“МИНИЙ ЖААХАН ДУУЯА” ӨГҮҮЛЛЭГ
“МИНИЙ ЖААХАН ДУУЯА” ӨГҮҮЛЛЭГ
Haliunaa Haliunaa
Нутгаасаа гараад хориод жил болжээ. Цэрэгт явснаасаа хойш нутагтаа очоогүй миний бие ингэж хориод жилийн дараа эхнэр хүүгээ дагуулан нутгийн зүг жолоо мушгилаа. Тэгэх зуур зүрхнээс гардаггүй анхны хайрдаа өгсөн миний хоч санаанд тодхон буулаа. Түүнийгээ би бяцхан Дууяа гэж хочилдогсон. Бүлтгэр алаг нүд гоолиг турьхан түүний минь тас тас инээх хоолой одоо хэр нь сэтгэлээс гардаггүй юм. Миний зүрхний бяцхан гуниг. Ингээд нагац ах Болдынд буудаллан эхнэр хүүгээ тухлуулж аваад морь унан таньдаг айл байна уу эсэхийг үзэхээр Болд ахын хүү Буянаатай ханьсах нь тэр. Буянаагаас миний нэг сайн найз Дулмаа гэдэг хүүхнийх хааханасан билээ миний дүү мэдэхүү? аан дууяа эгчийг хэлээд байгаамуу манайхаас баруунтай 5аас 6 км зайд охин Хажидтайгаа амьдардаг юм аа. Өө тийм үү ах нь тэднийхээр нэг ороодох хэрэгтэй байна дүү сайхан замчлаад өгөөч. Тэгэе тээр ойн захад байдаг юм. Бид хоёр төд удалгүй Дууяагийнд ирлээ нохойгоо нэгэн сэргэлэн шар охин хорьж өгөв.
Хоёр гэр байх агаад баруун гэр нь тэдний гэр бололтой Дууяагийн цангинасан хоолой мөнөөсөө мөн байх нь тэр. Цай цүй болж хоол унд хийлгэн нилээн л дайлуулж цайлуулан урьдны сайхан үеэ дурсан саналзан элдвийг хүүрнэлдэв. Орой ч болж би Дууяад дараа ирье хө орой болчлоо чамд эхнэр хүүхдээ танилцуулна аа гэхэд түүний минь харц дурамчхан болсноо тэгээрэй. Тэгэж байгаад ирээд хоноод яваарай хэмээн хоолой нь чичирхийлэв. Ингээд би Буянаатай гэр лүү нь буцах нь тэр. Болд ах Дууяагийнд очсоныг сонсоод надтай бэлгэнд өгсөн ганц юмыг минь мултлан элдвийг ярилцан хоёрыг өгүүлнэ. Дууяа чамд юм хэлсэн үү юу аан хэлээгүй юм биздээ. Хажидаа чиний охин шүүдээ хэл сураггүй хорь гаруй жил явж ирчихээд миний дүү юу л хийв дээ хөөрхий Дууяа Хажидаагаа сайн хүн болгон өсгөсөн байгаа биз дээ. Чамайг ирнэ гээд их л хүлээсэн гэвч чи ирээгүй арайхийж ирэхтээ гэр бүлээ танилцуулна ч гэх шиг түүнийг битгий өвтгөө дүү минь. Үгүй ээ Болдоо ахаа энд нэг л эндүүрэл гараад байна.
Дугар түүнтэй суусан гээд Балжмаа надруу захиа бичсэн. Дугар Дууяатай суугаагүй чамайг үдэж өгдөг тэр шөнө Хажааг чамаас олсон юм байналээ. Балжмаа чамд сайн учраас Дууяагаас салгах аргаа олж ядсан юм байлгүй дээ дүү минь. Заза үг холдож шөнө дөл ч болж эхнэр хүү хоёроо унтуул, сайхан амраарай гээд ахын яриа ч дууслаа. Дугар Балжмаа Дулмаа бид 4 нэг анги тэр тусмаа хоорондоо их дотно байсансан. Ээж маань намайг дунд ангид байхад хүнтэй сууж би нагац ахтайгаа хөдөө үлдэж билээ. Яг л нагац ахын хүү шиг өссөнсөн. Дугар Дулмаад сайн би ч бас дулмааг хайрладаг. Харин Балжмаа надад сайн байж билээ. Ингээд бид хот руугаа буцах болж Дууяагийнхаар дайрч гарч чадалгүй явав. Түүнээс хойш сарын дараа Болд ах утас цохив. Дууяа өнгөрчихлөө. Чамд ирсэнд баярлалаа их л удаан хүлээлээ шүү. Охиндоо хэлсэн байгаа чамайг аав нь гэж охиноо харж хандаарай чамаас өөр харж хандах хүн байхгүй шүү. Дууяагийн ажил явдалд оролцож чадаагүй ч араас нь ном уншуулж буян хуруулав. Чи миний мөнхийн бяцхан Дууяа шүү…