МОНГОЛЧУУД ХОРТ ХАВДРЫГ ИХ ШҮҮДЭРГЭНЭЭР АНАГААЖ ИРЖЭЭ

Их шүүдэргэнэ гэдэг ургамал нь хорт хавдрыг эмчлэхэд эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татаж байна. Энэхүү ургамлаар бэлтгэсэн эм бэлдмэлээр хорт хавдрын өсөлтийг зогсоож болдгийг шинжлэх ухааны эмнэлэгээр нотолсон. Ардын эмнэлэгт бүр XIV зуунаас хавдрын эсрэг эм болгон ашиглаж байжээ. Их шүүдэргэний зарим акколлойд нь дархлааг сайжруулах шинж чанартай байдаг байна. Шүүдэгэний өвсөөр бэлтгэсэн бэлдмэлийг гэдэсний полипоз , залгиурын папиллометозыг эмчлэхэд хэрэглэдэг. Баруун европын эмнэлэгт шүүдэргэнийг арьс болон ходоодны хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэж ирсэн . Шүүдэргэний өвс ба үндэс нь эмийн түүхий эд болдог бөгөөд өвсийг нь цэцэглэж байх үед нь , үндсийг нь 10 – р сард түүж авдаг . Шүүдэргэн нь хортой ургамал учир ам хамартаа марьлан маск зүүж байж түүж авна . Шүүдэргэний бэлдмэлийн жор нь ходоодны хорт хавдрыг эмчлэхэд нэн тустай байдаг талаар олон тооны ном зохиолд дурьдсан байдаг.

Үүнээс нилээд үр дүнтэй нь : 

шүүдэргэний 15 – 20 мл шингэн бэлдмэлийг 60 мл гаагын дусал , 300 мл нохойн хошууны шүүсээр найруулан бэлтгэж , өдөрт 6 халбагаар ууж хэрэглэнэ . Мөн шүүдэргэний 5 гр ( нэг цайны халбага ) түүхий эдийг паалантай саванд хийж 200 мл ( стакан ) буцалсан халуун ус дээрээс нь хийгээд таглаж буцалсан усанд ( усан баннд ) 15 минут халаагаад шүүнэ . Ийнхүү бэлтгэсэн хандыг сэрүүн газарт 2 хоногоос илүүгүй хугацаанд хадгална . Хэрэглэхдээ : хоол идэхээс 15 минутын өмнө стаканы 1 / 2 – 1 / 3 – ийн харьцаагаар өдөрт 2 – 3 удаа ууж хэрэглэнэ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!