“МЭЛХИЙ ГҮНЖ…” ҮРГЭЛЖЛЭЛ

“МЭЛХИЙ ГҮНЖ…” ҮРГЭЛЖЛЭЛ

Шинэ мейл ирсэн байлаа. Нэг их юм бодолгүй тэр мэйлийг нээж үзвэл түүнээс ирсэн байлаа. Өөдөсхөн охиноо санаж байна. Маш их дассан байжээ гэж бичсэн байсан. Мартагнаж байсан зүрх сэтгэл дахиад л түг түг түг. Юу гэж хариу бичихээ мэдэхгүй бичээд л эхнээс нь устгаад дахиж бичиж эхлээд арилгаад л яахаа мэдэхгүй болж орхиж билээ. Түүнээс хойш ойр ойрхон харилцаж түүнийг дахиад улам их санадаг болж эхэллээ. Гэхдээ л тэр минь өөр нэг охины дэргэд оччихсон түүнрүү нүдээрээ инээмсэглэж байгаа гэж бодохоор надад ямар ч боломж байхгүй мэт санагдаж сүүлчийн удаа бүхнээ хэлээд..

Энэ сэтгэлээ ингээд мартъя гэж бодоод түүнтэй анх салхитай өдөр хаалганы дэргэд газар унасан цагаасаа эхэлж дурлаж түүнээс хойш хэнд ч хэлэлгүй хэрхэн яаж чимээгүй хайрласан тухайгаа бүхнээ бичээд явуулж орхилоОдоо яадаг билээ юу гэх болоо. Хэрэггүй л явууллаа гэж өөрийгөө зүхэж, хоёр хоног дотроо шаналан явтал түүнээс мейл ирсэн байв. Нээхээс ч айдаг юм байна лээ хэхэ. Ороод үзтэл “Чи бол миний мэлхий гүнж. Чамайг надад хайртайг хэнд ч хэлэлгүй ганцаараа хайрласныг би бүгдийг мэднээ. Бүхнийг орхиод чамруу очтол намайг юу ч хамаагүй хийтэл унтсан зүрхийг минь сэргээгээч” гэсэн байлаа.

Дотор уужраад их том ачаа аваад хаясан мэт ямар сайхан болсон гэж санана. Миний харж байгаагүй ч дотроо битүүхэн атаархах болмон тэр Хулан гэх бүсгүй түүнийг минь очиход хэдийн өөр хүнтэй болсон байж. Тийм болохоор би ямар ч хэн нэгний залууг хайрлаагүй юм байна гэдгээ ойлгосон. Түүнийг бүхнийг хаяад надруу иртэл юу хийх вэ би юу хийж чадах вэ гэж бодсон. Тэгээд түүнтэй хамт байвал гэсэн мөрөөдлөө дугаарлан өдөр бүр мэйл явууллаа. Ирээдүйг төсөөлөн бичсэн тэр захиануудад түүнтэйгээ хоёр давхар мод нь үнэртсэн дүнзэн байшинд гаднаа сүүдрэвч залаад ширээ тойрон дөрвөн хүүхэдтэй болчихсон хоолоо хувааж идээд..

Ямар ч уур бухимдал байхгүй стресс байхгүй тийм сайхан мөрөөдлийн ойд байгаагаар дүрслэн бичдэг байлаа. Мөрөөдлийн захиагаа бүгдийн бичиж дуустал түүнийг хариу бичихгүй байхыг хүслээ. Бүхнийг бичиж дуусгасны дараа тэр чимээгүй таг л байлаа. Гэхдээ би түүнийг ирнэ гэдгийг мэдэж байлаа. Бас намайг Өөдөсхөн найзаа гэж бодож биш өөрийнхөө бүсгүй гэж бодож ирэхийг мэдэж байсан. Үнэхээр л их хайртай байсан байгаан шүү хэхэ. Түүнээс Монголд хэзээ хэдний өдөр буухаа хэлсэн маш богинохон мэйл ирлээ. Би баярлаад л хөл газар хүрэхгүй тэр өдрүүдийг хуруу даран тооллоо. Яаж угтаж авах вэ? Ямар байдалтай хайр татам гэнэтийн бэлэг барих вэ гэж бодон бүгдийн төлөвлөлөө.

Би хэзээ ч тэгж их санаачлагатай хайраар дүүрэн аз жаргалтай байж үзээгүй юмдаг. Амьдралд ямарч саад бэрхшээл байдаггүй юм шиг түүнийг догдлон хүлээсэн. Гэнэтийн бэлгээ бэлдэх гээд дүүгээ дагуулан орцны хаалга нээн шатаар бууж байтал -Хөөe Өөдөс гуай… Түүний хоолой яг мөн. Тэгээд л бараг юм санадаггүй юм. Яаж түүнрүү гүйж очиж үсэрч ирээд цээжинд нь наалдаж тэвэрснээ. Гэнэтийн бэлэг бүгд талаар болсон доо. Тэр харин өөрөө гэнэтийн бэлэг болоод ирчихсэн хэхэ. Мэдээж суусан уу гэвэл суусаан. Бид гэрлэсэн. Мөрөөдлийн байшиндаа хараахан амьдраагүй байгаа. Баян болоод заавал амьдарнаа. Нөгөө том болоод би гэдэг шиг хэхэ.

Хоёр бакаалтай болсон. Өглөө бүр гурван залуугийн дунд сэрдэг би даварчихсан их азтай “Мэлхий гүнж”. Одоо ч тэр маань намайг миний мэлхий гэдэг юм. Харин бага хүү минь ээжийгээ мэлхий гэж дуудуулах дургүй уйлж эсэргүүцлээ илэрхийлдэг юм. Дандаа л миний мөрөөдөл шиг үргэлж инээмсэглээд л хайрлалцаад сууж байхгүй л дээ. Муудалцана. Гомдно. Тунина. Тэр бүхэнд буруутай нь биш хэн илүү хайртай нь буулт хийсээр явж л байна даа. Энэ группийн гунигтай, жаргалтай сургамжтай захидал түүхүүдийг ханьдаа хааяа ярьж өгнөө. Эрчүүд юм хойно тийм зүйлд хойрго ханддаг юм билээ. Миний мэлхий өөрөө л уншаад уйлна уу, инээнэ үү тэрийгээ хий л дээ гэдэг юм. Захидлаа хоёр хуваасанд уучлаарай сайхан сахиусан тэнгэрүүд минь… Гар өвдөөд байсан юм аа хэхэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!