“ИЙМЭРХҮҮ Л ГЭРЛЭХ САНАЛ АВЧ БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ИЙМЭРХҮҮ Л ГЭРЛЭХ САНАЛ АВЧ БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Анхны юм бүхэн сайхан байдаг шиг би ч бас бичмээр санагдлаа. За тэр нэгэн жил мянган харын сургуульд нэгдүгээр курсд орж байлаа. Анх учраа мэдэхгүй охин нэг бов бор залууг хараад зог тусав. Гол нь анхны харцаар дурлахдаа биш нэрийг нь ч мэдэхгүй залуу надад нэг их таньдаг хүн шиг нэг л дотно санагдсан юм. Эхний хичээлийн лекц орж байх хооронд нэг багш ангид орж ирээд одоо завсарлаад хичээлийн шинэ жилийн нээллтэй, анги ангийнхаа лозонгын хажууд очоод зогсоорой л гэлээ.

Нээлт ч боллоо нөгөө бов бор хүү манай ангийнх болж таарав. Нээх сонин таньдаг хүн шиг санагдсан хэвээрээ. Тэр хүү нээлтэн дээр намайг хараад байнаа. Надад дурласан нь ч илт. За тэгээд л энэ явдлаас л бүх зүйл эхэлсэн дээ. Өдөр хоног урссаар тэр миний хойноос гүйхийг үзүүлж өгсөөн. Надад бол ядаргаатай бүр тоож ч хардаггүй байсан юм. Бүр өдөр бүр араас дагаастай, би ч залхсан дөө. Чи яваад өгөөч гээд л уйлж нэг гуйна, учирлаж нэг хэлнэ. Сүүлдээ зугтана. За ингэж явсаар гуравдугаар курст ордог жилээ өвөл нь би эмнэлэгт хэвтвээ.

Тэгсэн өнөөх чинь аль эмнэлэгт хэвтэж байгааг минь яаж ч мэдсэн юм бүү мэд. Эргэлтээр ирж байнаа. Тэгээд надад -Чи дэвтэрнүүдээ өгчих, би хичээлүүдийг чинь нөхөөд өгнө л гэнэ. Би ч дэвтэр энээ тэрээ өгөөгүй явуулчихлаа. За тэгээд 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Эмнэлэгээс гараад хичээлдээ очлоо шууд номын сан орсон. Тэгтэл өнөөх чинь ангийн охидын хойно нь сууж байнаа. Би ч ангийнхаа охид дээр очиж суугаад юм хум яриад байж байтал нөгөөх чинь хойноос надаас юм асуугаад л байна. Би ч сонсоогүй юм шиг л байж байтал, үнэндээ сонсоогүй ээ.

Нэг харсан хажууд ирчихсэн гартаа 12 ширхэг 96 хуудастай дэвтэр бариад сууж байсан ширээн дээр минь пис пас хийтэл шидсэнээ. “ЧИ ЕР НЬ НАДТАЙ СУУХ ЮМ УУ ҮГҮЙ ЮМУУ” гэсэн юм даа. Би ч ум хумгүй ичсэндээ гараад явсан. Юу гэнэ үү, юу гэнэ вэ гээд л гарч бухимдах ичих зэрэгцсэн хүн байж билээ. Одоо бодохоор инээдтэй үерхээ ч үгүй байж. Тоохгүй байхад сайн дураараа миний хойноос гүйж, бас хичээлийн 12 ширхэг 96 хуудастай шинэ дэвтэр өөрөө л сайн дураараа авчихаад ямар сонин амьтан бэ гэж бодож билээ. Би ийм л сонин байдлаар гэрлэх санал авч байсан хүн дээ. Та хэд суусан болов уу, яасан бол л гэж хүлээж байгаа биз. Мэдээж бид хоёр суусаан…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!