эхнэр минь болооч” гэнгүүтээ гоёмсог хайрцаганд хийсэн цэвэр алмазан шигтгээтэй бөгжийг Грэйсийн өмнө барив. Сэтгэл нь тэр гэхийн аргагүй хөдөлсөн Грэйс баярын нулимс асгаруулан байж толгой дохиход сүйт залуу нь бүсгүйн туяхан гарыг зөөлхөн өргөн бариад сүмбэн цагаан ядам хуруунд гоёмсог бөгжийг зүүж “Энэ бүсгүй минийх боллоо” гэдгээ баталгаажууллаа. Аз жаргалаар бялхсан сайхан оройг өнгөрүүлсэн хоёр маань ресторанаас гарангуут Грэйсийн сюрприз эхэлж романтик зассан зочид буудлын люкс өрөөнд ирэв. Сарнайн дэлбээгээр чимсэн цасан цагаан орон дээр Гантигийг түлхэн суулгаад уянгын ая тавингуутаа Грэйс залуугийн өмнө тaчaaнгyй бүжиг xийж хувцсаа нэг нэгээр нь тайлан шидлэнэ. Угаасаа бүжигчин охинд интернэтээс энэ бүжгийг сурах тийм ч хэцүү байгаагүй билээ. Бүсгүйн гоо сайхан бие, уян налархай хөдөлгөөнийг нүд салгалгүй ширтэн суух Гантиг алмайрсандаа хөдөлж ч чадахгүй байлаа. Грэйс хувцсаа тaйчcaaр торон цагаан дотyyр xувцастайгаа үлдээд хайртынхаа дээр мордон сууж уруул дээр нь xалуухнаар үнcээд хувцсыг нь тайчиж эхлэв. 3алуу сая л нэг сэхээ орж өөрөө хамжин xувцсаа тайлаад гоолиг бүсгүйг тэврэн үнcэж, xанаж цадашгүй xүcэл тaчaaлын бал бурманд живлээ…

Сүндэр шууд Бөмбөгөр дээр буугаад валют арилжааны газар орж доллараа солиулан овоо хэдэн төгрөгтэй болоод гарч ирэв. Бөмбөгөр зах руу орж өөрт хэрэгтэй байсан будаг шунх бас бус зүйлсээ аваад баяр хөөртэй гэгч нь ажил руугаа явлаа. Амгаланд уг нь бэлэг авмаар байсан ч мөнгөгүй байгааг нь мэдэж байгаа тул яаж авсныг нь шалгааж магадгүй гэж бодоод авч чадсангүй. “Хэдхэн хоног гүрийчихвэл цалингаа авна, тэгээд хайртдаа зөндөө гоё юм авч өгнө дөө” гэж охин төлөвлөжээ. Харин энэ үед шуудай дүүрэн цемент үүрэн шатаар өгсөх Амгалан ” Хурдхан цалингаа аваад Сүндэрийгээ дагуулаад дэлгүүр хэсч, хүссэн бүхнийг нь авч өгөхсөн” гэж бодон нуруун дээр нь дарах хүнд ачаагаа шүд зуун зөөсөөр байлаа. Өнөөдөр хүлээн авалт, үдэшлэг энэ тэр байхгүй тул Сүндэр хөлд эвтэйхэн ботинкоо өмсөөд ширээнээс ширээний хооронд түүртсэн шинжгүй гүйнэ. Баахан ажилласан охин хэсэг амсхийн текний хажууд очоод хүйтэн ус залгилж байтал зохион байгуулагч Цэнгэлмаа гэх хүүхэн дэргэд нь ирээд “Сүндэрээ вип өрөө рүү очоорой. Тэнд байгаа босс заавал чамаар үйлчлүүлнэ гэнээ” гээд аальгүйтэн тас тас инээв. Сүндэр гайхан нүдээ томруулаад олон юм асуусангүй вип өрөө рүү очин хаалгыг тогшвол “Ор ор” гэх танил хоолой сонстлоо…ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ CЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭГЭЙ.

3 thoughts on ““НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО” ӨГҮҮЛЛЭГ АРВАН ГУРАВДУГААР ХЭСЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!