“ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГСӨН ГЭЭД НӨХӨР МАШИН АВЧ ӨГЬЕ ГЭЭД…” БОЛСОН ЯВДАЛ
“ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГСӨН ГЭЭД НӨХӨР МАШИН АВЧ ӨГЬЕ ГЭЭД…” БОЛСОН ЯВДАЛ
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Сайн байна уу. Үнэхээр хөөрхөн бас гоё зорилготой группт нэгдчихжээ. Тэр яахав өнөөдрийн нэг захиа намайг ингээд захиа бичихэд хүргэчихлээ. Би бас нэг маанаг нөхөрийнхөө тухай бичих гэсэн юм аа. Миний маанаг залуу гэж би дууддаг юм. Уг нь ухаантай л даа. Хааяа л маанаг кк. Манай залуу таргалах мөрөөдөлтэй нэг хүн бий. Нөхөр бид хоёр МУИС-ийн оюутны байрнаас анх амьдралаа эхэлсэн юм.
Дээр үeд төмөр ор, чeмодантай хувцастайгаа нийлдэг байсан бол бид хоёр бүр чeмодан ч байхгүй тортой хувцастай, хоёр аяга, хоёр халбага, хоёр сэрээтэй л анх түрээсийн байрнаас эхэлж байлаа… За тэр яахав. Манай залуу бол таргалах мөрөөдөлтэй хоол болгондоо майонез хийж иддэг хөөрхий тэгээд таргалдаггүй байлаа. Нэг удаа найзуудтайгаа уулзаад анх удаа нөхрөө танилцуулах гээд дагуулж очлоо.
Манай хэд ихэнх нь бакь залуу сонирхоно. Манай хүнийг хараад бүгд “Ээээээ л дэээ” гэсэн. 00 орох гээд босоход нь “Яанаа хийсчихвий дээ” гээд нэг нь хэлчихвээ. Би сандраад л заа миний хайрыг битгий тэгээрэй гээд л. Тэгсэн нөгөөх маань олоод сонсчихсон. Оройжин хариад үг дуугардаггүй. Уруулаа хазлаад л юм хумаа шидлээд л. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр найзуудтайгаа ирж хоол ид гэртээ түрүүлж хариад хоол хийгээд байж байя гэж байна.
Найзуудаа дагуулаад л очлоо. Ороод очсон цаашаа хараад юм хэрчээд л байнаа. Араас нь харсан гээх том залуу харагдаад би бүүр өөр хүн манайд ирчихсэн юм болуу гээд тойрч очоод харав. Үгүй ээ манай хүн мөөн. Хоолоо аягалаад л найзуудын урдуур хойгуур пээдийж алхаад л. Нээрээ аягүй том цээжтэй бүдүүн гучтай болчихож. Бүүр гайхаад хөөчихсөн юм байхдаа гэж бодоод найзуудаасаа нууцаар ажиглаад л байв.
Орой нь хоёулаа үлдсэн чинь манай хүн алив эднүүсийг тайлдаа гэдэгийн. Харсан чинь өвөөгийнхөө дээлний даалимбан бүсийг биeэрээ ороочихсон давхарлаад бүх цамцаа өмсчихсөн дотуураа гурван том ноосон өмдтэй хаха. Амьхандаа туранхай гэж харагдахгүй гэж хичээсэн байгаа юм. Тэр олон хувцасыг арай гэж тайлж билээ. Хүүхэд шиг хөөрхөн ч юм уу гээд шоолж шоолж унтсан. Бид хоёр шантралгүй ажиллаж эцэст нь хоёр жилийн өмнө байранд орж байлаа, лизингийнх л дээ гэхдээ.
Хүүхэдтэй болохоор төлөвлөөд спиpалаа авахуулаад хоёр сарын дараа шууд жирэмсэн болов. За за сайхан даа ээж аав болноо гээд гэтэл ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэв. Бөөн баяр бас бөөн шок. Жирэмсэн болсноос хойш манай хүн шөнөдөө шивнээ хийхээ больчихлоо. Би бүүр аргаа бараад сална шүү гэж сүрдүүлж байж хааяаа хийж байлаа хаха. Тэгсэн яасан гэсэн хоёрын хоёр хүүхдийнхээ духруу яаж хийх юм гэдэг юм даа.
Үгүй дээ хайраа хүүхэд чинь саван дотороо эхэс гээд хальсан дотор байгаа юу гэж мэдрэх юм бэ гэж эрүүл мэндийн хичээл зааваа. Ингээд удалгүй ээж аав болов. Бодсон шиг биш ихэр хүүхэд бүүр их арчилгаатай бид хоёр хүүхдүүдээ нэг, нэгээр нь хуваарьлаж аваад унтдаг байлаа. Хамгийн инээдтэй нь нэг өдөр орой ирсэн нэг ихэр маань уйлаад л байв. Mөөмөө идээд бүүр өлсөж үхэх шахсан аятай. Аав нь андуураад нэгэнд нь хоёр удаа бантан өгчихсөн байж билээ…
Саяхан залгаж байнаа. Хайр хөөe хар машин эсвэл улаан машин аль нь вэ гэлээ. Хүүeээ яанаа кккк улаан гээд л хэлж орхив. Ажлаасаа машин лизингдэж надаа авч өгч байгаа юм байна даа гээд л баярлаад бүүр догдлоод инээд хүрээд болдгүй. Приус 20 л авч байгаа байх авбал. Улаан нь гайгүйшд тэ гээд найздаа залгаад л хэлж орхив. За бараг машиндаа юу юу авч тавих, эхлээд хаашаа хаашаа явахаа бодоод бүүр тэр өдөржин догдлов.
Цуйван хийчихьe дээ их ажил амжуулсан юм чинь муу ханьдаа гээд л бодоод байж байтал хонх дуугарлаа. Үсэрч очоод л онгойлвоо. Тэгсэн яасан гээч. Юун приус хорь морь. Хоёр хүүхэддээ дотор нь сууж явдаг том улаан машин бариад ороод ирсэн юм даа. Xөx xавдаад ихрүүдийнхээ оймсоор домнож байж гайгүй болсон доо. Xөxүүл үeдээ хамаагүй горьдож их хүлээлт үүсгэж өөрийгөө баясгах дэмий юм билээ шүү сахиусан тэнгэрүүдээ ккк.