“МИНИЙ ХАЙРЫН ТҮҮХ” БОДИТ ТҮҮХЭЭС

9 сарын 1 болоод хүн болгон л хөөрцөглөж гүйдэг үе. Ахлах ангийн эгч болчихсон болохоор нилээн даруухан царайлаад даруухан хувцаслаад л гарлаа. Сургуулийн нээлт гээд нүсэр юм болж байнаа. Манай ангийн охидууд бүр байдгаараа гангалчихсан нэгэн тойрог үүсгэчихсэн зогсож байх юм өө. Олон хүн байсан болохоор ичээд хурдан л ангийнхаа хэд дээр очлоо. Амралтынхаа талаар яриад л хөвгүүдийнхээ өөрчлөгдсөнийг гайхаад зогсож байтал нэг юм нээлт дуусаж хичээл эхлэх юм боллоо. Удаан уулзаагүй ангийн нөхөд багш сургууль гээд бүгд сэтгэлд нэг л дотнохон. Эхний өдөр хичээл ч орсон юм байхгүй ангийнхантайгаа удаан уулзаагүй багш нартайгаа маазарсаар байгаад л нэг юм өнгөрлөө. Тараад гэртээ иртэл манай орцонд айл нүүж ирж байгаа бололтой хүмүүс юм зөөгөөд л… Тэгтэл манай хажуугийн айлын эмээ өвөө 2 нүүгээд өөр айл орж байгаа юм гэнээ. За за тэгээд л тэр өдөр өнгөрсөн юм. Маргааш нь анги руугаа орох гээд явж байтал нэг хүнтэй мөргөлдөөд.

Уурлах гээд л хартал нэгэн царайлаг хөвгүүн уучлалт гуйгаад зогсож байнаа. Юу ч хэлэхээ мэдэхгүй хэсэг зогсож байгаад ангидаа орлоо. Манай ангид шинээр хүүхэд шилжиж ирлээ. Манай ангийнхан ч ямар хүүхэд гэдгийг нь шинжиж гарлаа. Гэтэл ангийн үүдэн дээр надтай мөргөлдсөн хөвгүүн байлаа. Манай ангид орсныг бодоод баярлаж байсан ч мөргөлдсөнөө бодоод бага зэрэг эвгүй л байлаа. Гэртээ харих гээд явж байтал нэг л сонин хүн дагаад байгаа юм шиг санагдаад… Орой болчихсон байсан болохоор айгаад хурдан хурдан алхаад л байлаа. Автобусны буудлаас нэлээн зайтай болохоор.  Дөнгөж лифтэндээ ортол хүлээгээрэй гээд хүн орилохоор нь гайхаад бас айгаад хурдан дарлаа гэтэл нөгөө хөвгүүн чинь амжаад ороод ирлээ. Нөгөө манай ангид шинээр орсон хөвгүүн. Чи энд юу хийж байгаа юм бэ? гэтэл манайх энд байдаг гэж байна. Яг манай хажуугийн хаалганд. Баярламаар бас ичиж үхмээр байлаа. Өдөр бүр хамт сургуульдаа явна хичээл дээр нэг ширээнд дандаа нэг ижил давтлаганд явна… Орой бүр цуг харина. Яг л анхнаас нь зохицуулчихсан юм шиг.  Бид хоёрын сонгосон мэргэжил хүртэл адилхан байлаа.

Гайхалтай өнгөрсөн хэдэн сар харвасан сум шиг өнгөрч хавар боллоо. Хонхны баяр зугаалга энэ л үеэр би түүнд хайртайгаа хэлнэ гэж өөртөө амалсан юм. Хонхны баяр дөхөөд хэд хоног хөлийнхөө улыг эргэтэл дэлгүүр хэслээ. Арай гэж нэг юм өөрийнхөө хүссэн хувцсыг олоод сэтгэл хангалуун хонхны баяртаа бэлдлээ. Ягаан оруулгатай цагаан хослол дотуур нь бүдэг ягаан кофт. Миний хувьд надад лав таалагдаж байсан юм даг. Хонхны баярын өдөр удаан хүлээсэн өдөр ирлээ. Өглөө эрт үсчин орж үсээ даруухан янзлуулж нүүрээ будуулчаад гэртээ орж ирээд дөнгөж хувцсаа өмсчөөд зогсож байтал хонх дуугарлаа. Ээж хонх гэж орилчихоод л толиныхоо өмнө эргэлдээд л байлаа. хэхэ. Тэгтэл чамайг дуудаж байна гэх юм. Гайхаад очтол нөгөө хөвгүүн “Чи явах болж байна уу? Цуг явах уу?” гээд зогсож байх нь тэр. За за одоохон гэчихээд. Орж хальт цай амсчихаад цүнхээ аваад гарлаа. 2уулаа такси бариад сургууль руу явлаа. Замдаа тэр надад чи үнэхээр гайхалтай харагдаж байна. Чи тэр олон охидууд дундаас хамгийн үзэсгэлэнтэй харагдана даа гэж билээ. Тэгэхэд нь би за хүн явуулаад л. Тэнд илүү хөөрхөн охин олон байгаа ш дээ гээд л өнгөрсөн. Сургууль дээр очсон чинь манай ангиас нэг их олон хүүхэд алгаа. Нөгөө хэдтэйгээ юм яриад хэн хэнийхээ гоё сайхан харагдаж байгаагаа гайхаад зогсож байтал арай гэж нэг юм нээлт эхэллээ. Манай ангийнхан бараг бүгд ирчихсэн бөөнөөрөө зогсож байлаа. 9өөс эхэлнэ гэсэн хонхны баяр 10.20д эхэллээ. За энэ ч яахав монголчуудын гэм биш зан юм хойно. Багш нээлтэн дээр шагнал аваад баяр дээр баяр нэмлээ. Шагнал авахад нь багшдаа хонхны баярын бэлгээ өгчихөөд дурсамж хичээлдээ орлоо. Дурсамж хичээл үнэхээр сайхан мартагдахааргүй болж өнгөрсөн.

За тэгээд зайсан орж зураг хөрөг авхуулаад дараа нь Сүхбаатарын талбай орж зургаа авхуулаад хоолондоо орохоор ресторан руугаа явлаа. Ресторандаа орсны дараа охидууд хувцсаа солих гэж бөөн юм боллоо доо. хэхэ. Хоолондоо орж зураг энэ тэр гэсээр байтал орой болчвоо хөөрхий. Тэгээд л 1 газар суухаар боллоо.
Нэг газар орж суугаад баахан бүжиглээд бас зүгээргүй шар айраг энэ тэр уугаад л… Бүжиглэж бүжиглэж суусан чинь нөгөө хөвгүүн маань ширээнээсээ огт хөдлөхгүй бүжиглэх ч гүй сууж байна. Яагаад бүжиглэхгүй байгаан гэтэл 2уулаа жаахан юм яриад сууж болхуу? Энд хэтэрхий шуугиантай байна. гарах уу гэлээ. Тэгсэн ч яахав  гээд цуг гарлаа, гадуур нэлээн их алхлаа. Тэгээд нэг байрны саравчинд суугааад юм юм л ярилаа. Чи өнөөдөр хамгийн хөөрхөн нь байсан шүү энэ тэр гээд л чи ч бас энэ тэр гээд л  хэхэ.

Тэгтэл тэр чамд хэлэх 1 зүйл байна. ийм зүйл хэлэхэд энэ хэтэрхий богино хугацаа гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ энэ зүйлийг би чамд хэлмээр байна. Би чамд үнэхээр хайртай болчихсон юм шиг байна. Чи миний сэтгэлийг хүлээж авч чадах уу? гэсэн гээд боддоо??? Гоё байгаа биз. Би энэ үнэхээр үнэн гэж үү гэж асуусан. Тэр Яасан? Ямар нэгэн юм буруу байна уу? Эсвэл чамд хайртай хүн байдаг юм уу гэж асуусан. Би “Уучлаарай надад хайртай хүн байгаа. Тэр бол чи” гэж хэлсэн. Тэр үеийг би юутай ч зүйрлэж чадахгүй нь. Тэгэж хэлэхэд тэр тийм гэж үү чамд баярлалаа гэж хэлээд намайг үнссэн энэ бол түний анхны үнсэлт байсан. Тэр үед яагаад баярлалаа гэж хэлснийг нь огт ойлгоогүй. Гэхдээ л сайхан байсан. Тэгээд бид 2 тэр өдрөөс хойш бид 2 хэн нь ч гуйгаагүй гайхалтай үерхэлээ эхэлсэн юм. Нэг жил энэ бол гайхалтай нэг жил байсан. Тэр үргэлж надад гайхалтай бэлгүүдийг байрьдаг байсан. Уулзалт болзоо бүхэн үгээр хэлэхийн аргагүй гайхалтай, мартагдашгүй дурсамж болдог байлаа. Өнгөрсөн хавар тэр маань Америк рүү сурахаар явсан. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. Мэйлээ ч шалгахаа больсон юм шиг байна лээ. Над руу огт залгаагүй мэйл бичээгүй. Огт холбоо бариагүй яг л усанд хаясан чулуу шиг. Гэрийнхэнтэй нь уулзах гэсэн боловч нүүчихсэн байсан. Тэгээд л хамгийн эцсийн найдвар хүртэл будаа. Хүмүүсийн анхны хайр бүтдэггүй гэсэн гэхдээ минийх бүтсэн. Гайхалтай дурсамжуудыг үлдээгээд мөхсөн. Гэхдээ би түүнд гомддоггүй ээ. Харин ч баярладаг. Надад анхны хайрын гайхалтай аз жаргалыг бэлэглэж хорвоо хүнд ямар их аз жаргалыг бэлэглэдэгийг мэдрүүлсэн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!