MngNews

“ХАЯАД ЯВСАН БОЛ ГЯЛАЛЗАЖ АМЬДРАХГҮЙ ДЭЭ ХАНЬ МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“ХАЯАД ЯВСАН БОЛ ГЯЛАЛЗАЖ АМЬДРАХГҮЙ ДЭЭ ХАНЬ МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Тэр бид хоёр гэр бүл болоод 9 жил болсон юм. Ёстой л юугаа ч мэдэхгүй хүүхэд байхдаа нэгнийгээ дагаж нэг нь дагаж анх хадмынхаа хаалгыг татаж байлаа. Бид хүүхдийн зусланд танилцаж дараа нь хамтдаа байхын тулд сургуулиа сольж нэг дүүрэгт нэг сургуульд хамт явж эхэлсэн. Шуналтай бас халуун ч байж цаашлаад хамт байх гэж бүр их сургуульдаа нэг сургуульд өөр өөр тэнхимд элссэн. Хаашаа ч явсан нэг нэгэнгүйгээр явдаггүй үргэлж цугтаа явдаг байсан учраас хүмүүс бүр хосууд биш та хоёр ах дүү юу гэж асуудаг байлаа. 3-р дамжааны төгсгөлд би гэдсэндээ хүүгээ олж бид шууд л анхны хүүгээ хэн гэж нэрлэхээ шууд д яриад шийдэж байлаа. Үнэхээр халамжтай бас мундаг аав байдаг байлаа. Бид хүүгээ хоёр нас хүрсэний дараа хамтдаа бизнес эхлүүлж яг ижил зүтгэж адилхан сэтгэлээ зовоож хэндээ ч хүнд ачаа үүрүүлэхгүй хамт зүтгэсээр энэ амьдралаа босгож ирсэн. Халаасны өрөөнөөс эхэлсэн бидний амьдрал 6 жилийн дараа шинэхэн байрны түлхүүрээ бариад инээгээд явахад хүргэсэн.

Бүх зүйл гайхалтай сайхан л үргэлжилнэ гэж бодож явсан. Нэг л өглөө нөхрийнхөө хүзүүг улаан эрээн болсон байхыг олж харсан. Тайлбар сонсох илүүц байсан учраас би шууд л хүүгээ аваад явсан. Миний хойноос хичнээн их залгаж ирж уучлалт гуйсан ч хүлээж авахгүй яг 8 сар болсон. Би ганцаараа байж үзэг, зугаа цэнгэл мэдрэг үрж харамсаж бас гэр бүлийн үнэ цэнээ мэдрэг гэж орхисон юм. 8 сарын дараа би очсон. Гэр бүлийн амьдрал маань улам бат бөх болсон мэт сайхан л байлаа. Бизнес маань хүнд үе дээрээ байсан учир би өөрийгөө ч анхаарах сөхөөгүй дахин хүүхэдтэй болъё гэсэн үгийг нь ч тоохгүй зүтгэсээр байлаа. Ингэж явсаар нэг өдөр манай хаалгыг нэг эмэгтэй тогших үед сая ухаан орсон. Нөхөртэй маань яваад нэг жил гаран болж байна. Гэдсэндээ хүүхдийг нь тээж байгаа. Нэг нэгэндээ хайртай гэж хэлэв. Ухаан балартаад… Нөхрийгөө дуудаж ирүүлэв. Тэр эмэгтэйг үгүйсгэхгүй бүр сална холдно ч гэж хэлсэнгүй. Би дотроо уйлж хашгирч байсан ч нүүрэн дээрээ өөрөө сонголтоо хий дээ гэж хэлсэн. Хамгийн аймшигтай нь 7 настай хүүгээ орхиод явсандаа нөхөр маань.

Тэр эмэгтэйд хайртай болсон гэсэн үгийг өөрөө амаараа хэлсэн. Ингээд бидний амьдрал дуусав. Гэрлэлтээ цуцлуулж ганц бие ээж боллоо. Би хүүтэйгээ уулзахыг нь хориглож дахин эргэж буцахгүй байхыг маш чангаар сануулсан. Нэг ч удаа ямар нэг шалтгаанаар эргэж холбоо барьвал би зүгээр өнгөрөөхгүй шүү гэж хэлсэн. Хүүтэйгээ нууцаар сургууль дээр нь уулзсаар байсан тул хүүгээ өөр сургуульд өглөө. Ингэж нэг бүр холдож амжив. Ор тас холбоогүй болсоноос хойш хоёр жилийн дараа үе үе залгаж шөнө залгаж, гэрийн гадаа үзэгдэх болов. Би тааралдахгүйг хичээж улам л цаашласаар байсан. Утсаар залгаж мессеж бичиж, гэрийн гадаа хонож хүлээж ганц зүйл хэлье гэж шалах болов. Буруу харсан л бол тэр чигтээ явах хэрэгтэй гэж би бодсон учир ганц ч боломж олгоогүй. Тэр хүн явсанаас хойш яг 3 жил 9 сарын дараа буюу өнгөрсөн сард надруу цагдаагийн газраас ярьсан. Та яаралтай хүрээд ирнэ үү гэхэд гайхсандаа огт өөр зүйл бодоод очсон. Хүүгийн минь аавын цогцосыг таниулах гэж дууджээ. Мөн байсан. Хөв хөх өнгөтэй нүүр нүдгүй зодуулж танигдахын аргагүй болсон хүүгийн минь аав. Намайг орхиод өөр амьдрал сонгоод одсон миний нөхөр мөн байсан.

Нас барах хүртлээ амьдарч байсан нийтийн байранд нь очиж юмыг нь авахаар очоод нулимсаа барьж дийлээгүй. Нэг матрас, нэг сандал, нэг аяга, нэг халбага, нэг хөнжил ч гэж хэлэхэд хэцүү даавуу гялгар ууттай хувцас нь л угтсан. Ханан дээр нь дүүрэн миний хүүгийн зураг өлгөөстэй. Надад зориулж бичсэн 12 хуудастай дэвтэр дээрх захианууд. Aмиa xоpлохоор бэлдэж байсныг нь захиан дээрээс нь ойлгосон. Хоол ундны юм тэнд юу ч байгаагүй хогын саванд нь элэгний нухашны шар уутнууд л зөндөө байсан. Би итгэхийг хүсээгүй. Яагаад. Ингэж амьдрах гэж намайг орхисон юм гэж үү ингэж явах гэж хүүгээсээ нүүр буруулсан юм гэж үү ийм байдалтай байх гэж хамт босгосон амьдралаа дурсамжаа орхисон юм гэж үү ? гэж асуумаар санагдаж дотор харанхуйлж цурхиртал уйлсан. Тэр эмэгтэй хамт байж эхлээд л хэдхэн сарын дараа хүүхэд нь хуучин найз залуугийнх нь болж таараад мөр мөрөө хөөсөн байсан. Хуучин найз залуутайгаа нийлж хүүхдээ ч төрүүлж аз жаргалтай яваа гэсэн. Харин миний амьдрал. Хүүгийн минь аав. Хийсэн алдааныхаа эзэн байх гэж эхлүүлсэн амьдралаа орхиж дараа нь… Холдож явсан бол гялалзаж амьдрахгүй дээ чи минь. Хаяад явсан бол мандаж явахгүй дээ хань минь. Ингэж амьдрах гэж чи бүтэн амьдралаа орхисон гэж үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!