“МИНИЙ ОХИН ААВГҮЙ АМЬДАРЧ ЧАДАХ УУ, ЭЭЖ НЬ ЦӨХӨРЧ БАЙХ ШИГ БАЙНАА” БОДИТ АМЬДРАЛААС 

“МИНИЙ ОХИН ААВГҮЙ АМЬДАРЧ ЧАДАХ УУ, ЭЭЖ НЬ ЦӨХӨРЧ БАЙХ ШИГ БАЙНАА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Миний мэдэхээр л би ээжийгээ нээх сайхан нуруу тэнэгэр аз жаргалтай байхыг хүүхэд насандаа харж байгаагүй юм. Ээж минь намайг 18 насандаа төрүүлсэн харьцангуй залуу ээжүүдийн нэг. Аав маань архины хамааралтай үргэлж өр ширэнд орж манайх гэдэг айл байнга л хэрүүл нус нулимстай, аpxины эхүүн үнэртэй ганцхан ээжийн цалингаар аав дүү бид гурав амьдардаг байсан. Аав маань наймаа хийнэ гэж гэрийнхээ бүх л зарж болох зүйлийг зараад дампуурч ээж маань хаалга тогших мөнгөө нэхэх олон хүний хэл аманд сөхөрч цалингаараа бүгдийг дарж дуусгаж байлаа. Өр дуусахад манайх хөргөгчиндөө сүүлний өөхнөөс өөр зүйлгүй, шүүгээндээ гурилын үйлдвэрээс хаягдал түүж хайрсан гамбиртай л үлдсэн байсан. Би тэр үед ирээдүйгээ бодохоос ч айдаг байлаа. Би энэ янзаараа их сургуульд орох ч боломжгүй шууд л хар ажилд гарах байхдаа гэж боддог байлаа. Аавын уусан аpxины шил тагтан дээр овоолоостой. Дүү бид хоёр тэднийг нь авч цуглуулж тушааж дэвтэр бал өнгийн харандаа авч явсан үе бий.

Гэхдээ аавдаа гомддоггүй байлаа. Аав маань удахгүй аpxинаас гарах байхаа, нэг л өдөр ажилд ороод цалингаа буухаар ээж бид гуравт гоё тор дүүрэн юм бариад орж ирнэ дээ гэж боддог байсан. Хүлээдэг байсан. Ээж маань намайг 8-р ангид байхад нэг удаа Миний охион цаашдаа ээж аав хоёр нь салвал гурвуулаа аавгүй амьдарвал миний охин чадах уу гэж асууж билээ. Би шууд л чадахгүй гэж хариулж байлаа. Надад тэр үед ээжийгээ амраая гэж бодохоос илүү аавгүй гэж дуудуулахаас эмээсэндээ амиа хичээсэн үйлдэл гаргаж байж л дээ одоо бодоход. Ээж маань тэгэхэд санаа алдаад ээж нь цөхөрч байх шиг байнаа гэж үнэхээр өрөвдөлтэй хэлж билээ. 10-р ангиа онц дүнтэй төгсч би их сургуулийн хуулийн ангид сургалтын төлбөр бүтэн 4 жил төлөхгүй суралцах эрх авлаа. Энэ л миний боломж байсан. Би энэ боломжийг л алдалгүй барьж авахгүй бол ирээдүйд ээж шигээ амьдрах байлаа. Аав уусан хэвээр. Аpxины эмчилгээ хичнээн төрлийн ардын эмчилгээ хийсийн бүү мэд.

Ээж маань дан ганц цэцэрлэгийн багшийн цалингаар гэрээ бүтэн тэжээж яаж болгодог байсныг мэдэхийг хүсэхээс аймаар санагддаг байлаа. Ээж маань нэг пиджак юпкатагай хэдэн жил ажилдаа явсан юм бүү мэд. Шинэ гутал өмсөх бол бүүр дүүрч. Наалдан пад бариал салсан өсгийгөө өөрөө нааж суудаг байлаа. Намайг төрүүлж байсан ээжийнхээ насанд хүрч би 18 насандаа анх удаа бие даалт халтуурны ажил хийж ээждээ гутал, өвлийн куртик бариад орж билээ. Ээж минь 38-хан настай тэр үед үеийнхнээсээ илт овортой, ядарсан, нүднийх нь гал бөхсөн эмэгтэй болсон байж билээ. Миний авч өгсөн гутлыг үнсэх нь холгүй хайрлаж баярлаж нандигнан өмссөн. Аав ээж хоёр тусдаа унтдаг, орой тааралдах нь ховор аав ихэвчлэн бүгд унтаж байхад орж ирээд үүрээр шараа тайлахаар бас л бүгд унтаж байхад гараад явдаг байсан. Ээж аав хоёр маань 18 насандаа яаж сайхан хайрлалцаж байсан аа мартаад удсан байсан. Би ээждээ хэлсэн юм. Ээжээ одоо дөрөвхөн жил тэсчих. Би таныгаа авч явнаа, та охиндоо бүгдийг даатга, аавыгаа бас аpxинаас гарганаа гэж амласан.

Би илүү зүйл бодолгүй зөвхөн сурсан. Найз залуу элдэв зүйлд толгойгоо ажиллуулахыг хүсээгүй ээ. 3-р курстээ нэг хүүтэй үерхэж эхэлсэн. Гэхдээ гэр бүл болохыг яараагүй ээ. Тэр хүү халамжтай сайн залуу хэдий ч түүний гэр бүлийн хүмүүжил надад яг л миний ирээдүйн яг ээж шиг амьдрахыг сануулсан учир би цэг тавьсан. Учир нь түүний ээж манай тал танай тал гэж түүний аавыг байх суух газаргүй болтол мэрж хэмэлдэг, эмэгтэй хүн л хичээх ёстой эмэгтэй хүн л амьдралаа авч явдаг гэж үздэг байсан учир хүү нь бас тийм бодолтой хүмүүжсэн байсан. Манайх танайх гэсэн үзлээр хүмүүжсэн хүүхэд өөрөө хүссэн хүсээгүй тийм л яриатай болж хүмүүждэг сангддаг. Найз залууд бүү яараа гэж би өөртөө сануулж анхааруулдаг байв. Чамайг гэсэн хүн чамайг байгаа чигээр чинь хүлээн авч чамайг хүлээж чадах л болно. Чиний заяаны хань чиний хүүхэд насыг ч хайрлах болно. Чиний ээжийг аавыг ч ойлгох болно.

Бас энэнээс илүү хүн дахин таарахгүй гэж хэзээ ч бүү яар. Ээжээсээ авсан сургамж маань л энэ… Би сургуулиа төгслөө. Сая л санаа амарлаа. Одоо би хэдийн мэргэжилдээ эзэн болсон тэр цаг ард үлдээд 7 жил болжээ. Өнөөдөр ээж минь 47 насандаа анх удаа охинтойгоо хамт хос шивээс хийлгэлээ.. Би ээжийнхээ алдсан залуу насыг нөхөж өгөх болноо. Ээжийгээ өнгөрсөн жил ганцааранг нь аялуулж анх удаа ээж маань Mонголоосоо гарч үзэж байлаа. Ээжийгээ үзэхийг хүссэн бүхнийг нь, мартсан огт мэдэггүй бүхнийг нь нөхөхөөр хичээж байна. Аав минь намайг төгсөх жил бурхан болсоон. Охиноо сайхан явахыг харж амжилгүй аpxинаас өөр зүйл бодох сөхөөгүй явсаар өөд болсон доо. Ээжийнхээ будаж үзээгүй будгийг, зүүж үзээгүй ээмгийг амжуулж чадаагүй бүхнийг нь нөхөхөд охин нь бэлэн байна. Намайг сайн ойлгож миний яг нөгөө тал болдог хүнээ олоод 5 жил болж ээжийгээ эмээ болгосоон. Яарч сонгоогүй сонголт маань намайг шагнаж нөхрийнхөө анхаарал халамжинд ээж дүү хоёртойгоо жаргаж байнаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!