MngNews

“НААД ХҮҮХЭН ЧИНЬ ЧАМД XAP ДOMЫН ЮМ ХИЙЛГЭЭД АВЧ СУУСАН БАЙНА ЛЭЭ…”

“НААД ХҮҮХЭН ЧИНЬ ЧАМД ХАР ДОМЫН ЮМ ХИЙЛГЭЭД АВЧ СУУСАН БАЙНА ЛЭЭ…”

Сайн байцгаана уу? Би одоо 29 настай эмэгтэй. Бага байхдаа аавынхаа амьны охин гээд л хаана ч явсан хамт явдаг байлаа. Аав минь холын тээвэрт явдаг, их сайхан дуулдаг хүн байсан. Байсан гэж бидэнтэй л хамт байхгүй болохоос амьд мэнд одоо ч байгаа л даа.

Намайг 14-тэй байхад ээж, эгч, дүү бид нарыг хаяад явчихсан юм. 2009 он миний хувьд хамгийн хүнд хэцүү жил байлаа. Хоёр ихэр сайхан дүү нар минь автомашины осолд орж нэг нь хорвоог орхиод нэг нь маш хүнд бэртэлтэй үлдсэн.

Аав минь бас биднийг орхиж яваад л, тэр үеэс л би ээжийгээ хэзээ ч гомдоохгүй хэн гэдгээ харуулна даа гэж боддог болсон. Тэгээд гэрээсээ хол хөдөө Өмнөговьруу явж анх ажил хийлээ.

Жаахан охин хөдөө явж ажил хийхэд тусалж дэмжсэн хүмүүс зөндөө байсан. Ямартай ч айлгаж ичээж элдэв хов живэнд орчихгүйхэн шиг болоод л байсан. Зун бүр тэр ажлаа хийсээр их сургуулиа төгссөн.

Тэгж ажиллаж явах үедээ нэг хүүтэй танилцаж бараг арван жил үерхсээн. Бид хоёр бие биедээ үнэхээр хайртай, арван жил хамт байхдаа нэг ч удаа муудалцаж бие биедээ хатуу үг хэлж үзээгүй.

Харамсалтай нь түүний минь ээж бид хоёртой хамт ажилладаг эмэгтэй байсан, тэгээд надад их дургүй. Хамт байлгахгүй гэж хүүгээ их загнаж бүр сүүлдээ надаас холдуулах гээд Турк-руу явуулсан.

Бид хоёр бараг гурван жил хол байсан ч яг л хамт байгаа юм шиг дотно байлаа. Гурван жилийн дараа би араас нь Турк улсруу явсан. Сургуулиасаа чөлөө аваад очсон болохоор нэг жил болоод л Монголдоо эргээд ирсэн.

Бид хоёрын нэг нь ч гэсэн их сургууль төгсөж эзэмшсэн мэргэжилтэй байх нь бидэнд өөрсдөнд минь л хэрэгтэй гэж бодоод түүнийгээ үлдээч гэж маш их гуйсан ч би сургуульдаа сурахаар Монгол буцсан.

Тэр минь apxи дарс уудаггүй, маш цэвэрч ажилсаг эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг залуу. Ганц сул тал нь хүний өөдөөс харж байгаад хатуухан хэдэн үг түс тас гээд хэлж чаддагүй нь л байсан.

Намайг Монгол буцаад удаагүй байхад түүнээс минь бараг найман насаар эгч хүүхэн бараг л гэрт нь ороод суучихсан. Надруу тэр эмэгтэй нь утсаар ярьж загнана, бүр түүнийг надтай ярьж байхад нь эхнэртэй болсон гэж хэл гээд толгой түрүүлүү нь цохиж байсан.

Ингээд бид хоёрыг утас шөрмөсөөр яриулахаа ч байсан. Тэр үед тив алгасан холоос уйлахаас өөр юм хийж чадахгүй их хэцүү байсан. Хичээл номондоо ч анхаарч чадахгүй яах гэж Монголд ирвээ л гэж харамсаж суусан.

Яг энэ үед миний амьдралд надаас таван насаар ах нэг залуу орж ирсэн. Хөдөө уурхайд ажилладаг болохоор нь эхнэр нь гурван хүүгээ түүнд орхиод хаяад явчихсан, ганц бие аавын амьдралтай нэг тийм залуу.

Бид хоёр эхлээд ойр зуурын л юм ярьдаг байлаа. Би анх ээж, дүү нартай нь гайгүй дотно байсан юм. Ээжид нь ойр зуурын зүйлсд нь их тусладаг байсан болохоор ярих сэдэв мундахгүй.

Анх -намайг хөдөө байхад ээжид минь тусладагт баярладаг шүү гээд бидний харилцаа эхэлж байсан. Ингэж явсаар бага багаар дотносож яваандаа үерхэж ч эхэлсэн. Анх бараг эхний хоёр жил бид хоёр гэрийнхэнд нь мэдэгдэхгүй нууцаар үерхсэн.

Тэр маань надад их хайртай, халамжтай гэхдээ хааяа бас үл ойлголцож муудах асуудал гарнаа. Заримдаа намайг харддаг, тэр нь гэхдээ надад энэ хүн надад хайртай юм байна гэж мэдрэмж төрүүлдэг байлаа.

Яагаад гэвэл өмнөх найз залуу минь намайг огт харддаггүй байсан болохоор л тэр байх. Гэхдээ би энэ хүнтэй үерхдэг байхдаа өмнөх залуугаа мартаж чадаагүй л байсан, байнга л бодогдоно.

Нэг л өдөр хүрээд ирэх болов уу гэж горьдоно. Гэхдээ ингэж явсаар эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг шиг энэ залуудаа дассаар дассаар сүүлдээ хайртай болсон.

Түүнд гурван хүүхэдтэй гэхээс өөрөөр өөлөх зүйл байхгүй их сайн залуу. Аpxи ууж, тамхи татахгүй, гадуур дотуур яваад байхгүй гэр амьтай, халамжтай гээд л. Бид хоёр хоёр жил гаран нууцаар үерхэж байгаад гурав дахь жилээсээ ил болсон.

Харин найз залуугийн маань ээж мэдчихээд их дургүйцэж манай ээжрүү хүртэл залгаж охиноо ав, хүүгээс минь хол байлга гэж ярьж байсан. Гэсэн ч бид хоёр энэ бүхнийг тэвчээд гарна, цаг хугацаа өнгөрөхөөр биднийг зөвшөөрнө гээд тэвчсэн.

Би ч бас анхныхаа хайрыг ээжийнх нь дургүйцлээс болж алдаж байсан болохоор энэ удаа хайрынхаа төлөө тэмцэнэ гэж шийдсэн. Дахиад хоёр жил өнгөрсөний дараа ээж нь надад дургүй хэвээрээ ч биднийг хамт амьдрахыг зөвшөөрсөн.

Ингээд л бид хоёр таван жил үерхсний эцэст хамт амьдрахаар болж нэг гэрт орсон. Манай хүн машинаа зарж гэр аваад тусдаа гарч байлаа. Нэг гэрт орж эхнэр нөхөр болсон ч хадам ээж надад хатуурхаж бүх зүйлийг өөлж гоочилж байнга хөөдөг болсон.

Хоол хийсэн ч, гэр цэвэрлэсэн ч бүх зүйл дээр дургүйлхэнэ. Бүр хивсээ яасан их угаадаг юм, ямар их гал түлдэг юм гээд л шалтаг гаргаад уурлана.

Харин манай ээж нөхөр бид хоёрыг маш их дэмжинэ. Гурван хүүхэдтэй хүн хүн биш үү, яагаад сууж болохгүй гэж гээд л. Ээж маань нөхрийн минь гурван хүүг хэзээ ч ад үзэж байгаагүй.

Би харин нөхрийгөө хөдөө ажилдаа явсан хойно хадамдаа хөөгдөөд ээжийндээ ирнэ. Гэхдээ ээждээ хөөлөө барьлаа гэж юу ч хэлдэггүй нуугаад л өнгөрдөг байсан. Хадам ээж байнга л та хоёрыг тийм ч хүнд үзүүллээ, ийм ч бөөд үзүүллээ гээд ирнэ.

Тэгээд та хоёрыг бүтэхгүй гэж байна, наад хүүхэн чинь чамд хар домын юм хийлгээд авч суусан байна гээд л аймар аймар юм ярина… Манай хүний гурван хүү нь надад маш сайн. Бага хүү нь ээждээ ой гарантай байхдаа л хаягдасан болохоор ч тэр үү үргэлж надтай унтаж мээм барина.

Намайг бүр ааваасаа ч харамлана, өмөөрнө. Яг л миний хүү шиг байдаг, би ч гэсэн төрсөн үр шигээ л хайрладаг. Харин хадам ээж хүүхдүүдэд битгий ойрхон бай гэж хүүхдүүдийг загнасаар байгаад надаас холдуулчихсан.

Өмнө нь ээжид нь өгдөггүй байсан бол надтай хамт амьдардаг болсоноос хойш ээжид нь аваачиж өгдөг болсон. Бага хүү минь хөөрхий минь надад ярьж байсан -Ээж дээрээ очсон чинь цаад нөхрийнх нь хүүхэд хоолруу нь шүлсээ хийгээд тэнэг энээ тэрээ гээд байхаар нь манай хүү зодчихсон гэнэ.

Тэгсэн ээж нь ирээд цаад нөхрийнхөө хүүхдийг өмөөрсөн гээд л. Ингээд манай амьдралд хадам ээжээс гадна нөхрийн маань хуучин эхнэр асуудал гаргаж хов хэрүүл үүсгэдэг болсон. Бидний аж амьдралд хадам ээж, хуучин эхнэр бас болоогүй ээ хадам охин дүү нар гээд оролцохгүй хүнгүй боллоо.

Манай хүн эхээс тавуулаа гурван охин дүүтэй. Нэг охин дүү нь их сургуульд манай нөгөө ангид сурч байсан. Манай хүний гурван охин дүү нь тийм ч сайхан амьдралын түүхтэй бишээ.

Нэг нь 23-хан настай байхдаа эхнэр хүүхэдтэй хүнтэй явсаар байгаад хүүхэдтэй болчихсон. Одоо ганц бие ээж. Дараагийнх нь 98-оны жаахан охин байж 1965 оны хүнтэй сууна энэ тэр гэж яваад жирэмсэн болоод хүүхдээ aвaxуулсан.

Өөрсдөө тийм зах замбараагүй болохоор намайг өөрсөд шигээ гэж боддог юм уу яадаг юм, намайг ахдаа их явдалтай хүүхэн шүү гэж муулж ярьсан байсан. Бид хоёр хоорондоо их сайн ойлголцож ярилцдаг байсан болохоор энэ бүхнийг тэсээд гарнаа л гэдэг байсан.

Гэсэн ч манайхаас хэрүүл огт тасарсангүй. Манай хүн намайг өмөөрч үргэлж ээжтэйгээ хэрэлдэнэ, битгий бидний амьдралд оролцоод бай гээд бөөн хэрүүл…

Би тэгээд энэ бүхнийг нь тэсэж чадахгүй саяхан нөхрөөсөө салаад гэртээ ирчихсэн байгаа юм. Төрсөн ээждээ ч загнуулж байгаагүйгээрээ хадам ээждээ хараалгуулж загнуулаад нэг л шөнө тэсэхгүй төрсөн гэртээ гүйгээд ирсэн.

Нөхөр бид яг одоо өмнө нь нууцаар үерхдэг байсан шигээ л нууцаар харилцаж байгаа. Бид хоёр одоо ч гэсэн уг нь бие биендээ хайртай. Би даанч хадмынхаа энэ xapгислалыг тэвчиж чадахгүй л салаад хүрээд ирсэн.

Би одоо яасан нь дээр бол, энэ хүнээсээ ингээд бүр мөсөн болих уу. Эсвэл ингэж хадмууддаа баригдчихвий гэж айгаад нууцаар харилцаад явах уу.

Нөхрийгөө бодохоор л хөөрхий минь их өрөвдөх юм, ээж дүү нар нь уурхайд өндөр цалинтай ажилладаг болохоор нь л эмэгтэй хүнээс харамлаж хажуунаас холдохгүй байгаад байдаг байх гэж би боддог. Би ч одоо нас сүүдэр явж удахгүй 30 нас хүрлээ.

Нас минь явж байгаа болохоор гэр бүлтэй, үр хүүхэдтэй болмоор байгаа ч дахиж өөр хэн нэгнийг хайрлаж чадах болов уу. Чадлаа ч гэсэн дахиад ийм аймар хадамтай таарчихвал яана гэхээс айж байна.

Би яг яах ёстойгоо ойлгохгүй, ярих ч хүнгүй байгаа болохоор зөвлөгөө авах гэж л энэ бүхнийг бичлээ. Хатуу үгийг хангалтай сонсож, уйлж өнгөрүүлсэн шөнүүд дэндүү их болохоор хатуу үг битгий бичээрэй та бүхэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!