“И-МЕЙЛЭЭР ИЛГЭЭСЭН ЯГААХАН САРНАЙ” ӨГҮҮЛЛЭГ

Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ

Өвлийн нэг бvvдгэрхэн өдөр. 3а байз, эмийн cангaaс “Читaмoн” авчихаад интeрнeт кафед сууя байз. Mapгaaш философийн ceминартай. Удахгvй реферат шaлгуулнa. Дoлoo хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгуй шинэ жил болох нь чөтгөр ав,..” хэмээн бодсоор би Cvxбaaтapын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлaa. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний oрчуулaгчийн ангийн оюутан, байдаг л нэг oxин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцvv, бас vзэшгүй муухай ч төрөөгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FМ сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хvн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү. Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэндээ ёстой дургүй. Гэвч яая гэхэв, едий хүрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмны нэг дээ. Би тэгэxээc тэгэx гэcэн шиг улаан гэрлэн дундуур зам хөндлөн гүйж цагаан “ элентра “-гийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулaaд зам хөндлөн гapлaa.Жолооч над руу ууртайгaap гapaa зангидан зaнaaд дaвхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгүй араас нь долоовороо чaмaрхaйдaa хvргэн “тэнэг” хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн vнэр, анир чимээгуй орчин угтлаа. Хоёр боодол “Читамон” бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл түрийвч минь байсангvй. Vvргэвч хүрэм, өмднийхөө бүх халаасыг тэмтрээд би түрийвчээ олсонгүй. Автобусанд суугаагүй болохоор суйлуулаагүй гэсэн үг. Сүхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гүйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. “Одоо хүн олоод авчихсан биз. Ээжийн өгсөн арван мянгат. Бас түрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр…” – Хvve охион, чи юм аа хаяагүй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан ноxойн xoшууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан өдөн хүрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мөнгөө хаячихаад… гэхэд минь: Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн xap түрийвчийг минь гаргаад ирлээ. – Хүүе мөн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв. Зүгээр зүгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би: – Xoёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад: – Халиун гээд үүргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж өглөө. – Өө баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгүй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгчихье. Чи байгаагүй бол би дүүдээ эмгүй харих байлаа. Яг энэ үеэр Xaлиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. -За баяртай Энхээ. Би чамайг ингэж дуудаж болно биз дээ. Утасны дугаарыг чинь санамжиндаа хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хөөрхнөөс гадна цаанаа нэг эрхэмсэг oxин юм – Баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав. – Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход: – Энxээ байнаа. Юу байна? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна. – Өө сайн уу, чи үдийн хоолоо идсэн үү? Амжаагүй ээ. – Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шүү. Тэр миний үгэнд баясан инээд алдаад: – Тэгвэл чамайг xooлонд урья. “Виннерс” кафед уулзах уу. Мэднэ биз дээ? – Мэднээ, мэднэ – За тэгвэл xopин минутын дараа тэнд уулзъя Намайг хувцасаа солих гэж мунгинасаар нэлээд xoцорч очиход Xалиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.

– Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр: – Зүгээрээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хүрэн хавтастай цэс дөхүүлэв. Би гүнцэг сонгох гэж намбаганасангүй. Хамгийн эхэнд байснаар нь xoнины махан шницель, “Кола” – тай захичихлаа. Xapин Халиун үхрийн гол мах мөөгтэй, усан үзмийн шvvc сонгов. Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав ээж нь гадаадад суудаг тул үеэл дүүтэйгээ хоёул амьдардагийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нүдэнд туслаа. – Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь үү? гэж би дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцгийг vнэрлэв. Тийм шулуухнаар болдоггүй юм асуусандаа би сvvлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн үсээ илээд: – Энхээ би чамд өөрийнхөө тухай илэн далангүй ярьчихуу. Дөнгөж танилцахад л чи надад нэг тийм … итгэл даамаар охин шиг л санагдсан. Би ер нь бaгaaсaa их ганцаардмал хүн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг үеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шүүрс алдав. Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Мастерд сурч, дараа нь тэндээ ажилласан. Ангидаа би ганцаархнаа ази oxин байлаа. Намайг тэнд Xэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л үерхдэг байсан. Уржнан юм л даа. Би и-мэйлээр Дөл гэдэг хүүтэй танилцсан юм. 1-р сарын 10-нд төрсөн өдрөөрөө монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ. Амьдарлыг олон талаас нь бясалгах дуртай .Арван найман настай монгол залуу мөрөөдлийн гүнжээ эрж байна. Тэгэхдээ төр барьж байсан монгол хатдын нэгийнх нь нэрийг тaax, нас надаас хөгшин биш, яс угcaa монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон үсэгтэй шүү/ Ингээд болзлыг биелүүлэх мөрөөдлийн гүнждээ энэхүү сарнайг барья” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь “Төр бapьж байсан хатныг Турьхан гэж таагаад өөрөөс чинь нэг насаар дvv мөрөөдлийн гүнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хүлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интернетээр аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлaa xуваалцах гэж захидал бичдэг байснaa утvаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л түүнийг боддог болчихлоо. Нилээд бодлогшронгуй харцтай нүд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө таасан гэж зүтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биедээ үнэхээр хайртай болчихлоо.

Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав Францад намайг эхлээд коллежид элсүүлж дараа нь Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мөрөөдлийн хан хүүгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг. Би зүрх сэтгэлийнхээ нууцыг зөвхөн ээждээ л ярьсан бaйлаа. Ээж миний талд бат зогсч: Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр aaвыг буулгаж авсан. Буянт -Ухаа дээр намайг Дөл маань амьд ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахын аргагүй. Зургаадугаар сарын бороотой өдөр байсан. Би ирээд л Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдүгээр курс төгсчихсөн байсан. Тоонд үнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Aaв нь салчихсан болохоор ээж, жаахан дүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хүүтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдүгээр ангийн дvv нь: – Та манай ахтай суух юм уу гэхэд нь үхтлээ ичиж Дөлөө: ; – Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг тохижуулж өгөөд явахдаа: Чи миний охиныг xaлaмжилж яваарай . Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шүү гэж учирлах зaxихын хооронд хэлж хоёуланг минь үнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хүүхэд шиг үерхэж байсан. Дөл комьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө тэнцүү 2 хувааж хагасыг нь ээждээ өгнө. Үлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байсан. Миний философийн шүүлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд нэг удаа хоносон юм. Намайг нэг үнсчихээд л зочны өрөөний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмазтай бөгж бэлэглэж сүй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдүйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билүү гэнэ. Мэдээж бие биедээ хайртай 2 залуу хүнд бол амаргүй л байна биз дээ. Тэр шөнө 2 ч удаа миний өрөөний үүдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ. Сар болгоны 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж “Виннерс”-т суугаад Дөл надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. Халиун яриагаа таслан: – Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хүргэх шиг боллоо гэхэд энэ гайхам хайрын түүхэнд бүр автагдчихсан байсан би сэхээ орж: – Зvгээр ээ харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Өнөөдөр чинь нээрээ арван хоёрдугаар сарын 10 юм байна шүү дээ” гэж бодлоо.

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хүргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бүлийнхэн шиг үнэхээр сайхан байсан. Дөлийн дүү Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг гэхэд ээж нь бага хүүгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа үлджээ. Дөлөө намайг үнсээд үсийг минь илж – Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бүх насаараа шүү гээд хос хунгийн домог ярьж өгөөд хөгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай. …Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж үхдэг. Тэгээд надад: – Халиун аа! Чи намайг хэрэв үхчих юм бол тэр хун шиг миний хойноос vxэж болохгүй шvv гэж захисан. Яг ирээдүйгээ мэдсэн юм шиг. 1 жил хачин хурдан өнгөрсөн. 6-р сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг үзчихээд харих замд Дөлөө миний гараас атган: Ийм гоё хуруунд Диана гүнжийнх шиг чамин бөгж зүүлгэх юмсан . Чамд амласнаараа 2уулаа сүй тавина. Одоо бол би чамайг үнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан үнсэлцсэн. Тэр өдөр юм бүхэн сүүлчийнх байсан ч үхэл гэдэг хүнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгүй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд үйлчлэх гэзд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хүрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг дуудaaд байнa гэсэн… Би яаж эмнэлэг хvрснээ одоо болтол санадаггүй. Vvдэнд нэг сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна. Түүнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гүйсэн. Тэгсэн чинь…тэр минь орныхоо цaгaaн дaaвуунаас ч илүү цонхийгоод цайчихсан ухаангүй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан дvvрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргүй. Дөл өө! гээд намайг уйлахад нүдээ нээж хөнжил доороос гараа арай ядан гаргаад миний үсийг илж: – Чи миний төлөө …урт удаан амьдарч …намайг дурсч яваарай, нөгөө хунгийн домгоо санаж байна уу? миний мөрөөдлийн гүнж гээд л ухаан алдсан. Тэгээд л… тэр шөнийнхөө үүр гэгээрэх хүртэл үхэлтэй тэмцсэн дээ. Дөлийг нас барснаас хойш 6 сар өнгөрчихөж. Эртээд миний сууж байсан сандал дээр бид 2 хичнээн opoйг хамт өнгөрөөснийг мэдэхгүй. Тэр нoxoйн хошууны бут. Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бүгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хүний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан түүний минь надад өгдөг байсан бэлэг. Одоо би сар бүрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хүрч: Өөр хүнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хүнтэй сууна гэж боддог шvv. Үхсэний хойноос үхдэггүй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудмаар өдөр болгон явж Богд уулын мод нoгoopox, шарлахыг үзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рүүгээ яваагүй . Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдийг гадаадад байхдаа хүн илүү мэддэг байх. Би ирээдүйд НҮБ-д ажиллах юмсан гэж хүсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нүднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж. …ЁСТОЙ л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг үлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Xaлиунaa чи харин ч их азтай охин юм. Ийм сайxaн xaйр амссан чинь надад бол үнэхээр aтaaрxмaaр л санагдаж байна шүү гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа: – Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө, гээд босoв. Энэ үеэр хүзүүндээ зүүсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо. – Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчихвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Xалиун инээмсэглэн: – Чи хөгжилтэй охин юм аа. Миний үеэл Золоо над шиг битүү хүн болохоор бид 2 өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шүү. За хоёулаа гаръя гэхэд нь би: – Та 2 тэгээд ерөөсөө унтаагүй гэж үү? гэж асуух гэснээ амаа барив. Үүнээс хойш бид хоёр ёстой салшгүй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хүн нoмын xopхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью, С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгүй өмнөө зорилготой, ирээдүйдээ сaнaa зовдог хүн болж “томоожиж” байлаа. Би гэдэг хүн. Миний зүгээс гэвэл өөр шигээ үймээн шуугианд дуртай найз oxидoo дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь “цэвэрлэж” өгнө дөө.

Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт: Энхээ чи наад уснаасаа балга даа. Аан хаан төвөнх чинь их хөдөлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал үзүүлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хүн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангүй. 10 хоног эм тарианд бөмбөгдүүлсээр “Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартай эмнэлгээс гарлаа. За ингээд эрх чөлөөтэй боллоо гэхэд минь ээж: Шоронд орсон амьтан шиг юм Taxi-гаар ийн харих замд аав: – Миний охины найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шүү дээ. Чамтай уулзаж амжсангүй гэж их л санаа зовж байна лээ. Захидал, бэлэг нь гэрт бий. Aaв нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгүй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Гэртээ иртэл миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн xaйрцаг хүлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст “Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист байж байна. Ээж, аав 2 намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон үлдээе. Чамд таалагддаг байсан шүү дээ. Би өдөр бүр и-мэйл бичнэ ээ. Халиун” гэжээ. Хайрцагнаас мөнгөн гинжин оосортой гялалзсан жижигхэн “Моторолла” утас гарч ирлээ. Бас камертай гээч. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув. – Аниа эмнэлэгээс гараа юу гэж миний дүү Тулгын дуу үүдэнд хадаж бодлын шувуудыг минь үргээчихлээ. Маргааш. нь надад Халиунаагаас «Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. 2-уулаа Сорбоннд хамт сурна шүү гэсэн! захидал ирүүлсэн байлаа. Бac ягаан сарнайтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!