“З ЖИЛИЙН ДАРАА СОЛОНГОСООС ИРТЭЛ ЖИРЭМСЭН ЭХНЭР, ТАНИХГҮЙ ЗАЛУУ УГТСАН…”
“З ЖИЛИЙН ДАРАА СОЛОНГОСООС ИРТЭЛ ЖИРЭМСЭН ЭХНЭР, ТАНИХГҮЙ ЗАЛУУ УГТСАН…”
Хүндхэн ч гэхүү, хүн итгэмээргүй ч гэхүү нэг явдал тохиолдсон юм. Надад хажиг зожиг нь дэндсэн хүнтэй суу гэхээр толгой сэгсэрдэг хоёр найз байдаг юм л даа. Хоёулаа гуч гарчихсан бас дээрээс нь цэвэр цэмцгэр сэжигч гэж туйлгүй. Залууг нь Д, эмэгтэйг нь Ц гэдэг. Д бол нөхрийн маань ёстой өвөр түрийндээ орж өссөн үерхэлдээ үнэнч багын найз нь гэж байгаа, одоо бол гэр бүлийн маань найз.
Ц бол хөрш зэргэлдээ нэг орцонд өссөн унаган багын найз минь байгаа юм. Ёстой нэг итгэл даадаг, асаалттай танк шиг ард минь найдвартай байдаг гэхүү дээ. Ц-гийнхнийг бол манай орц төдийгүй байрныхан андахгүй.
Сардаа нэгээс хоёр удаа найдвартай самраж өгнөдөө. Социализмын үед баригдсан зузаан ханыг нэвтлээд ороод ирэхнүү гэлтэй юм авж шидлэх хэрэлдэх агсан тавих эмэгтэй хүний орилох хүүхдүүдийн уйлаан сонсогддог байсандаа.
Аав ээж маань орж салгана цагдаа нар бараг төвөгшөөгөөд ирэхгүй, аргагүй ш дээ ээж нь ганц хоёр хоноод л гаргаад ирдэг байлаа. Ээж нь группт байдаг ганц ажил хийж мөнгө олдог хүн аав нь л л байсан юм уу даа. За ээлжит самууны дараа бол Ц-гийн аав шг сайн хүн байхгүй ээ байрны хүүхдүүдэд чихэр тараагаад л ээж нь зайлуул хар шилнээс салахгүй.
Дээрээс нь өвөө нь гэж балай хөгшин найзыг минь илж таалаад салахгүй, тэр үед хүүхэд байсан болохоор сайн ойлгодоггүй байж. Найз маань хурдхан том болоод энэ тамаас явна гэж дандаа ярина. Хичээлдээ үнэхээр толгой цохидог мундаг охин байсан. Нээрээ ч их сургуулид ороод л шууд гэрээсээ явж байр хөлсөлж амьдарч эхэлсэн дээ.
Гэрээсээ сохор зоос ч авдаггүй бүх зүйлээ өөрөө л болгодог хийж үзээгүй ажил ч гэж байхгүй. Ардаас нь гүйдэг залуус вагон вагоноороо надаас хүртэл найзыгаа танилцуулчих гэсэн хүмүүс санхүү өгье гэсэн хүмүүс зөндөө л байсан. Найз маань үнэхээр хөөрхөн бүсгүй л дээ. Гэхдээ өөрөө бол эр хүнийг үзэн ядах сэтгэл бүр хоногшчихсон юм шиг л шууд зугтаагаад нүүр өгдөггүй байлаа.
Сургуулиа төгсөхийн өмнөхөн ангийнх нь залуу дөрвөн жил араас нь гүйсээр байгаад найзалваа. Ёстой хүний хайлган байсандаа, найзынхаа тийм аз жаргалтай байхыг урьд нь хэзээ ч харж байсангүй удалгүй нэг гэрт орлоо жирэмсэн ч боллоо.
Бурхан найзаар маань тоглож ханаагүй бололтой, согтуу жолоочийн машинд дайруулаад найз залуу нь газар дээрээ амь алдлаа найз маань сэтгэл санааны гүн шоконд орж зургаан сартай хүүхдээ алдсандаа.
Хамгийн аймар нь дахиж хүүхэд олох боломжгүй гэсэн хариу байлаа. Тэр цагаас хойш инээж байхыг нь харж байсангүй, удалгүй найз маань англи герман хэлтэй учир Герман луу магистерт сурахаар хоёр жил гаруй явчихаад ирснээс хойш бүүр сонин болоод ирсэн. Нэг л зожиг надаас өөр хүнтэй нээх ярихгүй аав ээж хоёр нь өөд болоод ганц дүү нь гадаадад гараад тэндээ шингээд сураг алдарсан.
Найз маань ажилдаа үнэхээр сэтгэлээсээ ханддаг болоод ч төсөл гадны хөрөнгө оруулттай компаниуд урьж залаастай. Ажлынхан нь мөсөн хатагтай гэж дууддаг байсан гэсэн, хүн харахад нэг л аймар хүйтэн царайтай ажлын шаардлага өндөртөй байсан юм байх.
Ямар сайндаа л ажлын хоёр хүүхэн нь энэ мөс шиг царайтай хүүхэн дандаа л ажил голж байх юм гэсэн чинь нөгөөдөх нь хүүхэд гаргаж үзээгүй хүүхний хэл нь хүртэл хар байдаг юм гэсэн гээд гээд надад уйлаад л ярьж билээ.
…За Д бол бүр аймаар хойд аавын гарт өссөн, олон дүүтэй өвлийн хүйтэнд чармай нvцгэн хөөгдөөд л гардаг байсан гэсэн. Ээжийгээ хэдэн дүүгээ бодоод гүрийж эрийн шийр зааж өссөн нэгэн. Олон дүүтэй болохоор аливаад хариуцлагатай сэтгэлээсээ хандана. Нэг дүү нь 16 настайдаа хүүхэд гаргасан гэсэн.
Эмэгтэй хүний зовлон ойлгоно. /Би ер нь Монголд гэр бүлийн xvчирхийлэл байдаггүй л гэж боддог байсан юм. Аав ээж маань гар хүрэх нь битгий хэл муухай ч харж байгаагүй болохоор/ Чармайсаар ШУТИС төгсөөд Солонгосруу гэрээгээр явлаа. Хар багаасаа хайртай байсан бүсгүйдээ гэрлэж барина гэж амлаад өөрөөсөө харамлан байж цалингаа явуулдаг байсан гэсэн.
Гагнуур сураад цалин сайн авдаг байсан юм билээ. Гурван жил болоод байр ч авлаа. Тэгээд за одоо л Монголдоо сайхан амьдарнадаа гээд ирсэн чинь шал танихгүй залуу, жирэмсэн хүүхэн угтсан гэж байгаа. Тэгсэн найз хүүхэн нь явуулсан мөнгөөр нь тансаглаад өөр хүнтэй суучихсан байгаа юм. Ганц ч үг хэлээгүй дахиж харьцаагүй гэсэн.
Олон хүмүүс манай нөхөр хүртэл зад заргалдаад байраа ядаж авчихгүй гэхээр “Тогоон чинээ гэдэстэй хүнийг би яаж гудманд гаргахав хүүхдэд ямар буруу байхав хажууд нь байж чадаагүй миний л буруу” гээд өнгөрсөн гэсэн.
Удалгүй гэрээгээ сунгаж Солонгост ажиллаж ирээд тэнд сурж мэдсэнээ ашиглаад бизнес хийгээд тэр нь тун амжилттай яваа. Гэрт нь би нэг удаа л очиж үзсээн за бараг худалч хүнд нэг ширхэг тоосч хараагүй бараг уусан аягаа шууд дор нь авч угаагаад л хэн ч ганц бие залуу гэмээргүй гял цал дэгжин хувцаслана.
Мэдээж мөнгөтэй ганц бие залууг хүүхнүүд их сонирхиноо, даанч хэд уулзаад л больчихно. Зарим хүүхнүүд хэтэрхий мөнгө харах юм хайртай хүндээ бол зориулна ш дээ над шиг хажиг зожиг хэр баргийн юм сэтгэлд нь таарахгүй хүн айлын охиныг зовоогоод яахав ер нь ганцаар туулна гээд шийдчихсэн байгаа гээд бид хоёрт ярина…
За нөхөр бид хоёр зээл мээл лизинг мизинг оролцуулаад байр авлаа. Найз нараа уриад л бяцхан шинэ гэрийн найр хийлээ. Ц, Д хоёр маань ч ирлээ. Сургаар л бие биенийгээ мэдэхээс биш танихгүй. Бусад найзууд маань бага насны 2-3 хүүхэдтэй. Гэтэл зөв зүгээр гүйж явсан хүү маань гэнэт таталт өгөөд бөөлжөөд өндөр халуурч эхэллээ. Тэр үеэс хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн юм даа.
…Улсын хувийн зөндөө л эмнэлэгүүдээр явсаан даанч онош нь тодорч өгөхгүй эмчилгээ хийлгэвэл бүүр дордоод нөхөр бид хоёр жаахан л холдвол бахирч өгнө. Ээлжлээд тэврээд тухтай унтах хооллох цаашаа.
Гурав хоноод Ц, Д хоёр маань эргэж ирлээ охиныг маань дагуулчихсан. Зарим тоо бодох дуртай хүмүүст хэлэхэд би нөхөртөйгөө 24 настай байхад танилцаж 25-тайдаа анхны хүүгээ гаргасан шүү. Аймаар өрөвдөлтөй харагдсан юм шиг байна лээ
Аргагүйшдээ ор хүрэлцэхгүй коридорт шалан дээр. Д нөхөрт за ер нь онош нь тодрохгүй бол Хятад руу яв, манай дүү тэнд байгаа зардал мөнгийг нь найз нь болгоё бас энэ байранд чинь их учир бнаа найз аргалуулнаа гэсэн гэсэн. Нээрээ охин маань тэр хоёрыг заавал хоёр талдаа унтуулах гээд баллаж өгдөг байсан гэсэн. Тухайн үед хүү маань долоотой охин маань тавтай байсан байх. Эргэж ирэхэд ахыгаа дийлж санаа нь амардаг хүүхэд өмөлзөөд нөхөр бид хоёр зомби цаашаа байсан байх.
Бидэн гурав юмаа хөөцөөлдөөд л шууд Хятад нислээ. Д, Ц хоёр маань охиныг минь хараад үлдлээ. Аав минь насан өөд болоод ээж минь бие муутай хадмууд маань хол хөдөө өөр харчих хүн байхгүй байсан юм л даа. Охин маань Д, Ц хоёроос салдаггүй тэнд нэг ах байна гээд уйлаад болохгүй болохоор мань хоёр аргаа бараад нэг лам дуудаж.
Мөнгөө хурааж хурааж яг нүүж орохын өмнө нас барсан эрэгтэй хүний сүнс байрандаа хорогдсон байна гэсэн гэсэн. Бөө лам дуудаад л бөөн юм болсон юм байх. Би болбоос тийм юманд үнэн сүжиггүй хар зориг бүхнийг ялнаа гээл явж байдаг хүн л дээ. Нээрээн лам хар ирээд явснаас хойш хүү маань өдрөөс өдөрт сайжраад л ирлээ. За тэр яахав охин тэр гурвын амьдрал.
…Ц, Д хоёр маань охиныг дагуулж эргэж ирсний дараа одоо л хоёулаа найзууддаа туслахгүй бол хэзээ туслахав гээд хуралдаж хуваарь гаргасан гэж байгаа, ээлжилж цэцэрлэгт хүргэж авах гэр орны ажил хүнсээ цуглуулах гээд.
Хамгийн гол нь хоорондоо утасны дугаараа солилцсон байгаа юм. Ц-гийн утас бол маш нууц шүү дээ. Би нэг залууд зааж өгөөд эгээтэй л эрлэгтэйгээ учирчихаагүй. Аан бас мөнгөө хоёр талаасаа яг адилхан гаргаад Ц өдөр болгон санхүүгийн тайлан гаргадаг байсан байгаа юм.
Надад бол үнэн залхуутай сонсогдож байгаа байхгүй юу. Ингээд л манай гурвын нэг дээвэр доорх хамтын амьдрал эхэлжээ. Эхлээд дээр хэлсэнчлэн охин заавал хоёр талдаа унтуулах гээд л. Танихгүй хүмүүс бие биенийхээ дэргэд унтах аймар хэцүү хурдхан л гэртээ харьж дураараа тарвалзах юмсан гэж бодогдоод л гэр лүүгээ гүйчмээр байдаг бсан гэсэн.
Охин маань үгэнд маш сайн ордог хаашаа л явна дагаад бүлтэлзээд өрөвдмөөр. Би ирээд үнэхээр охиноо хараад гайхсан шүү өглөө өчнөөн дуудуулж босдог хүүхэд ганц дуудахад год үсрээд л босоод ирдэг хувцас ном тоглоомоо яс хураадаг англи германаар ойр зуур уншаад ганц хоёр үг мэддэг гутлаа хүртэл хөөрхөн тослоод хувцасаа индүүдээд сурчихсан байж байсан.
Ц эгч дандаа англи герман хэл дээр ном уншиж теливиз үздэг надад зааж өгдөг Д ах гутлаа тослох хувцасаа индүүдхийг хийлгэдэг байсан гэнээ. Тэр хоёр хүүхэд өсгөж үзээгүй болохгүй хүүхэд гэж гололгүй хийлгүүлээд л байсан юм шиг байна лээ.
Одоо бол ахыгаа журамлана ш дээ. Бас намайгаа бас хурган голоод байнаа Д ах Ц эгч хоёр аймар гоё хоол хийж өгдөг манай хоёр бол орон орны хоолыг бас л хашраана л даа. Та намайг унтахын өмнө үлгэрийн ном уншиж өгсөнгүй гээд л. Тэр хоёр хүүхэдтэй болвол тэгнэ ингэнэ гэсэн бүх л мөрөөдлөө охинд маань зориулсан юм шиг байгаа юм.
Хэн эрт тарсан нь охиныг маань аваад гурвуулаа амралтын өдрүүдээр заавал үзвэр үйлчилгээний газруудаар явах юмуу лагер дээр очиж парти хийдэг байсан гэсэн. Ер нь үлгэр дууриалал гэдэг зүйл хамгийн чухал юм шиг бна лээ. Хүү маань ч сайжирч сар болоогүй байхдаа Монголоо зорилоо доо. Бид гурвыг ирэхэд Ц, Д хоёр баярлаад байгаа ч юм шиг дурамчхан ч юм шиг нэг л сонин угтлаа.
За бүх юм байрандаа эргээд очсон нь ойлгомжтой. Хэд хоног амьдрал хэвийн үргэлжилсээр. Тэр хоёр ажиг сураг алгаа. Гэтэл Ц маань дандаа адал явдалтай явдаг хүн чинь ажлынхантайгаа зугаалгаар явж байгаад хаднаас халтирч унаад гипстэй манайд хэд хоновоо.
Угаасаа эмнэлэгт удаан хэвтэх дургүй гэж жигтэйхэн. Мэдээж эмчилгээ хийлгэж бгаад ирсэн л дээ. Д манайд мартсан юмаа авахаар ирлээ. Ц-г манайд байгаа гэж мэдээгүй байсан. Ц хэвтэрт шахуу нойл мойл ороход нь би хажуугаас нь түшиж тулаастай. Д юмаа авчихсан мөртлөө явахгүй суугаад л байх. Юм хэлэх гээд хэлж чадахгүй гэмээр ч юм уу нэг их сонин царай гаргаад суугаад байна. Би ч юм хэлсэнгүй.
Ээлжит нойл орсны дараа хальтраад /одоо бодоод байхад албаар унасан байгаа юм даа муу тэнэг чинь/ хоёулаа нэлмэгэр халат өмсчихсөн байсанг ч хэлэхүү бyyдyyлсан элээ шиг навсайгаал унаж явсан чинь Д маань хаа холоос харайж гүйж ирээд Ц-г газарт унахаас өмнө шүүрч аваад /намайг тосч аваагүй ш дээ/ За би хүнээ аваад явъядаа өөр хүнийх шиг цахиртсан сонин хоолойгоор хэлээд шууд тэр чигт нь халаад малаадтай нь аваад явсандаа.
Тэр өдрөөс эдгэртэл нь газар гишгүүлээгүй гэсэн шүү. Дараа нь Ц эхлээд танайх руу явна гэхээр халшираад яаж явнаа гэж боддог байсан бол сүүлдээ яаж гэртээ ганцаараа байна гэж бодохоор аймаар санагддаг бас охины чинь хоёр талаас хөтлөөд хүнсээ цуглуулаад гоё хоол хийж идээд л кино мино үзээд явахад ёстой гэр бүлийн жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэсэн.
Д болохоор цэвэрч нямбай, зовж олсон мөнгөнд нь хүндэтгэлтэй тооцоотой хэмнэлттэй хандаж байгааг хараад яг л миний хайж байгаа хүн байна даа гэж бодсон гэсэн. Ер нь эхнээсээ л бундан байсан гэсэн. Хүүг бид гурвыг ирсний дараа бас бие биенийхээ хийж өгдөг хоолыг баахан үгүйлсэн юм байхөө.
Хоёулаа бас бардам зан гаргаад гүрийгээд байсан байгаа юм. За нөгөө алдарт асуултанд хариулъя, суусан уу гэж үү СУУСАН. Бас удахгүй шинэ төрөх хүүхдээ хүлээгээд Европын нэг оронд байгаа удахгүй Монголдоо ирж маамаална. Тэндээ их залуухан ээж гэсэн шүү одоо залуу хүүхдүүдийн дунд яаж төрнөө л гээд байна лээ. АМЬДРАЛ ҮНЭХЭЭР БАЯН. УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС УЧИРДААГ ГЭЖ… Aagii Ariuna