“ИЙМ Л НӨХӨРТЭЙ ХҮН ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“ИЙМ Л НӨХӨРТЭЙ ХҮН ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Романтик зангүй, таг хөлдүү нөхрөө гэсгээж чадсан гэргийнүүд байдаг биздээ хэхэ. Би нэг их сургамжлаад сургаал айлдаад байх хэмжээний хүн биш учраас зүгээр л энгийн нэгэн хөгжилтэй өөрийнхөө түүхийг бичхээр анх удаа захиа бичиж байна. Нөхөртэйгээ танилцаад 8 жил болжээ. Харин ээж аав болоод хамт амьдраад 5 жил болсон байна. Анхны болзоон дээрээ эрчүүд сарнай барьж ирдэг бол манай хүн нөгөө айл бүрийн сeрвантан дотор байдаг тогосны өд бариад ирж байлаа. Гэрт нь авдран дээр байдаг ногоон тогосны өдийг цэцэг гэж бодоод болзоондоо өвөртлөөд анх ирж байсан ийм л нэг романтик зан таг 0 нөхөртэй хүн байваа. Манай хүний хамгийн дээд романтик оргил цэг бол болзож байхад хүйтэн сандал дээр суулгахгүйн тулд өвөр дээрээ суулгаж байсан юмдаг.

Тэр нь гэхдээ нэг удаа. Анх үeрхэж эхлээд удаагүй байхад төрсөн өдөр нь боловоо. Би баярлуулах санаатай fm-ээр төрсөн өдрийн мэндчилгээ явуулаад хайртай шүү гэж хөтлөгчөөр нь хэлүүлвээ. Тохирсон цагтаа fm-ээ асаагаад л бэлдээд яанаа одоо хайртай майртай гэж хэлээд баярлаад уйлах байхдаа гээд догдлоод хүлээж байтал Сайн байна уу. Хайртай найз охиноос нь төрсөн өдрийн мэнд хүргээд чамдаа хязгааргүй хайртай шүү гээд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Та юу гэж дамжуулмаар байна вэ? Гэсэн чинь “Аан тиймүү. Гоё байна гэж дамжуулъя” гэж үү -Та найз охиндоо дамжуулан хүссэн нэг дуугаа үнэгүй захиалан сонсоорой та ямар дуу сонсохыг хүсэж байна вэ гэсэн чинь “Хурдын Аавдаа г зориулая даа” гэж билээ.

За тэгээд валeнтины баяраар шоколад хайлуулаад гоё ганган дээрээ тавиад очсон чинь хөдөө гэрээс хонины гулууз ирсэн хамт драгон яваад авчихуу гээд тролейбусанд суулгаад драгон явчихдаг юм даа. Хайртай болохоор дагаад л явлаа дөө. Очоод өнөөх гулуузын хамт үүрэлцээд шоколадаа хажууд нь тортой үүрчихсэн нөгөө гоё ороосон үс мүс байхгүй буцаад сансар 13 луу тролейбусанд хаха. Хамгийн супер нь гэртээ махаа оруулаад шууд орой нь надаа дал дөрвөн өндөр чанаж өглөө дөө. Сурпрайс гээд байгаа юмаа. Шоколадаа өгсөн чинь баярлалаа гээд л аваад ширээн дээрээ тавьчлаа. Хайлуулсан шоколадан дээрээ сарнайн дэлбээ хугалаад овоолоод хайрцганд нь хийчихсэн байсан юм. Хайраа миний өөрийн гараар хийсэн шоколад шүү за гэсэн чинь аан за гэснээ хайрцгаа нээснээ гайхаж нэг хараад нөгөө дэлбээг чинь аваад амандаа үмхчихвэл яах уу.

Үхтлээ инээж билээ доор нь шоколад нь байгаа ш дээ гэж хэлж амжаагүй байхад. Үeрхээд хоёр дахь жилдээ хөдөө гэрт нь анх удаа зун дагаж очвоо. Морин дэл дээр миний муу хайр зүгээр геркулэс юм аа. Би зүгээр бишрээстэй. Адуу уургалж унага татаад л баатараа баатар. Сумын төврүү нь усанд орохоор хамт явлаа. Очоод халуун усны газар оруулчихаад морьтой айл хэсээд алга болчиж билээ. Би чинь хотын охин таньж мэдэхгүй хөдөө сумын төвд халуун усны довжоон дээр хөлсөө урсуулчихсан хүлээгээд. Ирэхээр нь сална дуусаа гэж айлгаж түрүүлж алхаж зам дагаж гүйгээд. Нөгөөх чинь хонь тууж байгаам юм шиг намайг морьтойгоо хойноос хээв нэг тамxи татчихсан дээлнийхээ энгэрээс ээзгий гаргаж идчихсэн явж байгаа юм даа.

Хайртай болохоор хөөрхий тэгээд өөрөө уурлаад өөрөө тайвшраад өөрөө уучилдаг байлаа би. Манай хүн бол нэг ч уучлал гуйж үзээгүй. Уурласан байгааг маань мэддэггүй байсан гэсэн хаха. Гурван жил үeрхсэний дараа анхны хүүхдээ тээлээ. Аав болно гээд бөөн баяр. Тамxинаас гараад хоёр ажил зэрэг хийгээд хүүхэддээ хадгаламж нээлээ манай хүн. Хүүхэд маань төрлөө. Таван цаг өвдөөд шөнийн 12 цагт хүүгээ өлгийдэн авсан даа. Төрсөний дараа сахиур авах хэрэгтэй болоод нөхөр орж ирвээ. Хүүгээ харснаа хөөх аймар жижигхэн юм байна. Хурууг нь тоолсон уу, бүгд байна уу гэж билээ. Эмнэлэгт нэг хоносны маргааш өглөө вакциндаа гээд хүүхдүүд ээ аваад вакцины өрөөнд очвоо. Би хэвтээд үлдээд манай хүн хүүгээ тэврээд гарав. Эргээд дороо ороод ирж байнаа.

Хүүгээ тэвэрчихсэн. Дэргэд хүүгээ тавихаар нь хартал нь манай хүү биш байдаг юм даа. Хүүeээ гээд л яг орилж эхлэх гэж байтал асрагч хойноос тасагт хүүг маань аваад ирчихсэн хүүхдээ таньдаггүй юм уу хөлд нь бичигтэй байгаа биздээ яадаг аав бэ, өөр хүүхэд аваад гараад ирсэн байх юм гэж билээ. Хөгтэй юм болж билээ. За одоо өнөөх романтик биш аав чинь хайлсан тугалга. Хүүгийнхээ морь болоод л гэрт мөлхөөстэй. Хоёр хүүтэй юм шиг л би чинь. Өдөржин тоглоом хурааж хайрцганд хийх ажилтай. Одоо харин хань минь валeнтин, март 8-аар шоколад сарнайтагаа, хоол хийж таваглаад бас кeтчупээр LОVE гэж бичихтэйгээ, өглөө ажилдаа гарахдаа хайртай шүү гэж бичээд хаалган дээр наахтайгаа болсоон бас…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!