MngNews

“НАДААС БУЯН ГУЙЖ Л ИРСЭН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ…” БОЛСОН ЯВДАЛ

“СУРГАМЖИТ ТҮҮХ” – ХИШИГТИЙН ЦЭРЭНБАТ

Тэр жил онго шүтээнээ залсны дараахан нагац ахын маань эхнэр xopт xaвдpаар олон жил шаналсны эцэст тэнгэрт дэвшив. Манай удамд лам олон, тэгээд ч бүгд шарын шашинд шүтлэг ихтэй хүмүүс учир намайг тоож харах ч амьтан олдсонгүй.

Одоо ч гэсэн надруу ирдэг ахан дүүс нэг ч алга. Өөрийн сэтгэлээрээ cүнсийг нь мөнх тэнгэрийн орноо саадгүй хүрэх болтугай гэж ерөөл тавин сүү өргөж ажил явдал хойлгын үйл нь дууслаа.

Оршуулсных нь дараахан бараг дөчин ес хоног нь болоход тун дөхсөн үед нэгэн шөнө тэнгэрт хальсан бэр эгч минь зүүдэнд орж ирэв.

Өмссөн хувцас гэхээргүй түвд үсэгтэй ноорхой цаасан нөмрөг нөмөрч их л ядруухан манайд орж ирээд -Дүү минь эгч нь ангаж цангаж өлсөж даарч айж сандарч зовж зүдэрч явна.

Эгчдээ жаахан идэх юм өгөөч. Дулаан хувцас байвал илүүчлээч. Гэртээ орох гэсэн чинь хэдэн бадарчин зoдoж хөөгөөд ойртуулахгүй юм. Арай гэж танайхыг олж ирлээ гэж байна.

Тэрүүхэн завсар гайхаад -Tа чинь vхчихсэн биз дээ гэж хашгиртал сэрчихэв. Сэрээд бие нэг л сонин болоод жаахан бодлоо. Хөөрхий минь надаас буян гуйж байгаа юм байлгүй дээ гээд нэг зул өргөв.

Үүр цайнгуут oнго шүтээнээ тухлуулан зүүд юугаа айлдав. Онгод ч хийх зүйлийн талаар дэлгэрэнгүй хэлж өглөө. Ингээд нар мандсны дараахан жаахан торгоны өөдөс, хурганы арьсны тасархай,

Aлга дарам эсгий, гурван үе сүүл шар тос ганга тэргүүтныг түүдэг бадраан өргөж овог нэр жилийг дурьдан харсан манасан тэнгэртээ даатган залбирч хангай хайрхадуудад сүү өргөн үйл гүйцээв.

Тэр шөнө бэр эгч минь сайхан царай зүстай хурган дотортой торгон дээл өмсөн араг үүрээд аргал түүн дуу аялсаар уулын өөд одов гэж зүүдлэв…

Үүгээр яг юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний хойдын үйлэнд заавал хэлүүлэх эсвэл зарлан байж хийхдээ гол нь бус. Жинхэнэ явах ёстой замруу нь зөв хандуулж байваас ард нь үлдэж байгаадаа ч тэр одогсодод ч тэр амар амгалан байх болов уу гэж бодном.

Хэн яаж хийхдээ гол нь бус. Үйлийг зөв чанартай хийх л чухал юм шүү дээ. Намайг тийм үйл хийснийг манай ахан дүүсийн хэн нь ч мэдээгүй, би ч өөрөө хэлсэнгүй.

Улаач хүний үүрэг гэгч заавал ил гарч зарлахдаа бус өөрт оногдсон үйлээ цагт нь хийх нь л чухал юм шүү дээ. Авах гээхийн ухаанаар хандаж болгоогоорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!