“ЗҮҮД ЗӨНТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ
“ЗҮҮД ЗӨНТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ
Д.ТӨРМӨНХ
Нар дээр мандаж үд хэвийсэн хойно Дамчаа сая л өндийж, гэрээ тойруулан харвал хэн ч алга, гэрийн үүд онгорхой үүдээр хэнз хөх ишиг халуунд аахилан хэвтэнэ. Өчигдөрхөн өөрийг нь үүнээс өөр ямар ч зүйл ийм их аз жаргалтай болгохгүй мэт санагдаж, толгой тархи сэргэлэн сайхан хийж бүтээх ажил ч гэж их, сайхан сайхан дурсамжууд хөвөрч хажуу айлын хамар Даваа хоёулаа анд барилцаж, тэврэлдэж суусан нь санагдаж инээд ч хүрэх шиг хэсэг хэвтээд босох гэж өндийхөд юу юугүй тархи руу нь хатгаад эгээтэй л харвачихсангүй, нэг муухай хашхираад буцаад хэвтлээ. Дамчаагын гэнэт хүчтэй ёолох дуунаар Оюунбилэг цочихдоо самарч байсан сүүгээ золтой л цацчихсангүй, өмхий ногоон чинь гэж нэг бодсоноо нээрээ ямар эвгүй дуугарваа гэсэн бодол толгойд орж ирэхийн сацуу ухасхийн гэрийн үүдээр орж ирэхэд Дамчаа 4 хөллөн хэвтэж байхыг хараад сая тайвширч өөрт нь санаа зовоогүй мэт эргэхдээ гарт таарсан цацлаа бариад гадаах тогоотой сүү рүүгээ алхаллаа. Сүү гадаа хөөрүүлэхээр олигтой өрөм тогтдоггүйг Оюунбилэг сайн мэднэ.Гэвч гэрт орохоос дургүй нь хүрч ийнхүү гадаа бодол болон сууна. Өчигдөр өглөөхөн хажуу айл руу хайчийг гуйж ирээд хурга хайчлан хэмээн гарсан нөхөр нь орой нар жаргахтай хамт айлын хүүгээр түшүүлэн арай гэж ирэхдээ бас болоогүй орчлонгийн хамаг хараалыг түүж урсган өөрийн гэрээс муу муухай гэр орон байхгүй арчаагүй эхнэртэйгээ гайхаж цамнаж цамнаж барьж зодохын даваан дээр эхнэрээсээ байгаа жаахан шимийн юмаа хүртэж аваад шөнө хагсарч байхад л сая нэг юм унтаж Оюунбилэг хажуулсан билээ. Оюунбилэг хэдий богинохон хугацаанд нүдний хор гаргахдаа аанай л Дамчаагын өдөр алгасахгүй шахам аpxи уух болсон, анх уухдаа чимээгүй ирээд амарчихдаг.
Маргааш нь байтугай 7 хоног шахуу гэмшсэн байдалтай Оюунбилэгийн арга эвийг олох гэж хичээж, хээрээс цэцэг хүртэл түүж ирээд түүнд барьж зогссон тухай түүний аpxи үнэртүүлэх тоо олширч нэг хэсэг уусан ч уугаагүй ч ялгагдахаа байсан, одоо бүүр агсам согтуу тавьж аль улирсан баларсан үеийн юм ярьж харддаг болсон талаар бодож байгаад дугхийхдээ хэрхэн зүүдэлснээ ахин ахин аль болох бүрэн санах гэж хичээн суухдаа: Цэцэг алгалсан талд Дамчаагынх 2 гэрээр буусан байх юм. Хамгийн эхний гэрээс Хүүхдийн тас тас инээх дуугаар Дамчаа зөв миний хүү ахиад дайр тэр хөлийг нь ай даа за ёстой дархан мэхэнд орлоо хахаха гэж паржигнатал инээх инээд хүүхдийн нэг нь уйлж нэг нь инээхтэй зэрэгцэн бөөн шуугиан болж байгааг Оюунбилэг гадаах зуухандаа гал нэмж суухдаа харж өөрийн эрхгүй аз жаргалтайгаар инээмсэглэн суух, удаах гэрээс залуу хосууд гарч ирж ханиа хүү хаана байгаан бэ өө тэр аав аль хэдийн өврөөс хүүхдүүд хулгайлаад аваад орчихож гэж инээлдэн зогсох тэдний нүүрэнд хэн нэгэнд хэмжээлшгүй аз жаргал бэлэглэчихсэн тийм гэх тэмдэггүй жаргалтай инээмсэглэл тодорно. Эхний гэрээс ахиад л за эр хүн уйлдаггүй юм ахиад үзнээ ээ хө гэж шөнийн зүүдээ нэхэн санаж суусан бүсгүйг тогоотой сүү хөөрч бодол тасалдууллаа. Ойрын үед Оюунбилэгийн бие барагтай л хоол унд идэж чадахгүй ходоод ам хямраад байгаа тул эмнэлэг явж үзүүлнэ гэдгээ Дамчаад хэлсэн ч үгүй басхүү өчигдрийн дайрч давшилсанд гомдсондоо ч тэр үү гэрт орж нимгэн тэрлэгээ өмсөөд гарахад Дамчаа нүднийхээ булангаар харсаар үлдлээ. Зуны дунд сар гарч цэцэг ногоо дэлгэрсэн ай даа хөдөө нутаг энэ үедээ л гайхалтай сайхан байдаг даа гэмээр талаар хурдан зээрд мориороо алхуулж ергүүлсээр сумын бараа харагдангуут алхуулж мориныхоо хөлсийг хатаагаад сумын төв рүү орлоо.
Дамчаа хэсэг хэвтээд ёстой л зуун зарааг зулзагатай нь зулзаганууд нь бүгд эсгий гуталтай нь залгичихсан мэт дотроо засахаар арай гэж босч дайвалзсаар эргэнэг хавиар шимийн юм хайсан боловч тэрээр өчигдөр уудгийг нь уугаад үлдсэнийг нь өшиглөчихсөн нь хажуугаараа хэвтээ 2 пид оны хананд ганц балгах юм үлдсэнийг шүлэнгэтэн байж залгиад авлаа. Түүнд тавьсан бололтой данх дүүрэн хүйтэн хярамнаас гэдсээ цүдийтэл залгилаад эргээд хэвтлээ за өчигдрийн үйл явдлыг санах гэж яаж ч оролдоод бардаггүй ээ. За би агсам согтуу лав л тавьсан бололтой бас эхнэр гэрт хоноогүй байна бас л бараан дээр унтаа биз гэж бодохтой зэрэгцэн өөрийгөө үзэн ядаж зүгээр үхчхээсэй гэж өөрийгөө харааж үзэв. Тэрээр сая жаахан юм балгаад хүйтэн хярам балгасан дотор арай гайгүй болж байхтай зэрэгцээд сэтгэл санааны шарталт буюу санаа зовох юм мундахгүй толгой тархи эргүүлж санаа зовооно. Эхнэр хаашаа явсан юм бол би юу юу гэсэн бол одоо яах уу арай бүр явчихаагүй байгаа даа хэрэв тэгсэн бол би гэдэг хүн яанаа гэх бодлууд түүний бодол санааг сийчиж байлаа. Мөн тэрээр энэ хар усанд хэрхэн толгойгоо мэдүүлснээ бодож өөртөө гутарч хэвтсээр. Ямар ч байсан босч мал хуйгаа эргүүлээд хүн шиг л байж байя хань минь хүрээд ирэх байгаа гэж бодсоор гэрээс гарлаа. Зуны нар эгц дээрээс тусаж үдийн их халуун болжээ. Оройтож чөдөрлөсөн болохоор ч тэр үү хээр морь нь ойрхон идээшилж байсанд олзуурхан морио эмээллэж хониндоо явлаа.Нар хэвийж уулын сүүдэр буух үест, хээрийн салхинд хадны сүүдэрт унтаж шүд хага ташсан хүйтэн булгийн хүйтэн усаар толгойгоо угааж бас залгилсаар бие эрүүлжсэн Дамчаа гэрийн зүг алхуулахдаа за эхнэр ирсэн л байгаасай гэж дотроо залбирсаар ойртож ирэхэд уяан дээр хурдан зээрд нь нилээд хөлстэй зогсоог хараад ирэх нь ирж яасан ширүүн яваа вэ ингэдэггүй хүн дээ.
Ямар нэгэн юм болов уу гэх айдас түгшүүр төрөхөд ухасхийн ташуур өгч шон дээр буулаа. Гадаах гал дээр тогоо тавьж байгаа бололтой уур савсана. Гэрийн үүдээр яваад орвол эхнэр нь тарган сайхан мах чанаад дөнгөж гаргаж байгаатай таарч нэг сайн явав уу гэж асуух гэснээ хаашаа ч явсныг мэдээгүй байж юу ч хэлхэв дээ гэсээр зүүн талаа тойрч хоймор суухад эхнэр нь хаа нэг гаргаж, наадам цагаан сараар хэрэглээд хадгалчихдаг ааваас нь өв залгаж ирсэн мөнгөн аяганд цай хийж барихдаа эхнэр нь их л жар галтайгаар инээмсэглэхэд Дамчаа бүр алмайрч орхилоо. Тэсэлгүй за хаа хүрээд ирэв хө гэхэд Сум ороод гэхээс өөр үг дуугарсангүй гэхдээ л эхнэр гэр дотроо алхах биш бүжиглээд байх шиг нэг л аз жаргалтай аргагүй байгаад Дамчаа бүүр мэл гайхаж цэл хөхрөж орхилоо. Эхнэр гэрийн зүүн хаяанд аав нь өөд болохдоо миний хүү хүүтэй болохоороо миний ач-ад эмээл төхөөрч өгөөрэй гэж өгсөн эмээлийн модыг оруулж ирж тавьснаа за миний хөгшин эмээлээ төхөөрөх хэрэгтэй болж дээ гэхэд : Дамчаа ууж байсан цайгаа алдах шахаж ширээн дээр тавиад үнэн үү гэж нэг сулхан дуугараад хоёр нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урссаар л… Зүүд зөнтэй гэж ханилж суугаад 10 аад жил болоход үр хүүхэд заяахгүй дээлтэй хатаж явсан залуус гантай зуны аадар бороо асгах шиг л Дамчаа Оюунбилэг хоёрын нүднээс нулимс үерлэсээр гэнэт сэхээ орсон мэт Дамчаа босч ханиа хүүхэд шиг сэв хийтэл өргөөд зогсчихсоноо ч анзаарсангүй сая л хүүе ээ одоо бууя гэхэд л зөөлөн гэгч нь буулгаад духнаас нь сайн гэгч үнэрлээд за одоо хань нь эр хүн шиг эр хүн байна аа чамдаа амлая гэхэд Оюунбилэг чи минь чадна гэхээс өөр юу ч хэлэхгүй цээжинд наалдсаар хосуудын гэрээс аз жаргал халгисаар л… Зүүд зөнтэй гэж… энэ хорвоогийн айл бүр аз жаргалаар бялхаж явах болтугай Монголын үрс мянга түмээр өсөх болтугай.