“НАДАД ХАНИЙГАА ХАРДАЖ, ЗОВООХ ЭРХ БАЙХГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“НАДАД ХАНИЙГАА ХАРДАЖ, ЗОВООХ ЭРХ БАЙХГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Нөхөр бид хоёр хэн хэнийхээ анхны хайр анхны дурсамж бүх зүйл нь. Манай хүн их романтик. Ямар ч зүйлийг их гэгээлгээр хүлээж авч инээд наргиан болгож шарилжыг ч цэцэг гэж итгэж чаддаг их сэтгэлийн тэнхээтэй залуу. Багадаа ээж ааваасаа өнчирч хамаатан саднаараа амьдарч явсан болохоор гэр бүл гэдэг зүйлийг үлгэр шиг байлгах гэж их хичээдэг тйим залуу л даа. Бид хоёр хамгийн сайхан хосууд шиг л харагддаг. Өглөө сэрэнгүүтээ л духан дээр үнсэж сэрээдэг. Халамж анхаарал нь дэндсэн тийм л сайхан хань. Ээжид минь хачин сайн. Миний ээж л гэнэ.

Миний санаагүйг санаж сэдээгүйг сэдэж ээжийг минь баярлуулхаа хэзээ ч мартдаггүй. Би харин ийм сайхан ханиа үргэлж хардаж сэрдэж утасных нь бас facebook-ийх нь кодыг, уулзсан хүмүүсийг нь гээд л байнга хардаж өөрөө ч мэдэхгүй хэрүүл үүсгэчихдэг. Мэдэхгүй ээ эрэгтэй хүн яагаад ч зүгээр байхгүй заавал нэг юм байж л таараа гэж санаж хардахаа больж чаддаггүй байсан. Найзуудтайгаа хааяа нэг гарахад нь хүртэл өөр дугаараас залгаж хаана байгааг нь шалгаж тандаж баталгаажуулж. Хммм мэдэхгүй ээ, нэг л мэдэхэд ийм л хартай болчихсон доо.

Хүүгээ гаргаад гэртээ суусан цагаасаа л ийм болсон. Найзууд нь сүүлдээ надад аажмаар дургүй болж байгаа нь анзаарагдсан. Харин манай хүн намайг үргэлж магтаж найзууддаа миний хань чинь гэж ирээд л ярьдаг байсныг нь мэдсэн дээ. Харддаг байсан бүх л бодлоосоо ичих шиг болсон. Нэг удаа бүр миний хайраа чи толинд хардаа. Чи өөртөө тийм хайргүй юм уу. Би бол чамд хайртай. Тийм болохоор миний сүүлчийн эмэгтэй гэж байсан. Жилийн өмнө ээж минь гэнэт муудаж бөөpний дyтагдалд орсон.

Бөөp шилжүүлэн cуулгах шаардлагатай эс бөгөөс найдваргүй гэсэн эмчийн үг миний ханьд маш хүнд туссан. Өөрөө ээжгүй өссөн учраас надаас илүү шаналж ээжийг үxүүлэхийг xүсээгүй хань минь миний ээжид бөөpөө өгч дoнop болсон. Итгэмээргүй энэ том зориг тэвчээрийн ард хайр бас гэр бүлээ гэсэн ханийн минь зүтгэл оршиж байсан. Би одоо тэнгэр шиг сайхан хайрыгаа хардах зовоох эрхгүй. Асарч тойглож хайраар хучиж халамжаар бүүвэйлэх их өртэй хүн. Хүн болох их хувь заяаг өгж төрүүлж өсгөсөн ээжийг минь хорвоогийн нарыг дахин харуулах хувь заяа хайрласан хүүгийхээ аавд насан туршдаа хайрлаж явах их өртэй би азтай бүсгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!