“МИНИЙ НАЙЗЫН НӨХӨР” ӨГҮҮЛЛЭГ

СЭРГЭЛЭНБАЯР

Уянгаа бол миний багын найз. Бид бараг л хамтдаа өссөн юм. Цэцэрлэгээсээ нэг анги байсан бөгөөд сургуульд ч бас нэг ангид орсон. Хязгааргүй олон дурсамжтай, хамт хийсэн зүйл хэтэрхий олон ч би тэр бүхнийг одоо сайн санадаггүй юм. Хоёулаа том болоод ч найзласаар байнаа, хүнтэй суухгүй хоорондоо сууна гэж ярьж инээлддэг байсансан. Уянгаа маань бие хаа сайтай, царайлаг, үнэхээр сайхан дуулдаг, бүх урлагийн арга хэмжээнд оролцдог сургуулийн хамгийн алдартай охидын нэг байсан. Харин би энгийн л даруухан, онцгойрч ялгарах зүйлгүй охин байсан. Дандаа Уянгаагын тоглолтыг үзэн алгаа ташиж суудаг түүний номер нэг фен байлаа. Би Уянгатай нийлэхээрээ мөн ч их хэрэг тарьдаг байждээ. Хамгийн тод санадаг зүйл маань төгсөх ангидаа нийлж тамxи татаж үзээд эгчид нь баригдаж арьсаа хуулуулсан л юмдаа. Уянгаа маань их алдартай охин учир намайг бодвол түрүүлээд юм юм үзсэн. Хөөрхөн болохоор хэд хэд үерхээд үзсэн, бас шоу цэнгээн үзчихсэн тэгээд болсон бүхнээ надад ярьдаг байлаа. Би нүдээ бүлтийлгэн сонсоод хурдан оюутан болоод Уянгатайгаа хамт пивo ууж үзэхсэн гэж боддог. Одоо ч бодоход инээдтэй юм боддог байждээ.Бид оюутан болсноор харилцаа бага зэрэг хөндийрсөн юм. Тэр СУИС-д дуулагчийн ангид орсон бол би АШУҮИС-д эм зүйн ангид орсон билээ. Хааяа уулзаж багадаа ярьж байснаараа шоуддаг байлаа. Удалгүй би аав, ээжээсээ тусдаа гарч хэдэн найз охидтойгоо байр түрээслэх болсноор ёстой л хөлөөрөө толгой хийж хэсэг явав.

Уянгаас илүү оюутан ангийхантайгааа нийлэх учир ойр ойр уулзахаа ч болив. Удалгүй тэр нөхөрт гарсан юм харин би гоёж гангалахаас цаашгүй амьтан болж хувирсан. Би хааяа Уянгаагийнд очно. Тэр тогоо шиг гэдсээ илж нөхрөө харцаараа хөдөлгөж суудагсан. Юм л болвол энэ нэг арчаагүй юм эхнэрээ ч тэжээж чадахгүй ямар гайгаар сууваа гэж хэлдэг нь залхмаар. Түүнийг төрсөний дараа гэрт нь очиход бүр ч ааш аяг нь дордсон гэлтэй. Бүр тэр үгнүүд амнаас нь яаж багтаж гардаг байнаа гэж бодмоор. Сургуулийн од байсан охинд энэ амьдрал, эр нөхөр нь хангалтгүй санагддаг нь тодорхой харагдана. Aясаар нь даавуу угааж шөл бэлтгэж гүйх нөхөр нь аймар өрөвдмөөр санагдана. Би хүүхдийг чинь гаргаж өгсөн гээд л зандарахаар нь би их гайхдаг байлаа. Уг нь энэ охин өөрийнх нь ч хүүхэд биздээ юундаа өөр хүний ажил хийсэн мэт нервээ барж суудгийг ойлгохгүй юм. Би ч найз нөхдөөрөө нийлж дарвин залуу насаа задгай мөнгө шиг үрж байв. Хэд хэдэн залуутай болзож үзэв. Үнэндээ Уянгын нөхөр шиг дөлгөөн, даруу хүн таарсангүй. Мөнхүүш гэдэг залуутай үерхээд удаагүй байхад миний төрсөн өдөр болсон юм. Энэ ёрийн өдрөөс л бүх зүйл буруу болоод эхлэсэн мэт. Миний төрсөн өдөрт Уянгаа мэдээж ирсэн. Мөнхүүшийн найз зүс мэдэх 3-н залуу оюутан ангийн 4 найз охин маань бас Уянга ирсэн байлаа. Төрсөн өдрийн үйл ажиллагаа дундаа ороход хүмүүс ч нилээн согтож эхлэсэн байлаа.

Уянга надруу нүдээрээ нэг ирмээд би нөхөргүй гэж хэлэх нь золтой л харвуулчихсангүй. Илт Болдбаяр гэх залуутай сээтэгнэж сүүлдээ цагаандаа гарч хошуу амаа нийлүүлээд сүйд болов. Хөөрхий нөхөр нь охиноо хараад үлдсэн байхдаа гэж бодохоор гол зурагдана. Түүнээс хойш 1 жил өнгөрөхөд Уянгаа бид 2-ын уулзалт иймэрхүү л болоод өнгөрдөг байв. Тэр миний мэдэхээр 3-н ч залуутай учир ургуулаад байлаа. Сүүлдээ би нөхрийг нь илт өмөөрч Уянгыг буруутгаад байдаг болсон юм. Cогтуудаа нээрээ манай Учрал Сүхээгийн хүүхэд биш гэж хэлсэн нь үнэхээр аймшигтай. Хамгийн жигшүүртэй нь би хамгийн сайн найзынхаа нөхөрт дурлачихсан байлаа. Охиноо 5 хүрсэн жил Уянга охиноо дагуулаад Сүхээг маань хаяад явсан юм. Энэ үеэр би нөхөрт нь анхаарал хандуулж түүнд сэтгэлээ онгойтол ярихад нь уйлахад нь хамт байдаг болсон. Хэдхэн сарын дараа би тэвчээр алдан түүнд сэтгэлээ илчилсэн билээ. Сүхээ маань хэл нь татсан мэт гайхан харж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнд би хэрэгтэй байсан лдаа тиймээс тэр намайг цааш гэж чадаагүй байх. Би эмийн сан ажиллуулж тэр маань дугуй засвар ажиллуулдаг тостой бор залуу. Хамтдаа амьдарч эхлэхэд миний арван жилийн ангийхан Уянгынхаа нөхрийг булаасан гэх зэргээр муулах болов. Би сэтгэл байхад болноо гээд аль болох хамгийн сайн эхнэр байхаар хичээнэ. Сүхээ даанч сэтгэл нь өөр газар байсан л даа. Би аль болох Уянгаа шиг байхгүйг хичээн үргэлж түүнд урмын үг хэлж, халамжилж байсан. Харамсалтай нь тэр хэдэн төгрөг олохоороо бариад охинруугаа гүйчихдэг байв.

Би тэр үед Учрал чиний охин биш шдээ гэж хэлмээр байсан ч түүнийг амьд байлгаж буй ганц утга учир нь л тэр байлаа. Магадгүй үнэнг мэдвэл тэр маань амиа xорлочих байсан байх. Миний хичээл зүтгэл тийм ч их амжилт олоогүй юм. Тэр маань нээх уухгүй ч хааяа согтохоороо чи миний амьдралыг бусниулсан гээд харааж чичилдэг байлаа. Чи л эхнэрийг маань дагуулж элдэв залуустай уулзаж явсан гэж хорсох нь хэцүү. Ер нь бол үнэн лдээ би түүнийг өөр залуутай танилцуулчихсан. Гэхдээ тэр маань энэ хорвоогийн хамгийн сайн хүн. Өрөвч нинжин, үнэнч, зоригтой, тууштай, даруу төлөв, аpxи тамxинаас хол, ажил амьдралын төлөө хүн шүүдээ. Надтай юу ч ярихгүй буруу хараад суучихдаг гомдмоор ч би тэсдэг байлаа. Гэхдээ хүний хоол амттай ч хүйтэн юмдаа гэж бодон түүндээ уурлаж харааж зүхэж чаддаггүй байв. Нэг ширүүхэн маргааны дараа тэр чи шоучин хүүхэн байсан харин Уянга минь чиний дэргэд сайн хүн гэж хэлэхэд нь би өөрийн мэдэлгүй нулимс асгаруулан зайл чи тэр эмэгтэйрүүгээ яв гэж хашигчив. Тэр үг дуугүй гарч яваад 7 хоног гэртээ ирсэнгүй. Ажлаасаа гэртээ ирвэл муу байшин минь гэрэлтэй байхаар миний баярласан гэж. Түүндээ хэлэх гайхалтай мэдээ байсан нь бидний амьдpалыг илүү сайхан болгох зүйл гэж итгэж байлаа. Тэр маань ирчихсэн хамаг хувцасаа баглаж намайг бүр орхихоор зэхэж байлаа. Би зайл гэж хашгирсандаа уучлал гуйн сөгдөж битгий яваач гэж хөлнөөс нь зууран чирэгдэж байв. Тэр гараараа намайг тавиулах гэж оролдож байтал өндөр өсгийт тор тор хийн Уянга ороод ирэв.

Надруу хорсолтой харцаар харан чи тавиач гэж хэлэхэд би өөрийн мэдэлгүй зуурсан хөлнөөс нь гараа аван газар тулан уйлж эхлэв. Газар тулсан гаран дээр минь нарийн өсгийтөөр гишгэн чи харж байна уу? намайг гэсэн шиг дооглосон инээмсэглэл үлдээгээд Сүхийг минь аваад гарсан юм. Өсгийнд гишгүүлсэн гарнаас минь илүү зүрх минь өвдөж байсан. Хагарсан шилний эмтэрхий хэсэг бүр лүү минь шигдэх шиг. Тамир минь барагдан нулимс нүд харанхуйлж, цээжин дээр минь хүнд юмаар дарах шиг тийм гачилантай өвдөлт хэзээ ч хэн ч бүү мэдрээсэй. Газраас босон тольны өмнө суугаад уйлаад л байсан уйлаад л байсан. Нулимсаа арчихын төдийд дахиж бүрхэн урсаж яаж ч хичээгээд толинд туссан өөрийгөө харж чадахгүй л байв. Хэсэг тайвшраад болоодоо Сүхээ минь Уянга чиний минь ямар сайн хүн болохыг ойлгоод буцаад ирсэн нь сайн хэрэг болж. Охиноо, Уянгаагаа бодож сэтгэл дундууур байхыг чинь харах хэцүү байсан. Чи минь намайг хайрлаагүй ч чамаас минь ургасан хайр намайг хайрлахаар хэвлийд минь бүрэлдэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!