ЗҮРХНИЙ ЦОХИЛТООР ХАРШЛАА ТОДОРХОЙЛОХ

Олон хүмүүс өөрсдийнхөө ямар хоол, хүнсний харшилтайг анзаардаггүй. Биед нь ил мэдэгдэх хүчтэй реакц үзүүлэхгүй л бол тоохгүй явсаар улам хүндрүүлж орхих тохиолдол маш их байдаг. Хүмүүсийн ихэнх нь заавал мөнгө зарж харшилын сорил тавиулахаас зайлсхийдэг. Гэвч үүнийг шалгах энгийн арга байдгийг тэр бүр мэддэггүй. Энэ нь тун энгийн арга бөгөөд зүрхний цохилтоор тодорхойлох явдал юм. 

Хэрхэн тодорхойлох вэ?

Хоол идэхийн өмнө болон дараа нь зүрхнийхээ цохилтыг тэмдэглэж ав. Жишээ нь: өөрийгөө жүржнээс харшилтай байх магадлалтай гэж бодвол өглөө босоод зүрхнийхээ цохилтыг тэмдэглэж аваад, дараа нь жүржээ иднэ. Нэг цаг орчмын дараа зүрхний цохилтоо дахин тэмдэглээд хир зэрэг өөрчлөлт орсныг ажиглана.

Энэхүү туршилт нь мэдээж 99 хувийн нарийвчлалтай лабораторын шинжилгээтэй адил биш боловч ихэнх тохиолдолд зүрхний цохилтыг хурдасгаж байвал харшил өгч байгааг илэрхийлдэг. Харин өмнөх цохилттойгоо адил зааж байвал та тухайн хүнснээс өөрийгөө харшилгүй гэж бодоход болно. 

Зүрхний цохилтоо хэмжихийн тулд хэмжих аппарат байхгүй тохиолдолд бугуйн дээрээ юм уу гурван хуруугаараа зөөлөн дарна. Харин эрхий хуруугаараа дарж болохгүйг анхаараарай. Учир нь эрхий хуруунд байрлах судас цохилдог тул давхар тооллогдоно. Сүүлийн үеийн бугуйн ухаалаг цаг, даралтны аппарат зэрэг нь зүрхний цохилтыг тоолдог болсон учир энэ аргаар харшилтай эсэхээ үзэхэд улам дөхөм болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!