“ЗӨГИЙН БАЛ” СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ
Газарт нэг дусал зөгийн бал дусжээ . Бяцхан шоргоолж ирж балыг амтлаад өнгөрөв . Зөгийн бал үнэхээр сайхан амттай байсан тул буцаж ирээд дахин идчихээд явах гэсэн боловч балны амтанд болоод тэндээ үлдэхээр шийджээ .
Шоргоолж өөрийн мэдэлгүй балын амтанд шунасаар зөгийн балан дотор яваад орчихов . Яаж ч зүтгэсэн тэндээсээ гарч чадсангүй . Хөдлөх тоолон улам доошоо живж орсоор амьсгал хураажээ .
Бяцхан шоргоолж өөрт тохирох хэмжээгээр идээд буцсан бол энд ингэж амиа алдахгүй байв . Цэцэн ухаантнууд : “ Дэлхийг дусал зөгийн балтай зүйрлэвэл хэн өөрт тохирох хэмжээнд ашиглана тэр аврагдаж , хэн илүү ихийг хүснэ тэр хүн шоргоолж адил мөхнө ” хэмээн сургажээ .