“МУХЛАГИЙН МИСС” БОДИТ АМЬДРАЛААС
“МУХЛАГИЙН МИСС” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Нөхөртэйгээ танилцаад 6 жил, гэрлээд 5 жил болж байна. Анх яаж танилцсан бэ гэж үү? Анх би нөхрөө эргүүлсээр байгаад авч сууж байлаа. 18 настай учраа мэдэхгүй охин ажил хийх санаатай худалдагч хийвээ. Зуны амралт байсан юм. Нэгдүгээр хорооллын тэр нэгэн тоосгон улаан дэлгүүрт анхны хайртайгаа учирч байлаа. Нэг туранхай өндөр шар хүү байнга орж ирж юм авдаг байлаа л даа. Мөнгөө өгчөөд л гараад явчихна. Намайг хүн байна ч гэж анзаарахгүй ээ чааваас. Өдөр болгон ажилруугаа яардаг ганц шалтгаан тэр хүү байлаа.
За тэгээд ороод ирэхээр нь сандраад улаа бутраад догдлоод зүрх хурдан хурдан цохилоод лангуун доорх толиндоо өөрийгөө хэдэн талаас нь гялс хэд хэд хараад амждаг байлаа. Гэсэн ч намайг анзаардаггүй байлаа хөөрхий. Нэг өдөр дэлгүүрт шавьжны хор цацаад явсаны дараа үнэрт нь байж чадахгүй гадаанаа сууж байвөө. Зайрмаг майрмагхан долоосон шиг. Нэг эгч хажууд ирж суугаад л амьдрал ярьж байнаа. Одооны залуус энээ тэрээ, хүмүүжилгүй бла бла… Би бол юун тэр эгчийг анзаарч сонсох хайрыгаа л нүдээрээ хайгаастай. Нөгөө эгч яриад л байлаа ямар ч дуусдаггүй юм.
Залхсан маягтай нарны өөдөөс ярвайгаад сууж байтал хайр маань наиайг чиглээд ирж явна шүү. Инээмсэглэчихсэн. Би маш хурдан төв царайлаад юу гэж хэлэхүү? Танилцъя гэвэл шууд за гэвэл дэлгэсэн ном шиг энээ тэрээ гээд тэрүүхэн хооронд хичнээн их юм бодож амжваа хэхэ. Тэгсэн хайр маань дөхөж ирснээ -Ээж гэртээ орохгүй юм уу гэдэг юм даа. Өөө маая гоод хадам авгай байсан байна шдээ гээд л толгойруугаа шaaж байгаа юм чинь. Тэгэхдээ зөвхөн дотроо л доо хэхэ. Тэрнээс хойш хадам дэлгүүрт орж ирэхэд нь нахилзаж бөхөлзөөд чухам хүмүүжилтэй охин шиг харагдах гэж хичээдэг байлаа.
Хүү нь намайг нэг удаа ч тогтоож харж байгаагүй байхад би гэдэг хүн ээжийг нь хадам болгочихсон байдаг. Нэг өдөр хадам орж ирээд эгчийхээ утасны дууг нь нээгээд өг л гэж байна. Шүүрч аваад янзлах далимаараа энэ боломжийг ашиглахаар шийдлээ. Хайрт хүү гэсэн хадгалсан дугаарыг цээжлээд авдаг юм байгаа биздээ. Орой нь хайрлуугаа мессеж бичлээ. Өөрийг нь мэддэг юм шиг бичээд л таньж байна уу гээд явуулчихлаа. Төд удалгүй хариу ирлээ. Хэн бэ гэж байна. Чамд дурлаад удаж байгаа охин байнаа.
Одоогоор нэрээ хэлэхгүй ээ чамайг өдөр бүр хардаг гээд л аваа хаячихлаа. Тэгсэн эргүүлээд надруу залгаж байна. Нилээн дуудуулж байгаад хоолойгоо засаад намуухнаар Байна уу гэтэл – Чи хэн бэ хөөe!! Яагаад нөхөрлүү юм бичээд байгаа юм гэх нь тэр… Өө хөөрхий эхнэр авчихсан юм байна шдээ арай ч дээ гэж бодоод утсаа тасаллаа. Сэтгэл санаа гэж авах юмгүй ээ шаналаастай… Дэлгүүр дотроо цонхруу ширтээд гуниглаад сууж байтал – Ямар урт сормуустай юм гэх танил хоолой сонстлоо. Цочоод хартал өнөөх эхнэртэй хайр маань зогсож байна.
Анх удаа надруу цоо ширтчихсэн зогсож байлаа… Би яагаад ч юм нээх баярласангүй ээ. Нэг л сонин хууртсан юм шиг санагдаад. Тэгээд эхнэртэй хайр маань юм худалдаж аваад л гараад явсан. Зиаза худлаа боллоо гэсэн юм бодоод байж байтал хадам дэлгүүрт маань орж ирээд гарахдаа надаа хов дуулгаж байнаа. Байхгүй ээ байхгүй бэр маань яваад өгсөн. Өөрөө хоолоо хийж байна өдөр бүр ёох. Нэг жарваганасан юм том хүүг маань эргүүлж тойруулаад бэр уурлаад алга болсоон, пал гээд л явчихсан. Аргагүй ш дээ тэр жарваак нь би юм чинь… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.