“МИНИЙ НӨХӨР БОЛ САХИУСАН ТЭНГЭР”

“МИНИЙ НӨХӨР БОЛ САХИУСАН ТЭНГЭР”

Би гэдэг хүн нөхөртэйгөө 5 жил үерхэж нөхөрлөж байж нэг гэрт орсон юм. Би чинь ёстой л гэнэн амьтан байлаа даа. Анхны хүүхдээ өлгийдөж аваад удаагүй 22-той байхдаа гадаад руу явуулсан анкет маань сайн хариутай ирээд холын Япон улсыг зорьж сурахаар боллоо. Хүү минь 8 сартай дөнгөж л бор хоолонд орох үед ээж аав 2 маань хүссэн сургууль чинь тэтгэлэг сайтай оноо чинь хүрсэн ийм байхад чи яв, аав бид хоёр чинь хоёр хүүхэд өсгөсөн хүмүүс байна. Танай хүүхдийг дөнгөнө гэж зориглуулаад л нөхөр маань ч БИ ЧАДНАА ЧИ ЯВААД ИР гэж сэм ятгана. Эхэндээ тийм ч амар байсангүй хөх чинэрээд л их завсарлагаанаар сокны шил барьж ороод л нойлд саана. Тэгэх тоолонд хүү минь бодогдох боловч би эндээс явах хүсэл төрөөгүй юм даа. Одоо бодоход залуу насандаа их омголон байж дээ.

Амралтаараа очиход миний хүү бүүр бөндийчихжээ. Аргагүй дээ хэдэн ч сар хараагүй билээ. Хань минь харин жаахан турчихжээ. Нэг сарын турш монголдоо ханиа хүүхдээ эцэг эхээ хараад л… Ээж минь намайг очсон өдөр аав чинь яахав дээ, эр хүн юм хойно эрхүүлээд л тэврэх хуйраалах тал дээр их л тааруу. Харин танай хань чинь их ядарч байгаа байх даа. Хүүхдээ аваад 1 хонод ирье гэхэд нь би ер зөвшөөрөөгүй. Орой ажил тарах цагтай уралдаж орж ирээд л намайг жаахан амар гээд хоолоо хийж хүүхдээ өлхөн харчих юм. Гэхдээ ойрд жоохон турж эцээд байгаа биз. Ээж нь их санаа зовох юмдаа гэж билээ. Би ханиасаа асуулаа. Ямархуу байна? ээж аав 2 харж байгаа болохоор надад хэцүү юм алгаа. Чи хүний нутагт бидэнд битгий санаа зовоорой гэж… Би 4 жилд 8 удаа 1,1 сараар ирсээр аль хэдийн төгслөө. Хүү минь надаас илүү аавдаа амь. Би 8 сартайгаас нь хойш усанд 2, 3хан удаа л оруулж үзсэн. Төгсөөд ирэхэд бүх юмыг ааваа ааваа гээд л надтай харилцах юм бараг байхгүй. Хувцасыг нь аав нь индүүднэ. Усанд оруулна.

Цэцэрлэг дамжаанд нь хүргэж өгнө, хооллоно, унтуулна. Сайн сургууль төгссөнийхөө ачаар сайн компанид ажилд орлоо. Нөхрийн цалингаар хангалуун хүрдэг байсан энэ амьдралд миний цалинг хуримтлуулдаг. Би ханьдаа ээждээ аавдаа маш их өртэй хүн юм. Хэн нэгэн маань бурхан байдаг гэж яасан ч үнэн үг вэ. Хүү минь удалгүй надад дасаж эхэллээ. Ажлынхан нь нийлье гэхэд хань минь ээжийнх рүү гүйж байсан өдөр хэд бол. Наргиж цэнгэмээр байсан ч чадаагүй өдөр хэд байгаа бол. Би лав түүнийг 7 цагаас хоцордог байсан гэж сонсоогүй. Одоо миний хоёр дахь үр 2 настай хэхэ. Тэгэхэд мэдэхгүй юм их байсаан хүүхдийн бүх тал дээр нөхөр минь надаас хавь илүү! ОХИД БҮСГҮЙЧҮҮДЭЭ чиний сайн сайханы төлөө чамайг ойлгох хүлээж чадах тэр залууг сонгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!