“МЭЛХИЙ ГҮНЖ…” БОДИТ АМЬДРАЛААС

“МЭЛХИЙ ГҮНЖ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Миний амьдралд ганцхан эр хүн байсан. Тэр бол тэр минь. Би бусад эмэгтэйчүүд шиг биш. Би их өөр л дөө. 7, 8р ангид байхаас миний ясны ургалт зогсож eрөнхийдөө өсөлт зогссон. Тийм болохоор бусадтай адил гадуур дотуур зугаалж найз нөхөдтэй байж үзээгүй л дээ. Ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг байлаа… Тэр үeд Hi5 гэж байсан. Түүгээр хөөрхөн хөөрхөн хөвгүүд танилцъя гэж их бичнэ. Миний зургийг хараад бусадтай адилхан гэж боддог байсан байх л даа. Өөрийнхөө тухай хэлэхээр тэд ор сураггүй алга болдог байлаа хэхэ. Энэ байдалдаа ч дасан зохицсон гэхүүдээ. Хувцас авсан ч 8-р ангийн дүүтэйгээ адилхан өмсдөг болохоор их инээдтэй дүүтэйгээ дундаа л хувцасаа өмсдөг байлаа. Би тэр үeд их өөр eртөнцийн хүн шиг өөрийгөө ойлгодог байсан. Сонсож байгаа хөгжим, үзэж байнаа кино гээл бусдаас өөр байдаг байлаа.

Би 2005 онд Их сургуулийн босго давсан юм. Намрын тийм нэг маш хүчтэй халуун салхитай өдөр сургуулийнхаа хаалгыг татаад яг ордын даваан дээр маш хүчтэй хуй өнгөрч би хойшоо саван унасан юм. Их л хүчтэй салхи байж дээ. Шилэн хүзүүн дээрээс нэг гар орж ирээд намайг сэвхийн өндийлгөлөө. “Зузаахан ном тэвэрч явахгүй бол хийсэх нь байнашдээ өөдсөө” гэж тэр залуу хэлээд инээмсэглээд цааш явж одсон. Би ичэж улайсан юм шороогоо гөвөөд хичээлдээ орж билээ. Дараа долоо хоногоос нь тэр нүдээрээ инээсэн хөөрхөн залууг төгсөх курс тэр байтугай манай тэнхим болохыг олж мэдсэн. Гэсэн ч тэр хичээлдээ бараг л ирдэггүй харагддаггүй байлаа. Би яагаад ч юм нүдээрээ хайгаад л тааралдвал намайг харах болов уу? Таних болов уу? Найз охинтой л байхдаа гээд л түмэн бодолд дарагдав.

Өдий хүртэл найз нөхөдчгүй байсан би түүнд маш гүн дурласан. Бусад охидоос өөр гэдгээ мэдэж байгаа хэдий ч түүнийг харахгүй бол болохгүй юм шиг тааралдах юм бол зүрх зогсчих гээл иймэрхүү байдалтай өвлийг угтлаа. 11-р сарын тэр нэг өдөр түүнийг би нэг паб-д бармeн хийдэг гэж олж мэдээд ямарч эргэлзэлгүй тэр газарт нь яваад орлоо. Үнэхээр байж байна. Дахиад л зүрх түг түг түг. Аpxи ууж үзээгүй би шууд л шар айpаг захиаллаа. Бас нэг соруул. Тэр надад шаp айpаг өөрөө авчирч өгөөд “Хөөө манай салхинд хийсдэг байнашдээ” гэж хэлээд хажууд суучихав. Би шаp айpгаа соруулаараа сорон ширээний бүтээлэг оролдон эсрэг талын сандлын буланг ширтэн сандарсандаа хөшиж орхисон. Хажууд намайг сонжиж харж сууж байснаа гэнэт “Ямар хөөрхөн сормуустайн” гэх нь тэр. Би сандарсандаа “Ааннн тэххх”… Ингэж хэлж билээ.

Маргааш нь нөгөөдөр нь дараа долоо хоногт нь гээд л би байнга очдог боллоо. Сүүлдээ бүүр шар айpаг ч сайн даадаг болж байв хэхэ. Хүнгүй үeдээ тэр миний дэргэд ирж суугаад намайг сонжиж, өхөөрдөж суудаг байлаа. Харин хүн ихтэй эсвэл найз нар нь ирсэн үeд намайг огт анзаардаггүй завгүй болдог байлаа. Улам л хайртай болж тэмүүлсээр байлаа. Түүний өмнө өсгийтэй гуталтай өөртэй нь чацуу өндөр болоод зэрэгцээд алхахыг мөрөөддөг байлаа. Даанч тэр өсгийтэй гутал нь надад хориотой эд л дээ… Би түүнд дасаад дурлаад хайрлаад байдаг харин тэр намайг өхөөрдөж хүндэлсэн харцаар хараад байдаг. Үнэхээр хэцүү. Бид ийм л харилцаатай 2006 оны сүүлтэй золгосон. Тэр үeд тэр сургуулиа төгсөж амжаагүй дахин сурж байлаа. Найзласаар нөхөрлөсөөр. Харин би нууцаар хайрласаар. Санамсаргүй надад хүрэх, гарнаас атгах бүрт нь бараг л нисэх шахан догдолдог байсансан.

2007он. Тэр дипломоо гардан авлаа. Би хамгийн дуртай үнэртэй усыг нь аваад түүнд өгөхөөр бэлдээд байж байтал тэр над дээр ирээд намайг өргөснөө “Өөдсөө орой ажил дээр хүрээд ирээрэй. Хэлэх юм байна” гээд бөөн баяр явж одлоо. Би бэлгээ өгж амжаагүй ч орой ямар нэг сайхан зүйл болох гээд байгаа юм шиг тэр надад аягүй бол дасчихсан сайн болсон гэдгээ хэлэх ч юм билүү гэх зэргээр догдлон оройг тэсэн ядан хүлээлээ. Яагаад ч юм энэ орой би түүнд тэврүүлэх юм шиг санагдаж маш их сандарч орой нь хөөрхөн болоод ажлын нь хаалгыг татсан. Тэр найзуудтайгаа бөөндөө инээлдэн сууж байлаа. Би инээмсэглээд ортол тэр “Өөдөст сандал гаргаарай. За майнахаан гээд тэкнийхээ цаанаас гарч ирэн бидний дунд зогсоод -Манийхаа bye party-д ирсэнд баярлалаа найзуудаа. Би нь нөгөөдөр Хулан дээрээ очихоор болсоон. Урилга ирсээн гээд хундагатай гараа дээш өргөлөө.

Би юу ч ойлгосонгүй. Хулан гэж хэн болох хэзээд нь явахаар болчихсон гээд л. Шууд л хамар шархирч дотор зурагдан нулимс урсав. Тэр намайг тэврэн миний өөдөсхөн найз сайн сууж байгаарай. Анд нь олуулаа болоод үржээд буцаад ирнээ гээд хацар дээр үнссэн. Тэврүүлэхийг ямар их хүсэж байсан ч гэлээ би тэврэлтээс нь зугтмаар тийм ихээр гомдсон байлаа. Даанч тэр юу ч ойлгохгүй надруу сайн найз минь гэсэн нүдээр л ширтэж байлаа. Ингээд тэр явсаан. Миний мэдэхчгүй зургийг нь ч хараагүй тийм нэгэн охинруу догдлон яг л би тэрнийг харахаар хамт байхдаа яаж догдолж баярлаж хайрладаг шиг явсан. Тэр яваад 4, 5сар болсон байв. Би ч санасныг бодвол түүнийг бага бодож шаналах нь ч бага байлаа. Хааяа нэг дурсана. Дурсахаараа Yahoo Messenger-ээ нээж inbox оо шалгаад өнгөрдөг байлаа. Гэтэл нэг өдөр “You have a 1 unread message”. Шинэ мейл ирсэн байлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!