“ИНЭЭСЭН БҮХЭН НАЙЗ БАЙДАГГҮЙ…” ӨГҮҮЛЛЭГ

“НАЙЗ” ӨГҮҮЛЛЭГ

Moogii Jambalsambuu

Эмэгтэй хүн амьдралыг хоёрхон замналаар туулдаг гэдэгтэй Туул аль хэдийн эвлэржээ. Түүний замнал нь амьдралын хүнд бэрхшээл жаргал зовлон бүхнийг үнэнчээр туулан давж ирсэн байтал түүний найз Цолмон хэмээх бүсгүй амьдралыг арай өөр өнцгөөр харан туулна. Туул хоёр хүүхэдтэй хороололд бэлэн хувцасны лангуу түрээслэж ажиллуудаг. Түүний нөхөр ихэвлэн хөдөөгүүр хэдэн сараар явдаг ажилтай. Харин Цолмон нь дөрвөн хүүхэдтэй нэг улсын эмнэлэгт сувилагчаар ажилладаг нөхөр нь хаа нэг хувиараа ажилладаг. Туул Цолмон хоёр бие биенийхээ нөхрүүдтэй харьцаад байдаггүй бараг танихгүй гэхэд болно. Тэд найзлаад таван жилийн нүүр үзжээ. Тэд 40 насыг зооглож яваа ч аль аль нь аятайхан бүсгүйчүүд. Цолмон нь байнга өсгийт өмсөн гоёж гоодон өөртөө цаг гаргаж чаддаг мундаг бүсгүй гэж Туул найзаараа бахархана.

Харин Туулын нөхөр хөдөө ажилладаг болохоор ажил гэр гээд өөртөө цаг гаргах нь тун цөөхөн байлаа. Цоомоо хааяа ирж шоудах санал тавихад Туул амжихгүй гэдгээ эвтэйхэн ойлгуулаад явуулна. Заримдаа шөнөөр найз нь халамцуухан залгаад дуудахад бас л татгалзана. Дараа нь ярихад нь найзыгаа арай их шоудаад байна уу гэхэд найз нь дургүйцээд байх шиг байхаар нь дахин үглэхээ болилоо. Гэхдээ Туулыг бодвол Цоомоо найз нөхөд ихтэй болохоор заримдаа аргагүй гэж бодно. Түүний нөхөр нь энэ байдалд нь дургүйцэж муудалцдаг гэдгийг ч мэдэж байлаа. Цоомоо царай муутай ч хамаагүй мөнгөтэй эрэгтэй хүнтэй танилцах хүсэлтэй. Харин Туулд энэ хүсэл нь таалагддаггүй байсан ч зөрүүд найздаа юм хэлдэггүй хэлсэн ч өөрийнхөөрөө л зүтгэнэ гэж мэдэж байв. Заримдаа нэг гайгүй залуу найзтайгаа байна хамт явъя гэсэн ч Туул аpxидан шоудахаас айн болгоомжилоод явахгүй аргалаад өнгөрөөнө. Сүүлд нь дуулахад өөр найзыгаа аваад явсан гэв.

Энэ утгаараа ч Цолмонгийн зүүх эдлэл өмсөж гоодох нь улам сайжирсаар, Туул ч өөртөө хамаагүй зүйлд оролцоод байдаггүй болохоор тоодоггүй байлаа. Хаа нэг Цоомоотойгоо хоол идэн ярьж суунгуутаа пивo шимэн ууна. Халаад ирэнгүүтээ найз залуу эд нар дуудна гэсэн ч Туул эсэргүүцэхээр болино. Цоомоо наанаа ил цагаахан ярьж хөөрөөд байдаг ч цаагуураа нэг юм нуугаад байдгийг Туул аль эрт анзаарсан ч тоодоггүй байлаа. Ер нь Туул шудрагадуу ч их хэнэггүй зантай. Заримдаа толгойнд орсон юмаа бодлогогүй шууд хэлж Цоомоог гомдоох үе ч гарна. Бие биенээ гомдоосон ч маргааш нь инээгээд ярьдаг найзууд. Нөхөр хөдөө ажиллахаар Туул хааяа ганцаардах нь үе ч байдаг байлаа. Тийм үедээ хаа нэг гарч найз нөхөдтэйгөө хоол идэн ярьж сууна. Нэг өдөр ажил тарах үеэр Цоомоо ирээд хоол идэнгээ нэг газар сууж жаал ярьж хөөрөлдөх үү гэхэд нь Туул ойрд уулзаагүй найзыгаа санасандаа ч юмуу эсвэл жаахан ганцаардаад байсандаа ч юмуу шууд зөвшөөрөөд нэг аятайхан газар олоод хоёул тухлан суулаа.

Хоол захиалангуутаа яаж зүгээр суухав гээд пиво ч захиалж хол ойрын хов ярин сууж байтал хоёр залуу шууд ширээг зүглэн ирээд мэндлээд суулаа. Цоомоогийн найзууд гэнэ. Мэдээж Туулыг дургүйцэх байх гээд хэлэлгүй шууд хаягаа мессенжирээр илгээсэн байлаа. Туул ер нь танихгүй хүмүүсийн дэргэд чөлөөтэй байгаад байдагүй нэгэн. Туул ч биеэ цэгнэж болгоомжилоод гэртээ харихаа түрүүнээс хойш Цоомоод сануулсаар харин нөгөөх нь авч хэлэлцэж байгаа юм алга. Туул ч хөөрхөн халж cогтсон байлаа. Зоогийн газар нь хаах болоход нэг нь гадаа машин нь жолоочтойгоо хүлээж байгаа хүргээд өгнө гэв. Гарахад бийлэгжүү гэдэг нь тодорхой Ланд 200 зогсож байлаа. Цоомоогийн сонирхолдоо гэсэн шүү юм бодоод хүргүүлэхээр бүгд суув. Гэвч өөр газар байгаа гээд эсэргүүцээд ч нэмэр болсонгүй дагаад явлаа. Дотроо нэмж уухгүйг өөрөө өөртөө андгайлаад сууж байв. Мөнгөтэй хүмүүсийн ордог бололтой тансаг зэрэглэлийн Туулын орж үзээгүй газар оров. Цоомоо харин өмнө энэ хүмүүстэй орж байсан гэнэ.

Арай бийлэгжүү эр нь Цоомоогийн найз гэж Туул ойлголоо. Нөгөө нь Туулруу ханд өгсөн аятай байсан ч мэдээгүй царайлан өнгөрөөж яаж бас муухай аашлаад байх уу гээд аар саархан ярьж хөөрч суув. Тэд шууд виcки захиалах саналаа бүсгүйчүүдээс асуухад Цоомоо зөвшөөрч Туул дагалаа. Туул эхнийхийг нь нь уучихаад дараагийнх нь аргалаад асгахаа бодож суув. Эхний хундагыг мөстэй уухдаа бөөлжих гээд байна гэсэн шалтгаанаар маш удаан уулаа. Цоомоо нь харцаараа хурдан уухыг шаардсан ч тоосонгүй. Цоомоо хоёулаа 00 оръё гэхэд нь хамт ороод ирэхэд хундагнуудад дахин хийсэн байлаа. Туул яаж асгахаа бодож байтал тэд тулгаад л шууд ууцгаана шүү гэж шахахаар нь Туул тавьж ууна гээд дургүйцлээ. Тэд ч нэг их юм ярьсангүй харин заавал ууна шүү гээд ам өчиг авлаа. Ашгүй хажууд суусан залуу 00 орох хооронд нөгөө хоёрыг өөр тийш нь анхааралыг сарниулан асгаж амжив. Дахиад нэмж хийхэд нь Туул тасарсан царай гаргахгүй бол гэж бодонгоо ширээгээ дэрлэн хэвтэв.

Цоомоо хөөе Туулаа гээд угзарсан ч Туул сонсоогүй царайллаа. Гэтэл итгэсэн найз бүсгүйн амнаас нь юу гарах нь тэр вэ бурхан минь… -Одоо наад чинь тасарчихсан байна угаасаа ууж чаддаггүй юм гэхэд нөгөө бийлэгжүү залуу нь нөгөө залуу руу хандан: -Би чамд гэж л ноoгүй хүүхэн 200 мянгад авч өгч байна шүү тэгээд бас буудлын чинь мөнгө хэмээн маасайн инээгээд Цоомоо руу хандан дансаа дээрийн чинь найз хүүхний чинь мөнгөтэй нийлүүлээд 500 мянгыг хийчихье гэв. Цоомоо өөр бас олон найз гайгүй хүүхнүүд байгаа шүү гэж эрхлэнгүй хэлэх нь тэр. Цоомоогийн гоёл тэр тансаглал найз хүүхнүүдээ зарж олдог юм уу гэж Туул бодоод аpxи гарч эрүүл болох шиг болж айдас нөмрөв. Тэндээс бушуухан гарч такси барин хариад тэр шөнө унтаж чадалгүй нойр нь хулжив. Энэ олон жил найзлахдаа найзыгаа таниагүй найзалсандаа Туул бухимдсан ч найзынхаа тансаглалд биеэ золиослоогүйдээ тайвширч байлаа. Хоёр жилийн өмнө Цоомоогийн төрсөн өдөрт ирсэн арав гаруй сайхан найз хүүхнүүдийнх нь хэн нь найзынхаа мэхэнд орсон бол гэхээс Туулын жихүүдэс хүрсэн ч Цоомоод өөрт нь юу ч хэлэлгүй түүнээс алгуур хөндийрч чадсан юм. НАЙЗ-(өгүүллэг)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!