“НАЙ3 3АЛУУГАА ДOTУУP БAЙPHЫ ЦОHXООР ОРУУЛААД ХАМГИЙН АНХНЫ ШӨHӨӨ ЮУ ЯАГААД…”

“НАЙ3 3АЛУУГАА ДOTУУP БAЙPHЫ ЦОHXООР ОРУУЛААД ХАМГИЙН АНХНЫ ШӨHӨӨ ЮУ ЯАГААД…”

Нэгдүгээр курсын оюутан байлаа. Ядаж байхад гэр хөдөө байдаг болохоор сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан юм. Болоогүй байрныхаа сор охидын нэг гэж байгаа тэр чинь. За тэгээд л ангийнхаа нэг залуутай үерхсэн юм.

Шинэ жилээр өрөөнийхөн маань нь гэр гэрлүүгээ явчихсан би ганцаараа айгаад байсан тул найз залуугаа дуудсан. Тэгээд л охидын нойлын цонхоор хайрыгаа оруулаад л хамт хоновоо.

Бидний анхных байсан тул удсанчгүй дууссандаа тэр шөнө. За тэгээд нөгөө ирэх ёстой юм чинь ирдэггүй шүү. Тест аваад үзтэл хоёр зураас ёлтойж байв. Айх баярлах зэрэгцээд шууд уйлчихсан.

Хамгийн түрүүнд хайртдаа хэлсэн хэсэг чимээгүй болж байснаа уйлаад л хайртай шүү чамдаа гээд л. Анхны хүүхэд авахуулж болдоггүй гээд л ээж аавд хэлж чаддаггүй.

Аягүй бол хичээл хий гэж явуулсан биш хүүхэд хийлээ гээд бөөн юм болно. За тэгээд л бид хоёр тас нуулаадаа. Цагаан сараар ч гэрлүүгээ очсонгүй.

Хичээлийн хажуугаар хорооллын Хонг Гил Дон солонгос хоолны газар зөөгч хийнэ. Заримдаа 19-н нэхмэлийн цехээс тэмээний ноосон малгай ороолт оймс бээлий бөөндөж аваад л зарна.

За тэгсэн ээж -Чи чинь гэр орондоо ч ирэхгүй яачихдаг хүүхэд вэ, хотруу унаанд суучихлаа гэдэг юм даа. Би гэдэг хүн чинь хаа байсан 3 сард дадлагат гарчихсан гэж худлаа хэлээд ээжийг буцтал найз нөхдийхөөрөө гэр хийсэндээ.

Жирэмсэн нэрийдлээр хичээлийн дүнгүүд ч сайн гарсан. Найз залуу маань хичээлдээ суугаад би гэдэг хүн чөлөө авчихсан ажил хийдэг байсан юм.

Гэдэс том болоод ажлаасаа халагдчихсан, гэрээрээ юм оёж хатгамал хийж зардаг байлаа… Тэгж тэгж нэг эход үзүүлсэн хоёр ихэр гэж байна.

Би ч за хоёр хүүхэд дээр нь нэмээд нөхөр гурван хүнийг яаж шуухан авч явна даа гээд л түмэн бодол. Хүний хийж болох бүх л юмыг хийдэг байсандаа.

Гэдэс жаахан л өвдвөл эмнэлэг гүйж очоод эмчээ би төрлөө гээд л орилж гарна даа. Эмч болоогүй байна гээд л буцаана. Нэг өдөр нөхөр бид хоёр эмнэлэгээс буцаж явтал айхтар өвдөөд ус гарчихлаа.

Сандраад л нэг такси аваад суугаад явав. Нөхөр маань тэгсэн айсан юм уу яасан юм гэнэт л уйлаад жолооч ахыг ахаа манай хайрыг авраачдээ гээд л уйлж гарваа.

За тэгсэн яасан эхний ихэр маань машинд төрсөн. Жолооч ах эх барьж авсандаа. Нөгөө ихэр маань ашгүй эмнэлэгт очсон хойноо төрсөн.

Эмч нар ч чанга биетэй охин байна. Нэртэйгээр нь араг тэвэрч төрөхгүй гээд л цаашлуулна. Тэр их өвдөлт тэр их аз жаргалыг мэдэрсэн би ээждээ баярлалаа хайртай шүү гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлмээр байсан.

Нэгэнт гарчихсан хоёрын хоёр ихэр хүүхдүүдийг одоо яаж нууж чадахавдээ ээждээ хэлсэн. Ээж шууд л уйлаад муу эpгүү охин, чи ийм өөдгүй байхгүй юу эрт хэлэхгүй гээд л утсаа тасалчихсан.

Хэсэг уйлсан бололтой эргэж залгаад аав бид хоёр нь шинэ хонь гаргаад очлоо гэсэн. Одоо бид хэд сайхан л амьдарч байна. Гэр бүл гэдэг хамгийн сайхан нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!